Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.04.2010

Bale=Намхай!!

За өнөөдөр өглөө 09:00 цагаас 97-р сургуулийн зааланд хэсгийн 2 дахь тоглолтоо хийлээ.
Манайхан сургууль дээр Бачка ахыг хүлээж нилээн саатсан учир яг л 09:00 гэж ирсэн. Мэдээж энэ дээр ядаж л тэнцээ авчих зорилготой л байлаа. Хэсгийн хамгийн том өрсөлдөгч, өнгөрсөн жилийн заалны улсын аврага хүүхэдтэй мөн бүх насны ангилал нь хэсгээсээ гардаг сайн баг.
Тоглолт эхлээд анхны гоолыг Батнямын ч гэх хэцүү, автогоол ч гэх хэцүү. Ингээд Батням эхний 2 тоглолтын байдлаар 2 удаа эргэлзээтэй гоол оруулсан ба хоёулаа тоглолтынхаа анхны гоолууд!
68-тай хийхэд бас нэг хачин бөмбөг явсаар байгаад орцон өнөөдөр цохисон бөмбөг нь 97-н тоглогчын хөлд нь ойгоо л орцон.
Энэ гоол ороод манайх дараалаа л 3 гоол алдчихсан. Тооны харьцаа 3:1 болох үед Намхай нэг гоол оруулсан байхаа. 22 гоол орсон аймшигтай тоглолт болсон болохоор би яг хэд хэд байхад хэн тэгж оруулсан гэж хэлж чадахгү байна. Тиймээс ер нь онцлох гол гол зүйлүүдийг л дуридаад явийда. Юутай ч өнөөдөр Намхай бол Шинэ Монгол-соо Man Of The Match байсан. Учир нь Намхай 6 гоол оруулсан. Гарчигны учир энд л байгаа. Учир нь Намхай яг нэг байрлал дээрээс 6 гоол оруулчихсан. Bale Аваргуудын Лиг-р Inter Milan-ы талбайд яг нэг газраас 3 гоол хийж байсан. Үзэж байгаа хүмүүст бол эхний гоолых нь Replay /Давталт/ яваад байна л гэж харагдмаар байсан. Яг л тийм зүйл өнөөдөр болсон. Аа тэгээд үлдсэн 2 гоолыг Zipper, Хашаа хоёр хийсэн байгаа. Мөн хаалгач Зойргий өнөөдөр сайн хаасан. Хэдий 13 гоол алдсан ч гэсэн бүгд л тоглогчдоос болж алдсан гоолууд байсан л даа. Мөн Zipper-н хувьд барцадтай өдөр нь байсан юм уу эсвэл 97-н тоглогчид эсрэг багын хамгаалагчын эмзэг эрхтэн рүү нь дайрдаг тактиктай байсиймуу сайн мэдэхгү л байна. Батнямын хувьд сэтгэл,санааны хямралд орчихсон байсан. Намхай бол ёстой л ороо нь орсон бух шиг л байсан. За тэгээд миний бодлоор бол Майка-г л яг тогтвортой тоглуулсан бол бас 13 гоол алдаа ч уу гү ч уу. Сүүлд 97-р сургууль 13 дахь гоолоо хийсний дараа Майка орж ирээд бид хоёр лав дажгүй л хамгаалчихаад байсан.
Мөн Хашаа тоглогчид руугаа орилоод байсан нь бас нервитүүлж, шатааж байсан. Хамгийн том шалтгаан бол заалны хэмжээ л байлаа л даа. Асар жижигхэн зааланд тоглосон. За тэгээд ШМАС-хан одоо үлдсэн 4 тоглолт бүгдээрээ манай сургууль дээр болох тул ирж үзэхийг хүсжийн! Дараагын тоглолт 12 сарын 12-ны 10:00 цагаас Манай сургууль дээр болно шүү!
»»  Цааш унших

11.14.2010

Дуулианы Оноолт

За тэгэхээр Дуулиан 2020 тэмцээний маань оноолтууд гарчээ. Тэрнээс өмнө нэг зүйл хэлэхэд манай хэсэгт яг манай хажууд байдаг 111-р сургууль нэмэгдсэн байгаа. Би лав хувьдаа 111-хныг зааландаа хаалгатай гэж бодохгүй л байна. Тиймээс бараг манай талбай дээр 2 удаа тоглочих байх даа... За юутай ч дуулианы эхний тоглолт 11 сарын 27-д 68-р сургуулийн талбай дээр 10:00 цагаас очиж тоглоно. 68-р сургуулийн байршилийг Газарзүйн багшаас асууна...Учир нь Газарзүйн багш 68-г төгссөн гэж байлээ. Юутай ч Офицер тийшээ байдаг юм байналээ...Харин дараачийн тоглолт 11 сарын 4-ны өдөр 97-р сургуулийн зааланд болох болно. 97-г мэдэж байгаа байлгүдээ...Аягү жижигхэн талбайтай. Тэгээд 12 сарын 12-ны өдөр өөрсдийн талбай буюу Жьүзеппе Бернебау зааландаа хүлээн авж тоглоно =p. Тэгээд нэг 2 долоо хоног ч бил үү 1 долоо хоног ч билүү завсарлага авдаг байгаа...За тэгээд энэ жил юун тулд ХасБанк-р ивээн тэтгүүлжагаа билээдээ тийм ээ? Олигтойхон амжилт үзүүлцгээе!
»»  Цааш унших

10.21.2010

2010 оны Шинэ Монгол ахлах сургуулийн хөлбөмбөгийн шигшээ




 Зааа энэ жил орий гэж зүтгэсэн Ойдов,Баясаа хоёр орж чадахгүй болсон байгаа. Учир нь хоёулаа "Хасын-Хүлгүүд" багт бэлтгэл хийж тоглочихсон. Нөгөө багын найзууд нь аймар таниж байналээдээ. Баясаа-г элдэв талаас нь Өндөр Баясаа,Шар Баясаа,Баясаа гээ л ам уралдуулаа л бүгд 93 он гэж авсан...Батням бид хоёр яах ч юм билээ.
Тэгээд яг бүх юм болдгийн даваан дээр Ойдов-г бас нэг хүн нь харцан "Энэ чинь нөгөө Хасын Хүлгүүд-д тоглоод байсан мөн үү,өө мөн байна бүр яг байна" гээ л нам...Энэ хоёр ингээд орохгүй нь тодорхой болсон доо...
Аа бас Нямхүү худлаа болчихсон. Тэгэхээр ер нь энэ жилийн тоглогчид гэвэл:
1.Zipper 2-4
2.Батням 2-1
3.Намхай 2-4
4.Хашаа 1-2
5.Зойргий 2-4
6.Идэрээ 1-4
7.Майка 2-2
8.Ганаа 2-1                                    гэх хүмүүс л орохоор болсондооо...

Тэгээд дуулианы анхны тоглолт 10 сарын 30-нд болно.
»»  Цааш унших

6.12.2010

Дэлхийн цом Өмнөд Африк 2010 эхэллээ...

Өчигдөр бүх хөлбөмбөг сонирхогч, үнэнч фанатуудын удаан хүсэн хүлээсэн Дэлхийн цом Өмнөд Африк 2010 сүр дуулиантайгаар нээлтээ хийн эхэллээ. Нээлтийн тоглолт  манай цагаар өчигдөр буюу 6 сарын 11ны  22:00 цагт эхэлсэн. Тоглолт эхлэхийн өмнө FIFA-н ерөнхийлөгч ноён Зеф Блаттер болон ЄАБНУ-н ерєнхийлєгч ноён Жекоб Зума нар тоглолтыг нээн їг хэлсэн юм.
Ємнєд африк 1 - 1 Мексик
/Siphiwe TSHABALALA (55')/ - /Rafael MARQUEZ (79')/
Уругвай 0 - 0 Франц

Єнєєдєр орой 19:30 

БНСУ - Грек 

21:30

Аргентин - Нигери

02:00

Англи - Ану
»»  Цааш унших

4.16.2010

ШМАС-н Сүүлийн Тэмцээн:Хөлбөмбөгийн Аварга!!!

За тэгэхээр маргааш Шинэ Монгол ахлах сургуулийн сүүлчийн тэмцээн болох Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах тэмцээн болно....Өнөөдөр техникийн зөвлөгөөн,сугалаа гээд бас бус,жижиг сажиг юмнууд болж өнгөрсөн.Сугалаа дажгүй болж явагдсан ба "А" хэсэг нь бусад хоёроосоо хамгийн сонирхолтой,өрсөлдөөнтэй хэсэг юм.Харин энэ жилийн дундын шигшээ азтай ч гэхэд хэцүү азгүй ч гэхэд хэцүү хэсэгт орсон....Гэхдээ нэг хэсгээс 2 баг гарах тул Дундын шигшээ ямар ч байсан гарах байх...За доор байгаа бол хэсэгтээ орсон багууд юм....
 "А"                                                                   "B"                                                         "C"
        1.3-1                                                     1. 1-3                                                      1. 2-3
        2.1-1                                                     2. 2-4                                                      2. 2-2
        3.1-4                                                     3. 2-1                                                      3. Дундын шигшээ
        4.1-2                                                     4. 3-2
           
За нэг иймэрхүү сугалаа болсон.1-хэнээс хамгийн азгүй нь 1-4 гэхиймуудаа...Арай л азгүй хэсэгт орсон л доо...
За тэгээд тэмцээний дүрэм гэвэл Хэсгийн тоглолтууд нэг талдаа 8 минутаар, 2 үе тоглоно. Харин хэсгээсээ гарсны дараах шат тэгээд ФИНАЛ-н тойргийн тоглолтууд 10 минутаар 2 үе тоглоно. Гэхдээ хэсгийн дараагийн шатан дахь 10 минутын сүүлийн 1 минут нь яг цэврээр...Харин тойргийн тоглолтуудийх сүүлийн 2 минут цэвээр явахаар болсон... Цэврээр гэдгийг мэдэхгүй байгаа хүмүүст зориулж хэлэхэд...Энэ нь яг бөмбөг гарах,чөлөөт цохилт,пеналти гэх ер нь шүүгчийн шүгэл дуугарсан л бол цаг зогсож бөмбөг тоглолтод орох үед буцаж явах зарчмаар явна гэсэн үг. За тэгээд хэсгээсээ гарсан багууд нь A1-B2,B1-C2,A2-C1 гэж тоглох ба эндээс шалгарсан 3 баг угаасаа медал авах нь тодрхой болох ба алтын төлөө тойргийн тоглолт хийх болно.Тэгээд шилдэг тоглогч шалгаруулна гэсэн шүү!
За тэгээд гальт таамаглал дэвшүүлэхэд A1 (1-2)-B2 (3-2), B1 (1-3)-C2 (Дундын Шигшээ),A2 (1-1)-C1 (2-3) гэж тоглох байх гэж боджагаа....
1-1 анги: Зоко,Буяа,Төгөлдөр,Соёмбо,Батням
1-2 анги: АТА,SHINY,Ганаа,Чинзо,Баясаа,Цогоо
1-3 анги: Зойргий,Zipper,Намхай,Жижгээ /Төрөө/,Гэндэн,Баярбат
1-4 анги: Майка,Урта,Ананд,Эрхэмээ,Номгон,Цэлмэн
2-1 анги: Нөгөө дуучинаас бусад 5: Ариука,Жавхаа,Тогтох...
2-2 анги:Дашаа,Цэкү....
2-3 анги:Ойдов,Мөөгий,Цоомоо,Насаа,Мөнхжаргал???
2-4 анги:Немо,Оргил......
3-1 анги:Оди ах,Бачка ах,Золоо ах,Цогзол ах.......
3-2 анги:Төөшкө ах,Түшгээ ах,Өнөө ах,Сүхээ ах.....
Дундын Шигшээ:Тэмүүлэн,Идэрээ,Чингүүн,Содко,Зориглон
За тэгээд маргааш тэмцээн өглөө 9:00-с эхлэх ба Анхны тоглолт 3-1-1-1 дараа нь 1-3 v 2-1 гэх тоглолт явагдана.
За Амжилт!!!!
»»  Цааш унших

1.18.2010

Шалгарахад 0.01% найдвар!


За өчигдөр өдөр 12 цагаас манайх 53-р сургууль дээр 79-р сургуультай ээлжит тоглолтоо хийлээ. Уул нь 79хөн манай том сайхан зааланд ирээд тоглцон бол манайх яаж ч магадгүй л байсан байх.
Энэ тоглолтонд ялагдах юм бол манайх хэсгээсээ гарах боломж 0.01% л үлдэх болсон юм. Гэхдээ тоглолт болох талбайгаа олох гэж бөөн юм болсонлдоо. За тэгээд арай ядан очоод. Бие халаалтаа олигтойхон ч хийж амжаагүй байхад тоглолт эхэлсэн. Тоглолт эхлэхэд манайх яг л 53тай тоглож байсан шигээ тоглож байсан. Би бүр яг эхлээд хэн хэн гоол хийгээд байснийг нь ч сайн санахгүй байна. Ямар ч байсан тэднийх эхний 2 гоолыг хийсэн.
Тэрний дараагаар Намхай нэг гоол хийсэн ч 79хон дахиад 1 гоол хийсэн байхаа. Тэгээд дараа нь Чинзо нэгийг дарж хуураад цохиж оруулсан. Харин тэнцээний гоолыг би баруун жигүүрээс цохиод оруулсан. Харин манайх Намхайгийн нэг гоолын ачаар тоглолтыг тэргүүлсэн ч 79-хон бөмбөгийг гаргаа л нэг нь нухаж нухжагаад урагшаа цохилт ч биш,пасс ч биш юм явуулсан чинь тэрийг нь нэг нь аваад Тэмүүлэнгээс мултарч гарч ирээд гоолдсон. Тэмүүлэнгийн хувьд энэ гоолон дээр мөч нь дутсандаа. Байдгаараа л сунасан даанч хүрээгүй.
Тэгээд тэд нар дахиад нэг гоол оруулсан. Тооны харьцаа 6:4 байхад 3-н шугам дотор 79 нэг тоглогч унасан байхдаа бөмбөгөнд хүрсэн учир шүүгч алдаа гэж үзсэн. За байз миний хажууд Намхай "Би,Би,Би" гээ л байлуудаа би анзаараагүй шүгэл дуугарангуут зүүн талруугаа Шикай-д хаяхад Шикай шууд цохиод оруулсан. Даанч 79-хон дахиад нэг гоол хийснээр манай энэ жилийн Дуулиан өндөрлөлөө гэж ойлгож болно.
                   За нэг дүгнэлт маягын юм биччий!
Энэ тоглолтод Даваа ах ирээгүй манайхыг яг гоё зохион байгуулалтад оруулах хүн байсангүй. Мөн хамгийн том буруу нь манайх нийт бараг 13,14 алдаа гаргасан. Тиймээс 79 хоёр удаа пеналти цохисон. Энэ бүх алдааны 11-г нь Шикай ганцаараа хийсэн гээд боддоо. Инээд ч хүрэх шиг,уур ч хүрэх шиг. Хэрэв энэ хоёр пеналт болоогүй бол ядаж тэнцэх байлаа. Хэрэв тэнцсэн бол 79 хэсэгтээ 7 оноотой манайх 4 оноотой болж цааш яаж ч магадгүй байх байсан. Энэ тоглолтод 53хан манайхыг нилээн дэмжэх шиг болсон. Учир нь манайх 79-г ялсан бол 53-д ч бас боломж гарах байсан. Манай хэсгээс 97 бол баттай гарах болсон. Тэд нар манайх тоглосны дараа 14:00 цагаас 53-тай тоглож 10:5-н харьцаатайгаар ялсан байнлээ. Тиймээс 97  100% гарах болсон. 79 манайхыг ялсан учир 9 оноотой мөн адил хэсгээсээ гарах нь 70% тодорхой болсон. Хэрэв 79-р сургууль 97,53 хоёрт ялагдаад манайх 97,53 хоёрыг нилээн их онооны зөрүүтэй ялвал манайх бас яаж ч магадгүй л байгаа. За за нэг иймэрхүү л байнадаа.
»»  Цааш унших

Adidas Jabulani 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийн албан ёсны бөмбөг


12.04нд Кейптаун хотноо adidas болон Fifa[Federation International Football Assiocation]хамтран ӨАБНУ-д зохиогдох албан ёсны бөмбөгийг танилцууллаа.
Jabulani нь ӨАБНУ-ын албан ёсны 11 хэлний нэг ба хүн амын 25 хувь нь энэ хэлээр яьрдаг юм байна.Энэхүү л бөмбөг нь хуран цугларсан бүх хүний мэлмийд багтаж гоолоор мялаах алтан зэвсэг юм.

Adidas компани ДАШТ-д зориулж уг бөмбөгний 11дэх загварыг үйлдвэрлэхдээ 11 өнгийг хослуулан бүтээсэн гэнэ шүү.Эдгээр 11 өнгө нь багийн 11 тоглогч, ӨАБНУ-ын 11 албан ёсны хэл, Африк тивийн хамгийн их угсаатантай гэгддэг тус улсын 11 омог зэргийг илэрхийлжээ.
Мөн энэхүү бөмбөгийг хийхдээ Adidas цоо шинэ технелогийг ашиглан хийсэн байна.
Таньд сонирхуулхад 2006 оны Германд болсон ДАШТ-ын бөмбөгний нэр TeamGiest гэдэг нэртэй байсан билээ.
»»  Цааш унших

1.16.2010

19 гоол


За өнөөдөр өглөө хар үүрээр,гэгээ ороогүй байхад тоглосон манай ахлахын шигшээ сонирхолтой бөгөөд харамсалтай тоглоллоо. За юутай ч манайхан бараг бүгд аа биш Баясаагаас бусад бүгд 8 гээд очцон байсан. Тэр үед нь би ид нойрон дундаа явжитал Ойдов залгаад "Мандатаа авчир" гэж хэлсэн. Тиймээс би энэ тоглолтын эхний хэсгийг бүрэн үзэж чадаагүй. Гэхдээ үзсэнээ тайлбарлая.
48-р Сургууль 10:9 Шинэ Монгол /17 нас/ /Ойдов 5 гоол,Сүхээ 3 гоол,Төөшкө 1 гоол/
За тоглолтын 1-р үед 48-хан ёстой хар мянган боломж алдсан. Зөндөө олон удаа Немо-н эсрэг гарч ирсэн ч нэг бол хаалганы дээгүүр нэг бол Немо хаагаад байлаа. Гэхдээ ихэнх нь л хаалганы хажуугаар өнгөрсөн. Харин манай Ахлахыхан маань гоолыг ёстой бөөндөж байсан. Гэхдээ тоглолтын тал гоол нь бараг яг нэг газраас орсон байхаа. Тэр нь яг заалны баруун талын захаас цохисон болгон нь л гоолдоод байсан. За тэгээд 1-р үедээ манай ахлах 7:2-р тоглолтыг өндөрлүүлсэн. Ёстой л алжийлаадаа. Тэгээд завсарлагаанаар Даваа ах алт шиг үгнүүдээ хэлсээр байсан. Даваа ах хэлэхдээ: "Эсрэг баг чинь сая маш их боломж гаргасан,түүнийгээ даанч ашиглаж чадсангүй.Тиймээс хамгалтандаа анхаар.Тэгэхгүй бол 48-хан саяны алдсан боломжуудаа дахиа л гаргана,Гаргачаад гоолдоо л явах учир. Сайн Хамгаал!" гэх утгатай юм хэлсэн.
Тэгтэл нөгөө Даваа ахын зааврыг хэлсэн даруйд нь биелүүлээгүй тул дараалаа 4 гоол алдчихшиг болсон. Тооны харьцаа 7:6 байлуу яалаа. Тэгэнгүүт Даваа ах дахиад Time аваад та нар оноогоо бариулаад байна тэхээр одоо яг нэг хүнээ хойноо үлдээгээд 48-х хоёр хамгаалагчийн эсрэг  3-аараа довтол гэсэн. Тэрийг нь харин ахлахыхан сайн ойлгосон бололтой  шууд л 2 гоол хийсэн. Тэгээд санаа нь амарсиймуу яасын? Хойноо хамгаалтанд баахан алдаа гаргаж байсан. Тэрийг нь аз болж Немо хааж байсан ч ТӨГС батаар биш юм болхоороо 4 гоол алдчихсан.
За за нэг иймэрхүү алаан болсний эцэст тооны харьцаа 10:9  гэх гайхалтай тоогоор өндөрлөсөн.
СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭВЭЛ БАЯРЛАНА!!!
»»  Цааш унших

1.11.2010

Ялалт!


За өнгөрсөн бүтэн сайн өдөр манайх хэсгээсээ шалгарах боломжоо авч үлдэх үү?эс үлдэх үү? гэдгийг шийдсэн тоглолт болж явагдлаа.
Шинэ Монгол /17 нас/ 0:3 14-р сургууль 
За Ахлахын шигшээ бол бүрэн бүрэлдхүүнээрээ талбай дээрээ 14-р сургуулийг хүлээн авч тоглосон. Тоглолт эхлэхэд манайх дажгүй тоглоод болоо л байлаа. Аа тийн 1-2т шинээр орж ирсэн Дуулианы 5-р байрт орж байсан Баясаа энэ тоглолтонд хэдийн мандатгүй ч гэсэн оролцсон байгаа. Дажгүй хамгаалаад дажгүй тоглосон. Манай ахлах энэ тоглолтод айлыхнаас бөмбөгийг дандаа л таслаад байсан ч довтолж чадахгүй байсаар байгаад 3 гоол алдчихсан. За тэгээд ахлах гоол хийгээгүй болохлээр бичээд байх ч юм олддоггүй ээ.
Шинэ Монгол /15 нас/ 4:3 53-р сургууль /Чинзо,Намхай 2,Zipper/
За энэ тоглолтод манайх ялагдвал хэсгээсээ гарах гэдэг нь бараг л худлаа болох байсан. Тиймээс үнэхээр чухал тоглолт байсан. Гэхдээ энэ тоглолт эхлэхийн өмнө Дундын 12 хүнээс 6-н хүн л ирсэн байгаа /Чинзо,Намхай,Шикай,Тэмүүлэн,Соёмбо,Zipper/. Буяа,Идэрээ,Зориглон,Цогоо 4 яагаад ирээгүйн ёстой бүү мэд. Буяа яахав хөл нь өвчтэй байж магад. Ганаа Сакура багш-д загнуулаад багаас хөөгдсөн байгаа. Батнямын хувьд зүрхний өвчнөөс болоод 1 сар гүйж болохгүй гэсэн. Энэ бүгдийг сонссон Сакура багш шууд л манайхын бууж өг гэж байсан. Тоглолтын 1-р үе эхлээд дөнгөж 1 минут болвуу гүү юу шууд л бужигнаан дундаас Намхай гоолдсон. Харин энэ гоолын дараачаас манайх 3 гоол дарааллаад алдсан. Ёстой сүйрэл болсон. 1 гоол бол миний 50%-н алдаа. Харин 1 нь Тэмүүлэнгийх, Харин 1 нь ёстой л багын алдаа гэж болно. Тэгээд 2-р үе эхлэхийн өмнө Даваа ах яг л Бенитез шиг тактик,байрлал этр гээ л янз янзын юм яриа л талбайд гаргасан.
Тоглолтын 2-р үе эхлээ л ёстой бид нар чинь хаалгыг нь бөмбөгдөх шиг болсондоо. Хар мянга л цохисон. Тэрний үр дүнд Чинзо хаалганы баруун талаас цөм цохиж оруулсан.
Энэ гоол ороод удаагүй байхад Би нэг цээжин дээрээ тогтоогоод амиатаж гүйжагаад гоол оруулж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Тоглолт дуусахаас 3 минутын өмнө бас л бужигнаан маягын юман дундаас Намхай ёстой зад цохиж хожлын гоол хийснээр манайх анхны Ялалтаа авсан байгаа. Гэхдээ манайх тааруухан тоглосон. 53-н 10 номертой нэг тоглогч манай хаалганы шонг 3 байнуу 4 удаа оносон. Ёстой л зүрх авах шахсандаа тэр. За за нэг иймэрхүү л юм болсон.
Сэтгэгдэл үлдээж хайрла!!!
»»  Цааш унших

1.09.2010

"Шинэ Монгол"-н аварга 2-2!


За өнөөдөр СӨУЗ-с явуулдаг Шинэ Монгол-н аварга шалгаруулах Дота-гийн тэмцээн болж өнгөрлөө. Тоглолтын сугалааг Баасан гарагт явуулсан юм. Сугалаагаар
1-2 vs 3-2       1-3 vs 1-1      2-3 vs 2-4           1-4 vs 2-2               2-1 vs  3-1 /Оролцоогүй/          гэж таарсан байгаа.
1-2 vs 3-2 /1-2 Morphling, Nerubian Assassin/ За би энэ тоглолтыг өөрөө үзээгүй учираас яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан тоглолт дууссына дараа Ганаа хэлэхдээ "Би баруун тийшээ харж тэрийг,нөгөө тийшэ хараад тэрийг тэгээд SHINY2д тэр скиллээ хэрэглэ гэж хэлсээр байгаад ялагдчлаа" гэж хэлсэн. Ямартай ч хүн цөөн байсан учираас ялагдсан юм шиг байналээ.
2-2 vs 1-4    /1-4 BroodMother /Лхагваа/,Troll Warlord /Шижрээ/,Warlock /Ананд/,Razor /Бобо/ ,Slithereen Guard /Тэлмэн/  
                      2-2 Admiral Proudmore,Spectre,Skeleton,Vengeful Spirit,Lich


За нэг иймэрхүү тоглолт болсон доо. Уул нь тоглолт эхэлхэд дээгүүр явж байсан 1-4н Ананд /Warlock/, Лхагваа /Broodmother/ нилээн гайгүй тоглоод килл этр хийгээд явж байсан. Голоор явж байсан Разор ч дажгүй явж байсан. Харин доогуур Слардар,Тролл хоёр Личтэй цуг явцан Double этр хийлгүүлээд байх шиг байсан. Ер нь энэ тоглолтыг Lich л шийдцэн гэж бодож байнадаа. 1-4хөн Личийн зургаагаас айгаад урагшилж ч чадахгүй яаж ч чадахгүй байсан. Тэгсээр байтал нөгөөдүүл нь эхэлж дайрж орж 1-4хэнийг бусниулцан. Ингээд 1-4,1-2 өнөөдөр тоглох боломжгүй болсон.
1-3 vs 1-1 /1-1 Alchemist /Буяа/, Sven /Оргил/, Vengeful Spirit /Төгөлдөр/ ,Skeleton /Тамираа/ ,Nerubian Assassin /Одко/ <<<5 Stun>>>
                /1-3 Drow Ranger /Томоо/, Darkterror /SHAKER,Бамбууш/, Ogre Magi /Ёндон/, Dragon Knight /Зойргий/, Priestess of the Moon /Zipper/


За Энэ тоглолтонд 1-1хэн 5 стантай баатар авсан. Нэг талаараа л зүтгээд дуусгий гэж бодсон юм шиг байгаан. Энэ нь эхэндээ биелэх шахсан.
Би анхандаа голоор гарж ирээ л нөгөө баахан стан-д үхцэн. Тэгээд дараалаад 4 үхцэн дээрээс нь Левел 1,2оо алдцан байлаа. Тэгээд тэд нар тэнэг юм шиг тэр чигээрээ зүтгэсэн нь хамгийн буруу сонголт байсан юм. Хэрэв манай левел 2-г авчаад өөр талаар явж левел 1,2оо аваад явсан бол тоглолт яаж ч болох байсан байх. Даанч тэд нар тэгээгүй юм. Голоор явж левелээ хувааж,дээрээс нь мөнгөө хуваасаар байгаад ХӨГЖИЛ,ЛЕВЕЛ-н доройтолд орцон байсан.
Гэхдээ энэ хоорондуур доогуур манай Дров,Дарк хоёр Левел 2-г нь авцан байсан ба Дарк нилээн хөгжцөн байсан. Ер нь минийхаар энэ тоглолтыг аварсан хүн нь манай SHAKER байхаа. Хэрэв Дарк-н 6 байгаагүй бол дайн эхлэх ч гүй байсаар байгаа л үхэх байсан байх. За тэгээд киллийн харьцаа бараг 5?: 16 байсан. 1-1хэн орж ирээ л үхээд байсан. За миний санаж байгаагаар Дров 13 килл,Дарк 8 билүү 9 киллтэй, Би 18 киллтэй байсан.
Өө нээрээ,Ойдов нэг юм хэлсийн. Өнгөрсөн жил Ойдовын анги 1-1т ялагдаж байсан өшөөг манайх авсан гэсэн хаха.

Буяа Хамгийн Доор :p


2-4 vs 2-3 
 За Би энэ тоглолтыг ёстой хараа ч гүй байсан чинь л 2-4хөн ялчлаа гээд явжийсан. Уул нь би 2-3ханыг ялна гэж бодож байсан. Тэгсэн ялагдцан гээд явжийсан. Төрөө гэдэг хүн л их лаасан юм шиг байгаамаа. Хаха

За ингээд шалгарсан 5 баг дахин сугалаагаа явуулсан. Манай ангийн сугалааг би сугалсан ба 5 гэсэн тоог сугалснаар ГОЦ МӨРГӨСӨН. Өчигдрийн миний статус биеллээ олоо л явж байсан. Тэр сугалаагаар 2-1 vs 3-2                        2-2 vs 2-4  гэж таарсан 
2-1 vs 3-2 /2-1 Skeleton / , Krobelous /Тогтох/, Spectre /OGB/, Slayer /Ариука/,Crystal Maiden
                 3-2 Omniknight /Төөшкө/,Vengeful Spirit ,Lion /Түшиг/,Nevermore,Morphling /Сүх/
 Энэ тоглолтонд анхнаасаа л 3-2хон дайрж 2-1хэн хамгаалж тоглсоор байсан.




 Тэгээд нэг гайхалтай юм болсон нь 3-2 нь Sb гэсэн тоглогч голд байсан 2-1-н 5 хүнийг бүгдийг нь алж Rampage!!! хийсэн юм. 2-1хэнээс OGB,Тогтох хоёр л сайн байсан. Бусад нь бараг л сугарцан байсан болохлээр яаж ч чадалгүй ялагдцан.
2-2 vs 2-4 /2-2 Dragon Knight,Vengeful Spirit,Crystal Maiden,Morphling,Centaur Warchief
                   2-4 Axe,Priestess of The Moon,Warlock,Treant Protector,Nerubian Weaver
Энэ тоглолтыг ч гэсэн сайн харж чадаагүй учир тайлбарлаж чадахгүйнэдээ гэж. Гэхдээ энэ тоглолтод 2-2хон ялж чадсан.
Ингэснээр Финалд 1-3,2-2,3-2 гэсэн 3 анги үлдсэн. Тэгээд Тойргоор тоглосон ба манайх эхлээд 3-2н сенпай нартайгаа тоглосон за энэ дээр бараг бүгд л сугарцан. Манайх 4 мелее,1 рэйнж авсан ба гол буруу нь буруу баатар авсан юм. 3 рэйнж авсан бол манайх яаж ч магадгүй байсан. Даркын 6 дотор нөгөө 3 мелее нь яаж ч чадкү байсан учир тэгээ л шал дэмий дайрч ороод үхсээр байгаад ялагдцан.
Харин 2-2 vs 3-2 гэсэн тоглот болж байха хооронд би Ганаа,Шижрээ,Эрхэмээ,Ананд,Жижгээ,SHAKER,Томоо,Моо бил үү дээ 2-3н,Ариука эд нартай цуг буудаж байсан тул мэдээлэл өгч чадахгүй нь.
Гэхдээ 2-2хон 3-2г ялсан гэсэн учир 2-2 түрүүлэх үү???түрүүлэхгүй юу??? гэдэг нь манайхаас шалтгаалах байсан юм.
Гэхдээ яг ч 2-2 байгаагүй юм. 2-1-н OGB 2-2н багт орцон байсан. Чи болиочээ этр гэж гаргах гэж үзсэн ч OGB гуай би багтаа байна гэж зүтгэсээр байгаад тоглосон. Тэхээр нь бид нар Ёндонгийхаа оронд Ганааг авсан
1-3 Sand King /Ганаа/, Enigma /Zipper/, Darkterror /SHAKER/, Drow Ranger /Томоо/, Vengeful Spirit /Зойргий/
2-2 Priestess of  the Moon /OGB/,Lion,Skeleton,Tiny,Санадаггүй ээ/
Тоглолт эхлэхэд манайх тийм ч муу байгаагүй. Энд тэнд алаан болж манайх арай л их килл хийгээд явж байлаа. Тэгээд 2-2хон эхэлж голоор орох гэж үзэж байх болгонд манайхан хамгаалж байсан ба манай Дарк Террор нэг том баг алсанаас болж голоор нилээн цөмлүүлсэн. Тэгэсний дараа тэд нар дахиад орж ирсэн ба манай Дарк дахиад л багаа алсан. Тэгээ л ёстой бид нар чинь хамгаалж тоглохоос өөр аргагүй болсон ба бид нарыг 3хан болон төгссөн сенпай нар нилээн дэмжиж байсан ч ялагдсан. Гэхдээ 1-2 яагаад ялагддагийн учирыг би өнөөдөр л ойлголоодоо. Ганаа гэж нэг хүн байхад багийн хүмүүс мөнхийн сэтгэлзүйн хямрал бөгөөд дарамтанд байдаг юм шиг байналээ. Ганаа ганц киллээ алдах ч юм уу, скиллээ буруу хийж мийвэл Тэнэг ямаа,Эргүү мал,Мэдрэл хүүр,Мал гээ л арай л ядаргаатай байсан л даа. Бас тийм байж өөрөө килл-г майр хулгайлдаг гэжагаа. За тэгээд Шинэ Монгол ахлах сургуулийн аварга ангиар 2-2 анги тодорсон юм. Хэр их Мөнгө авснийг би сайн мэдэхгүй байна.
Сэтгэгдэл үлдээж хайрла!
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs