Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.27.2011

Гараа Сайн бол Бариа Сайн!!

Зия, Өнөөдөр манай сургууль 2011-2012 оны Дуулиан-2020 тэмцээний нээлтийн тоглолтоо 97-р сургуулийн эсрэг хийсэн билээ. 
Хэдий энэ тоглолт нь 97-р сургуулийн талбай дээр явагдах ёстой байсан ч манай сургуулийн талбай нь стандарт хэмжээтэй арай дөхсөн, том учраас манай дээр явагдахад асуудалгүй байсан юм. Тиймээс ч өглөө 09:00 цагаас манай зааланд тоглохоор болсон.


Юуны өмнө та бүхэнд өнөөдөр тоглосон 17 насны бүрэлдэхүүнээ танилцуулъя:

1. Батзориг 3-2
2. Мейрамбек 3-2
3. Намхай 3-1
4. Төрболд 3-1
5. Идэрмөнх 2-4
6. Зориглон 2-4
7. Төмөр-Очир 1-3
8. Төгстөмөр гэх бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа.

За тоглолтондоо ороё.
Өнөөдөр гарааны 5-д
Батзориг
Төгстөмөр
Төмөр-Очир
Мейрамбек
Идэрмөнх нар гарсан байгаа.
Тоглолтын эхлэхэд манайх бөмбөгөө авч эхэлсэн ба тэр цагаас хойш тасралтгүй довтолж байсан ч төгсгөж чадалгүй өнгөрөөсөөр байсан ч Очироогийн 3-н зайн араас цохисон бөмбөг хачиртай явсаар хаалганы шон онож гоолын зураас давсан билээ. Энэ үеийг хүртэл манай баг эмх цэгцтэй, байрлалаа алдалгүй, тогтвортой тоглолто үзүүлж байсан ч энэ гоол орсноос хойш хожино гэдэгтээ итгэж, давамгай байдалдаа жоохон эрдснээс болж замбараагаа бага багаар алдаж эхэлсэн. Үүнийхээ ч горыг амсаж хаалганы урд нилээн бужигнасан явдал болсон ба энэхүү бужигнаан дундаас гарч ирсэн сул бөмбөгийг 97-н тоглогч хаалга руу цохиж тооны харицааг тэнцүүлсэн. Энэ явдлаас хойш эргэн давамгайлах тал руугаа чиглэж байсан ч довтолгооны явцад бөмбөгөө таслуулах, муу тогтоох гэх мэт жижиг сажиг алдаанаас болж гоолын боломжийг хийсгэж өнгөрөөсөөр 1-р үеийг дуусгасан.
1- Очироогийн оруулсан гоолын цэг
2- 97-н оруулсан гоолын цэг
Тоглолтын 2-р үеээс эхэлж Очироо сэлгээнд сууснаар сэлгээний замыг ч нээх шиг болсон доо. Очироогийн сэлгээнээс хойш 2-р үед минут тутамд сэлгээ оруулж ирж байсан нь орж ирсэн хүнээ мэдэрч байрлалаа авах, тэр хүнийхээ тоглолтоос хамаарч яаж довтолгоо явуулах гэх мэт зүйлд өөрчлөлт орж эхэлсээр байтал нөгөө хүнээ суулгана. Энэ нь нөгөө тоглолтын хэв маяг, тогтвортой байдлийг нурааж байсан гэж бодож байна.
За тэгээд 2-р үе эхлэхэд ч ялгаагүй манайх давамгайлж эхэлсэн юм. Үүний нэг жишээ болсон гоолыг яг хаалгачын урд зогсож байсан Очироо ардаа байсан Zipper миний биед араараа хаяж, түүнийг нь хийснээр тооны харицааг 2:1 болгосон.
Энэ гоолоос хойш 97-хон сэргэж эхэлсэн ба сөрөг довтолгоонуудаа илүү чанартай хийж эхэлсэн. Ялангуяа 11 номертой тоглогч хэрэгтэй үед багтаа сэргэлт авчирч байсан юм. Баруун, солгойгүй хаалга руу цохиж байсан ч амжилт олохгүй байлаа.
Үүнийх нь хариуг бид нар өгсөн. Булангийн цохилтоос эхэлсэн довтолгоо 3-н зайн гадна зогсож байсан Намхайгийн хүчтэй цохилтоор төгсснөөр тооны харицаа 3:1 болсон.
Тоглолтын сүүл хэсэгт Очироо хаалгачаас авч болдоггүй 3-н шугам дотор талбайд бөмбөг авсанаар 97 хаалттай цохилт гүйцэтгэх эрхтэй болсон. Хаалттай цохилтыг 11 номерын тоглогч хийсэн ба яг хөндлөвч, шон хоёрын уулзварын цэгийг онон ойж гарсан юм.
Энэхүү довтолгооноос төд удалгүй өнөөх 11 номерын тоглогч Намхайг хуурч гарч ирэн шууд хаалга руу цохисон нь газраар хүчтэй явсаар гоол болсон юм. Тооны харицаа 3:2!
Энэ тоо манайхнийг улам идэвхитэй, улайрсан довтолгоог хийхэд хүргэж байсан ч эцсийн цэгийг тавих хүн даанч байсангүй. Харин эсрэгээрээ манайхны энэхүү алдааг 97 ашиглаж мөн адил гоол хийх боломжыг гаргаж байсан ч болж өгөлгүй алдаж байв. Энэ маягаар хоёр тал харилцан довтолгоо эхлүүлэх маягаар явсаар тоглолтын эцэс хүргэсэнээр манайх барж иддэггүй 97-г хожиж эхний тоглолтондоо бүтэн 3 оноогоо авлаа..Гараа сайн бол бариа САЙН!
1- Төгстөмөр
2- Намхай
3- 97-н №11

Хэдий энэ үр дүнг өнгөц харахад манайх чадан ядан хожсон юм шиг санагдаж болох ч тоглолтын дийлэнхи довтолгоог манайх хийсэн ба 6-8 гоолын боломжийг хийсгэж орхисон.
Гэхдээ хамгийн гол нь үр дүн шүү дээ!
Мөн энэхүү тоглолт нь 97-р сургуулийн талбай дээр явагдсан гэж тооцогдох учир манайх 97-г талбай дээр нь 3:2-р хожсон гэх ашигтай үзүүлэлтээр тоглолтыг дуусгасан юм.
Тоглолтыг ерөнхийд нь өөрийхөөрөө дүгнээд харахад Бурмаа багшын хэлдэгчилэн биеийн харицаагаараа ялсан нь яалт ч үгүй үнэн зүйл байлаа.
Үнэхээр биеийн хүчний тоглолт, 2-р давхарын тоглолт гэх мэт зүйлээр хол тасархай байсан. Зойргийгийн хаясан бөмбөгийг манайхаас хэн нь ч мөргөөд явуулахад хангалттай, алсын пасс хаяхад ч ямар нэгэн байдлаар хүрж байсан юм.
Дараагийн тоглолт Шинэ Монгол Ахлах Сургууль дээр 14:00 цагаас 17 насныхан 85-р сургуулийн шигшээтэй хийх тоглолтоор эхлэх бол үүний дараа 15:00 цагаас 15 насныхны 85-тай хийх тоглолт явагдах болно..

3 сэтгэгдэл:

Anonymous said...

Bravoo bravoo!! Sn bn .. Goyo omsgol bn shd hehe.. Za teed daraachih deere sain toglotsgoogooro sakura bagsh bgam chin sain dasgajuulna bhaa .. Amjilt husiii !!!!

Zipper said...

Баярлалаа! GB!!! :)

Anonymous said...

Sn togolloo.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs