Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

8.30.2009

Barclays Premier League /Week 4/

Өчигдөр орой Английн премьер лигийн зургаан тоглолт явагдлаа. Хамгийн сонирхолтой тоглолт нь Манчестер Юнайтед, Арсенал багуудын тоглолт байсан. Тоглолт “Мөрөөдлийн театр” гэгддэг Олд Траффорд цэнгэлдэхэд явагдсан бөгөөд “Их дөрөв”-ийн энэ улирлын эхний тоглолт тун сонирхолтой боллоо. Тоглолтын 41 дэх минутад  Андрей Аршавин гоол хийн тоглолтыг Арсенал тэргүүлэх болсон. 59 дэх минутад Уэйн Руниг 16-ын талбай дотор алдаа хийн унагааж МАНЮ торгуулийн цохилт хийх эрхтэй болсон бөгөөд энэ боломжийг Руни өөрөө алдалгүй тоог тэнцүүлжээ. Тун удалгүй Арсеналын Абу Диаби дээр Уэйн Руни, Браун нар алдаа гаргаж хоёул шар хуудас хүртэн хааттай цохилтыг ван Перси цохисон. Цохилт хөндлөвч онож Арсеналынхан оноогоор илүү гарах сайхан боломж алдсан юм. Харин үүнээс минутын дараа өнөөх Диаби маш том алдаа гаргаж Райан Гиггзийн чөлөөт цохилтыг мөргөж аюулгүй болгох гэж байгаад өөрийн хаалганд гоол хийжээ. Тоглолт дуусах дөхөж байх үед ван Перси гоол хийсэн ч Арсеналын баяр удаан үргэлжилсэнгүй, захын шүүгч тугаа өргөж отон тоглолт хэмээн гоолыг тооцоогүй юм. Үүний дараа шүүгчийн шийдвэрүүдийг эсэргүүцсэн Арсен Венгер улаан хуудас аван цэнгэлдэхийг чөлөөлсөн. Лондоны баг ийнхүү хэдэн улирлын анхны оноогоо алдлаа.
“Манчестер Юнайтед” – “Арсенал” – 2:1 (0:1)

Гоол: Аршавин, 41 (0:1). Руни, 59 – с пенальти (1:1). Диаби, 64 – авто гоол (2:1).
Челси багийнхан энэ улирлын нээлт болж байгаа гэж хэлж болохуйц Бернли багтай Стэмфорд Бридж дээрээ тоглов. Тоглолт эхлээд бөмбөгдсөн Челсигийнхний зорилго 1-р үеийн цаг дуусах мөчтэй зэрэгцэн биелжээ. Дрогбагийн дамжуулалтаар Николья Анелка гоол хийсэн юм. Хоёрдугаар үе эхлээд тун удалдгүй Баллак, мөн 52 дахь минутад Э.Коул зүүн жигүүрээс хүчтэй цохисноор тоглолтын хувь заяа тодорхой болсон юм. Челсигийнхэн тоглолтын турш  33 удаа хаалга руу цохисон бол Бернли ердөө 4 удаа цохижээ. Тоглолтын дараа Жон Терри “Бид эхний хагаст Бернлиг бөмбөгдөх шиг болсон. Бид гоолоо тоглолтын эхэнд л хийх байсан юм. Гэхдээ бил хангалттай хожиж чадлаа. Манай багийнхан улирлыг тун сайхан эхлүүлж байна. Бид нэг нэгэнтэйгээ тун сайн ойлголцож байгаа бөгөөд цаашдаа ч ингэж тоглоно. Хамгийн чухал зүйл нь бид Английн Премьер лигт түрүүлэх шүү дээ” гэжээ. Анчелотти энэ тоглолтын шилдэг тоглогчоор Майкл Эссиенийг нэрлэжээ.
Ингээд бусад тоглолтуудын хариу:
“Тоттенхэм” – “Бирмингем” – 2:1 (0:0)

Гоол: Крауч, 72 (1:0). Бойер, 75 (1:1). Леннон, 90+3 (2:1).
Тоттенхэм багийнхан энэ улирлыг Челсигийн хамтаар зуун хувийн амжилттай эхлүүлж байна.
“Болтон” – “Ливерпуль” – 2:3 (1:1)

Гоол: К. Дэйвис, 33 (1:0). Жонсон, 41 (1:1). Коэн, 47 (2:1). Фернандо Торрес, 57 (2:2). Жеррард, 83 (2:3)
Стоук Сити” – “Сандерленд” – 1:0 (1:0)

Гоол: Китсон, 43 .

“Вулверхэмптон” – “Халл Сити” – 1:1 (0:1)

Гоол: Жованни, 3 (0:1). Стирман, 46 (1:1).

“Блэкберн” – “Вест Хэм” – 0:0

2 сэтгэгдэл:

Unknown said...

пөөөөх ... аараа бичээ юу ??? лаг бичиж байна шүү .. мэддэг сонирхолтой юмандаа болохоор ийм сайн бна уу ?

Unknown said...

өөрөө

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs