Реал Мадридыг өнгөрсөн улиралд удирдаж байсан Хуанде Рамос ОХУ-ын армийн клуб буюу ЦСКА-гийн дасгалжуулагч болжээ. ЦСКА-г удирдаж байсан Бразилын алдарт хөлбөмбөгчин Зико ингээд ажилгүй болов.
ЦСКА клубын удирдлага хэлэхдээ "Зико-г манай багыг удирдаж Супер Цомыг авчирсанд баярлаж байна. Бид түүнтэй цаашид харилцаагаа хэвээр хадгалах ба түүний дараа дараачын ажилд нь амжилт хүсье" гэж хэлжээ.
Зикотой ЦСКА энэ улирлын Оросын АШТ-ыг муугүй эхэлсэн ч яваандаа уруудаж, одоогоор 20 тойргийн дараа 4-р байранд байгаа бөгөөд ирэх жилийн Аваргуудын лигийн эрх авахад хэцүү болжээ. Одоогоор Оросын АШТ-ыг ЦСКА-аас 10 онооны илүүгээр Казаний Рубин тэргүүлж байгаа юм.
Рамост одоо улсын аваргад 10 тоглолт үлдээд байгаа, алдсан оноогоо нөхөж эхний 2 байрт орсноор ирэх жилийн Аваргуудын лигт оролцох эрхтэй болно. Харин энэ жилийн Аваргуудын лигийн гараагаа ЦСКА ирэх Лхагва гаригт Германы аварга Вольфсбургтэй хийх юм.
Рамос Севильяг өндөр амжилтанд хүргэсэн ч Англид очоод Тоттенхэмийг бараг л балласан. Эргэж Испанидаа ирээд Реалыг түр зуур муугүй тоглуулж байсан ч Ла лиг болон Аваргуудын лигт бүтэлгүйтэж халагдсан билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа