Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

8.30.2009

Barclays Premier League /Week 4/

Өчигдөр орой Английн премьер лигийн зургаан тоглолт явагдлаа. Хамгийн сонирхолтой тоглолт нь Манчестер Юнайтед, Арсенал багуудын тоглолт байсан. Тоглолт “Мөрөөдлийн театр” гэгддэг Олд Траффорд цэнгэлдэхэд явагдсан бөгөөд “Их дөрөв”-ийн энэ улирлын эхний тоглолт тун сонирхолтой боллоо. Тоглолтын 41 дэх минутад  Андрей Аршавин гоол хийн тоглолтыг Арсенал тэргүүлэх болсон. 59 дэх минутад Уэйн Руниг 16-ын талбай дотор алдаа хийн унагааж МАНЮ торгуулийн цохилт хийх эрхтэй болсон бөгөөд энэ боломжийг Руни өөрөө алдалгүй тоог тэнцүүлжээ. Тун удалгүй Арсеналын Абу Диаби дээр Уэйн Руни, Браун нар алдаа гаргаж хоёул шар хуудас хүртэн хааттай цохилтыг ван Перси цохисон. Цохилт хөндлөвч онож Арсеналынхан оноогоор илүү гарах сайхан боломж алдсан юм. Харин үүнээс минутын дараа өнөөх Диаби маш том алдаа гаргаж Райан Гиггзийн чөлөөт цохилтыг мөргөж аюулгүй болгох гэж байгаад өөрийн хаалганд гоол хийжээ. Тоглолт дуусах дөхөж байх үед ван Перси гоол хийсэн ч Арсеналын баяр удаан үргэлжилсэнгүй, захын шүүгч тугаа өргөж отон тоглолт хэмээн гоолыг тооцоогүй юм. Үүний дараа шүүгчийн шийдвэрүүдийг эсэргүүцсэн Арсен Венгер улаан хуудас аван цэнгэлдэхийг чөлөөлсөн. Лондоны баг ийнхүү хэдэн улирлын анхны оноогоо алдлаа.
“Манчестер Юнайтед” – “Арсенал” – 2:1 (0:1)

Гоол: Аршавин, 41 (0:1). Руни, 59 – с пенальти (1:1). Диаби, 64 – авто гоол (2:1).
Челси багийнхан энэ улирлын нээлт болж байгаа гэж хэлж болохуйц Бернли багтай Стэмфорд Бридж дээрээ тоглов. Тоглолт эхлээд бөмбөгдсөн Челсигийнхний зорилго 1-р үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн биелжээ. Дрогбагийн дамжуулалтаар Николья Анелка гоол хийсэн юм. Хоёрдугаар үе эхлээд тун удалдгүй Баллак, мөн 52 дахь минутад Э.Коул зүүн жигүүрээс хүчтэй цохисноор тоглолтын хувь заяа тодорхой болсон юм. Челсигийнхэн тоглолтын турш  33 удаа хаалга руу цохисон бол Бернли ердөө 4 удаа цохижээ. Тоглолтын дараа Жон Терри “Бид эхний хагаст Бернлиг бөмбөгдөх шиг болсон. Бид гоолоо тоглолтын эхэнд л хийх байсан юм. Гэхдээ бил хангалттай хожиж чадлаа. Манай багийнхан улирлыг тун сайхан эхлүүлж байна. Бид нэг нэгэнтэйгээ тун сайн ойлголцож байгаа бөгөөд цаашдаа ч ингэж тоглоно. Хамгийн чухал зүйл нь бид Английн Премьер лигт түрүүлэх шүү дээ” гэжээ. Анчелотти энэ тоглолтын шилдэг тоглогчоор Майкл Эссиенийг нэрлэжээ.
Ингээд бусад тоглолтуудын хариу:
“Тоттенхэм” – “Бирмингем” – 2:1 (0:0)

Гоол: Крауч, 72 (1:0). Бойер, 75 (1:1). Леннон, 90+3 (2:1).
Тоттенхэм багийнхан энэ улирлыг Челсигийн хамтаар зуун хувийн амжилттай эхлүүлж байна.
“Болтон” – “Ливерпуль” – 2:3 (1:1)

Гоол: К. Дэйвис, 33 (1:0). Жонсон, 41 (1:1). Коэн, 47 (2:1). Фернандо Торрес, 57 (2:2). Жеррард, 83 (2:3)
Стоук Сити” – “Сандерленд” – 1:0 (1:0)

Гоол: Китсон, 43 .

“Вулверхэмптон” – “Халл Сити” – 1:1 (0:1)

Гоол: Жованни, 3 (0:1). Стирман, 46 (1:1).

“Блэкберн” – “Вест Хэм” – 0:0

»»  Цааш унших

8.28.2009

Европын шилдгүүд тодорчээ.

Монако хотод болсон Аваргуудын Лигийн шилдэг 32 багийн сугалаан дээр шилдэг тоглогчидийг шалгарууллаа. Үүнд:
Шилдэг хаалгачид нэр дэвшигчид:Victor Valdes /FC Barcelona/, Edwin Van Der Sar /Manchester United/, Petr Cech /Chelsea FC/
Шилдэг хаалгач:Edwin Van Der Sar /Manchester United FC/


Шилдэг хамгаалагчид нэр дэвшигчид: Gerard Pique /FC Barcelona/, John Terry /Chelsea FC/, Nemanja Vidic /Manchester United FC/
Шилдэг хамгаалагч:John Terry /Chelsea FC/


Шилдэг хагас хамгаалагчид нэр дэвшигчид: Xavi Hernandez /FC Barcelona/, Andres Iniesta /FC Barcelona/, Steven Gerrard /Liverpool FC/
Шилдэг хагас хамгаалагч:Xavi Hernandez /FC Barcelona/


Шилдэг Довтлогчид нэр дэвшигчид: Lionel Andres Messi /FC Barcelona/, Samuel Eto'o Fils /FC Barcelona/, Cristiano Ronaldo Do Santos Avero /Real Madrid C.F/
Шилдэг Довтлогч: Lionel Andres Messi /FC Barcelona/


»»  Цааш унших

Аваргуудын Лигийн шилдэг 32 багийн сугалаа Монако хотод явагдлаа

»»  Цааш унших

8.27.2009

Хөгжилтэй агшинууд

»»  Цааш унших

8.26.2009

Атлетико Мадрид "Аваргуудын Лиг"-т орох нь тодорхой болов.


Аваргуудын лигийн сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шатны хариу тоглолтуудын эхний өдрийнх нь боллоо. Ерөнхийдөө онцын өрсөлдөөн өрнөөгүй бөгөөд долоо хоногийн өмнө ялалт авсан багууд давамгайлав. “Атлетико”, “Дебрецен”, “Лион”, “Маккаби”, “Цюрих” эрхээ авснаар 27 дахь баг нь энэ улирлын Европын клубүүдийн хамгийн том тэмцээнд орох эрхээ халааслав. Өнөө оройны тоглолтоос сүүлийн таван азтан тодорно.
Атлетико /Испани/ – Панатинайкос /Грек/ 2:0 /хоёр тоглолтын нийлбэр 5:2/
Винтра 4 /авт/, Агуэро 83
Дебрецен /Унгар/ - Левски /Болгар/ 2:0 /хоёр тоглолтын нийлбэр 4:1/
Варга 13, Рудольф 35
Андерлехт /Бельги/ - Лион /Франц/ 1:3 /хоёр тоглолтын нийлбэр 2:8/
Суарес 51 /пен/ - Лисандро 26, 32, 41
Маккаби Хайфа /Израиль/ - Зальцбург /Австри/ 3:0 /хоёр тоглолтын нийлбэр 5:1/
Двалишвили 31, Голаса 57, Хадир 90
Цюрих /Швейцарь/ - Вентспилс /Латви/ 2:1 /хоёр тоглолтын нийлбэр 5:1/
Фонлантен 6, Абди 90+2 – Тигирлас 8
»»  Цааш унших

Энэ удаад Их Британы "Таймс" сонины шалгаруулсан 2009 оны дэлхийн шилдэг 10 цэнгэлдэх хүрээлэнг танилцуулж байна.


10) Кравен Коттэйж - Фулхэм - Англи - 1896 онд байгуулагдсан - 25`500 хүний суудалтай
   9) Камп Ноу - Барселона - Испани - 1957 онд байгуулагдсан - 98`772 хүний суудалтай
 
8) Стадионул Динамо - Динамо Бухарест - Румын - 1952 онд байгуулагдсан - 15`300 хүний суудалтай
7) Ла Бомбонера - Бока Хуниорс - Аргентин - 1940 онд байгуулагдсан - 57`395 хүний суудалтай
   
6) Сантиаго Бернэбау - Реал Мадрид - Испани - 1947 онд байгуулагдсан - 80`354 хүний суудалтай
 
 
5) Альенз Арена - Бавари Мюнхен - Герман - 1972 онд байгуулагдсан - 69`900 хүний суудалтай
 
 
4) Бешикташ Инону - Бешикташ - Турк - 1947 онд байгуулагдсан - 32`145 хүний суудалтай
  
3) Анфьилд Роуд - Ливерпуль - Англи - 1884 онд байгуулагдсан - 45`276 хүний суудалтай
 
2) Жусепиа Миацца , Сан Сиро - Интер Милан , АС Милан - Итали - 1926 онд байгуулагдсан - 85`700 хүний суудалтай

1) Ингээд хамгийн шилдэгээр Дортмунд хотын Сигнал Идуна Парк тодорчээ. Сигнал Идуна Парк - Боруссиа Дортмунд - Герман - 1974 онд байгуулагдсан - 65`718 хүний суудалтай
»»  Цааш унших

8.25.2009

Хариулж чадвал 1000 нэгж



Энэ хүн бол бүх цаг үеийн хамгийн хол харайсан хүн. Энэ хэн бэ? Хамгийн түрүүнд хариулсанд нь 1000 нэгж өгнөө гэж. Хариуг нь Comment-д бичээрэй.

»»  Цааш унших

Барсагын анхны цом

Урьд шөнө Каталоны нэр төр Барселона өөрийн Ноу Камп цэнгэлдэхдээ Баск үндэстний хайртай "Атлетик Бильбао"-г хүлээн авч, Испанийн супер цомын төлөөх хариу тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолт долоо хоногийн өмнө Бильбао хотын Лас Мамес цэнгэлдэхэд болоход зочид 2:1 харьцаатай ялсаад байсан юм. Хариу тоглолтонд "Барса"-ийн түлхүүр тоглогчдийн нэг Лио Месси дубль хийж, серб гаралт Боян Кркич сэлгээгээр гарсан даруйдаа нэгийг нэмснээр тоглолтын хувь заяа тодорхой болсон юм. Ибрахимович шинэ багийнхаа төлөө албан ёсны анхны тоглолтод оролцсон ч гоол хийж чадалгүй байсаар сэлгээнд суужээ. Испанийн супер цомын эзэд дөрөв хоногийн дараа Европын супер цомын төлөө Украины “Шахтёр”-тай тоглоно.
Барселона - Атлетик Бильбао 3:0 (хоёр тоглолтын нийлбэр 5:1)
Месси 49 , 67 /пен/ , Кркич 71
»»  Цааш унших

8.24.2009

Шилдэгт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын сугалааны үеэр өмнөх улирлын шилдгүүд тодордог уламжлалтай. Шинэ улирлын тэмцээний сугалаа наймдугаар сарын 27-ны өдөр Монакод болох бөгөөд энэ үеэр өнгөрөгч улиралд хэсгээсээ шалгарсан 16 багийн дасгалжуулагчдын саналаар 2008-2009 оны шилдгүүдийг шалгаруулах юм. Шилдгүүдэд нэр дэвшигчдийн нэрс тодорчээ.Одоо нэрнүүдийг Монголоор бичих гэж үзнээ.






Шилдэг хаалгач:


Петр Чех /Челси/


Виктор Вальдес /Барселона/


Эдвин ван дер Сар /Манчестер Юнайтед/






Шилдэг хамгаалагч:


Херард Пике /Барселона/


Жон Терри /Челси/


Неманья Видич /Манчестер Юнайтед/






Шилдэг хагас хамгаалагч:


Стивен Жеррард /Ливерпуль/


Чави Эрнандес /Барселона/


Андрес Иньеста /Барселона/






Шилдэг довтлогч:


Самуэль Это”О /Интер Милан/


Лионель Месси /Барселона/


Криштиану Роналду /Реал Мадрид/
»»  Цааш унших

Barclays Premier League /Week 3/





Английн Премьер лигийн 3-р тойргийн тоглолтууд шувтрах шатандаа орлоо. Лигийн тархинд бичигдэж байсан "Тоттенхем" болон "Челси" багууд тэргүүлэлтээ баталгаажууллаа. Эхний тоглолт болох "Тоттенхем Хотспүр" нэг хотын "Уэст Хем Юнайтед" багийн талбайгаас Ж.Дэфое болон А.Леннон нарын ачаар хэрэгтэй 3 оноогоо халаасалж түүхэндээ байгаагүй амжилт гаргав. Тэд өмнө нь хэзээ ч дээд лигийн эхний 3 тойргийн тоглолтонд дараалан хожиж үзээгүй билээ. Тус тоглолтын дараахан Лондон хотын бас нэгэн дерби болох "Челси" "Фулхем" багууд учраа таарлаа. Лигийг тэргүүлэх магадлал бүхий багуудын тоонд зүй ёсоор тооцогдож байгаа "Угсаатнууд" айлын талбайгаас хөнгхөн ялалт авснаар зорилгодоо нэг алхамаар ойртов.
Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн "Барнли" болон "Эвертон" багуудын учраа энэ жил дээд лигт дэвшин гарч ирсэн багын ялалтаар өндөрлөв. Тоглолтын цорын ганц гоолыг 34 дэх минутанд Уэд Эллиот хийсэн байна. "Цэнхэрүүд" энэ тойрогт ялагдсанаар 2 тоглолтын дараах байдлаар ганц ч оноогүй хүснэгтийн сүүл мушгиж явна. 3-р тойргийн үлдсэн тоглолт болох "Ливерпуль" "Астон Вилла" багын тоглолтууд маргааш шөнийн 03:00 цагт эхлэнэ.


"Барнли" - "Эвертон" 1:0
Эллиот 34


"Уэст Хем" - "Тоттенхем" 1:2
Коул 49 - Дэфое 54 , Леннон 79


"Фулхем" - "Челси" 0:2
Дрогба 39 , Анелка 76


Мэргэн буучдын жагсаалт:
4 Goal - Jermaine Defoe /"Тоттенхем"/

3 Goal - Didier Drogba /"Челси"/
3 Goal - Wayne Rooney /"Манчестер Юнайтед"/

»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs