За нэг дүгнэлтэрхүү юм бичэхээр шийдлээ. За юутай ч манай ШМАС-н шигшээ энэ жил хэсгээсээ шалгарч чадсан байгаа. Үнэхээр баяртай байгаа. Би лав хувьдаа хэсгээс гарч үзээгүй болохоор гарч үзсэндээ дэндүү их баярлаж байгаа. Гэхдээ энэ жил "аз"-аар гарсан гэж хэлж болнодоо. Гурван багтай зоонд багтсаны тулд л нэг юм хэсгээсээ гарлаа. Гэхдээ бас л хэцүү гарсан даа. Шийдвэрлэх тоглолт дээрээ бүгд сайн тоглож хувь заяагаа шийдэцгээсэн. Тэрний дараах аз жаргалтай мөч дээрх зургаас харагдаж байгаа байх. Тэр 8:3-р ялсан тоглолтонд сайн тоглолт үзүүлээгүй бол ч манайх бас л аюултай болох л байсан байна. Өчигдөр болсон 97-р сургууль vs 68-р сургуулийн тоглолтонд ёстой итгэмээргү гэмээр үр дүнтэй буюу 6:3-р 68 ялсан байх юм. Би эхэндээ хараад итгэсэнгү. Манай тоглолтын үр дүнг андуураад биччвүү гэтэл үгүй байнаа. Үнэхээр 6:3-р ялагдчихаж. Тэгсэн ч гэсэн итгэж өгөхгүй, Нөгөө Баасансүрэн этр нь байгаагүйн болов уу ч гэж бодлоо. Ямар азаар 68-хан манайхтай ингэж тоглочоогүй юм! Манай халитаргаатай заал маань л биднийг ивээсэн байхдаа. Бид нар ч ёстой дассан тулдаа л хожсон байх. За тэгээд 68-р сургууль 97-г ялаад 68-р сургууль болон манай сургууль хоёрын оноо тэнцчихэж байгаан. Харин гоол тоолох юм бол манайх гарсан ч гэсэн Дуулиан энэ жилээс гоол биш оноо тэнцсэн хоёр багын тоглолтын харицааг харицуулдаг болсон. Тэгсэн ч гэсэн мөн л манайх ялж байгаа юм (12:7-н харицаагаар). За тэгээд хэсгийн нийт 4 тоглолтонд манай шигшээ 24 гоол хийсэн дунджаар 1 тоглолтонд 6 гоол хийж байна гэсэн үг. Гоол хийсэн хүмүүсийг байраар жагсаавал:
1.Намхай-9 гоол2.Zipper-6 гоол
3.Хашаа-4 гоол
4.Батням-4 гоол
5.Чинзо-1 гоол хийцгээсэн байгаа юм. Аа тэгээд Зойргийгийн хувьд гэвэл нийт 4 тоглолтонд оролцохдоо 26 гоол алджээ. Тийм ч сайхан сонсогдохгүй байгаа ч яг Зойргийгоос болж орсон гоол ховор байгаа энэ дотор.
Манай багт байгаа ганц хоосон орон зай нь Дасгалжуулагчийн л орон зай байгаа. Яг чанартай нэг дасгалжуулагчтай болчихвол манай баг эмх цэгцэнд ороод нэг юм дуулгавал дуулгана даа...
Тоглолтоос тоглолтонд Сенпай нар маань л ирж сэлгээ этрийг нь хийгээд талбайн гаднаас сэтгэлзүйгээр дэмжсэн дээ. Сенпай гэдэг нь Золоо ах,Бачка ах хоёр л юмдаа. Золоо ах бас арай гайгүй гайгүй сэлгээ хийчээд байсан. Масүда багш уул нь дасгалжуулагч гэсэн нэртэй байгаа ч бас арай л биш байгаамаа. Манайхан ч үгэнд нь олигтой орохгүй, өөрөө ч үглэж залхсан байх сүүлийн секцүүдэд үзэгдэхээ байсан. Нэг чанартай дасгалжуулагтай болчвол ч бас өөр л байх...
За тэгээд ирээдүйн талаар бага сага яримаар санагдчлаа.
Хөлбөмбөг-н шигшээ гэвэл одооний шигшээ Жижгээ,Батням хоёроос бусад нь бүгд 94 оных. Дараа жил шинээр орж ирэх 1-р ангийхан дунд л 5,6 сайн хүмүүс л орж иркү бол ШМАС-н шигшээ гэхээр юм бүрдхийм болуудаа. Бүрдлээ гэхэд өнгөрсөн жилийн шигшээ шиг хэсэгтээ 1 хожилтой тэр хожилоо талбай дээрээ чадан ядан хэсгийн хамгийн "ямбий" багийг 4:3-р хожсон шиг дуусах л байх гэж боджагаа. Гэхдээ бас үнэн аюултай аюултай юмнууд орж ирээд бусинуулчих ч юм бил үү хэн мэдлээ.
За тэгээд бас хөлбөмбөгийг дагаад Сагс ч гэсэн уналтанд орж магадгүй. Одоогийн эрэгтэй шигшээ гэхэд 2-р ангиас 2,1-р ангиас 1 бусад нь бүгд 3-р ангийхан гэж бодохоор бас л...Эмэгтэй нь арай л гэгээлэг ирээдүтэй. За за энэ сагсчидийн талаар сайн мэдкү болохоор бичиж чадкүм байна. Гүйцэд биччвэл нөгөө сагсчид нь худлаа биччиж гэх байх... Гэхдээ л ер нь Спортын төрлөөр уналтанд орж магадгүй л байх
5 сэтгэгдэл:
Өө чөтгөр нэг юм бичихээ мартцан байшд...
Хахах хасагдах шатанд таарсан багтайгаа хийсэн тоглолтыг нэг аятайхан юм хийчээрэй Намхаай,Идэрэээ би уншна шүү!
Шинэ монголынхон уулна гайгүй даана ч дасгалжуулагчгүй болохоор яаж тоглох аргаа мэддэггүй юм байлээ.
Сайн сайн хүүхдүүд ч сэлгээнд сууж байх шиг бүр байж ядаж харагдсан.
Нэрээ биччвэл зүгээрсэн...
Ажиглагчын үүднээс харж бичсэн юм шиг ч чи ШМАС-д л сурдаг хүүхэд байгаашд
ZIPPER HOOY 1iihan SAGSAARA SAINSHDE>......
LALAR CHINE... Hulbumbugiin garaanii 5 n shal suga.. batnyamas zoirgi-s busad n!!!!!!!
Ууул нь нэрээ биччвэл зүгээрсэн дээ!
Зойргий этр гэжаахыг бодоход чи лав 1-н хүүхэд биш!!! Тодорхой байна.
"Лалар"-даа зориулаад нэг нэрээ бичсэн коммент үлдээхийг бод!
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа