Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

8.24.2009

Barclays Premier League /Week 3/





Английн Премьер лигийн 3-р тойргийн тоглолтууд шувтрах шатандаа орлоо. Лигийн тархинд бичигдэж байсан "Тоттенхем" болон "Челси" багууд тэргүүлэлтээ баталгаажууллаа. Эхний тоглолт болох "Тоттенхем Хотспүр" нэг хотын "Уэст Хем Юнайтед" багийн талбайгаас Ж.Дэфое болон А.Леннон нарын ачаар хэрэгтэй 3 оноогоо халаасалж түүхэндээ байгаагүй амжилт гаргав. Тэд өмнө нь хэзээ ч дээд лигийн эхний 3 тойргийн тоглолтонд дараалан хожиж үзээгүй билээ. Тус тоглолтын дараахан Лондон хотын бас нэгэн дерби болох "Челси" "Фулхем" багууд учраа таарлаа. Лигийг тэргүүлэх магадлал бүхий багуудын тоонд зүй ёсоор тооцогдож байгаа "Угсаатнууд" айлын талбайгаас хөнгхөн ялалт авснаар зорилгодоо нэг алхамаар ойртов.
Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн "Барнли" болон "Эвертон" багуудын учраа энэ жил дээд лигт дэвшин гарч ирсэн багын ялалтаар өндөрлөв. Тоглолтын цорын ганц гоолыг 34 дэх минутанд Уэд Эллиот хийсэн байна. "Цэнхэрүүд" энэ тойрогт ялагдсанаар 2 тоглолтын дараах байдлаар ганц ч оноогүй хүснэгтийн сүүл мушгиж явна. 3-р тойргийн үлдсэн тоглолт болох "Ливерпуль" "Астон Вилла" багын тоглолтууд маргааш шөнийн 03:00 цагт эхлэнэ.


"Барнли" - "Эвертон" 1:0
Эллиот 34


"Уэст Хем" - "Тоттенхем" 1:2
Коул 49 - Дэфое 54 , Леннон 79


"Фулхем" - "Челси" 0:2
Дрогба 39 , Анелка 76


Мэргэн буучдын жагсаалт:
4 Goal - Jermaine Defoe /"Тоттенхем"/

3 Goal - Didier Drogba /"Челси"/
3 Goal - Wayne Rooney /"Манчестер Юнайтед"/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs