Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.04.2010

Bale=Намхай!!

За өнөөдөр өглөө 09:00 цагаас 97-р сургуулийн зааланд хэсгийн 2 дахь тоглолтоо хийлээ.
Манайхан сургууль дээр Бачка ахыг хүлээж нилээн саатсан учир яг л 09:00 гэж ирсэн. Мэдээж энэ дээр ядаж л тэнцээ авчих зорилготой л байлаа. Хэсгийн хамгийн том өрсөлдөгч, өнгөрсөн жилийн заалны улсын аврага хүүхэдтэй мөн бүх насны ангилал нь хэсгээсээ гардаг сайн баг.
Тоглолт эхлээд анхны гоолыг Батнямын ч гэх хэцүү, автогоол ч гэх хэцүү. Ингээд Батням эхний 2 тоглолтын байдлаар 2 удаа эргэлзээтэй гоол оруулсан ба хоёулаа тоглолтынхаа анхны гоолууд!
68-тай хийхэд бас нэг хачин бөмбөг явсаар байгаад орцон өнөөдөр цохисон бөмбөг нь 97-н тоглогчын хөлд нь ойгоо л орцон.
Энэ гоол ороод манайх дараалаа л 3 гоол алдчихсан. Тооны харьцаа 3:1 болох үед Намхай нэг гоол оруулсан байхаа. 22 гоол орсон аймшигтай тоглолт болсон болохоор би яг хэд хэд байхад хэн тэгж оруулсан гэж хэлж чадахгү байна. Тиймээс ер нь онцлох гол гол зүйлүүдийг л дуридаад явийда. Юутай ч өнөөдөр Намхай бол Шинэ Монгол-соо Man Of The Match байсан. Учир нь Намхай 6 гоол оруулсан. Гарчигны учир энд л байгаа. Учир нь Намхай яг нэг байрлал дээрээс 6 гоол оруулчихсан. Bale Аваргуудын Лиг-р Inter Milan-ы талбайд яг нэг газраас 3 гоол хийж байсан. Үзэж байгаа хүмүүст бол эхний гоолых нь Replay /Давталт/ яваад байна л гэж харагдмаар байсан. Яг л тийм зүйл өнөөдөр болсон. Аа тэгээд үлдсэн 2 гоолыг Zipper, Хашаа хоёр хийсэн байгаа. Мөн хаалгач Зойргий өнөөдөр сайн хаасан. Хэдий 13 гоол алдсан ч гэсэн бүгд л тоглогчдоос болж алдсан гоолууд байсан л даа. Мөн Zipper-н хувьд барцадтай өдөр нь байсан юм уу эсвэл 97-н тоглогчид эсрэг багын хамгаалагчын эмзэг эрхтэн рүү нь дайрдаг тактиктай байсиймуу сайн мэдэхгү л байна. Батнямын хувьд сэтгэл,санааны хямралд орчихсон байсан. Намхай бол ёстой л ороо нь орсон бух шиг л байсан. За тэгээд миний бодлоор бол Майка-г л яг тогтвортой тоглуулсан бол бас 13 гоол алдаа ч уу гү ч уу. Сүүлд 97-р сургууль 13 дахь гоолоо хийсний дараа Майка орж ирээд бид хоёр лав дажгүй л хамгаалчихаад байсан.
Мөн Хашаа тоглогчид руугаа орилоод байсан нь бас нервитүүлж, шатааж байсан. Хамгийн том шалтгаан бол заалны хэмжээ л байлаа л даа. Асар жижигхэн зааланд тоглосон. За тэгээд ШМАС-хан одоо үлдсэн 4 тоглолт бүгдээрээ манай сургууль дээр болох тул ирж үзэхийг хүсжийн! Дараагын тоглолт 12 сарын 12-ны 10:00 цагаас Манай сургууль дээр болно шүү!
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs