Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.10.2009

Цомийн төлөө үзэлцэх 16 тодорлоо.


За өнгөрсөн хоёр өдөр хэн цааш аваргийн төлөө явах вэ гэдгийг шийдэх чухал тоглолтууд явагдлаа. Гэхдээ хамгийн сонирхолтой тоглолтуудын талаар нэг тайлбар бичий.
Ливерпуль 2:1 Фиорентина /Бенайон,Иоргенсэн,Жилардино/

За энэ тоглолтод хэрэв Ливерпуль ялсан бол Лион нэгээр гарч Фиорентина хоёроор гарах байлаа. Тиймээс Лионы хэдээр гарах нь Ливерпуль-с хамааралтай байлаа. Энэ тоглолт Будант Албионд болсон. Тоглолтонд Бенитез гарааны бүрэлдэхүүнээ гаргасангүй. Хаалгачаар Каваллери, хамгаалагчаар Дарби,Доссена гэх хүмүүсийг гаргасан. Гэхдээ тоглолтын анхны гоолыг 43 дахь минутад Ливерпуль-н хагас хамгаалагч,амьд домог болсон Стивен Жеррард баруун жигүүрээс чөлөөт цохилтоор төв рүү хаяхад түүнийг нь Бенайон мөргөснөөр Ливерпуль тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд талдаа орж байхад талбайн зүүн жигүүрээс 16-н шугам руу өгсөн пассийг Жилардино аваад цааш баруун тал руугаа Иоргенсен нэг тогтоогоод шууд цохисноор гоолдож тоог тэнцүүлсэн.

Хэрэв тоглолт ингээд дуусхийн бол угаасаа Фиорентина гарах байсан. Гэсэн ч Фиорентина тэнцэхийг хүссэгүй бололтой. Шүүгчийн мэдлийн цагт буюу 90+2 минутад зүүн жигүүр рүү хаясан бөмбөгийг Варгас тогтоогоод шууд төв рүү хаясан тэрийг нь Алберто Жилардино шууд цохиж оруулснаар Фиорентина хэсгээсээ нэгээр гарч чадсан.

Ювентус 1:4 Байерн Мюнхен /Трезеге,Батт,Олич,Гомез,Тимошук/


За энэ тоглолтоос шалтгаалж Аваргуудын Лигт цааш хэн өрсөлдхийг шийдэх байсан. Ихэнх хүмүүс энэ хоёр багийг гарна гэж бодож байсан байх.
Энэ тоглолт Торин хотын цэнгэлдэхэд болсон. Тоглолтын анхны гоолыг 19 дэх минутад зүүн жигүүрээс төв рүү өгсөн бөмбөгийг төвд зогсож байсан Давид Трезеге шууд гуядсанаар бас нэг сайхан гоол оруулсан.

Гэхдээ тоглолт үүгээр дууссангүй. Ювегийхэн үнэнч фенүүдээ гомдоосон юм. Энэ гоолоос 11 минутын дараа Байерний довтлогч Ивица Оличийг 16 дотор унагаснаар шүүгч 11м-н торгуулийн цохилт заасан. Цохилтыг Байерний хаалгач Никки Батт амжилттай гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцаа 1:1  болсон.



Харин хоёрдугаар үед Ювентус ямар ч эсэргүүцэлгүй явсаар 3 гоол алдсан.
52 минутад баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Марио Гомез мөргөсөн гэвч хаалгач Жианлуйжи Буффон хаасан гэвч Ивица Олич ойсон бөмбөгийг нэмж оруулснаар Байерн тэргүүлж эхэлсэн.



Дараачийн гоол 83 минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Марио Гомез мөргөснөөр тооны харицааг 3:1 болгосон.
Харин тоглолтын эцсийн цэгийг Украйны багийн ахлагч хөгширч байгаа Юли Тимошук 16-н гаднаас хаалга руу цөм цохиж гоолдсон. Ингэснээр Байерн Аваргуудийн лигт, Юве УЕФА-д үлдлээ.

За ингээд бусад тоглолтуудын хариуг харуулий.
Марсейлл 1:3 Реал Мадрид /Лушо Гонзалез,Роналду,Раул Албиол,Роналду/
Волфсбург 1:3 Манчестер Юнайтед /Зеко,Оуэн,Оуэн,Оуэн/
Атлетико Мадрид 0:3 Порто /Бруно Алвес,Халк,Фалкао/
Бешикташ 1:2 ЦСКА Москва /Красич,Бобо,Алдонин/
Цюрих 1:1 АС Милан /Гажик,Роналдиньо/
Маккаби Хайфа 0:1 Бордо /Жуссик/
Олимпик Лион 4:0 Дебречен /Гомис,Пжанич,Бастос,Сиссохо/
Стандарт 1:1 АЗ Алкмаар /Болат,Ленс/
Олимпиакос 1:0 Арсенал /Леонардо/
Интер Милан 2:0 Рубин /Это,Балотелли/
Челси 2:2 АПОЭЛ /Зевлаков,Миросавьевич,Ессиен,Дрогба/
Штуттгарт 3:1 Унериа Урзичени /Марика,Трош,Погребняк,Семедо/
Динамо Киев 1:2 Барселона /Милевски,Шави,Месси/
Севийя 1:0 Ранжерс /Канутэ/
\

1 сэтгэгдэл:

JiJiG said...

juwentus laalgasan bnashd

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs