Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

1.18.2010

Шалгарахад 0.01% найдвар!


За өчигдөр өдөр 12 цагаас манайх 53-р сургууль дээр 79-р сургуультай ээлжит тоглолтоо хийлээ. Уул нь 79хөн манай том сайхан зааланд ирээд тоглцон бол манайх яаж ч магадгүй л байсан байх.
Энэ тоглолтонд ялагдах юм бол манайх хэсгээсээ гарах боломж 0.01% л үлдэх болсон юм. Гэхдээ тоглолт болох талбайгаа олох гэж бөөн юм болсонлдоо. За тэгээд арай ядан очоод. Бие халаалтаа олигтойхон ч хийж амжаагүй байхад тоглолт эхэлсэн. Тоглолт эхлэхэд манайх яг л 53тай тоглож байсан шигээ тоглож байсан. Би бүр яг эхлээд хэн хэн гоол хийгээд байснийг нь ч сайн санахгүй байна. Ямар ч байсан тэднийх эхний 2 гоолыг хийсэн.
Тэрний дараагаар Намхай нэг гоол хийсэн ч 79хон дахиад 1 гоол хийсэн байхаа. Тэгээд дараа нь Чинзо нэгийг дарж хуураад цохиж оруулсан. Харин тэнцээний гоолыг би баруун жигүүрээс цохиод оруулсан. Харин манайх Намхайгийн нэг гоолын ачаар тоглолтыг тэргүүлсэн ч 79-хон бөмбөгийг гаргаа л нэг нь нухаж нухжагаад урагшаа цохилт ч биш,пасс ч биш юм явуулсан чинь тэрийг нь нэг нь аваад Тэмүүлэнгээс мултарч гарч ирээд гоолдсон. Тэмүүлэнгийн хувьд энэ гоолон дээр мөч нь дутсандаа. Байдгаараа л сунасан даанч хүрээгүй.
Тэгээд тэд нар дахиад нэг гоол оруулсан. Тооны харьцаа 6:4 байхад 3-н шугам дотор 79 нэг тоглогч унасан байхдаа бөмбөгөнд хүрсэн учир шүүгч алдаа гэж үзсэн. За байз миний хажууд Намхай "Би,Би,Би" гээ л байлуудаа би анзаараагүй шүгэл дуугарангуут зүүн талруугаа Шикай-д хаяхад Шикай шууд цохиод оруулсан. Даанч 79-хон дахиад нэг гоол хийснээр манай энэ жилийн Дуулиан өндөрлөлөө гэж ойлгож болно.
                   За нэг дүгнэлт маягын юм биччий!
Энэ тоглолтод Даваа ах ирээгүй манайхыг яг гоё зохион байгуулалтад оруулах хүн байсангүй. Мөн хамгийн том буруу нь манайх нийт бараг 13,14 алдаа гаргасан. Тиймээс 79 хоёр удаа пеналти цохисон. Энэ бүх алдааны 11-г нь Шикай ганцаараа хийсэн гээд боддоо. Инээд ч хүрэх шиг,уур ч хүрэх шиг. Хэрэв энэ хоёр пеналт болоогүй бол ядаж тэнцэх байлаа. Хэрэв тэнцсэн бол 79 хэсэгтээ 7 оноотой манайх 4 оноотой болж цааш яаж ч магадгүй байх байсан. Энэ тоглолтод 53хан манайхыг нилээн дэмжэх шиг болсон. Учир нь манайх 79-г ялсан бол 53-д ч бас боломж гарах байсан. Манай хэсгээс 97 бол баттай гарах болсон. Тэд нар манайх тоглосны дараа 14:00 цагаас 53-тай тоглож 10:5-н харьцаатайгаар ялсан байнлээ. Тиймээс 97  100% гарах болсон. 79 манайхыг ялсан учир 9 оноотой мөн адил хэсгээсээ гарах нь 70% тодорхой болсон. Хэрэв 79-р сургууль 97,53 хоёрт ялагдаад манайх 97,53 хоёрыг нилээн их онооны зөрүүтэй ялвал манайх бас яаж ч магадгүй л байгаа. За за нэг иймэрхүү л байнадаа.

2 сэтгэгдэл:

Намхай said...

Юм нэмээчээ сугаа

Anonymous said...

ШИКАЙ МУУ БАГИЙН АЛУУР

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs