Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.30.2009

Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд болж байна.



Өчигдөр шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн 8 тоглолт болж өнгөрлөө. Эндээс хамгийн их сенсацитай тоглолт нь Ливерпүүл-Фиорентина гэсэн 2 багын тоглолт юм. Энэ тоглолтод Фиорентинагийн шинэ цэрэг S.Jovetic 2 гоол хийж өөрийгөө харуулж чаджээ. Зи ингээд энэнээс өөр олигтой гоё тоглолт болоогүй. Аа тийн Интер Милан-Рубин гэсэн 2 багын тоглолт арай л гайгүй сонирхолтой болж өнгөрсөн. Тус тоглолтод Станкович болон Домингуэз 2 гоол хйисэн.Өнөөдөр шөнө 02:45 минутаас Ювентус-Байерн Мюнхен, Реал Мадрид-Марсейлл зэрэг сонирхолтой тоглолтууд болно. За бусад тоглолтуудын үр дүнг танилцуулъя.
Арсенал 2:0 Олимпиакос /Ван Перси,Аршавин/
Барселона 2:0 Динамо Киев /Месси, Педро/
Рубин 1:1 Интер Милан /Домингуез, Станкович/
Алкмаар 1:1 Стандарт /Эл Хамдау, Траоре/
Unirea Urziceni 1:1 Штуттгарт /Варги, Таски/
Ренжирс 1:4 Севийя /Конко,Адриано,Луис Фабиано, Кануте,  Ново/
Дебречэн 0:4 Лион /Каллстром,Говоу,Гомис, Пжанич/
Фиорентина 2:0 Ливерпүүл / S. Jovetic /
»»  Цааш унших

9.28.2009

La Liga /Week 5/




Ла Лигийн 5-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Барса энэ тойрогт Малагатай тоглосон юм. Өмнөх тоглолтод бага зэрэг бэртэл авсан байсан Ибра гараанд гараагүй ч гэсэн Анри тоглолтын дундуур бэртэл авснаар Ибра орохоос өөр аргагүй болсон. Гэсэн хэдий ч Ибра орж ирснийхээ дараа гоолдсоноор 5 тоглолтод 5 гоол хийлээ. Харин үлдсэн нэг гоолыг Пике хийснээр 2:0-р ялж 3 оноо авчээ.
329907_33_preview










Оддын цуглуулга Реал Мадрид энэ тойрогт тенерифетэй тоглож 3:0-оор ялснаар 3 оноогоо явлаа. Эхлээд Пеллегрини гараанд Кака, Гути хоёрыг суулгасан байж байгаад 2-р үед оруулж ирснээр Реал-н тоглолт илт сэргэж Карим Бензема 2 гоол хийсэн юм. Харин 78 дахь минутад Кака 27 орчим метрээс гайхалтай цохилт хийж тоглолтын эцсийн цэгийг тавсан юм.
Харин Валенси клубын гарт ялалт байсан. Гэвч тэд 90 дэх минутад Атлетико-н довтлогч Родригез-д гоол алдснаар ялагдал хүлээлээ.
309368_33_preview 










“Реал” – “Тенерифе” – 3:0

“Малага” – “Барселона” – 0:2



“Валенси” – “Атлетико” 2:2
Атлетик Билбао — Севилья  0:4 
“Сарагоса” – “Хетафе” – 3:0

“Депортиво” – “Вильярреал” – 1:0
“Осасуна” – “Спортинг” – 1:0

“Мальорка” – “Вальядолид” – 3:0 

“Альмерия” – “Расинг” – 2:2

“Эспаньол” – “Херес” – 0:0


»»  Цааш унших

Barclays Premier League /Week 7/



Премьер лигийн 7-р тойргийн тоглолтуудаас хамгийн их шуугиан тарих тоглолт Уиган-Челси гэсэн 2 багын тоглолт байлаа. Уйган тус тоглолтод анхны гоолыг өөрсдөө хийж тэргүүлэлтийг гартаа авсан ч 2-р үе эхлээд удаагүй байхад Дрогба гоолдож 1:1 болгосон. Гэтэл Челси-н хаалгач Петр Чех 16-н шугам дотор Уиганы тоглогчийг унагаж Пеналти дээрээс нь өөрөө улаан карт авснаар челси 10уулаа болсон. Сэлгээний батаар Хилариог Малоудагаар сольсон. Челси гоолдох гэж нилээн үзсэн ч Уиганчууд дахин нэг гоолыг хийснээр энэ тоглолтын хувь заяаг шийдчихсэндээ.
Челси ийнхүү анхны ялагдлаа хүлээснээр 2-р байр руу ухарч байна. Хүснэгтийг одоогоор өнгөрсөн жилийн аварга МанЮ тэргүүлж байна. МанЮ энэ тойрогт Стоук Ситиг 2:0-р Оши болон Бербөтов нарын гоолоор ялж гоолын зөрүүгээр Челси-н дээр гарж ирж байна.

329961_11_previewЛиверпуль энэ тойрогт Халлын эсрэг 6 гоол хийсний 3-г нь Торрес хийсэн юм. Үлдсэн гоолуудыг Жеррард, Бабел нар хийсэн.
Мөн Тоттенхам-Барнли гэсэн тоглолтод 5 гоол орсны 4-г нь Роби Кийн  хийсэн юм.
“Портсмут” – “Эвертон” – 0:1 (0:0)
0,,12306~7251917,00
“Тоттенхэм” – “Бёрнли” – 5:0
“Ливерпуль” – “Халл Сити” – 6:1
“Уиган” – “Челси” – 3:1
“Сток Сити” – “Манчестер Юнайтед” – 0:2
“Блэкберн” – “Астон Вилла” – 2:1
“Бирмингем Сити” – “Болтон” – 1:2
“Фулхэм” – “Арсенал” – 0:1
»»  Цааш унших

Спорт Наадам 2009 /Day 3/

Зия өнөөдөр Спорт наадмын сүүлчийн өдөр боллоо. Өнөөдөр Волейболын тоглолтууд болж явагдсан. Манай ангийхан ер нь л азгүйтэж 1-4тэй ана манай үзэж таржагад ялагдчвөө. Эхлээд 1-4хэн манайхийг ялаад дараа нь манайх ялаад тэгээд шийдвэрлэх үед 11 оноогоор тоглон гэсэн ба манайх 10-4 гэж ялж байгаад бүгд тайвшираад ялнаа гэж бодож байтал 1-4-н ангийн дарга Майка буюу Шикай гаргалтуудаараа нилээд оноо авж багаа нэг аврах шиг боллоодоо. Тэгээд манайх харгис харгис хүнтэй 2-3тай тоглож 2:0-р ялагдав. 2009 он азгүй байна. 2010 оны хөлбөмбөг,сагс эд нарын аваргаар 1-4өөс өшөөгөө авнаа. Охидууд харин 3-1д ялагдаад 1-2н охидуудыг ялж хэсгээсээ 2-р гараад 3-2той таарч тоглож ялагдлаа. Охидуудын аварга багаар 3-1 анги болсон. 2-р байрыг 2-2 авсан. Харин 1хэнээс 1-4 хамгийн хол явсан анги /эрэгтэй/ хэсгээсээ гарчаад 2-4тэй тоглож эн тэнцүү тоглож байгаад ялагдсан. Эрхэмээ нилээн сайн тоглосон. Одоо удахгүй 10 сарын 2-д хөнгөн атлетикийн тэмцээн болно. Тэрэнд нь яджитэл би оржага. Ахлахын сенпай нараа гүйцэхгүй ээ, одоо. За тэгээд дараа жилийн спорт наадмаар 1хэндээ томрохоос...
»»  Цааш унших

9.26.2009

Спорт Наадам 2009 /Day 2/

Зияк тэхээр өнөөдөр хамаг юмны л Final боллоо. Ширээний теннисэн дээр Энэрэл 1-т орсон. Охидууд хэсгээсээ 1ээр гарсан ч дараагын шатандаа 2-1н охидуудтай тоглоод ялагдчвөө гэж. Тэр нэг Сэржээ гээч этгээд охин банди нь мэдэгдэхгүй нэг аймар булиа амьтаны онгод нь орцон байлаа. Манай Томоо,Ёндон 2 хэсгээсээ гарч чадалгүй ялагдчихсан. Томоо хэлэхдээ "Ахлахд ороод Спорт наадамд нь арай л хүчирэхгүй юмаа" гэж хэлсэн. Тэгээд теннисэнд орсон Жижгээг яасныг сайн мэдэхгүй байна. Харин Далай Final-д үлдсэн гэж нэг хүнээс сонссон. Бажи харин хэсгээсээ гарах боломжгүй болж тэмцээнээ өндөрлөсөн. Сагсны эрэгтэй аварга багаар 2-2 болсон. 2-3, 3-1, 2-2 гэсэн 3 баг медалийн төлөө тойргоор тоглож, 2-3 2 ялагдаж Хүрэл авсан. Тэгснээр 2-3г ялсан 2 баг болох 2-2 v 3-1 гэсэн 2 баг тоглож 2-2 ялсан юм. Охидын аварга багаар 2-3-н охидууд авсан. Финалд нөгөө харгис булиагийн ангитай тоглож тоглолтын туршид илүүрхэж тоглож ялсан. Хүрэл мэедалийг 2-4 авах шиг болсон. Маргааш өглөө Волейбол эхлэнэ. Яаж хөгөө тарих болдоо. За тэгээд спорт наадмын төгсгөлд Маргад гээч нөхөр нэг охинтой учир ургуулах гэж байсныг нь "суга" нь ойлголгүй саад болчихсон. Уул нь далай намайг босгох гэж оролдсон. Даанч суга нь яг тухтай сууцан байсан болохоор босмооргүй байсан. Яджитэл яг голд нь очоод сууцан. За тэгээд танилцдаг хэмээх нэртэй үдэшлэгээр хөтлөлцөөд орох л байх.
»»  Цааш унших

9.25.2009

Спорт Наадам 2009 /Day 1/



Зияк тэхээр манай сургуулийн Спорт наадам өнөөдөр эхэллээ гэж. Манай ангийн банди нар 2-3, 1-4тэй нэг хэсэгт орсон. 2 тоглолтоо 2ланг нь өнөөдөр хийгээд хоёулан дээр нь ялагдчихлөө. Тэр 1-4тэй хийсэн тоглолтонд үнэхээр харамсмаар. Сүүлд 1-4н Горилла хочтой Оргил гэдэг нөхөр оруулж оноог 6-4 болгож багаа авраад бүх юмыг шийдвээ гэж.

Манай Томоо 2 тоглоод хоёулан дээр нь 3аас оруулж баярлуулсан. Уул нт оруулж байхыг нь харжагаагүй л юм. Зия тэгээд 2 дахь тоглолт 2-3тай Дойдов, Цоомоо,Мөөгий,Насаа 4-н ангитай тоглоод дажгүй тоглосон гэвч ялагдсан. За тэгээд харин манай ангийн охидууд нээрээ 3-1-н сенпай нараа элэглэвээ. 12-2р хядаад. Жинкэн төгс бүрэлдэхүүнтэй. Түрүүлэхээр л хүмүүс бий. Маргааш 1-2той тоглоно. Мөн маргааш Энэрэл гэж нэг мундаг охин үзүүлэн тоглолт хийж, сургуулийн аваргад өрсөлдөнө. Энэ охиныг л сайн гөлрий. Тэгээд манай Жижгээ,Томоо, Зориг эд нар шатар, дааманд оржага. Маргааш л спорт наадмын талаар нилээн их юм бичигдэх байхаа.
»»  Цааш унших

9.24.2009

La Liga /Week 4/



Испаний Ла Лигийн 4-р тойргийн тоглолтод Барса, Севийя зэрэг багууд ялалт авсан бол оддын цуглуулга Реал Мадрид өчигдөр шөнө Вийяреал-н талбайд очиж тоглосон. Тус тоглолт эхлэээ л удаагүй байхад буюу 2 дахь минутад Роналду гоол хийсэн юм. Тус тоглолтын эцсийн цэгийг Кака 73 дахь минутад торгуулын цохилтоор хийсэн. Тэрээр Реал-д ирснээсээ хойш анхны гоолоо хийж байгаа. Тэрээр хэлэхдээ " Би анхны гоолоо хийхийг үнэхээр их хүсч байсан. Би энэ мөчийг удаан хүлээлээ. Надад Реал Мадрид таалагдаж байна" гэж хэлжээ.


Энэ тойрогт Валенсия Хетафд 3:1-р талбай дээрээ ялагдсанаар нэг томоохон шуугийн болж чадлаа. Одоогоор Барса,Реал 2 хоёулаа адил оноотой ч гоолын зөрүүгээр Барса илүү байгаа. Испаний Ла Лигийг Криштиану Роналду, Лионель Месси, Давид Вийя нар 5 гоолтой тэргүүлж байгаа.
»»  Цааш унших

9.21.2009

La Liga /Week 3/



Ла Лигийн-г тэргүүлж байгаа Барселона Атлетико Мадридтай тоглолоо. Өмнө нь Барсан 6-1-р ялж байсан бол энэ удаа 5-2-р яллаа.
Энэ тоглолтод Барсагийн шинэ цэрэг Ибра нэг гоол, Лио Месси 2 гоол, Кэйта 1 гоол мөн Даниел Алвес тус тус Барсагаас гоол хийсэн бол атлетикогоос Форлан, Агуеро 2 гоол хийсэн.
2252677372 Оддын цуглуулга Реал мадрид Херестэй тоглож 5:0-р бут ниргэлээ.Криштиану Роналду ердөө эхний минутанд л гоол хийснээр Реал тэргүүлж эхэлсэн бөгөөд 75 дахь минутнаас хойш дараалаад 4 гоол хийжээ. Тэр 4 гоолыг Роналду,Гути,Бензема, мөн бэртлээсээ эргэн ирж байгаа Рууд Ван Нистелрой хийсэн.Рууд өнгөрсөн жил бэртсэнээсээ хойш анхны тоглотондоо анхны гоолоо хийж байна яг л Росицки шиг. Тоглолтын дараа Пеллегрини хэлэхдээ "Бид хараахан төгс тоглолтыг үзүүлж чадахгүй байна" гэжээ.


3-р тойргийн тоглолтуудын дүн:
“Сарагоса” – “Вальядолид” 1:2
“Атлетик” – “Вильярреал” 3:2
“Альмерия” – “Хетафе” 1:0
“Осасуна” – “Севилья” – 0:2
“Депортиво” – “Эспаньол” – 2:3
“Барселона” – “Атлетико” – 5:2
“Реал” – “Херес” – 5:0
“Валенси” – “Спортинг” 2:2
Мальорка—Тенерифе  4:0
Малага  — Расинг  1:2
»»  Цааш унших

Barclays Premier League /Week 6/



Премьер Лигийн бас нэг дерби болох Челси-Тоттенхам 2-н тоглолт тийм ч өрсөлдөөнтэй болсонгүй. Ашли Коул, Михайл Баллак, Дрогба нарын гоолоор тоглолт өндөрлөлөө.
Тоттенхам лигийг сайн эхлүүлсэн ч Модричыг бэртсэнээс хойш 2 тоглолт дараалан ялагдаад байна. Мөн дээрээс нь Бассонг, Кинг 2 нь өчигдрийн тоглолтод бэртэл авсан билээ.


“Челси” – “Тоттенхэм” – 3:0
“Вулверхэмптон” – “Фулхэм” – 2:1
“Эвертон” – “Блэкберн” – 3:0
“Манчестер Юнайтед” – “Манчестер Сити” – 4:3 
“Вест Хэм” – “Ливерпуль” – 2:3
“Бёрнли” – “Сандерленд” – 3:1

“Арсенал” – “Уиган” – 4:0

“Астон Вилла” – “Портсмут” – 2:0
“Болтон” – “Сток Сити” – 1:1
“Халл Сити” – “Бирмингем Сити” – 0:1
ПЛ-ийн хүснэгт:


баг
тт
хо
тэ
хд

Оноо
1 Челси 6 6 0 0
18
2 Манчестер Юнайтед 6 5 0 1
15
3 Ливерпуль 6 4 0 2
12
4 Манчестер Сити 5 4 0 1
12
5 Астон Вилла 5 4 0 1
12
6 Тоттенхэм Хотспурс 6 4 0 2
12
7 Арсенал 5 3 0 2
9
8 Сандерленд 6 3 0 3
9
9 Бёрнли 6 3 0 3
9
10 Сток Сити 6 2 2 2
8
11 Бирмингем Сити 6 2 1 3
7
12 Вулверхэмптон 6 2 1 3
7
13 Эвертон 5 2 0 3
6
14 Фулхэм 5 2 0 3
6
15 Уиган Атлетик 6 2 0 4
6
16 Вест Хэм Юнайтед 5 1 1 3
4
17 Болтон Уондерерс 5 1 1 3
4
18 Блэкберн Роверс 5 1 1 3
4
19 Халл Сити 6 1 1 4
4
20 Портсмут 6 0 0 6
0
»»  Цааш унших

Манчестерийн дерби түүхэнд бичигдэх тоглолт боллоо. /Week 6/




141 дэх Манчестерийн дербид 7 гоол орсон гайхалтай тоглолт боллоо. Анхны гоолыг Уэйн Рүни 2 минутад Еврагын дамжуулалтаар оруулсан юм.Гэвч Ситигийхэн бууж өгөлгүй зүтгэсээр тоглолтын 17 дахь минутад Фостерын алдааг ашиглаж Тевез бөмбөгийг аваад Бэрри-д хаяж Бэрри хоосон хаалганд гоол хийсэн.2-р үе үнэхээр хурдан темптэй, ширүүн тоглолт болж эхэлсэн ба 1-р үед харагдаагүй Гиггз, Флетчер 2 2-р үед гарж ирж Гиггзын дамжуулалтаар Флетчер мөргөж гоол хийсэн. Гэвч ердөө 3хан минутын дараа Манчестер  Ситигийн довтлогч Крайг Беллами 16-н гаднаас яг буланд нь цөм цохиж гоол хийснээр тоглолт бүр ч ширүүн болсон. Манчестер Юнайтедыхан жигүүрээс орж ирээд төв рүүгээ хаях нь үр дүнтэй гэдгийг ойлгож эхэлснээр Ситиг дарамталж эхэлсэн юм. Үүнийхээ хүчинд гоол оруулах хэд хэдэн алтан боломж гаргаж ирсэн ч Гивен үнэхээр ур чадвар гарган багаа аварлаа. Бербетов, Гигззийн хэдхэн минутын зайтай аюултай довтолгоонууд түүний ур чадварыг хангалттай харуулж өгсөн юм. 77 дахь минутад Бербатовын оронд Алтан жаал Оуэн талбайд орж ирлээ.Үүнээс гурван минутын дараа Райн Гиггзийн чөлөөт цохилтыг  Даррен Флетчэр мөргөж Бербатовын хийж чадаагүиг хийлээ.Ялагдаж эхэлсэн Ситигийнхэн эрчтэй довтолсоор байтал 90 дэх минут болчвоо. Гэтэл Юнайтедийн хамгийн шилдэг хамгаалагч Рио Фердинанд үнэхээр том алдаа гаргаж Крейг Белламид бөмбөгөө алдаж орхив. Зүүн жигүүрээр хурдалсаар Беллами Фостерийн хаалганд гоолдож тооны харьцааг тэнцүүллээ.Бүгд л тэнцэнэ гэж бодож байсан тэр үед буюу 95 минутад Гиггзын 16-н гаднаас өгсөн дамжуулалтаар Алтан Жаал Майкл Оуэн  алт шиг үнэтэй гоол оруулж Мөрөөдлийн цэнгэлдэхэд байсан фенүүддээ бэлэг барьж чадлаа. Яг тоглолт дуусч байсан учир Сити довтолж амжилгүй цаг дууссан юм. Тоглолтын дараа Фергюсон хэлэхдээ "Энэ тоглолт түүхэнд байгаагүй сонирхолтой, ширүүн тоглолт боллоо. Манчестер Сити сайн хүмүүс авч, сайжирах нь сайжирчээ гэхдээ манай багыг ялах болоогүй байна" гэж хэлжээ.
»»  Цааш унших

9.20.2009

Barclays Premier League /Week 6/






Сүүлийн 2 тоглолт Манчестер хотын 2 багт ялагдаад байсан Арсенал клуб өчигдөр Уиган Атлетикс клубыг Эмиратес цэнгэлдэхдээ хүлээн авч 4:0-р бут ниргэлээ. Тус тоглолотын гоолуудыг Томас Вермален 2 гоол, Фабрегас, Эбоу нар тус тус 1 гоол хийснээр дуусчээ.

Одоогоор Арсеналын залуу тоглогч Томас Вермален 3 гоол хийснээр Арсеналаас хамгийн их гоол хийгээд байгаа хүн болоод байна.

Ирэх дэлхийн аврагаар шигшээдээ дуудагдахыг үнэхээр их хүсч байгаа Астон Виллагын довтлогч Агбонлохар Портсмут-н эсрэг дахин гоолдлоо. Тэрээр шигшээд орохын тулд маш их хичээж байгаа юм. Харин түүний шигшээд орох эсэхийг Капелло л шийднэдээ. Портсмут клуб ялагдсанаар 6 тоглож 6 ялагдсан анти амжилтаараа тэргүүлсээр байна.

Өнөөдөр шөнө Манчестэр Юнайтед-Манчестер Сити гэсэн 2 багын дерби болно. Энэ 2 баг хоёулаа Арсенал-г ялсан юм. Энэ тоглолтод Манчестер Сити ялахад тун хэцүү. Учир нь тэдний 3 гол довтлогч асуудалтай байгаа.

“Арсенал” – “Уиган” – 4:0
“Астон Вилла” – “Портсмут” – 2:0
“Бёрнли” – “Сандерленд” – 3:1
“Халл Сити” – “Бирмингем” – 0:1
“Болтон” – “Сток Сити” – 1:1


»»  Цааш унших

9.19.2009

Лионель Андрес Месси 28 хүртлээ Барсад тоглохоор боллоо




Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионел Андрес Месси Каталоны Барселона-д 2016 он хүртэл тоглохоор болжээ. Энэ гэрээг хийснээр түүний цалин ихссэн ба энэ нь Барсадаа хамгийн өндөр нь юм. Мэдээж цалингынхаа хэмжээнд тоглож байгаа болохоор цалинг нь нэмэхгүй яахавдээ. Уул нь Мессиг Интер Милан клуб сонирхож байсан юм. Учир нь Интер Миланы эзэн Моретти Мессигийн улаан фен юм. Гэвч Месси гэрээгээ сунгаснаар Интерт очих нь худлаа болов. Мессиг гэрээнээс нь өмнө авахыг хүсвэл дор хаяж 230 сая-г төлж байж авна. Алдарт хөлбөмбөгчин Пеле хэлэхдээ: "Месси энэ жил дэлхийн шилдэг болно. Энэ шагналыг Рональдиньо, Роналду, Кака авсан. Одоо Мессигийн ээлж гэж хэлжээ"


Татах


Татах
»»  Цааш унших

9.18.2009

Адебайор 3 тоглолт тоглохгүй



Манчестер Сити-д одоо тоглож байгаа Того улсын довтлогч Адебайор 3 тоглолт дараалан тоглох эрхгүй болжээ. Учир нь өмнөх Арсеналтай хийсэн тоглолтон дээр хуучин анд Ван Персингийн нүүрэн дээр гишгэж бүдүүлэг алдаа гаргасан ба Гоол хийснийхээ дараа цэнгэлдэх тойрч гүйсэн нь Эмиратес-д байсан үзэгчдийг эмх замбараагүй байдалд оруулжээ. Энэ хэрэгээс болж хэдэн хамгаалагч бэртсэн. Английн хөлбөмбөгийн холбоо ийм учраас Того довтлогчыг ирэх Манчестер Юнайтедтэй хийх тоглолтоос авхуулаад 3 тоглолт тоглох эрхийг нь хассан юм. Тэгэхээр премьер лигийг тэргүүлэх боломжтой явж байгаа Ситигийнхэн ирэх тоглолтонд Робиньо,Тевез,Адебайор гэсэн 3 шилдэг довтлогчгүйгээр тоглохнээ. Гэхдээ Тевез,Робиньо 2-н бэртэл бараг л эдгэрж байгаа. Гарах эсэх нь тодорхойгүй байна.
»»  Цааш унших

9.17.2009

Аваргуудын Лигийн 2 дахь өдөр


Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн E,F,G,H хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ өдөрийн хамгийн сонирхолтой тоглолт бол Каталончууд болон Нераззури 2-н тоглолт юм. Энэ тоглолтын өмнө Интер Миланы дасгалжуулагч Жозе Моуриньо хэлэхдээ: "Өнөөдөр Самуел Это, Златан Ибрагимович нар хуучин багтайгаа тоглож байгаа. Ибрагимович бол шилдэг тоглогч, тэр үнэхээр сайн. Гэхдээ өнөөдөр яасан ч гоол хийж чадахгүй. Би үүнийг зөн совингоороо мэдэрч байна" гэж хэлжээ. Моуриньогийн зөгнөл ч биелж Ибра өнөөдөр гоол хийгээгүй билээ. Уул нь Ибрад боломж гарж ирж л байсан. Гэхдээ л Интерийн талбайд 83000 хүний өмнө тоглож тэнцэх гэдэг бол том амжилт. Ингээд энэ 2 баг тэнцснээр 1,1 оноо авлаа.

 Энэ хэсгийн нөгөө тоглолт бол Украйны аварга Динамо Киев, Оросын аварга Казаний Рубин 2-н тоглолт юм. Энэ улиралаас анх Динамо-с гараагаа эхэлж байсан Андрей Шевченко ирсэн билээ. Тэрээр энэ тоглолтод гарааны бүрэлдэхүүнд оржээ. Энэ тоглолтын анхны гоолыг Рубины залуу тоглогч Доминес 25 дахь минутад алсын цохилтоор оруулсан бол 71 дахь минутад Динамо Киевын булангийн цохилтыг Юсуф ашиглаж гоолдсон бол 8 минутын дараа Маграу, 6 минутын дараа Гусев гоол хийснээр Динамо Киев энэ тоглолтод 3-1-р ялснаар хэсгээ тэргүүлж эхэллээ.

Е хэсгийн тоглолт бол Францын нэр төр Лион клуб Италийн Фиорентинатай Стаде Де Герланд цэнгэлдэхдээ тоглолоо. Энэ тоглолтыг үзэгчид үнэхээр сонирхолтой болно гэж байсан ч тийм ч сонирхолтой болсонгүй. Энэ тоглолтын цорын ганц гоолыг 76 минутад Пянич цохиж оруулсан юм.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Английн хотон шувуунууд, сүүлийн 14 жил Аваргуудын Лигт багаа оруулж чадаагүй Унгарын Дебречэнтэй Будант албиондоо тоглолоо. Энэ тоглолт бүхэлдээ л Ливерпуль-н давамгайлал доор байлаа. Ливерпуль үнэхээр олон довтолж байсан ч нэг нь л амжилттай болсон юм. Тэр нь 45+1 минутад Фернандо Торрес-н 16-н гаднаас цохиж ойсон бөмбөгийг Дирк Кюит цохиж оруулсан юм.
ШТУТГАРТ – РЕЙНЖЕРС – 1:1
СЕВИЛЬЯ – УНИРЯ – 2:0 За энэ хэсгийн 2 тоглолт шал муу багуудтай учраас бичих гэсэн чинь дургүй хүрчлээ гэж...
»»  Цааш унших

9.16.2009

Уэйн Руни сэлгээнд суусандаа дургүй байна.

Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн тоглолт болох МанЮ-Бешикташийн тоглолт Туркд болсон билээ. Энэ тоглолтын 2-р үе эхэлж байхад Руни сэлгээнд суусан.

Харин энэ сэлгээ Рунид огт таалагдсангүй, суусныхаа дараа пүүзээ тайлан газар савж байсан. МанЮ иймэрхүү явдлуудаас болж супер одууд болох Рууд ван Нистелрой ,Дэвид Бекхэм, Криштиану Роналду нар Манчестер Юнайтедэд хэчнээн амжилттай тоглож байсан ч Фергюсонтой зөрчилдөөд багаа орхиж байсан.. Рунигийн шөнийн тоглолтын дараа гаргасан бухимдлаас болоод МЮ-ийн фэнүүд  түүнийг МЮ-с явах юм биш байгаа хэмээн түгшиж эхэлсэн байна.
Бас тэхдээ энэ Фергюсоны шийдвэр нь дараагийн тоглолтоо бодсон шийдвэр байж магадгүй.Учир нь Руни Английн шигшээд 2 тоглолт бүтэн тоглож, Тоттенхамтай тоглоход мөн л бүтэн тоглосон иймээс Фергюсон Руниг дараачийн Сититэй хийх тоглолтонд нөөсөн байж магадгүй. Фергюсон хэлэхдээ: “Руни сэлгээний сандалд суух дургүй хүн, тэрээр 90 минутыг талбайд өнгөрөөж бүч хүч чадлаа гаргахыг хүсдэг” гэж хэлжээ. Тэрээр  Рунигийн үйлдлийг хөлбөмбөг тоглох их хүсэл, тэмцэх чанартай нь холбон тайлбарласан байна.
SCREW-ROO-SPLASH_889698a
Фергюсон мөн тоглолтын үеэр гэрлийн лазер тусгаж байсан, үүнийг зогсоосон Туркийн цагдаа нарт баярлалаа гэж хэлжээ. Мөн хэлэхдээ "Туркийн фенүүд үнэхээр чанга дуутай тоглолтын турш орилж байсан нь их хэцүү байлаа" гэжж
»»  Цааш унших

Аваргуудын Лиг эхэлчлээ гэж...

А хэсэг
А хэсгийн эхний тоглолтууд явагдаж энэ жил олон хүн найдвар тавьж буй Ювентус баг Францын Бордотой тэнцлээ. Ювентус тоглолтын эхнээс санаачилгыг авч довтолсоор 63 дахь минутад Яквинта гоолдож санасандаа хүрсэн. Гэвч 75 дахь минутад  хаалттай цохилтыг Плашил гүйцээн хариуг барьснаар тоо тэнцсэн юм.
Хэсгийн нөгөө тоглолтонд Байерн Мюнхен баг хоёрдугаар үед хийсэн 3 гоолоор хожил явч хэсгээ тэргүүлж эхэллээ.

Juventus-forward-Vincenzo-007“Ювентус” (Итали) – “Бордо” (Франц)1:1 (0:0)

“Маккаби”  (Израиль) – “Байерн” (Герман) – 0:3 (0:0)
В хэсэг
paul-scholes_1482368i 
Энэ хэсэгт Германы аварга Вольфсбург Оросын ЦСКА Москва клубтай тоглолоо. Энэ нь Хуан Де Рамосын хувьд шинэ багтаа ирснээс хойшох анхны шалгуур болж байна.Өнгөрсөн жилийн Германы мэргэн бууч Графите өмнөх жилийнхээ гайхалтай тоглолт нь аз байгаагүйг нотлон хет-трик хийлээ.76 минутад ЦСКА Москва шургуу зүтгэсний эцэст нэр төрийн нэг гоол хийсэн. Энэ гоолыг  Загоев хийсэн. 
"В" хэсгийн 2 дахь тоглолт бол Манчестер Юнайтед-Бешикташ хоёрын тоглолт Бешикташийн талбай дээр боллоо. Туркад тоглоход хэцүү. Учир нь Туркийн фенүүд буюу  "халуун цустан"-гууд багаа үнэнчээр дэмждэг. Гэсэн хэдий ч Манчестер Юнайтед-н хагас хамгаалагч Паул Сколз мөргөж эцсийн цэгийг тавьсан юм.

“Вольфсбург” (Герман) – ЦСКА (Орос) – 3:1 (2:0)

“Бешикташ” (Турк) – “Манчестер Юнайтед” (Англи) – 0:1 (0:0)

С хэсэг
Real-Madrids-Ronaldo-skip-005 
Оддын цуглуулга гэгдэж байгаа Реал Мадрид энэ хэсгийн онцлох баг билээ. Тоглолтын эхний үед Португалийн Ронулду чөлөөт цохилтоос гоол хийж, удалгүй Рауль, Игуаин нар гоолдсоноор Цюрихд бараг найдвар үлдээсэнгүй. Гэвч Швейцарийн баг 63, 65 дахь минутад гоол хийж Реал Мадридыг сандаргаад авав.Гэсэн ч Реал Мадрид улам ширүүн довтолсоор Роналду,Гути 2 эцсийн цэгийг тавьж багтаа 3 оноогоо итгэл төгс авж чадлаа.
 "С" хэсгийн нөгөө тоглолт болох Милан-Марсель-н тоглолт сонирхолтой боллоо.Тоглолтын эхний гоолыг Филипо Инзаги хийж Милан тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар үеийн эхэнд Хайнце тэнцүүлсэн. 75 дахь минутад өнөөх Инзаги чинь гоол хийснээр Милан Марселийг нутагт нь хожиж анхны 3 оноогоо авлаа.

“Цюрих” (Швейцар) – “Реал” (Испани) – 2:5 (0:3)

“Марсель” (Франц) – “Милан” (Итали) – 1:2 (0:1)

D хэсэг
nicolas-anelka_1482355i 
Челси клуб нь талбай дээрээ 19 дараалж ялагдаагүй амжилттай явж байгаа. Гэвч Дрогба,Босингва нар энэ тоглолтод оролцоогүй юм.Харин эсрэгээрээ Португаас бэртэлтэй хүн нэг ч үгүй байв.  Тоглолт ширүүн бороотойд явагдлаа. Тоглолтын эхэнд Анелька хэд хэдэн боломж алдсан ч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад алдаагаа засч хаалгачаас ойсон бөмбөгийг цохиж гоол хийлээ. Үүнээс хойш хоёр баг харилцан довтлолцсон ба Порту илүү аюултай довтолгоог хийж Чех сайн  хааж багаа аварснаар тоглолт 1-0ээр өндөрлөжээ. Челси Анчелоттигийн удирдлаган дор Европын анхны ялалтаа авлаа.
Аваргуудын лигийн эхний сенсацийг Киприйн Апоэл баг тарьж Атлетико Мадридтай 0-0-ээр эвийн гэрээ байгуулжээ.

“Челси” (Англи) – “Порту” (Португал) – 1:0 (0:0)

“Атлетико” (Испани) – АПОЭЛ (Кипр) – 0:0
»»  Цааш унших

9.15.2009

Майкл Оуены мөрөөдлийн шигшээ /Бижигхэн Төрөөгын хүсэлт/


 Хэдийгээр энийг өөр сайтнаас хуулцан болохоор хийх үү байх уу гэж боджийлаа гхдээ төрөөд харуулахын тулд энийг орууллаа. Уншаад үзээрэй тэр өөрийх нь хэлсэн тайлбарууд лаг гоё юм байналээ.

Өдгөө Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд тоглож байгаа Английн шилдэг довтлогчдын нэг Майкл Оуэн өөрийн мөрөөдлийн  багаа бүрдүүлжээ. ”Алтан жаал” хэмээх хочоороо алдаршсан Оуэний , хэн гэгч тоглогчдыг хүндэлж явдгийг хамтдаа сонирхоцгооё.
Хаалгач : Петер Шмейхель
Миний тулж байсан хаалгачдаас Шмейхель яах аргагүй хамгийн шилдэг нь. Петр Чехийг зарим хүмүүс дэлхийн шилдэг гэдэг. Гэхдээ шилдэг байхын тулд зөвхөн бөмбөг сайн хаадаг байх нь хангалтгүй. Талбайн дотор ч , гадна ч жинхэнэ эр хүн шиг байдаг байх хэрэгтэй. Шмейхель бол яг л тийм хүн.
Баруун жигүүрийн хамгаалагч- Кафу
Бразилийн шигшээн эсрэг би хоёр, гурван удаа тоглож байсан. Тэр үед Кафу, Роберто Карлос хоёрын ур чадварыг үнэхээр биширч билээ. Миний бодлоор тэд ”арын алба”-нд шинэчлэл хийсэн гэж боддог. Хамгаалагчид зөвхөн эсрэг багийн довтолгоог зогсоох  ёстой гэж өмнө нь үздэг байсан бол орчин үеийн хөлбөмбөгт өндөр ур чадвартай , довтолгоонд оролцдог байх шаардлагатай болж байна.Үүнд Кафугийн оруулсан гавьяа зүтгэл их байгаа шүү.
Төвийн хамгаалагч – Марсель Десайи
Десайи Челсид анх ирэхдээ л ”төгс” тоглогч байсан. Магадгүй чи зарим хамгаалагчдыг, ”удаан”, ”хүч чадалгүй” гэж боддог бол тэдгээр ”сул дорой” нэгнийхээ эсрэг ганц удаа тоглоод үзэхэд л өөрийнхөө буруу байсан гэдгийг мэдэх болно. Ер нь Марселийн эсрэг тоглоход үргэлж хэцүү байдаг юм. Нэг удаа би түүнийг санамсаргүй өшиглөөд хөлөө гэмтээсэн гээд бод л доо. Бөмбөг эзэмшилт, хурд хүч гээд  бүх л талаараа Десайи яах аргагүй шилдэгүүдийн нэг.
Төвийн хамгаалагч – Паоло Малдини
Ердөө түүний цом, шагналын цуглуулгыг нь харахад л ойлгомжтой. Милан шиг өндөр зэрэглэлийн багт, ийм урт хугацаанд шилдэг тоглолтыг үзүүлж чадсан гэхээр түүний ямар агуу тоглогч вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Гайхмшигтай зүүн хөлтэй.. Магадгүй нас ахиад түүний хурд бага зэрэг саарсан байж болно л доо, гэхдээ л Малдини ухаалаг тоглолтоороо үүнийгээ нөхөж чаддаг юм. Бас Бобби Мур, Жон Терри, Сами Хуупиа  гээд түүн шигтоглогчдыг ч мартаж болохгүй.
Зүүн жигүүрийн хамгаалагч – Роберто Карлос
Яг л Кафутай адилхан, тэр хамгаалагчдын үүргийн тухай дахин бодож үзэхэд маш их нөлөө үзүүлсэн. Карлос гайхалтай хурдтай, бас бөмбөгийг ямар ч довтлогчоос дутахгүй эзэмшинэ. Мөн үүнийг чихээд хий гэсэн шиг ”үхлийн” дамжуулалтуудыг өгч чаддаг.
Баруун жигүүрийн хагас хамгаалагч – Криштиану Роналду
Роналду одоо байгаагаасаа ч илүү сайжрах болно. Хурд, техник гээд өөлөөд байх зүйл түүнд байхгүй. Тэнэг хүн л түүнийг өөрийнхөө багт авахгүй байх.
Төвийн хагас хамгаалагч – Стивен Жеррард
Гарцаа байхгүй өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Жеррард  талбайг яг л дээрээс нь харж байгаа юм шиг мэдэрч, хэрэгтэй дамжуулалтуудыг багийнхандаа өгдөг. Бөмбөг эзэмшилт, цохилт, дамжуулалт гээд бүх зүйл дээр төгс түүн шиг тоглогч ер нь ховор шүү. Надад заримдаа Жеррардыг арын албанд тавьсан ч, итгэж болохоор юм шиг санагддаг.
Төвийн хагас – Рой Кин
Хэрвээ би дасгалжуулагч байсан бол 4 : 4 : 2 тактикийг илүүд үзэх байсан. Төвийн шугамандаа өндөр ур чадвартай  бас бусад багийн тоглогчдын өөдөөс нь тулахаас жоохон бэргэдэг хоёр  ”чанга” залууг тоглуулах байлаа. Миний бодож байгаа байрлалд Жеррард, Кин хоёроос илүү гарах нэгэн байгаа гэж үү ? Хоёулаа шилдэг дамжуулагчид бас ч үгүй, нилээдгүй ”чанга” залуус. Кин талбайгаар өдөржин гүйсэн ч чадах эрч хүчтэй, хүчирхэг тоглогч гэдгийг хүн болгон мэднэ.
Зүүн жигүүрийн хагас хамгаалагч – Жон Барнес
Барнесийг зодог тайлахаас өмнө хэд хэдэн удаа хамт талбайд гарах завшаан надад тохиолдсон юм. Үнэхээр шилдэг тоглогч . Тэр Английн шигшээг бараг ганцаараа авч явдаг байсан ч, хэзээ ч өөрийгөө магтаж онгирч байсангүй. Ливерпульд тоглож байсан үеийнх нь бичлэг надад зөндөө бий. Хааяа тэр бичлэгүүдийг үзэхээр  сэтгэл сэргээд л ирдэг юм. Ливерулийн оруулсан гоолуудын бараг 99 хувьд нь түүний оролцоо байдаг байсан гэхэд хилсдэхгүй. Жон дөрвөөс таван тоглогч хуураад Иан Рашт дамжуулахад л эсрэг багийнх нь хувьд бүх зүйл дууссан гэсэн үг  !. Барснесийн хажуугаар бөмбөг өнгөрнө гэж ёстой no шүү дээ.
Довтлогч – Тьерри Анри
Анри премьер лигийг шинэ түвшинд аваачсан гэж би боддог. Мэдээж Жианфранко Зола, Деннис Бергамп гээд гадаадын шилдэг довтлогчид байна л даа. Гэхдээ Анри хамгийн шилдэг нь гэдэгт би огт эргэлздэггүй. Тэр тоглогчгдыг ядах юмгүй хуурч, дамжуулж, бас гоолддог. Анригийн тоглолтыг үзэхийн тулд би мөнгө төлөхөд ч бэлэн байна.
Довтлогч – Алан Ширер
Би Ширерийн тоглолтонд дуртай. Багт түүн шиг эрч хүчтэй, бусдыгаа өдөөж өгдөг зан чанартай хүн заавал хэрэгтэй байдаг юм. Ширер ямар ч лигт очсон  мэргэн буучын төлөө өрсөлдөж чадна. Аланыг би Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэмээр байна.
—————–Шмейхель——————-
Кафу —-Десайи—-Малдини —- Карлос
Роналду —Жеррард —Кин —- Барнес
—————-Анри —– Ширер ————

Дасгалжуулагч – Сер Алекс Фергусон
Орчин цагийн хамгийн амжилттай дасгалжуулагч, бас хөлбөмбөгийн хөгжилд ч чамгүй нөлөө үзүүлсэн гайхалтай эрхэм. Түүний гараар олон ч сайн тоглогчид хүмүүжсэндээ.
Сэлгээ
Невиль Соутал
1980-аад оны үед Евертоныг дэмждэг байхдаа түүнийг дэлхийн хамгийн шилдэг хаалгач гэж боддог байж билээ.
Жейми Каррагер
Карраг бүрэлдэхүүндээ багтаахгүй бол тэр намайг дараа нь алах байлгүй.
Грэйм Соунесс
80-аад оны эхэн үеийн  Ливерпулийн тоглолтыг хараарай. Тэгж байж л Грэймийг яагаад бүрэлдэхүүндээ  багтаасныг минь ойлгох болно.
Зинедин Зидан
Зидантай цуг тоглож үзсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Зүгээр л ногоон талбайн ид шидтэн.
Роналдо
Бэртэл гэмтэлд ороогдоогүй байсан бол Роналдогийн шагналын өрөө юу ч тавих зайгүй дүүрэх байсан байх.
»»  Цааш унших

Шилдэг 32-н тоглолт өнөө шөнө 02:45 минутаас...

 Өнөө шөнө 02:45 минутаас Аваргуудын Лигийн шилдэг 32-н тоглолт эхэлнэ. За тэгэхээр өнөө шөнө үүнийгээ үзнэ дээ.За тэгээд нэг хэдхэн түүхэн баримт хийчихлээ.

1) 5 клуб шигшээд ганцхан удаа шалгараад тэрхүү тоглолтондоо хожсон. Эдгээр нь Фейноорд, Астон Вилла, ПСВ Эйндховен, Ред Стар Бельград болон Борусси Дортмунд
2) Зөвхөн Шотландын Селтик л 1 жилд Европын 4-н тэмцээнд түрүүлж байжээ. Тэд 1966-67 оны улиралд улсынхаа лигт түрүүлээд, цомын 2 тэмцээндээ түрүүлээд, улмаар Европын цомд мөн түрүүлж байж.
3)5 баг 3 удаа түрүүлж байсан ба тэдгээр нь  Аякс, ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед, Барселона болон Ливерпуль аж.
4) Ювентус, Аякс болон Баейрн Мюнхен гэсэн 3 баг УЕФА-аас зохион байгуулдаг болон зохион байгуулж байсан 3 том тэмцээнд бүгдэд нь түрүүлж байсан байна. Эдгээр тэмцээнүүд нь Европын цом буюу одоогийн Аваргуудын лиг, УЕФА-ын цом, УЕФА-ын Цомтой багуудын цомын төлөөх тэмцээн юм.
5) Ньюкасл Юнайтед 2002-20003 онд хэсгийн эхний 3 тоглолтондоо хожигдсон ч хэсгээсээ гарч чадсан ганц баг юм.
6) Арсенал хаалгандаа 2005 оны 9 сараас 2006 оны 5 сар хүртэл 995 минут гоол алдаагүй нь дээд амжилт юм байна.
7) АС Милан аваргын цомоо хамгаалсан сүүлийн баг бөгөөд тэд 1989 онд түрүүлээд 1990 онд хамгаалж байв.
8) Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод нэг улсын 2 баг 3 удаа л таарч байжээ.Тэр нь 2000 онд Реал Мадрид – Валенсия, 2003 онд Ювентус – Милан, 2008 онд Манчестер Юнайтед – Челси.
9) Милан хот нь Европын клубуудын хамгийн том тэмцээн болох Аваргуудын Лигт түрүүлсэн 2 багтай Европын ганц хот.Тэр 2 нь мэдээж  Интер болон Росемаричууд
10) 2002-2003 оны Аваргуудын лигт Интер-Милан 2 таарсан ба Сан Сиро-д 2 удаа тоглосон байна. Энэ тоглолтод Росемаричууд айлын талбайд их гоол хийсэн гэсэн үзүүлэлтээр ялжээ. Инээдтэй л юм.
11) Кларенс Зеедорф Аваргуудын Лигт 3 өөр багаас түрүүлсэн ганц тоглогч юм. Тэрээр Аякстай 1994/95 улиралд, Реал Мадридтай 1997/98 оны улиралд, AC Милантай 2002/03 болон 2006/07 оны улиралд түрүүлж байв.
12) Одоогийн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчелло Липпи шигшээд 4 удаа хүрсэн ганц дасгалжуулагч . Тэрээр Ювентус багыг удирдан  1996, 1997, 1998 болон 2003 онд шигшээд шалгарч, 1996 онд л түрүүлсэн байна.
13) Аваргуудын Лигийн хамгийн хурдан гоол Реал Мадрид-Байерн Мюнхены тоглолтын 10 сукундед Роберто Карлосын тусламжтайгаар хийсэн гоол юм байна.
14) Реал Мадридын довтлогч Раул Гонзалез Бланко Аваргуудын лигт 123 тоглолт хийхдээ 64 гоол хийсэн нь одоогоор No.1
»»  Цааш унших

9.13.2009

Pazza Amala Inter

Заа энэ тэндхийн блог руу орж яваад энийг оллоо. Үзсэн чинь нээрээ үнэхээр гоё юм байна. Хэдийгээр би Интер Миланы дэмжигч биш ч гэсэн гоё дуу байна. Интэр Миланы хуучин дасгалжуулагч бусад тоглогчидтойгоо дуулсан байна. Пазза гэдэг нь Италиар галзуу Амала гэдэг нь хайртай нийлээд Галзуу Хайртай Интер гэж хамгийн алдартай дуу нь юм гэнэлээ.
»»  Цааш унших

La Liga /Week 2/


Өнгөрсөн шөнө Ла лигийн 2-р тойргийн зарим тоглолтууд явагдлаа. Өнгөрсөн улирлын аварга Барселона энэ удаа Хетафегийн талбайд зочлов. Пэп Гуардиола өнгөрсөн долоо хоногт шигшээ багтаа 2 хүнд тоглолт хийсэн Лео Месси болон гэмтэл нь дөнгөж эдгээд буй Андрес Иньеста, баруун жигүүрийн лидер хамгаалагч Даниел Алвеc, мөн довтлогч Тьерри Анри нарыгаа ирэх долоо хоногийн Аваргуудын лигийн тоглолтонд нөөж, гараанд гаргаагүй. Харин залуу тоглогч Педро, Жеффрен нарыг үндсэн бүрэлдэхүүнд тоглуулсан байна. Гэвч Барса эхний үед гоол хийж чадсангүй. Пэп аргагүй эрхэнд Месси, Иньеста нарыг гаргаснаар тоглолт өөрчлөгдөж, Барса 2 гоол хийн өрсөлдөгчөө хожжээ. Златан Ибрахимович 1 гоол хийснээс гадна Лео Мессид гоолын дамжуулалт өгсөн байна. Тоглолтын дараа Златан “Барсад тоглох нь маш амархан юм, тэд их амар, хялбар тоглож чадаж байна. Би одоогоор 100 хувь формондоо ороогүй байгаа ч өдрөөс өдөрт сайжирч байгаа” гэжээ. Мөн Барсагийн зуны сүүчийн наймаа Дмитрий Чигринский дебютээ тун дажгүй хийсэн аж. Барса 2 тоглож, 2 хожсоноор Ла Лигийн тэргүүнд бичигдэж эхэллээ.
Оддын цуглуулга болох Реал Мадрид энэ тойрогт Барселонад зочилж, Эспаньолтой тоглов. Гранеро, Гути, Криштиану Роналду нарын гоолоор Реал 3:0-ээр хожлоо. Барсагийн адил Реал Мадрид ч бүрэлдэхүүндээ зарим өөрчлөлтүүд хийсэн аж. Эспаньолын хувьд энэ тоглолт Корнелла-Эл Прат цэнгэлдэхдээ хийсэн анхны албан ёсны тоглолт байжээ. Тоглолт эхлэхийн өмнө тоглогчид болон цэнгэлдэхэд хуран цуглагсад 1 минут чимээгүй зогсон зүрхний өвчний улмаас нас барсан Эспаньолын ахлагч Дани Харкуг  хүндэтгэсэн байна.
Ирэх долоо хоногт Аваргуудын лигт тоглох Севилья өнгөрсөн шөнө мөн тоглож, Реал Зарагозаг 4:1-ээр хожив. Өмнөх тойрогт хожигдоод байсан тэд ийн Ла лигийн анхны хожлоо авсан байна.
“Хетафе” – “Барселона”– 0:2
“Атлетико” – “Расинг” – 1:1
“Эспаньол” – “Реал” – 0:3
“Севилья”  – “Сарагоса”  – 4:1   
»»  Цааш унших

Barclays Premier League /Week 5/

Өчигдөр Английн Премьер лигийн 8 тоглолт болов. Үүнээс Манчестер Сити – Арсеналын тоглолт cонирхолтой тоглолт байлаа.
Эхний үеийн 19 дэх минутанд гоол хийсэн Ситигийн давамгайлал 63 дахь минут хүртэл үргэлжилсэн. Ер нь эхний үе уйтгартай байлаа. Харин 2-р үед Арсенал тун ширүүн довтолж, 63 дахь минутанд гоол хийж, тоог тэнцүүлж чадсан. Харамсалтай нь хожих гэж хэт улайрч байж 3 гоол дахин алдсан юм. Арсеналын хуучин тоглогч Э.Адебайор үнэхээр сайн тоглосон. Тоглолтыг шийдсэн багийнхаа 3 дахь гоолыг хийж, олон гоё дамжуулалтууд, хууралтууд, бүр зарим шийдвэрлэх хамгаалалт ч хийж байв.Тоглолтын дундуур Э.Адебайор ван Персигийн нүүрэн дээр гишгэсэн байгаа.Үүнийг ван Перси хэлэхдээ “Хуучин нэг багт тоглож байсан анд минь ийм үйлдэл гаргасанд би харамсаж байна. Хөлбөмбөг бол биеийн хүч шаардсан, ширүүн тоглоом ч гэсэн бид адилхан мэргэжлийн хөлбөмбөгчид,тэр ийм үйлдэл гаргах ёсгүй байсан юм” гэжээ. Арсенал сүүлийн 2 тойрогт Манчестерийн 2 багт ялагдсан. Энэ маягаараа бол тэд энэ улиралд мөн л зөвхөн 4-р байрын төлөө тоглох юм байх даа. Арсеналын энэ тоглолтын ганц гялтайх зүйл нь Томас Росицкигийн эргэн ирэлт л байлаа.
322172_33_previewПремьер лигийг тэргүүлэгч Челси энэ тойрогт Стоук Ситигийн талбайд тоглож, Флорент Малудагийн шүүгчийн мэдлийн цагт хийсэн гоолын ачаар хожиж, 100 хувийн амжилтаа хадгалж үлдлээ. Тэд эхний тойрогт мөн сүүлийн мөчид гоол хийн хожиж байсан. Челси одоогоор Премьер Лиг-ийг 5 тоглож 5 хожсон амжилтаар тэргүүлж байна.
Ливерпул энэ тойрогт Барнлиг 4:0-ээр хожив. 4 гоолын 3-ыг нь Ёсси Бенаюн хийжээ. Барнли Премьер Лиг эхлээд Манчестер Юнайтед, Эвертоныг хожиж шуугиулсан ч дарааллаад Челси, Ливерпулд хожигдож байна.
Блекбэрн энэ тойрогт шинэ баг Вулверхэмптоныг хожсон нь тэдний энэ улирлын анхны  хожил болжээ.
Портсмут талбай дээрээ Болтоныг хүлээн аван тоглож, 89 дэх минутанд гоол алдаж хожигдсон байна. Портсмут 5 тоглохдоо ганц оноогүй сүүл мушгиж байна.
Сандерланд талбай дээрээ Халлыг 4:1-ээр хожив. Талбайн эзэд 2-р хагаст тун сайн тоглож, 3 гоол хийжээ. Бент Double хийсэн  бол Халлын Заяатте айлын хаалганд 1, өөрийн хаалганд 1 гоол хийсэн байна.
“Манчестер Сити” – “Арсенал” – 4:2
“Ливерпуль” – “Бёрнли” – 4:0
“Сток Сити” – “Челси” – 1:2
“Сандерленд” – “Халл Сити” – 4:1 
“Уиган” – “Вест Хэм” – 1:0 
“Блэкберн” – “Вулверхэмптон” – 3:1
“Портсмут” – “Болтон” – 2:3
“Тоттенхэм” – “Манчестер Юнайтед” – 1:3
ПЛ-ийн явц:


















































































































































































































        Премьер Лигийн мэргэн буучид
1 Жермейн Дефо (Тоттенхэм Хотспур) 5
2 Уэйн Руни (Манчестер Юнайтед) 5
3 Эммануэль Адебайор (Манчестер Сити) 4
4 Дидье Дрогба (Челси) 4
5 Даррен Бент (Сандерленд) 4
»»  Цааш унших

9.11.2009

Дэлхийн хамгийн үнэтэй тоглогчид

                                                        Cristiano Ronaldo   85 сая ам.доллар
Zinedine Zidane 73 сая ам.доллар
 
                                                                    Kaka 68 сая ам.доллар

 
Luis Figo 37 сая ам.доллар
»»  Цааш унших

Будант Албионыхон Өмнөд Африк явахаар болов.

http://img.skysports.com/09/09/402x210/Steven-Gerrard-England-Croatia-World-Cup-Qual_2358185.jpg
Өнгөрсөн шөнө Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэхэд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Европын 6-р хэсгийн Англи – Хорватын тоглолт явагдлаа. Фабио Капеллогийн удирдсан Английн шигшээ баг 7 тойргийн дараах байдлаар 21 оноотой хэсгээ тэргүүлж байсан бол Хорватчууд тэднээс 4 онооны алдагдалтай нэхэж байлаа. Хэрвээ энэ тулаанд ялах юм бол ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөх байсан тул Английн дэмжигчид 80.000-уулаа цуглаж шигшээ багаa дэмжлээ. Мөн өнгөрсөн жилийн Европын аваргын урьдчилсан шатанд таарсан энэ хоёр багийн өс тоглолтыг улам ч өрсөлдөөнтэй болгож байсан юм. Капелло гарааны бүрэлдэхүүнд сүүлийн үед фоpм сайтай байгаа Жермайн Дефоег суулгаж, Эмиль Хэскэйг гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Харин Хорватын дасгалжуулагч Славан Билич, багийн лидерүүдийн нэг Младан Петричийг сэлгээнд суулгасан нь бас л онцгой шийдвэр байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог 6 дахь минутад Аарон Леннон гүйцэтгэсэн. Түүний эсрэг багийн 3 хамгаалагчийг хуурах гэсэн оролдлого амжилтанд хүрээгүй ч багтаа торгуулийн цохилт авчирч чадсан юм. Торгуулийн цохилтыг бараг алддаггүй Франк Лампард ч энэ сайхан боломжыг алдалгүй хаалгачийн баруун доод буланд тоглолтын эхний бөмбөгийг хийлээ. Үүний дараа Леннон, Барри нар хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм.Ингээд 18 дахь минутад тэдний хийж чадаагүйг Стивен Жеррард гүйцээж, Ведран Ранегийн хаалганд мөргөж тооны харьцааг 2 : 0 болгосон байна. Баруун жигүүрт голд нь эргэлдэж байсан Аарон Леннон энэхүү гоолын дамжуулалтыг өгсөн юм. Хоёрдугаар хагасын эхэнд Билич довтолгоондоо анхаарч Ракитич, Петрич нарыг зэрэг гаргалаа. Гэвч тэд талбайд гарч ирээд хаалганы дээгээр ”шувуу буудахаас” өөр юм хийж хэтэрсэнгүй. 59 дахь минутад  Английн довтолгоо явагдаж хамгаалагч Глен Жонсон ашигтай байрлалд зогсож байсан Лампард руу дамжуулалт хаяхад мань эр алдсангүй. Түүний оновчтой мөргөлт тооны харьцааг 3 : 0 болголоо. Үүгээр Английн ширүүн довтолгоо дуусах учиргүй байжээ. 66 дахь минутад Хорватын багийн хамгаалагчдаар наадсан гоолыг Жеррард орууллээ. Энэхүү довтолгооныг явагдаж байх үед Англичууд  эсрэг багийнхаа 16 дотор дөрвүүлээ  гурван хамгаалагчийн эсрэг тоглож байсан гэхээр Хорватууд үнэхээр бууж өгсөн гэдэг нь харагдаж байгаа байх. 72 дахь минутад Эдуардо да Силва сэлгээнд суухаасаа өмнө багтаа нэр төрийн ганц гоолыг бэлэглэлээ. Түүний гоолоос 5 минутын дараа Хорватын хаалгач Рунье, Рүүнид оновчтой ”дамжуулалт” өгч тооны харьцааг 5 : 1 болгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү Англичууд  2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ирэх 10 сарын 14-нд тэд Беларусын багийг талбайдаа хүлээн аваад сонгон шалгаруулалтаа өндөрлөх ажээ.
Беларус 0 : 0 Украйн
Андорра 1 : 3 Казакстан 
Баг
v d e
T/T X T Хж + - +/- оноо
Англи 8 8 0 0 31 5 +26 24
Хорват 9 5 2 2 17 12 +5 17
Украйн 8 4 3 1 14 6 +8 15
Беларус 8 3 1 4 15 11 +4 10
Казакстан 8 2 0 6 10 23 −13 6
Андорра 9 0 0 9 3 33 −30 0
»»  Цааш унших

Хуан Де Рамос Оросын ЦСКА Москва-д ирлээ.

Реал Мадридыг өнгөрсөн улиралд удирдаж байсан Хуанде Рамос ОХУ-ын армийн клуб буюу ЦСКА-гийн дасгалжуулагч болжээ. ЦСКА-г удирдаж байсан Бразилын алдарт хөлбөмбөгчин  Зико ингээд ажилгүй болов.
ЦСКА клубын удирдлага хэлэхдээ "Зико-г манай багыг удирдаж Супер Цомыг авчирсанд баярлаж байна. Бид түүнтэй цаашид харилцаагаа хэвээр хадгалах  ба түүний дараа дараачын ажилд нь амжилт хүсье" гэж хэлжээ.
Зикотой ЦСКА энэ улирлын Оросын АШТ-ыг муугүй эхэлсэн ч яваандаа уруудаж, одоогоор 20 тойргийн дараа 4-р байранд байгаа бөгөөд ирэх жилийн Аваргуудын лигийн эрх авахад хэцүү болжээ. Одоогоор Оросын АШТ-ыг ЦСКА-аас 10 онооны илүүгээр Казаний Рубин тэргүүлж байгаа юм.
Рамост одоо улсын аваргад 10 тоглолт үлдээд байгаа, алдсан оноогоо нөхөж эхний 2 байрт орсноор ирэх жилийн Аваргуудын лигт оролцох эрхтэй болно. Харин энэ жилийн Аваргуудын лигийн гараагаа ЦСКА ирэх Лхагва гаригт Германы аварга Вольфсбургтэй хийх юм.
Рамос Севильяг өндөр амжилтанд хүргэсэн ч Англид очоод Тоттенхэмийг бараг л балласан. Эргэж Испанидаа ирээд Реалыг түр зуур муугүй тоглуулж байсан ч Ла лиг болон Аваргуудын лигт бүтэлгүйтэж халагдсан билээ.
»»  Цааш унших

20-р зууны хамгийн шилдэг баг РЕАЛ МАДРИД

 
Испаний Эзэн хааны баг энэ жагсаалтанд ардаа Ювентус, Барселона, Милан, Байерн Мюнхен зэрэг мундаг багуудыг орхижээ. Зууны шилдгийг янз бүрийн газраас, олон аргаар тодруулж байсан ч тэдгээр нь хуурамч үнэлгээ орсон, бодит  бус байх нь олонтаа байсан бол Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргаж буй энэ жагсаалт нь баримт материал дээр үндэслэгдсэн, бодит гэнэ. Олон улсын холбоо 1991 оны 1 сараас хойш л багуудын чансааг гаргах болсон ч үүнээс өмнөх 90-ээд жилийн амжилтыг нарийн нягт тооцсон юм байна.
 Ингээд 20-р зууны дэлхийн шилдэг багууд:
оноо Баг
             563.50  Реал Мадрид
      466.00  Ювентус
         458.00  Барселонa
          399.75  AC Милан
                    399.00  Байерн Мюнхен
   362.00  Интер
332.75  Aякс
          300.25  Lиверпуль
       299.00  Бенфика
          231.00  Андерлехт
гэсэн багууд энэ жагсаалтад оржээ.
»»  Цааш унших

9.09.2009

Аваргуудын Лигийн мэргэн буучид

 1992 оноос хойш УЕФА Аваргуулын лигийн шилдэг мэргэн буучид. Манчестер-ийн хүмүүс нилээн олооон байна.

1992/93 – Франк Саузи (Oлимпик Марсель) 5 гоол
1993/94 –  Христо Стойчков (Барселона) 5 гоол
1994/95 –  Жор Веа (ПСЖ) 7 гоол
1995/96 –  Яри Литманен (Аякс) 9 гоол
1996/97 –  Милинко Пантич (Атлетик Мадрид) 5 гоол
1997/98 –  Алессандро Дель Пьеро  (Ювентус) 10гоол
1998/99 –  Андрей Шевченко (Динамо Киев), Дуайт Йорк (Манчестер Юнайтед) 8 гоол
1999/00 –  Марио Жардел (Порту), Ривалдо (Барселона), Раул (Реал Мадрид) 10 гоол
2000/01 –  Раул (Реал Мадрид) 7 гоол
2001/02 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 10 гоол
2002/03 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 12 гоол
2003/04 –  Фернандо Морьентес  (Монако) 9 гоол
2004/05 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 8 гоол
2005/06 –  Андрей Шевченко (Mилan) 9 гоол
2006/07 –  Какa (Милан) 10 гоол
2007/08 –  Криштиану Роналду (Манчестер Юнайтед) 8 гоол
2008/2009 – Лионель Месси (Барселона) 9 гоол
»»  Цааш унших

9.07.2009

ФИФА МанЮ-г ч заналхийлжээ.

 
 

За би түлхүүр.ком-д нэг бүлэгтэй тэрэнд нь 10 хүн байдагын нэг маань ийм мэдээ бичжээ. Тэрийг нь хулгайлчлаа. Даанч жоохон их юмаа.Тэхдээ лаг сонирхолтой юм бичсэн байна.
2 хоногийн өмнөөс Премьер лигийн Челси клуб наймааны үед буруу ажилласан хэмээн наймааны 2 цонх болон 910 мянган еврогоор торгуулах шийдвэр хүлээсэн билээ. Гэтэл өнөөдөр залгуулаад өөр нэгэн том баг болох Манчестер Юнайтед яг ийм асуудалтай учраад байна. Том багууд жижиг клубүүдийг дээрэлхээд байна уу эсвэл сүүлийн жилүүдэд Европын дэвжээг эзэгнэж байгаа Английн лигийг сулруулахаар холбооныхон зүтгээд байна уу? Сүүлийнх нь яриа Челсиг Барса хожсоноос хойш нэлээн эрчимтэй яригдаад байгаа билээ. Энэ удаагийн 2 явдал гал дээр тос нэмж орхилоо. ФИФА-ын дүрмийн 17 дахь дугаарыг хэзээнээс маш олон хүн шүүмжилсээр ирсэн. Наймаа дөхөөд ирэхээр л энэ дугаарыг олон хүн оролддог. Тэнд нэлээн хэдэн зөрүүтэй саналтай дүрмүүд тусгагдсан байдаг. Жишээлбэл, 28 хүрч байгаа тоглогч гэрээнээсээ нэг жилийн өмнө үнэгүй явах эрхтэй эсвэл 2 жилийн өмнө үлдсэн цалингаа өөрөө төлөөд өөр баг руу явж болно гэх мэт олон заалт байдаг. Энэ дугаарын 4 дэх заалтад нэгэн дүрмийг нэлээн тодорхой зааж өгсөн байдаг ажээ. Энэ нь „Аль нэг клуб тоглогчийн гэрээг цуцлуулахад шууд ба шууд бусаар оролцсон бол тухайн клубт мөнгөн торгууль ногдуулахаас гадна наймааны 2 удаагийн эрхээр торгоно“ хэмээсэн заалт байдаг гэнэ. ФИФА энэ дүрмээ баримтлан Челсиг торгож орхижээ. Гэхдээ Роман ойрын өдрүүдэд давж заалдах эрхийн дагуу дээд газар луу хандах нь мэдээж. Хэрэг явдал юунаас эхэлсэн бэ? 2007 оны 4 сард Челси анхны удаа Лэнсийн 15 настай өсвөр тоглогч Гаэл Какутаг авахаар оролдсон байна. Тухайн үед Лэнсийн менежер байсан Франсоис Колдадо ФИФА-д хандана хэмээн сүрдүүлснээр хэсэг намжиж байсан аж. Гэвч ердөө 2-хон сарын дараа залуу тоглогч Челсид очоод, дахин 2 сарын дараа Челсигийн өмсгөлтэй тоглолт хийсэн байна. Лэнсийн удирдлага юу гэж зүгээр суух вэ, нэлээн л юм болж. Хэдэн сар заргалдсаны эцэст 2 тал тохиролцохоор Лондонд Колдадо Челсигийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэнд Челсигээс Петер Кенионоос гадна өсвөр тоглогчдын асуудал хариуцсан захирал Франк Арнесен байсан бололтой. Какута Лэнст 2009 он хүртэл гэрээтэй байсан хэдий ч өөрөө Челси рүү явахыг хүссэн, иймээс одоо та нар бидэнд хохирлын мөнгө өг, тэгээд салцгаая гэж Колдадо хэлсэн ч Челсигийн санал болгосон мөнгө түүний инээдийг хүргэжээ. Ингээд Колдадо шүүхийн өмнө уулзацгаая хэмээгээд явжээ. Тухайн үедээ тэд том баг жижиг багийг дээрэлхэж болдог хэмээн бодож байсан гэж тэр одоо дурсана. Хэрэв тухайн үед 2 тал тохирлцсон бол хөшигний цаана болдог тоо томшгүй олон ийм хэргийн нэг чимээгүй л өнгөрөх байжээ. Челсигийн энэ оролдлого нь анхны тохиолдол биш аж. Энэ явдлаас 2 жилийн өмнө тэд Оби Микелийг хүч хэрэглэн авч байсан аж. Тухайн үед Норвегид байсан тоглогчийг МанЮтд авахаар анх тохирчээ. Хэдхэн хоногийн дараа Челси үүнийг няцааж, өөрийн тоглогч гэдгийг зарлажээ. Микел өөрийн мэдэлгүй дарамтад ороод эхлэв. Ална гэсэн сүрдүүлэг ирснээс гадна машинаар дагаж эхэлсэн байна. Аль талаас нь гэдгийг бүү мэд. Гэвч сарын дараа тэр Лондонд харагдсан нь папарацци нарын дуранд өртөөдөхөж. Норвегийн баг цагдаа руу утасдсанаас гадна МанЮтд Челсиг буруушаав. 2005 оны 9 сард Микел аргагүйн эрхэнд Норвеги руу буцлаа. Ирэх жилийнх нь зун Челси түүнийг 24 саяар өөрийн болгож авав. Гэхдээ 8 саяыг нь Норвеги уруу, 16 саяыг нь түүнийг авахаар Лин багтай урьдчилаад тохирчихсон байсан МанЮтд уруу гуйвуулжээ. Талууд мөнгөн дүнд сэтгэл хангалуун үлдсэн тул энэ хэрэг ингэсхийгээд замхарсан ч Лины спортын захирал Морган Андерсен 1 жилийн тэнсэнтэй үлдэж байжээ. Энэ бол дээр хэлсэнчлэн хөшигний ардах ажлуудын нэг жишээ байлаа. Челси мөн Майкл Вүүдс, Том Тайво нарыг хууль бусаар өөрийн болгосон нь энэ дуулианаар ил боллоо. Тэд бас өмнө нь Эшли Коулыг дүрмийн дагуу аваагүй гэдгээр мөнгөн дүнгээр торгуулж байсан юм. Гэхдээ Роман мэтийн баян хүмүүст 6 оронгоор тоологдох мөнгө юу ч биш билээ. Харин 2 удаагийн наймааны эрх гэдэг эсрэгээр аймшигтай шийтгэл билээ. Магадгүй энэ шийтгэлээс одоо бусад клубүүд санаа аван цаашдаа болгоомжтой хандаж болох юм. Одоо МанЮтд-ын хэрэг хэрхэн өрнөхийг харья. Тэд Лэ Ховрын залуу тоглогчийг Челси шиг ятгаж өөрийн болгосон гэж буруутгагдаад байгаа. Спортын захирлынх нь яриагаар бол хүүхэд нь саналыг хүлээж авбал дориухан шагнана гэж амалсан бололтой. МанЮтд-ын тал үүнийг харин эрс няцааж буй. Английн „Таймс“ сэтгүүлийн баталж байгаагаар эдгээр нь Английн лигийн эсрэг явуулж байгаа бодлого гэнэ. Дандаа Платинигийн нутгийн багууд, Платини өөрөө УЕФА-ын босс, энэ бол санаатай хэрэг хэмээн тэд бичжээ. Тэд мөн өнгөрсөн жилийн Челси Барса багуудын шүүлтийг ч сөхөж харжээ. Үнэний ортой байж болно. Гэхдээ нэгэнт дүрмэнд байгаа заалт хэвээрээ, Какута 2009 он хүртэл хүчинтэй гэрээ цагаан цаасан дээр хараар бичигдсэн байгаа тул энэ удаагийн хэргийг хүний наймаа гэж үзэхээс аргагүй. Гол нь Челси дараа нь хүссэнийг нь өгсөн бол энэ явдал ингээд л өнгөрөх байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Байерны боссууд Бременд тоглож байсан Клозэг онгоцны буудал дээр нь очиж уулзаад, багаасаа явахгүй гэж байсан тоглогчийн толгойг өөрийн тал руугаа чиглүүлж байсан. Бремен гомдоллож байсан, тухайн үедээ. Байерн түүнийг худалдаж авсан үнийн дүнгээ өсгөснөөр энэ хэрэг хаагдаж байсан. Хорвоод юм бүхэн шударга байдаггүй ээ гэж.
»»  Цааш унших

9.06.2009

Мөрөөдлийн шигшээ

За уйдаад ийм юм хийчлээ өөрийхийгөө бичие гэвэл коммент-д Мөрөөдлийн багаа үлдээгээрэй.

Миний хувьд:

------------------Касиллас---------------

Серхио Рамос-------------Пуёол-----------------Фердинанд----------------Глен Жонсон

Роналду--------------Жеррард-------------------Алонсо-----------------------Кака

-------------Торрес-----------------Месси-----------------
»»  Цааш унших

Football Greatest Comeback

2004-2005 оны SERIA A. 19р тойрог

Inter Milan 3 - Sampdoria 2

44' Tonetto
83' Kutuzov
87' Martins
90' Vieri
94' Recoba

1999 оны Аваргуудын Лигийн финал. 5сарын 26.

Manchester United 2 - Bayern Munich 1

Энэ бол хөл бөмбөгийн түүхэнд тэр тусмаа Аваргуудын Лигийн финалын түүхэндэх Greatest Comeback-уудын нэг билээ.

6' Basler
90' Sheringham
93' Solskjær


Milan 3 - Liverpool 3

1' Maldini
39' Crespo
44' Crespo
54' Gerrard
56' Smicer
60' Alonso

Өшөө ийм тохиолдлуудыг мэдэж байгаа хүн байвал коммент дээр бичээрэй. Миний үзсэн хэд энэ л байна даа.
»»  Цааш унших

Дэлхийн хамгийн баян 10 баг

1. Манчестер Юнайтед (1,5 сая Euro)
2. Dallas Cowboys ( Үндэсний Хөлбөмбөгийн Лиг 1,32 сая Euro)
3. Washington Redskins (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 1,23 сая Euro)
4. New York Yankees (Major League Baseball; 1,2 сая Euro)
5. New England Patriots (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 1,09 сая Euro)
6. Real Madrid (1,08 сая. Euro)
7. FC Arsenal (959000 Euro)
8. New York Giants (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 948000 Euro)
9. New York Jets (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 938000 Euro)
10. FC Bayern München (887000 Mio Euro)
»»  Цааш унших

Хөлбөмбөгийн эргэн тойрон

Нөгөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур францын 18 настай Какута өөрөө бас торгуулж. 4 сар ямар ч тоглолтод орох эрхгүйгээс гадна 780 мянган еврогоор торгуулжээ. Энэ хүнээс болж Челси асуудалд орсон байгаа. Одоогоор Челси давж заалдаад байгаа

Моуриньо 11 саяын цалинтай болжээ. Ингэснээр багийн шилдэг тоглогч Самуел Этогоос давчихаж.Моуриньо хуучин 10,5 саяын цалинтай байсан. Интер хуучин дасгалжуулагч Манчинид ойролцоогоор 6 саяын цалинг энэ улиралд ч гэсэн өгөх ёстой байгаа.Италийн Сериа А-д энэ 2 дасгалжуулагчийн цалин бусад 19 багийн бүх дасгалжуулагчын цалин нийлээд хүрэхгүй гэнээ

Касильяс бөмбөгний талаар гомдолложээ. Тэрээр хэлэхдээ:Сүүлийн World Cup 2006,Euro 2008, тэгээд энэ Champions League-ийн болон лигийн тоглолтуудын бөмбгийг барьж авахад үнэхээр хэцүү болж гэжээ.


************
Криштиану Роналду болон Усайн Болт 2-н уралдаж байгаа бичлэгт ялагч байхгүй гэнэ. Учир нь реклам байсан байжээ.

************
Германы Хоффенхайм багын довтлогч Графитэ өнгөрөгч улирлын лигийн шилдэг тоглогч болсон билээ. Шагналаа нас барсан /Цогоо ахын заавраар бичив/ эцэгтээ зориулжээ.
»»  Цааш унших

9.04.2009

Азгүй Челси гэж....


18 настай Францын ирээдүй гэгдэж байгаа Какуто челси клубт ирсэн байгаа. Гэвч энэ наймааг FIFA 2 жилийн турш судалсаар Челси энэ наймааг хуулийн дагуу биш буюу дүрэм зөрчсөн хэмээн үзжээ. FIFA-с Челси клубыг 2 жилийн турш наймаа хийхийг хориглосон ба Какутог өөр баг руу явуулсан юм. Тэгэхээр ихэнх тоглогч нь хөгширч байгаа Челси клубын хувьд 2 жил хэцүүхэн байдалд байх нь тодорхой боллоо. Жишээ нь: Дрогба, Анелка, Лампард, Баллак, Рикардо Карвалио зэрэг тоглогчид хөгшин билээ. Тиймээс цаашид 2 жил юу болох нь тодорхой биш байнаа. Ер нь л Челси клуб сөнөцөн харагджийндөө.
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs