Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.13.2009

La Liga /Week 2/


Өнгөрсөн шөнө Ла лигийн 2-р тойргийн зарим тоглолтууд явагдлаа. Өнгөрсөн улирлын аварга Барселона энэ удаа Хетафегийн талбайд зочлов. Пэп Гуардиола өнгөрсөн долоо хоногт шигшээ багтаа 2 хүнд тоглолт хийсэн Лео Месси болон гэмтэл нь дөнгөж эдгээд буй Андрес Иньеста, баруун жигүүрийн лидер хамгаалагч Даниел Алвеc, мөн довтлогч Тьерри Анри нарыгаа ирэх долоо хоногийн Аваргуудын лигийн тоглолтонд нөөж, гараанд гаргаагүй. Харин залуу тоглогч Педро, Жеффрен нарыг үндсэн бүрэлдэхүүнд тоглуулсан байна. Гэвч Барса эхний үед гоол хийж чадсангүй. Пэп аргагүй эрхэнд Месси, Иньеста нарыг гаргаснаар тоглолт өөрчлөгдөж, Барса 2 гоол хийн өрсөлдөгчөө хожжээ. Златан Ибрахимович 1 гоол хийснээс гадна Лео Мессид гоолын дамжуулалт өгсөн байна. Тоглолтын дараа Златан “Барсад тоглох нь маш амархан юм, тэд их амар, хялбар тоглож чадаж байна. Би одоогоор 100 хувь формондоо ороогүй байгаа ч өдрөөс өдөрт сайжирч байгаа” гэжээ. Мөн Барсагийн зуны сүүчийн наймаа Дмитрий Чигринский дебютээ тун дажгүй хийсэн аж. Барса 2 тоглож, 2 хожсоноор Ла Лигийн тэргүүнд бичигдэж эхэллээ.
Оддын цуглуулга болох Реал Мадрид энэ тойрогт Барселонад зочилж, Эспаньолтой тоглов. Гранеро, Гути, Криштиану Роналду нарын гоолоор Реал 3:0-ээр хожлоо. Барсагийн адил Реал Мадрид ч бүрэлдэхүүндээ зарим өөрчлөлтүүд хийсэн аж. Эспаньолын хувьд энэ тоглолт Корнелла-Эл Прат цэнгэлдэхдээ хийсэн анхны албан ёсны тоглолт байжээ. Тоглолт эхлэхийн өмнө тоглогчид болон цэнгэлдэхэд хуран цуглагсад 1 минут чимээгүй зогсон зүрхний өвчний улмаас нас барсан Эспаньолын ахлагч Дани Харкуг  хүндэтгэсэн байна.
Ирэх долоо хоногт Аваргуудын лигт тоглох Севилья өнгөрсөн шөнө мөн тоглож, Реал Зарагозаг 4:1-ээр хожив. Өмнөх тойрогт хожигдоод байсан тэд ийн Ла лигийн анхны хожлоо авсан байна.
“Хетафе” – “Барселона”– 0:2
“Атлетико” – “Расинг” – 1:1
“Эспаньол” – “Реал” – 0:3
“Севилья”  – “Сарагоса”  – 4:1   

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs