Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.21.2009

Манчестерийн дерби түүхэнд бичигдэх тоглолт боллоо. /Week 6/




141 дэх Манчестерийн дербид 7 гоол орсон гайхалтай тоглолт боллоо. Анхны гоолыг Уэйн Рүни 2 минутад Еврагын дамжуулалтаар оруулсан юм.Гэвч Ситигийхэн бууж өгөлгүй зүтгэсээр тоглолтын 17 дахь минутад Фостерын алдааг ашиглаж Тевез бөмбөгийг аваад Бэрри-д хаяж Бэрри хоосон хаалганд гоол хийсэн.2-р үе үнэхээр хурдан темптэй, ширүүн тоглолт болж эхэлсэн ба 1-р үед харагдаагүй Гиггз, Флетчер 2 2-р үед гарж ирж Гиггзын дамжуулалтаар Флетчер мөргөж гоол хийсэн. Гэвч ердөө 3хан минутын дараа Манчестер  Ситигийн довтлогч Крайг Беллами 16-н гаднаас яг буланд нь цөм цохиж гоол хийснээр тоглолт бүр ч ширүүн болсон. Манчестер Юнайтедыхан жигүүрээс орж ирээд төв рүүгээ хаях нь үр дүнтэй гэдгийг ойлгож эхэлснээр Ситиг дарамталж эхэлсэн юм. Үүнийхээ хүчинд гоол оруулах хэд хэдэн алтан боломж гаргаж ирсэн ч Гивен үнэхээр ур чадвар гарган багаа аварлаа. Бербетов, Гигззийн хэдхэн минутын зайтай аюултай довтолгоонууд түүний ур чадварыг хангалттай харуулж өгсөн юм. 77 дахь минутад Бербатовын оронд Алтан жаал Оуэн талбайд орж ирлээ.Үүнээс гурван минутын дараа Райн Гиггзийн чөлөөт цохилтыг  Даррен Флетчэр мөргөж Бербатовын хийж чадаагүиг хийлээ.Ялагдаж эхэлсэн Ситигийнхэн эрчтэй довтолсоор байтал 90 дэх минут болчвоо. Гэтэл Юнайтедийн хамгийн шилдэг хамгаалагч Рио Фердинанд үнэхээр том алдаа гаргаж Крейг Белламид бөмбөгөө алдаж орхив. Зүүн жигүүрээр хурдалсаар Беллами Фостерийн хаалганд гоолдож тооны харьцааг тэнцүүллээ.Бүгд л тэнцэнэ гэж бодож байсан тэр үед буюу 95 минутад Гиггзын 16-н гаднаас өгсөн дамжуулалтаар Алтан Жаал Майкл Оуэн  алт шиг үнэтэй гоол оруулж Мөрөөдлийн цэнгэлдэхэд байсан фенүүддээ бэлэг барьж чадлаа. Яг тоглолт дуусч байсан учир Сити довтолж амжилгүй цаг дууссан юм. Тоглолтын дараа Фергюсон хэлэхдээ "Энэ тоглолт түүхэнд байгаагүй сонирхолтой, ширүүн тоглолт боллоо. Манчестер Сити сайн хүмүүс авч, сайжирах нь сайжирчээ гэхдээ манай багыг ялах болоогүй байна" гэж хэлжээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs