Урьд шөнө Каталоны нэр төр “Барселона” өөрийн “Ноу Камп” цэнгэлдэхдээ Баск үндэстний хайртай "Атлетик Бильбао"-г хүлээн авч, Испанийн супер цомын төлөөх хариу тоглолтоо хийлээ. Өмнөх тоглолт долоо хоногийн өмнө Бильбао хотын “Лас Мамес” цэнгэлдэхэд болоход зочид 2:1 харьцаатай ялсаад байсан юм. Хариу тоглолтонд "Барса"-ийн түлхүүр тоглогчдийн нэг Лио Месси дубль хийж, серб гаралт Боян Кркич сэлгээгээр гарсан даруйдаа нэгийг нэмснээр тоглолтын хувь заяа тодорхой болсон юм. Ибрахимович шинэ багийнхаа төлөө албан ёсны анхны тоглолтод оролцсон ч гоол хийж чадалгүй байсаар сэлгээнд суужээ. Испанийн супер цомын эзэд дөрөв хоногийн дараа Европын супер цомын төлөө Украины “Шахтёр”-тай тоглоно.
Барселона - Атлетик Бильбао 3:0 (хоёр тоглолтын нийлбэр 5:1)
Месси 49 , 67 /пен/ , Кркич 71
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа