Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.11.2009

Будант Албионыхон Өмнөд Африк явахаар болов.

http://img.skysports.com/09/09/402x210/Steven-Gerrard-England-Croatia-World-Cup-Qual_2358185.jpg
Өнгөрсөн шөнө Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэхэд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Европын 6-р хэсгийн Англи – Хорватын тоглолт явагдлаа. Фабио Капеллогийн удирдсан Английн шигшээ баг 7 тойргийн дараах байдлаар 21 оноотой хэсгээ тэргүүлж байсан бол Хорватчууд тэднээс 4 онооны алдагдалтай нэхэж байлаа. Хэрвээ энэ тулаанд ялах юм бол ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөх байсан тул Английн дэмжигчид 80.000-уулаа цуглаж шигшээ багаa дэмжлээ. Мөн өнгөрсөн жилийн Европын аваргын урьдчилсан шатанд таарсан энэ хоёр багийн өс тоглолтыг улам ч өрсөлдөөнтэй болгож байсан юм. Капелло гарааны бүрэлдэхүүнд сүүлийн үед фоpм сайтай байгаа Жермайн Дефоег суулгаж, Эмиль Хэскэйг гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Харин Хорватын дасгалжуулагч Славан Билич, багийн лидерүүдийн нэг Младан Петричийг сэлгээнд суулгасан нь бас л онцгой шийдвэр байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог 6 дахь минутад Аарон Леннон гүйцэтгэсэн. Түүний эсрэг багийн 3 хамгаалагчийг хуурах гэсэн оролдлого амжилтанд хүрээгүй ч багтаа торгуулийн цохилт авчирч чадсан юм. Торгуулийн цохилтыг бараг алддаггүй Франк Лампард ч энэ сайхан боломжыг алдалгүй хаалгачийн баруун доод буланд тоглолтын эхний бөмбөгийг хийлээ. Үүний дараа Леннон, Барри нар хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм.Ингээд 18 дахь минутад тэдний хийж чадаагүйг Стивен Жеррард гүйцээж, Ведран Ранегийн хаалганд мөргөж тооны харьцааг 2 : 0 болгосон байна. Баруун жигүүрт голд нь эргэлдэж байсан Аарон Леннон энэхүү гоолын дамжуулалтыг өгсөн юм. Хоёрдугаар хагасын эхэнд Билич довтолгоондоо анхаарч Ракитич, Петрич нарыг зэрэг гаргалаа. Гэвч тэд талбайд гарч ирээд хаалганы дээгээр ”шувуу буудахаас” өөр юм хийж хэтэрсэнгүй. 59 дахь минутад  Английн довтолгоо явагдаж хамгаалагч Глен Жонсон ашигтай байрлалд зогсож байсан Лампард руу дамжуулалт хаяхад мань эр алдсангүй. Түүний оновчтой мөргөлт тооны харьцааг 3 : 0 болголоо. Үүгээр Английн ширүүн довтолгоо дуусах учиргүй байжээ. 66 дахь минутад Хорватын багийн хамгаалагчдаар наадсан гоолыг Жеррард орууллээ. Энэхүү довтолгооныг явагдаж байх үед Англичууд  эсрэг багийнхаа 16 дотор дөрвүүлээ  гурван хамгаалагчийн эсрэг тоглож байсан гэхээр Хорватууд үнэхээр бууж өгсөн гэдэг нь харагдаж байгаа байх. 72 дахь минутад Эдуардо да Силва сэлгээнд суухаасаа өмнө багтаа нэр төрийн ганц гоолыг бэлэглэлээ. Түүний гоолоос 5 минутын дараа Хорватын хаалгач Рунье, Рүүнид оновчтой ”дамжуулалт” өгч тооны харьцааг 5 : 1 болгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү Англичууд  2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ирэх 10 сарын 14-нд тэд Беларусын багийг талбайдаа хүлээн аваад сонгон шалгаруулалтаа өндөрлөх ажээ.
Беларус 0 : 0 Украйн
Андорра 1 : 3 Казакстан 
Баг
v d e
T/T X T Хж + - +/- оноо
Англи 8 8 0 0 31 5 +26 24
Хорват 9 5 2 2 17 12 +5 17
Украйн 8 4 3 1 14 6 +8 15
Беларус 8 3 1 4 15 11 +4 10
Казакстан 8 2 0 6 10 23 −13 6
Андорра 9 0 0 9 3 33 −30 0

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs