Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

1.06.2011

Шийдвэрлэх тоглолт ба ШИНЭ МОНГОЛ-н Шигшээ!

За энэ хагас сайн өдөр буюу 1 сарын 8-ны 09:00 цагаас энэ жилийн Дуулиан 2020-н шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна.
Юутай ч бага зэрэг мэдээлэл өгөхөд, манай сургуулийн шигшээ 1 хожиж /Шинэ Монгол 3:0 111-р Сургууль "Автомат Хожил"/, 1 тэнцэж /68-р Сургууль 4:4 Шинэ Монгол (Батням,Хашаа,Zipper x2)/, 1 ялагдсан /97-р сургууль 13:9 Шинэ Монгол (Zipper,Батням,Хашаа,Намхай х6)/ нийт 4 оноотой гоолын зөрүү -1 гэсэн үзүүлэлттэй байна.
68-р сургууль ч мөн адил 111-г /3:0/-р хожиж, 97-р сургуульд /11:7/-р ялагдаж, манай сургуультай тэнцсэн ингээд нийт 4 оноо гоолын зөрүү -1 гэх үзүүлэлттэй байгаа. Бүр бүх юм нь тэнцчихсэн байгаа биз!
Харин манайх одоохондоо хэсэгтээ 2-р байранд бичигдэж байгаа. Учир нь гэвэл 68-тай тэнцсэн нэг тоглолт нь 68-н талбай дээр явагдаад манайх талбай дээр нь очоод тэнцчихсэн гэсэн эерэг дүн учраас манайх 68-н дээр бичигдэж байна.
Одооо харин 3 боломж:
1.Ялагдвал: Хэрэв манай сургууль өөрийн талбай дээрээ 68-р сургуульд ялагдах юм бол хэсгээс гарах боломж асар бага болно. Учир нь гэвэл 68 манайхыг ялаад 7 оноотой болох ба 97-р сургууль 111-г автоматаар хожиж 3 оноо аваад 12 оноотой болно. Харин манайх 4 оноотой болно гэсэн үг.
Хэрвээ 68-р сургууль 97-д ялагдлаа гэж бодоход манайх 111-г автомат хожсон 3 оноогоо аваад дахин оноо тэнцнэ.
Харин үүний дараа 68-р сургууль нөгөө автомат оноо-г авснаар 10 оноотой болох ба манайх 97-р сургуулийг л хожих хэрэгтэй болно. Хожих хожихдоо олон гоолын зөрүүтэйгээр ялвал л хэсгээсээ 2-р гарах боломжтой. Гэхдээ манайх 97-г хожино гэдэг бас л хэцүү л асуудал. Учир нь тэдний багт Заалны Улсын Аваргын алтан медальтай нэг хүүхэд бий тэр нь Дуулианы 17 насандах хамгийн их гоол хийсэн тоглогч гэжагаа. Өмнөх манахтай хийсэн тоглолтонд 6 билүү 7 гоолыг нь хийцэн.
2.Тэнцвэл: Тэнцлээ гэж үзвэл бүх юм 97-той хийх тоглолтоос хамаарна. Хоёулаа ялагдлаа гэж үзвэл хэдэн онооны зөрүүтэй ялагдсан гэх гоолын зөрүүгээр тооцож аль нэг нь хэсгээс гарна. Хэрэв яг өмнөх шиг адилхан гоолын зөрүүгээр тоглолт өндөрлөсөн тохиолдолд манай талбай дээр болох энэ хагас сайны тоглолтонд хэд хэдээр тэнцсэнээс хамаарна. Тэнцчихвэл 2-р байрын төлөөх өрсөлдөөн нилээн сонирхолтой болно.
3.Ялвал:Ялчих юм бол хэсгээсээ гарах магадлал за магадлал ч гэж ярихгүй ээ. Хэсгээсээ гарна!
Гэхдээ яллаа л бол шууд гарчина гэсэн үг бас биш ээ. 68-г ялсан ч гэсэн, 68-р сургууль 97-г ялчихвал бас хэцүү болоод явчихна. Дээр тайлбарласан зүйл давтагдана гэсэн үг.

За юутай ч байж болох 3 боломж-г дээр бичлээ.
Харин багийнхныхаа талаар бага сага юм биччихэд:
1.Зойргий- Хайгаад олохгүй л хаалгач! Өөрөө Игор Акинфеев-г шүтдэг. Ямартай ч хаалгандаа 17 гоол алдчихсан ч гэсэн энэ 17 гоолоос 1 л гоол нь өөрөөс нь болж орсон тэр нь 68-н эсрэг тоглолтон дээр нэг хүүхдийн гэмээр алдаа гаргаж гоол алдсаныг эс тооцвол Зойргий бол 5-с 5 авах хаалгач.
2.Майка-Хамгаалалтанд үнэхээр идэвхитэй. Байран дээрээ тэгж нухаж мухаад байдаггүй, пассыг бол шуурхай шуурхай өгдөг ба довтолгоонд орох үедээ ганц дутагдал нь илэрдэг. Тэр нь цохилт хийдэггүй. Яаж ийжагаа л пасслыг гэсэн бодол толгойд нь "хадгалагдчихсан" болхоор Майка бол "цэвэр" цэвэрлэгч ба 5-с 4 л авах тоглогч.
3.Батням-Гадаа талбайд бол найруулагч хийдэг ч зааланд түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй л байна. Гэхдээ Батням-д асар олон давуу тал бий. Ур чадвар,цохилт,пасс гээд бүх юм нь дээд зэргийн ба элдэв янзын ааш араншингүй дуугүй л тоглож байдаг. Зан араншингийн хувьд нөгөө Цогоо ах-н үеийн Баагийх ах шиг л юмдаа. Дуугүй тоглож байгаа л дуусгачдаг. За тэгээд Монголын Өсвөрийн Шигшээд байдаг ийм хүнийг муулах зүйл байхгү. 5-с 5 авах төгс тоглогч.
4.Хашаа-Өмнө нь Дуулианд 1 удаа орж байсан. Гүйлтийн чадвар нь өндөр, бөмбөгтэй харьцах чадвар нь өндөр ба хамгаалж байгаа хүмүүсийг бол нилээн л сандраадаг довтлогч. Мөргөж мөн агаар дээр байгаа бөмбөгийг уналттай гуядаж гоол хийхийг нилээн оролддог. Хэрвээ түүнийгээ хийж чадвал ч "онгод" нь орчих байлгүдээ. Яг тэмцээний үеэр Хашаа бага зэрэг азгүй байдаг гэж хэлж болно олдсон боломжуудыг боломжтой хувилбараар нь ашигласан ч тэр нь "чулуу" болдоггүй. Хашаа-д 5-с 4.5 оноо өгнө.
5.Намхай-За ёстой л эцэж цуцашгүй гүйдэг хүн гэвэл Намхай-г л хэлнэдээ. Гүйлтийн тэсвэр,чадвар,хурд гээд гүйлттэй холбоотой бүх зүйл нь үнэхээр гайхалтай. Ард байгаа хамгаалагч дээр бөмбөг ирвэл Намхай тэднүүсийг ч ёстой бужигнуулж өгнөдөө. Ямар ч байрлалаас хүчтэй,хаалгаа оносон сайн цохилт хийж чаддаг ч өөр дээр нь өндрөөр ирж буй бөмбөгийг гуядах чадвар нь гүйлт шигээ сайн биш ч бас тийм ч муу бишээ. Гэхдээ Намхай тэр нэг паарны үзүүр цохиж хугалснаас хойш харин үүнийгээ багасгасан л даа. Аа тэгээд Намхай бол ямар ч үед Optimistic байдаг хүн! 97-д бут ниргүүлж байхад Намхай бол ёстой самарсандаа самарсан...Эцэст нь Намхай бол 5-с 4.7 авах тоглогч
6.Жижгээ-Бие жижиг ч Бэлчээр томоо гэж! Жижгээ урд бол урд,хойно бол хойно,хаалгач бол хаалгач хаана л бол хаана тоглож чаддаг. Хамгаалагч хийх болоход ганц сул тал нь илэрдэг. Намхан Нуруу,Мөргөлт гэсэн хоёр зүйл л дутагддаг. Тэрнээс биш Жижгээгийн Tackle /бөмбөг булаах техник/ бол сайн шүү сайн. Довтолгооны тал дээр гэвэл цэвэр довтлогч ч яг бишээ жижгээ, харин Attacking MidFielder буюу довтолгооны хагас хамгаалагч гэдэг үүргийг л нилээн хийдэг. аль нэг жигүүрээр хөнгөхөн хөнгөхөн хуурч гарч ирээд "ганган" пасснууд өгнө. Бас нэг дутагдал гэхэд ч бас хаашайн юугмээр ч юмбдээ яг хаалгачын эсрэг 1v1 гараад "юм дуулгах" нь бага.За тэгээд Миний хувьд Жижгээ-д 5-с 4 оноо өгнө.
7.Чинзо-Универсаль тоглогч!!! Довтлоё гэвэл ихэвчлэн баруун жигүүрээр довтолдог. Бөмбөгөн дээгүүр хөлөө өнхрүүлж хамгаалагчыг хуурах тэр техник-г гайхалтай сайн эзэмшсэн. Ёстой л мэргэшсэн дээ тэрэндээ. Холоос цохиод байдаггүй ч цохих бол ёстой чанартай цохилт хийнэ дээ. 10 цохивол 8 нь хаалгаа онох тийм цохилт хийдэг. Ямар ч тоглогчид биедүүлэхгүй,хурдтай тоглогч. Өө тэгээд хамгаалалтанд гайхалтай хурдтайгаар шилждэг ба зооноос хойшоо зогссон л бол хамгаалагч болчлоо гэсэн үг, тэрийгээ ч маш сайн хийдэг ба мааааш цэвэр бүр маш цэвэр булаадаг. Чинзо-д бөмбөгөө алдлаа бол шууд л Counter-Attack /Сөрөг Довтолгоо/-д орлоо л гэсэн үг. Зоо давлаа бол тэгээ л довтлогч. Өөр дээр нь ямар нэг ширүүн алдаа хийхэд инээгээд босоод ирдэг тоглогч бол Чинзо!!! Иймэрхүү юман дээр уурлаж,уцаарлаад,бухимдаад,нервитээд зогсож байхыг би лав харж байгаагүй! Өөрөө Чинзо дээр жуман алдаа хийжийсний хувьд сайн мэдэж байгаа л даа...5-с 5 оноо өгнө.
8.Ойдов-Энэ жил Дуулианы насны өөрчлөлтөөс болж орж чадаагүй ч, биднүүсийг дасгалжуулж буй хүн! Өөрөө тоглосон насны ангилал болгондоо л багын лидер байсан хүн. Секцэнд ордог хүмүүсээс хамгийн өндөр нь учир агаарын тулаанд бол ялна гэдэг нилээн хэцүү. Өндөр болохоор ч тэр юм уу аймар урт хөлтэй тэр нь аймар хурдан хөдөлдөг учир хурдаар гүйцэж бариад хамгаална гэдэг мөн л хэцүү асуудал. Хамгийн том асуудал гэвэл Ойдов-н ёрын хууралт. Секцний хэдэн хүмүүсийг өөрийн "нэрийн хуудас" болсон хоёр хөлийхөө хооронд бөмбөгөө өнхрүүлж байгаа л хамгаалагчын хөдөлгөөний эсрэг яваа л өгнө. Уул нь Ойдовтой 3 жил цуг тоглжагаа ч тэр нэг юманд нь хууртагдчихаа л байдаг юм. Хууртигдчхаар тэгээд ёстой шар гозоймоор байдаг гэж..За тэгээд хөлөө далайх сул зай л гарвал муу батааруудын зүрх-г нь үхтэл цөм цохино доо. Нэг жишээ гэвэл Оргил байнадаа...Батням,Ойдов,Бид 3 Оргил-н зүрх-г нэг хэсэг ч ёстой чичрүүлсэн дээ...Оргил харин одоо зоригтой хаадаг болсон. За Оргил-н сэдэв болоод явахнээ...Ойдов руу орий, За тэгээд хамгийн сайн чаддаг зүйл нь бол гоол хийх. Хэтэрхий их гоол хийгээд ядрахаараа хамгаалалтанд шилждэг. Хаалгач хийчүүл бүр аюултай хаалгач болчино. Аюултай гэдгийн учир нь гарт нь бөмбөг баригдлаа л бол хөлнийхөө урд хөнгөхөн <<тавилаа,гүйлээ,гоол>>...Ердөө л энэ. Ганц гэм нь хэтэрхий "амиа" л даа. Гэхдээ бас хэтэрхий гэдэг үг тохиромжгүй ээ...дахиаа л тоотой жишээ авахаас 10 довтолгооны 6 нь цэвэр Ойдов-н хувийн тоглолт болдог. За тэгээд Ойдов-д оноо өгвөо 5-с 5.5 оноо шүү дээ!

За тэгээд манай багынхан гэж ийм л сайхан хүмүүс! Багын уур амьсгал гайхалтай сайн. Хөгжиллтэй,Өөдрөг бүгдээрээ хөлбөмбөгт хайртай,дуртай. За тэгээд өмнө нь бичиж байгаагүй тийм их юм биччлээ. Ганаа,Идэрээ хоёрын хувьд гэвэл Секц-д асар бага суудаг тул бичье гэсэн ч бичих юм олдсонгүйдээ. Хүлцэл өчье!Сэтгэгдэл төрүүлж чадсан бол сэтгэгдэл үлдээгээрэй! За  Тогтож суугаад уншсанд Баярлалаа!

P.S I Love You!!!

8 сэтгэгдэл:

Zipper said...

миний хувьд лав бичиж байгаагүй сайхан нийтлэл болчлоо л гэж боджийн

BatnyamG said...

zipper BAgiiin bas nziiin huvid THX,ih sayahan sanagdlaa hehe ,oooriinhoo tuhai bichihgu yaaasin.

paratsitamol said...

Дажгү шүү гоё болжээ

2-4 Baaska said...

Tiim bna saihan niitlel boljee NAMHAI chi shuu bujignuulaad uguurei ANDAa

Zipper said...

Гүэ тэгээд өөрийгөө магтаад байхаар чинь эвгүшд хахах
Бичье гэсэн ч тохирох үгээ олж чадкү ээ би
Хахах Батням коммент дээр намайг биччкү юу хахах
Тэгээд 3-аа!!! Баярлалаа!

Orgil :-P said...

Where am i :-P

Orgil said...

Where's shooter :-P

намхай said...

4,7 байхдаа яахав дээ

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs