Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.15.2009

Майкл Оуены мөрөөдлийн шигшээ /Бижигхэн Төрөөгын хүсэлт/


 Хэдийгээр энийг өөр сайтнаас хуулцан болохоор хийх үү байх уу гэж боджийлаа гхдээ төрөөд харуулахын тулд энийг орууллаа. Уншаад үзээрэй тэр өөрийх нь хэлсэн тайлбарууд лаг гоё юм байналээ.

Өдгөө Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд тоглож байгаа Английн шилдэг довтлогчдын нэг Майкл Оуэн өөрийн мөрөөдлийн  багаа бүрдүүлжээ. ”Алтан жаал” хэмээх хочоороо алдаршсан Оуэний , хэн гэгч тоглогчдыг хүндэлж явдгийг хамтдаа сонирхоцгооё.
Хаалгач : Петер Шмейхель
Миний тулж байсан хаалгачдаас Шмейхель яах аргагүй хамгийн шилдэг нь. Петр Чехийг зарим хүмүүс дэлхийн шилдэг гэдэг. Гэхдээ шилдэг байхын тулд зөвхөн бөмбөг сайн хаадаг байх нь хангалтгүй. Талбайн дотор ч , гадна ч жинхэнэ эр хүн шиг байдаг байх хэрэгтэй. Шмейхель бол яг л тийм хүн.
Баруун жигүүрийн хамгаалагч- Кафу
Бразилийн шигшээн эсрэг би хоёр, гурван удаа тоглож байсан. Тэр үед Кафу, Роберто Карлос хоёрын ур чадварыг үнэхээр биширч билээ. Миний бодлоор тэд ”арын алба”-нд шинэчлэл хийсэн гэж боддог. Хамгаалагчид зөвхөн эсрэг багийн довтолгоог зогсоох  ёстой гэж өмнө нь үздэг байсан бол орчин үеийн хөлбөмбөгт өндөр ур чадвартай , довтолгоонд оролцдог байх шаардлагатай болж байна.Үүнд Кафугийн оруулсан гавьяа зүтгэл их байгаа шүү.
Төвийн хамгаалагч – Марсель Десайи
Десайи Челсид анх ирэхдээ л ”төгс” тоглогч байсан. Магадгүй чи зарим хамгаалагчдыг, ”удаан”, ”хүч чадалгүй” гэж боддог бол тэдгээр ”сул дорой” нэгнийхээ эсрэг ганц удаа тоглоод үзэхэд л өөрийнхөө буруу байсан гэдгийг мэдэх болно. Ер нь Марселийн эсрэг тоглоход үргэлж хэцүү байдаг юм. Нэг удаа би түүнийг санамсаргүй өшиглөөд хөлөө гэмтээсэн гээд бод л доо. Бөмбөг эзэмшилт, хурд хүч гээд  бүх л талаараа Десайи яах аргагүй шилдэгүүдийн нэг.
Төвийн хамгаалагч – Паоло Малдини
Ердөө түүний цом, шагналын цуглуулгыг нь харахад л ойлгомжтой. Милан шиг өндөр зэрэглэлийн багт, ийм урт хугацаанд шилдэг тоглолтыг үзүүлж чадсан гэхээр түүний ямар агуу тоглогч вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Гайхмшигтай зүүн хөлтэй.. Магадгүй нас ахиад түүний хурд бага зэрэг саарсан байж болно л доо, гэхдээ л Малдини ухаалаг тоглолтоороо үүнийгээ нөхөж чаддаг юм. Бас Бобби Мур, Жон Терри, Сами Хуупиа  гээд түүн шигтоглогчдыг ч мартаж болохгүй.
Зүүн жигүүрийн хамгаалагч – Роберто Карлос
Яг л Кафутай адилхан, тэр хамгаалагчдын үүргийн тухай дахин бодож үзэхэд маш их нөлөө үзүүлсэн. Карлос гайхалтай хурдтай, бас бөмбөгийг ямар ч довтлогчоос дутахгүй эзэмшинэ. Мөн үүнийг чихээд хий гэсэн шиг ”үхлийн” дамжуулалтуудыг өгч чаддаг.
Баруун жигүүрийн хагас хамгаалагч – Криштиану Роналду
Роналду одоо байгаагаасаа ч илүү сайжрах болно. Хурд, техник гээд өөлөөд байх зүйл түүнд байхгүй. Тэнэг хүн л түүнийг өөрийнхөө багт авахгүй байх.
Төвийн хагас хамгаалагч – Стивен Жеррард
Гарцаа байхгүй өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Жеррард  талбайг яг л дээрээс нь харж байгаа юм шиг мэдэрч, хэрэгтэй дамжуулалтуудыг багийнхандаа өгдөг. Бөмбөг эзэмшилт, цохилт, дамжуулалт гээд бүх зүйл дээр төгс түүн шиг тоглогч ер нь ховор шүү. Надад заримдаа Жеррардыг арын албанд тавьсан ч, итгэж болохоор юм шиг санагддаг.
Төвийн хагас – Рой Кин
Хэрвээ би дасгалжуулагч байсан бол 4 : 4 : 2 тактикийг илүүд үзэх байсан. Төвийн шугамандаа өндөр ур чадвартай  бас бусад багийн тоглогчдын өөдөөс нь тулахаас жоохон бэргэдэг хоёр  ”чанга” залууг тоглуулах байлаа. Миний бодож байгаа байрлалд Жеррард, Кин хоёроос илүү гарах нэгэн байгаа гэж үү ? Хоёулаа шилдэг дамжуулагчид бас ч үгүй, нилээдгүй ”чанга” залуус. Кин талбайгаар өдөржин гүйсэн ч чадах эрч хүчтэй, хүчирхэг тоглогч гэдгийг хүн болгон мэднэ.
Зүүн жигүүрийн хагас хамгаалагч – Жон Барнес
Барнесийг зодог тайлахаас өмнө хэд хэдэн удаа хамт талбайд гарах завшаан надад тохиолдсон юм. Үнэхээр шилдэг тоглогч . Тэр Английн шигшээг бараг ганцаараа авч явдаг байсан ч, хэзээ ч өөрийгөө магтаж онгирч байсангүй. Ливерпульд тоглож байсан үеийнх нь бичлэг надад зөндөө бий. Хааяа тэр бичлэгүүдийг үзэхээр  сэтгэл сэргээд л ирдэг юм. Ливерулийн оруулсан гоолуудын бараг 99 хувьд нь түүний оролцоо байдаг байсан гэхэд хилсдэхгүй. Жон дөрвөөс таван тоглогч хуураад Иан Рашт дамжуулахад л эсрэг багийнх нь хувьд бүх зүйл дууссан гэсэн үг  !. Барснесийн хажуугаар бөмбөг өнгөрнө гэж ёстой no шүү дээ.
Довтлогч – Тьерри Анри
Анри премьер лигийг шинэ түвшинд аваачсан гэж би боддог. Мэдээж Жианфранко Зола, Деннис Бергамп гээд гадаадын шилдэг довтлогчид байна л даа. Гэхдээ Анри хамгийн шилдэг нь гэдэгт би огт эргэлздэггүй. Тэр тоглогчгдыг ядах юмгүй хуурч, дамжуулж, бас гоолддог. Анригийн тоглолтыг үзэхийн тулд би мөнгө төлөхөд ч бэлэн байна.
Довтлогч – Алан Ширер
Би Ширерийн тоглолтонд дуртай. Багт түүн шиг эрч хүчтэй, бусдыгаа өдөөж өгдөг зан чанартай хүн заавал хэрэгтэй байдаг юм. Ширер ямар ч лигт очсон  мэргэн буучын төлөө өрсөлдөж чадна. Аланыг би Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэмээр байна.
—————–Шмейхель——————-
Кафу —-Десайи—-Малдини —- Карлос
Роналду —Жеррард —Кин —- Барнес
—————-Анри —– Ширер ————

Дасгалжуулагч – Сер Алекс Фергусон
Орчин цагийн хамгийн амжилттай дасгалжуулагч, бас хөлбөмбөгийн хөгжилд ч чамгүй нөлөө үзүүлсэн гайхалтай эрхэм. Түүний гараар олон ч сайн тоглогчид хүмүүжсэндээ.
Сэлгээ
Невиль Соутал
1980-аад оны үед Евертоныг дэмждэг байхдаа түүнийг дэлхийн хамгийн шилдэг хаалгач гэж боддог байж билээ.
Жейми Каррагер
Карраг бүрэлдэхүүндээ багтаахгүй бол тэр намайг дараа нь алах байлгүй.
Грэйм Соунесс
80-аад оны эхэн үеийн  Ливерпулийн тоглолтыг хараарай. Тэгж байж л Грэймийг яагаад бүрэлдэхүүндээ  багтаасныг минь ойлгох болно.
Зинедин Зидан
Зидантай цуг тоглож үзсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Зүгээр л ногоон талбайн ид шидтэн.
Роналдо
Бэртэл гэмтэлд ороогдоогүй байсан бол Роналдогийн шагналын өрөө юу ч тавих зайгүй дүүрэх байсан байх.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs