Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.07.2009

ФИФА МанЮ-г ч заналхийлжээ.

 
 

За би түлхүүр.ком-д нэг бүлэгтэй тэрэнд нь 10 хүн байдагын нэг маань ийм мэдээ бичжээ. Тэрийг нь хулгайлчлаа. Даанч жоохон их юмаа.Тэхдээ лаг сонирхолтой юм бичсэн байна.
2 хоногийн өмнөөс Премьер лигийн Челси клуб наймааны үед буруу ажилласан хэмээн наймааны 2 цонх болон 910 мянган еврогоор торгуулах шийдвэр хүлээсэн билээ. Гэтэл өнөөдөр залгуулаад өөр нэгэн том баг болох Манчестер Юнайтед яг ийм асуудалтай учраад байна. Том багууд жижиг клубүүдийг дээрэлхээд байна уу эсвэл сүүлийн жилүүдэд Европын дэвжээг эзэгнэж байгаа Английн лигийг сулруулахаар холбооныхон зүтгээд байна уу? Сүүлийнх нь яриа Челсиг Барса хожсоноос хойш нэлээн эрчимтэй яригдаад байгаа билээ. Энэ удаагийн 2 явдал гал дээр тос нэмж орхилоо. ФИФА-ын дүрмийн 17 дахь дугаарыг хэзээнээс маш олон хүн шүүмжилсээр ирсэн. Наймаа дөхөөд ирэхээр л энэ дугаарыг олон хүн оролддог. Тэнд нэлээн хэдэн зөрүүтэй саналтай дүрмүүд тусгагдсан байдаг. Жишээлбэл, 28 хүрч байгаа тоглогч гэрээнээсээ нэг жилийн өмнө үнэгүй явах эрхтэй эсвэл 2 жилийн өмнө үлдсэн цалингаа өөрөө төлөөд өөр баг руу явж болно гэх мэт олон заалт байдаг. Энэ дугаарын 4 дэх заалтад нэгэн дүрмийг нэлээн тодорхой зааж өгсөн байдаг ажээ. Энэ нь „Аль нэг клуб тоглогчийн гэрээг цуцлуулахад шууд ба шууд бусаар оролцсон бол тухайн клубт мөнгөн торгууль ногдуулахаас гадна наймааны 2 удаагийн эрхээр торгоно“ хэмээсэн заалт байдаг гэнэ. ФИФА энэ дүрмээ баримтлан Челсиг торгож орхижээ. Гэхдээ Роман ойрын өдрүүдэд давж заалдах эрхийн дагуу дээд газар луу хандах нь мэдээж. Хэрэг явдал юунаас эхэлсэн бэ? 2007 оны 4 сард Челси анхны удаа Лэнсийн 15 настай өсвөр тоглогч Гаэл Какутаг авахаар оролдсон байна. Тухайн үед Лэнсийн менежер байсан Франсоис Колдадо ФИФА-д хандана хэмээн сүрдүүлснээр хэсэг намжиж байсан аж. Гэвч ердөө 2-хон сарын дараа залуу тоглогч Челсид очоод, дахин 2 сарын дараа Челсигийн өмсгөлтэй тоглолт хийсэн байна. Лэнсийн удирдлага юу гэж зүгээр суух вэ, нэлээн л юм болж. Хэдэн сар заргалдсаны эцэст 2 тал тохиролцохоор Лондонд Колдадо Челсигийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэнд Челсигээс Петер Кенионоос гадна өсвөр тоглогчдын асуудал хариуцсан захирал Франк Арнесен байсан бололтой. Какута Лэнст 2009 он хүртэл гэрээтэй байсан хэдий ч өөрөө Челси рүү явахыг хүссэн, иймээс одоо та нар бидэнд хохирлын мөнгө өг, тэгээд салцгаая гэж Колдадо хэлсэн ч Челсигийн санал болгосон мөнгө түүний инээдийг хүргэжээ. Ингээд Колдадо шүүхийн өмнө уулзацгаая хэмээгээд явжээ. Тухайн үедээ тэд том баг жижиг багийг дээрэлхэж болдог хэмээн бодож байсан гэж тэр одоо дурсана. Хэрэв тухайн үед 2 тал тохирлцсон бол хөшигний цаана болдог тоо томшгүй олон ийм хэргийн нэг чимээгүй л өнгөрөх байжээ. Челсигийн энэ оролдлого нь анхны тохиолдол биш аж. Энэ явдлаас 2 жилийн өмнө тэд Оби Микелийг хүч хэрэглэн авч байсан аж. Тухайн үед Норвегид байсан тоглогчийг МанЮтд авахаар анх тохирчээ. Хэдхэн хоногийн дараа Челси үүнийг няцааж, өөрийн тоглогч гэдгийг зарлажээ. Микел өөрийн мэдэлгүй дарамтад ороод эхлэв. Ална гэсэн сүрдүүлэг ирснээс гадна машинаар дагаж эхэлсэн байна. Аль талаас нь гэдгийг бүү мэд. Гэвч сарын дараа тэр Лондонд харагдсан нь папарацци нарын дуранд өртөөдөхөж. Норвегийн баг цагдаа руу утасдсанаас гадна МанЮтд Челсиг буруушаав. 2005 оны 9 сард Микел аргагүйн эрхэнд Норвеги руу буцлаа. Ирэх жилийнх нь зун Челси түүнийг 24 саяар өөрийн болгож авав. Гэхдээ 8 саяыг нь Норвеги уруу, 16 саяыг нь түүнийг авахаар Лин багтай урьдчилаад тохирчихсон байсан МанЮтд уруу гуйвуулжээ. Талууд мөнгөн дүнд сэтгэл хангалуун үлдсэн тул энэ хэрэг ингэсхийгээд замхарсан ч Лины спортын захирал Морган Андерсен 1 жилийн тэнсэнтэй үлдэж байжээ. Энэ бол дээр хэлсэнчлэн хөшигний ардах ажлуудын нэг жишээ байлаа. Челси мөн Майкл Вүүдс, Том Тайво нарыг хууль бусаар өөрийн болгосон нь энэ дуулианаар ил боллоо. Тэд бас өмнө нь Эшли Коулыг дүрмийн дагуу аваагүй гэдгээр мөнгөн дүнгээр торгуулж байсан юм. Гэхдээ Роман мэтийн баян хүмүүст 6 оронгоор тоологдох мөнгө юу ч биш билээ. Харин 2 удаагийн наймааны эрх гэдэг эсрэгээр аймшигтай шийтгэл билээ. Магадгүй энэ шийтгэлээс одоо бусад клубүүд санаа аван цаашдаа болгоомжтой хандаж болох юм. Одоо МанЮтд-ын хэрэг хэрхэн өрнөхийг харья. Тэд Лэ Ховрын залуу тоглогчийг Челси шиг ятгаж өөрийн болгосон гэж буруутгагдаад байгаа. Спортын захирлынх нь яриагаар бол хүүхэд нь саналыг хүлээж авбал дориухан шагнана гэж амалсан бололтой. МанЮтд-ын тал үүнийг харин эрс няцааж буй. Английн „Таймс“ сэтгүүлийн баталж байгаагаар эдгээр нь Английн лигийн эсрэг явуулж байгаа бодлого гэнэ. Дандаа Платинигийн нутгийн багууд, Платини өөрөө УЕФА-ын босс, энэ бол санаатай хэрэг хэмээн тэд бичжээ. Тэд мөн өнгөрсөн жилийн Челси Барса багуудын шүүлтийг ч сөхөж харжээ. Үнэний ортой байж болно. Гэхдээ нэгэнт дүрмэнд байгаа заалт хэвээрээ, Какута 2009 он хүртэл хүчинтэй гэрээ цагаан цаасан дээр хараар бичигдсэн байгаа тул энэ удаагийн хэргийг хүний наймаа гэж үзэхээс аргагүй. Гол нь Челси дараа нь хүссэнийг нь өгсөн бол энэ явдал ингээд л өнгөрөх байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Байерны боссууд Бременд тоглож байсан Клозэг онгоцны буудал дээр нь очиж уулзаад, багаасаа явахгүй гэж байсан тоглогчийн толгойг өөрийн тал руугаа чиглүүлж байсан. Бремен гомдоллож байсан, тухайн үедээ. Байерн түүнийг худалдаж авсан үнийн дүнгээ өсгөснөөр энэ хэрэг хаагдаж байсан. Хорвоод юм бүхэн шударга байдаггүй ээ гэж.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs