Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

1.24.2011

Төгсгөл!

За нэг дүгнэлтэрхүү юм бичэхээр шийдлээ. За юутай ч манай ШМАС-н шигшээ энэ жил хэсгээсээ шалгарч чадсан байгаа. Үнэхээр баяртай байгаа. Би лав хувьдаа хэсгээс гарч үзээгүй болохоор гарч үзсэндээ дэндүү их баярлаж байгаа. Гэхдээ энэ жил "аз"-аар гарсан гэж хэлж болнодоо. Гурван багтай зоонд багтсаны тулд л нэг юм хэсгээсээ гарлаа. Гэхдээ бас л хэцүү гарсан даа. Шийдвэрлэх тоглолт дээрээ бүгд сайн тоглож хувь заяагаа шийдэцгээсэн. Тэрний дараах аз жаргалтай мөч дээрх зургаас харагдаж байгаа байх. Тэр 8:3-р ялсан тоглолтонд сайн тоглолт үзүүлээгүй бол ч манайх бас л аюултай болох л байсан байна. Өчигдөр болсон 97-р сургууль vs 68-р сургуулийн тоглолтонд ёстой итгэмээргү гэмээр үр дүнтэй буюу 6:3-р 68 ялсан байх юм. Би эхэндээ хараад итгэсэнгү. Манай тоглолтын үр дүнг андуураад биччвүү гэтэл үгүй байнаа. Үнэхээр 6:3-р ялагдчихаж. Тэгсэн ч гэсэн итгэж өгөхгүй, Нөгөө Баасансүрэн этр нь байгаагүйн болов уу ч гэж бодлоо. Ямар азаар 68-хан манайхтай ингэж тоглочоогүй юм! Манай халитаргаатай заал маань л биднийг ивээсэн байхдаа. Бид нар ч ёстой дассан тулдаа л хожсон байх. За тэгээд 68-р сургууль 97-г ялаад 68-р сургууль болон манай сургууль хоёрын оноо тэнцчихэж байгаан. Харин гоол тоолох юм бол манайх гарсан ч гэсэн Дуулиан энэ жилээс гоол биш оноо тэнцсэн хоёр багын тоглолтын харицааг харицуулдаг болсон. Тэгсэн ч гэсэн мөн л манайх ялж байгаа юм (12:7-н харицаагаар). За тэгээд хэсгийн нийт 4 тоглолтонд манай шигшээ 24 гоол хийсэн дунджаар 1 тоглолтонд 6 гоол хийж байна гэсэн үг. Гоол хийсэн хүмүүсийг байраар жагсаавал:
1.Намхай-9 гоол
2.Zipper-6 гоол
3.Хашаа-4 гоол
4.Батням-4 гоол
5.Чинзо-1 гоол хийцгээсэн байгаа юм. Аа тэгээд Зойргийгийн хувьд гэвэл нийт 4 тоглолтонд оролцохдоо 26 гоол алджээ. Тийм ч сайхан сонсогдохгүй байгаа ч яг Зойргийгоос болж орсон гоол ховор байгаа энэ дотор.
Манай багт байгаа ганц хоосон орон зай нь Дасгалжуулагчийн л орон зай байгаа. Яг чанартай нэг дасгалжуулагчтай болчихвол манай баг эмх цэгцэнд ороод нэг юм дуулгавал дуулгана даа...
Тоглолтоос тоглолтонд Сенпай нар маань л ирж сэлгээ этрийг нь хийгээд талбайн гаднаас сэтгэлзүйгээр дэмжсэн дээ. Сенпай гэдэг нь Золоо ах,Бачка ах хоёр л юмдаа. Золоо ах бас арай гайгүй гайгүй сэлгээ хийчээд байсан. Масүда багш уул нь дасгалжуулагч гэсэн нэртэй байгаа ч бас арай л биш байгаамаа. Манайхан ч үгэнд нь олигтой орохгүй, өөрөө ч үглэж залхсан байх сүүлийн секцүүдэд үзэгдэхээ байсан. Нэг чанартай дасгалжуулагтай болчвол ч бас өөр л байх...

За тэгээд ирээдүйн талаар бага сага яримаар санагдчлаа.
Хөлбөмбөг-н шигшээ гэвэл одооний шигшээ Жижгээ,Батням хоёроос бусад нь бүгд 94 оных. Дараа жил шинээр орж ирэх 1-р ангийхан дунд л 5,6 сайн хүмүүс л орж иркү бол ШМАС-н шигшээ гэхээр юм бүрдхийм болуудаа. Бүрдлээ гэхэд өнгөрсөн жилийн шигшээ шиг хэсэгтээ 1 хожилтой тэр хожилоо талбай дээрээ чадан ядан хэсгийн хамгийн "ямбий" багийг 4:3-р хожсон шиг дуусах л байх гэж боджагаа. Гэхдээ бас үнэн аюултай аюултай юмнууд орж ирээд бусинуулчих ч юм бил үү хэн мэдлээ.
За тэгээд бас хөлбөмбөгийг дагаад Сагс ч гэсэн уналтанд орж магадгүй. Одоогийн эрэгтэй шигшээ гэхэд 2-р ангиас 2,1-р ангиас 1 бусад нь бүгд 3-р ангийхан гэж бодохоор бас л...Эмэгтэй нь арай л гэгээлэг ирээдүтэй. За за энэ сагсчидийн талаар сайн мэдкү болохоор бичиж чадкүм байна. Гүйцэд биччвэл нөгөө сагсчид нь худлаа биччиж гэх байх... Гэхдээ л ер нь Спортын төрлөөр уналтанд орж магадгүй л байх
»»  Цааш унших

1.08.2011

Ялалт!

Зия тэгэхээр өнөөдөр сэтгэл хангалуун сайхан ялалт байгууллаа. Өөрсдийн талбай дээрээ 68-р сургуулийг 8:3-н харицаатайгаар хожиж чадлаа. Өмнөх нийтлэлийг уншсан бол цааш яахыг мэдэж байгаа байх.
Сакура багш тоглолтын турш бичлэг хийж байгаа харагдсан, авчихвал үтэр түргэн хийх болно.
Ямартай ч чухал тоглолт гэдгийг мэдсэн болоод ч юм уу, өнгөрсөн жилийн Дуулиан 2020-н хамгийн шилдэг шүүгч ирж шүүлээ. 68-ханд ч алдааг ёстой бөөн бөөнөөр нь өгсөн дөө. Угаасаа 68-хан нилээн шатцан байсан байх. За тоглолтын талаар:
Юутай ч гараанд Зойргий,Zipper,Батням,Намхай,Чинзо гэх 5 гарсан ба. Эхний үе дуусахад бүгд 1,1 гоол хийж өндөрлүүлсэн. Хамгийн эхний гоолыг Батням солгой хөлөөрөө цөм цохиж оруулсан. Нэг юм хэлэхэд манай сургуулийн тоглосон 3 тоглолтын салхийг нь хагалсан эхний гоолуудыг бүгдийг нь Батням хийдэг уламжлал тогтоод байгаа. Багын биш бүр тоглолтын шүү!
За тэгээд 2 дахь гоолыг Zipper нилээн хурц өнцгөөс хийсэн ба 3 дахь гоолыг Намхай, Батнямын хаясан бөмбөгийг мөргөхөд хөнгөхөн явсаар байгаад орчихсон. Харин 4 дөх гоолыг Чинзо үнэхээр тайван явсаар байгаад л оруулцан. Тооны харьцаа 4:0 болоход манайхан ч бөөн баяр,хөөр хожилдоо итгэцэн явжийлаа. Тэгсэн 68-хан 1 гоол хийчдэг байгаа, манайхан ч нээх санаа зовсон шинжгүй өнгөрөөсөн. Яг дараа нь дахиад 1 гоол хийнгүүт бүгд л сандралдаж эхлээд хачин хачин юм хийгээд эхэлцгээсэн. Яг тэр хачин хачин юм хийж эхэлцгээх үед 68-хан бас нэг гоол хийчдийн, зооны ардаас цохиод оруулчихсан. Зойргийг хаачих байх л гэж бодсон.
4:3 болонгуут толгойд шууд л "Ялж яваад ялагддаг, балиар юм нь эхэлжаах шиг байна даа" л гэж бодож байсан. Харин 5 дахь гоолыг Zipper хийсэн ба Хашаа-н агаараар өгсөн пассыг тогтоож засж байгаад цөм гуядаж оруулсан.

За илүү ойлгомжтой болгохын тулд гоол хийсэн цэгүүдийг зааж өглөө.
Байраа солисны дараа 68-ханыг ёстой бөмбөгдсөн дөө. Хоцорч ирсэн Хашаа эрч хүчээр дүүрцэн урдаа бас л сайн тоглосон. 2-р үед хоёр гоол орсон ба хоёуланг нь Хашаа хийсэн.
68-хан гэхдээ бас ганц хоёр часхийсэн довтолгоо хийсэн ч, манай хаалгач Зойргий ёстой агаар дээр хэвтэж байгаа л хааж байсан даа. Сакура багшаас бичлэг авчуул. Зойргийгийн хэсгийг тусд нь нэг бичлэг болгож хийнээ. За тэгээд тоглолт эхлэхийн өмнө Шоколад /Toffifee/ (энэ чинь бас бага зэрэг сэргээш) өгж, санаалагаараа уух ус авчирч өгсөн Сакура багшд баярлаж байгаа. За тэгээд тэр сэлгээнүүдийг хийсэн хүн, тэр нь бараг Золоо ах л юм шиг байлээ. Боломжийн сэлгээнүүд хийж байсан.

 2-р үед оруулсан гоолын тэмдэглэгээнүүд. За ер нь иймэрхүү л юм болсон. Ялалт байгуулсандаа үнэхээр их сэтгэл хангалуун байгаа. Одоо хэсгээсээ шалгарах нь тодорхой болсон. Харин тэр 1-р гарах боломжтой гээд байгаа хүмүүст хэлэхэд энэ боломж 1% л байх даа.
Тайлбар хийхэд Манайх 68-г хожиж 7 оноотой болсон. 97 автоматаар 3 оноо авч 12 оноотой болсон байгаа. Дараагийн тоглолт 97-г хожлоо гэж бодий. Манайх 10 оноо,97 12 оноотой болж байгаан. За тэгээд нөгөө автомат 3 оноо манайд нэмэгдээд 13 оноотой болж байгаа юм. Харин 97-р сургууль 68-хантай тоглох болно. Одоо 68-хан 97-г хожно гэдэг бол үлгэр шүү дээ. Манайд ялагдаад хэсгээс шалгарах ямар ч боломжгүй болчихсон, дээрээс нь 97 шиг сайн багыг манайд ингэж бут ниргүүлсэн баг ялна гэж байж болох уу?! За тэгээд 97-р сургууль ялалт байгуулаад 15 оноотойгоор 1-р гарч байгаа юмдааа.
»»  Цааш унших

1.06.2011

Шийдвэрлэх тоглолт ба ШИНЭ МОНГОЛ-н Шигшээ!

За энэ хагас сайн өдөр буюу 1 сарын 8-ны 09:00 цагаас энэ жилийн Дуулиан 2020-н шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна.
Юутай ч бага зэрэг мэдээлэл өгөхөд, манай сургуулийн шигшээ 1 хожиж /Шинэ Монгол 3:0 111-р Сургууль "Автомат Хожил"/, 1 тэнцэж /68-р Сургууль 4:4 Шинэ Монгол (Батням,Хашаа,Zipper x2)/, 1 ялагдсан /97-р сургууль 13:9 Шинэ Монгол (Zipper,Батням,Хашаа,Намхай х6)/ нийт 4 оноотой гоолын зөрүү -1 гэсэн үзүүлэлттэй байна.
68-р сургууль ч мөн адил 111-г /3:0/-р хожиж, 97-р сургуульд /11:7/-р ялагдаж, манай сургуультай тэнцсэн ингээд нийт 4 оноо гоолын зөрүү -1 гэх үзүүлэлттэй байгаа. Бүр бүх юм нь тэнцчихсэн байгаа биз!
Харин манайх одоохондоо хэсэгтээ 2-р байранд бичигдэж байгаа. Учир нь гэвэл 68-тай тэнцсэн нэг тоглолт нь 68-н талбай дээр явагдаад манайх талбай дээр нь очоод тэнцчихсэн гэсэн эерэг дүн учраас манайх 68-н дээр бичигдэж байна.
Одооо харин 3 боломж:
1.Ялагдвал: Хэрэв манай сургууль өөрийн талбай дээрээ 68-р сургуульд ялагдах юм бол хэсгээс гарах боломж асар бага болно. Учир нь гэвэл 68 манайхыг ялаад 7 оноотой болох ба 97-р сургууль 111-г автоматаар хожиж 3 оноо аваад 12 оноотой болно. Харин манайх 4 оноотой болно гэсэн үг.
Хэрвээ 68-р сургууль 97-д ялагдлаа гэж бодоход манайх 111-г автомат хожсон 3 оноогоо аваад дахин оноо тэнцнэ.
Харин үүний дараа 68-р сургууль нөгөө автомат оноо-г авснаар 10 оноотой болох ба манайх 97-р сургуулийг л хожих хэрэгтэй болно. Хожих хожихдоо олон гоолын зөрүүтэйгээр ялвал л хэсгээсээ 2-р гарах боломжтой. Гэхдээ манайх 97-г хожино гэдэг бас л хэцүү л асуудал. Учир нь тэдний багт Заалны Улсын Аваргын алтан медальтай нэг хүүхэд бий тэр нь Дуулианы 17 насандах хамгийн их гоол хийсэн тоглогч гэжагаа. Өмнөх манахтай хийсэн тоглолтонд 6 билүү 7 гоолыг нь хийцэн.
2.Тэнцвэл: Тэнцлээ гэж үзвэл бүх юм 97-той хийх тоглолтоос хамаарна. Хоёулаа ялагдлаа гэж үзвэл хэдэн онооны зөрүүтэй ялагдсан гэх гоолын зөрүүгээр тооцож аль нэг нь хэсгээс гарна. Хэрэв яг өмнөх шиг адилхан гоолын зөрүүгээр тоглолт өндөрлөсөн тохиолдолд манай талбай дээр болох энэ хагас сайны тоглолтонд хэд хэдээр тэнцсэнээс хамаарна. Тэнцчихвэл 2-р байрын төлөөх өрсөлдөөн нилээн сонирхолтой болно.
3.Ялвал:Ялчих юм бол хэсгээсээ гарах магадлал за магадлал ч гэж ярихгүй ээ. Хэсгээсээ гарна!
Гэхдээ яллаа л бол шууд гарчина гэсэн үг бас биш ээ. 68-г ялсан ч гэсэн, 68-р сургууль 97-г ялчихвал бас хэцүү болоод явчихна. Дээр тайлбарласан зүйл давтагдана гэсэн үг.

За юутай ч байж болох 3 боломж-г дээр бичлээ.
Харин багийнхныхаа талаар бага сага юм биччихэд:
1.Зойргий- Хайгаад олохгүй л хаалгач! Өөрөө Игор Акинфеев-г шүтдэг. Ямартай ч хаалгандаа 17 гоол алдчихсан ч гэсэн энэ 17 гоолоос 1 л гоол нь өөрөөс нь болж орсон тэр нь 68-н эсрэг тоглолтон дээр нэг хүүхдийн гэмээр алдаа гаргаж гоол алдсаныг эс тооцвол Зойргий бол 5-с 5 авах хаалгач.
2.Майка-Хамгаалалтанд үнэхээр идэвхитэй. Байран дээрээ тэгж нухаж мухаад байдаггүй, пассыг бол шуурхай шуурхай өгдөг ба довтолгоонд орох үедээ ганц дутагдал нь илэрдэг. Тэр нь цохилт хийдэггүй. Яаж ийжагаа л пасслыг гэсэн бодол толгойд нь "хадгалагдчихсан" болхоор Майка бол "цэвэр" цэвэрлэгч ба 5-с 4 л авах тоглогч.
3.Батням-Гадаа талбайд бол найруулагч хийдэг ч зааланд түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй л байна. Гэхдээ Батням-д асар олон давуу тал бий. Ур чадвар,цохилт,пасс гээд бүх юм нь дээд зэргийн ба элдэв янзын ааш араншингүй дуугүй л тоглож байдаг. Зан араншингийн хувьд нөгөө Цогоо ах-н үеийн Баагийх ах шиг л юмдаа. Дуугүй тоглож байгаа л дуусгачдаг. За тэгээд Монголын Өсвөрийн Шигшээд байдаг ийм хүнийг муулах зүйл байхгү. 5-с 5 авах төгс тоглогч.
4.Хашаа-Өмнө нь Дуулианд 1 удаа орж байсан. Гүйлтийн чадвар нь өндөр, бөмбөгтэй харьцах чадвар нь өндөр ба хамгаалж байгаа хүмүүсийг бол нилээн л сандраадаг довтлогч. Мөргөж мөн агаар дээр байгаа бөмбөгийг уналттай гуядаж гоол хийхийг нилээн оролддог. Хэрвээ түүнийгээ хийж чадвал ч "онгод" нь орчих байлгүдээ. Яг тэмцээний үеэр Хашаа бага зэрэг азгүй байдаг гэж хэлж болно олдсон боломжуудыг боломжтой хувилбараар нь ашигласан ч тэр нь "чулуу" болдоггүй. Хашаа-д 5-с 4.5 оноо өгнө.
5.Намхай-За ёстой л эцэж цуцашгүй гүйдэг хүн гэвэл Намхай-г л хэлнэдээ. Гүйлтийн тэсвэр,чадвар,хурд гээд гүйлттэй холбоотой бүх зүйл нь үнэхээр гайхалтай. Ард байгаа хамгаалагч дээр бөмбөг ирвэл Намхай тэднүүсийг ч ёстой бужигнуулж өгнөдөө. Ямар ч байрлалаас хүчтэй,хаалгаа оносон сайн цохилт хийж чаддаг ч өөр дээр нь өндрөөр ирж буй бөмбөгийг гуядах чадвар нь гүйлт шигээ сайн биш ч бас тийм ч муу бишээ. Гэхдээ Намхай тэр нэг паарны үзүүр цохиж хугалснаас хойш харин үүнийгээ багасгасан л даа. Аа тэгээд Намхай бол ямар ч үед Optimistic байдаг хүн! 97-д бут ниргүүлж байхад Намхай бол ёстой самарсандаа самарсан...Эцэст нь Намхай бол 5-с 4.7 авах тоглогч
6.Жижгээ-Бие жижиг ч Бэлчээр томоо гэж! Жижгээ урд бол урд,хойно бол хойно,хаалгач бол хаалгач хаана л бол хаана тоглож чаддаг. Хамгаалагч хийх болоход ганц сул тал нь илэрдэг. Намхан Нуруу,Мөргөлт гэсэн хоёр зүйл л дутагддаг. Тэрнээс биш Жижгээгийн Tackle /бөмбөг булаах техник/ бол сайн шүү сайн. Довтолгооны тал дээр гэвэл цэвэр довтлогч ч яг бишээ жижгээ, харин Attacking MidFielder буюу довтолгооны хагас хамгаалагч гэдэг үүргийг л нилээн хийдэг. аль нэг жигүүрээр хөнгөхөн хөнгөхөн хуурч гарч ирээд "ганган" пасснууд өгнө. Бас нэг дутагдал гэхэд ч бас хаашайн юугмээр ч юмбдээ яг хаалгачын эсрэг 1v1 гараад "юм дуулгах" нь бага.За тэгээд Миний хувьд Жижгээ-д 5-с 4 оноо өгнө.
7.Чинзо-Универсаль тоглогч!!! Довтлоё гэвэл ихэвчлэн баруун жигүүрээр довтолдог. Бөмбөгөн дээгүүр хөлөө өнхрүүлж хамгаалагчыг хуурах тэр техник-г гайхалтай сайн эзэмшсэн. Ёстой л мэргэшсэн дээ тэрэндээ. Холоос цохиод байдаггүй ч цохих бол ёстой чанартай цохилт хийнэ дээ. 10 цохивол 8 нь хаалгаа онох тийм цохилт хийдэг. Ямар ч тоглогчид биедүүлэхгүй,хурдтай тоглогч. Өө тэгээд хамгаалалтанд гайхалтай хурдтайгаар шилждэг ба зооноос хойшоо зогссон л бол хамгаалагч болчлоо гэсэн үг, тэрийгээ ч маш сайн хийдэг ба мааааш цэвэр бүр маш цэвэр булаадаг. Чинзо-д бөмбөгөө алдлаа бол шууд л Counter-Attack /Сөрөг Довтолгоо/-д орлоо л гэсэн үг. Зоо давлаа бол тэгээ л довтлогч. Өөр дээр нь ямар нэг ширүүн алдаа хийхэд инээгээд босоод ирдэг тоглогч бол Чинзо!!! Иймэрхүү юман дээр уурлаж,уцаарлаад,бухимдаад,нервитээд зогсож байхыг би лав харж байгаагүй! Өөрөө Чинзо дээр жуман алдаа хийжийсний хувьд сайн мэдэж байгаа л даа...5-с 5 оноо өгнө.
8.Ойдов-Энэ жил Дуулианы насны өөрчлөлтөөс болж орж чадаагүй ч, биднүүсийг дасгалжуулж буй хүн! Өөрөө тоглосон насны ангилал болгондоо л багын лидер байсан хүн. Секцэнд ордог хүмүүсээс хамгийн өндөр нь учир агаарын тулаанд бол ялна гэдэг нилээн хэцүү. Өндөр болохоор ч тэр юм уу аймар урт хөлтэй тэр нь аймар хурдан хөдөлдөг учир хурдаар гүйцэж бариад хамгаална гэдэг мөн л хэцүү асуудал. Хамгийн том асуудал гэвэл Ойдов-н ёрын хууралт. Секцний хэдэн хүмүүсийг өөрийн "нэрийн хуудас" болсон хоёр хөлийхөө хооронд бөмбөгөө өнхрүүлж байгаа л хамгаалагчын хөдөлгөөний эсрэг яваа л өгнө. Уул нь Ойдовтой 3 жил цуг тоглжагаа ч тэр нэг юманд нь хууртагдчихаа л байдаг юм. Хууртигдчхаар тэгээд ёстой шар гозоймоор байдаг гэж..За тэгээд хөлөө далайх сул зай л гарвал муу батааруудын зүрх-г нь үхтэл цөм цохино доо. Нэг жишээ гэвэл Оргил байнадаа...Батням,Ойдов,Бид 3 Оргил-н зүрх-г нэг хэсэг ч ёстой чичрүүлсэн дээ...Оргил харин одоо зоригтой хаадаг болсон. За Оргил-н сэдэв болоод явахнээ...Ойдов руу орий, За тэгээд хамгийн сайн чаддаг зүйл нь бол гоол хийх. Хэтэрхий их гоол хийгээд ядрахаараа хамгаалалтанд шилждэг. Хаалгач хийчүүл бүр аюултай хаалгач болчино. Аюултай гэдгийн учир нь гарт нь бөмбөг баригдлаа л бол хөлнийхөө урд хөнгөхөн <<тавилаа,гүйлээ,гоол>>...Ердөө л энэ. Ганц гэм нь хэтэрхий "амиа" л даа. Гэхдээ бас хэтэрхий гэдэг үг тохиромжгүй ээ...дахиаа л тоотой жишээ авахаас 10 довтолгооны 6 нь цэвэр Ойдов-н хувийн тоглолт болдог. За тэгээд Ойдов-д оноо өгвөо 5-с 5.5 оноо шүү дээ!

За тэгээд манай багынхан гэж ийм л сайхан хүмүүс! Багын уур амьсгал гайхалтай сайн. Хөгжиллтэй,Өөдрөг бүгдээрээ хөлбөмбөгт хайртай,дуртай. За тэгээд өмнө нь бичиж байгаагүй тийм их юм биччлээ. Ганаа,Идэрээ хоёрын хувьд гэвэл Секц-д асар бага суудаг тул бичье гэсэн ч бичих юм олдсонгүйдээ. Хүлцэл өчье!Сэтгэгдэл төрүүлж чадсан бол сэтгэгдэл үлдээгээрэй! За  Тогтож суугаад уншсанд Баярлалаа!

P.S I Love You!!!
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs