Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.13.2009

Дуулиан 2020:Анхны тоглолт,Анхны Ялагдал



За өнгөрсөн Бямба гарагт манай сургуулийн Ахлах болон Дундын хөлбөмбөгийн шигшээ Дуулиан 2020-н анхын тоглолтоо хийлээ.
Дундын Шигшээ 2:5 79-р сургууль /Батням,Намхай/
Хаалгач:Тэмүүлэн
Тоглогч:Zipper-Captain
Тоглогч:Ганаа
Тоглогч:Батням
Тоглогч:Намхай
За дасгалжуулагчийн тал дээр асуудалтай гэж хэлж болхоор баг маань анхны тоглолтоо хийсэн. Уул нь хагас сайны өглөө 9 цагт манай сургуулийг дасгалжуулж заавар зөвлөгөө өгөхөөр 4 хүн ирсэн /Цогоо ах,Сакура Багш,Даваа ах,Батмөнх багш/. Яг жинхэнэ дасгалжуулагч нь Батмөнх багш юм. Гэвч багш маань өглөө ирээд Арсенал-н өмсгөл /цагаан дээр улаан судалтай/ өгөөд гэнэт алга болчвоо. Угаасаа жоохон хариуцлагагүй багш юм шиг байгаамаа. Шинээр ирээд эхний 3 бэлтгэл ирээ л цаашаа байхгүй болчихсондоо. Харин сүүлийн хэдэн бэлтгэл дээр ирж бэлдэж байгаа Даваа ах миний бодлоор яг таарах хүн юм шиг санагдсан. Манай дундыхний замбараагүй байсан байрлалыг цэгцэлж өгсөн. Тэгээд бид хэд чинь ялна мална гээд сэтгэл санаа сайхан л байлаа.
Тоглолтын 1-р үед манайх 2:1-р ялсан. 1 гоол нь яг нэг хүний биш бүгдийх нь л алдаа байсан. Харин хоёрдугаар үед манайхан бүр ядарсан гэхиймуу нэг л идэвхигүй,хөдөлгөөн муутай болцгооцон байсан. Тэгээд яджитэл манай хаалгач гэж хүн анх удаа Дуулианд ороод сандарсиймуу яасийн хоёр том алдаа гаргасан. Бүр инээд хүрмээр хоёр гоол алдсан. Харин нэг гоол нь Батням маань 3-н шугам дотор гар хүрснээр пеналти болсон. Тэрийг нь Улаанаа гэн үү, нэг нь цохиод оруулцан. Харин 79-н сүүлчийн гоол тоглолт дуусахын өмнө орсон. Энэ гоол ороход би довтолгоонд улайрцан байсан л даа. Тэгээд хойноо Шикай ганцаараа үлдцэн байсан болхоор гоол алдцан. Аа тийм, манай Шикай сандраад жоохон муу тоглож байх шиг байсан. Дандаа надтай давхцаад, миний хажууд яваад байсан. 2-р үед угаасаа манайх бараг хаалга руу ч цохиогүй байх. За дунд нэг иймэрхүү. Харин ахлах..
Ахлахын шигшээ 7:3 48-р сургууль /Төөшкө /Double/,Бачка,Ойдов /Poker//
Хаалгач:Немо
Тоглогч:Түшиг
Тоглогч:Ойдов-Captain
Тоглогч:Төөшкө
Тоглогч:Бачка
Харин ахлахын шигшээ өнгөрсөн жил нэг ялагдаж,нэг тэнцэж байсан 48-р сургуулийн ахлахын шигшээтэй тоглосон. Тоглолтын нэгдүгээр үед 48-хан нэг гоол түрүүлж хийсэн ч хариуг нь удалгүй Ойдов хийсэн. Тэгээд дараа нь Бачка ах,тэгээд Төөшкө ах байсан байхаа би сайн санахгүй байна.Би энэ тоглолтыг үзэж байхдаа. Ахлахыхнийг аа мөн Ойдовыг золтой л бишрэцэнгүй. Гэхдээ шар гозойж л байлаа. Учир нь Ойдов довтолгоондоо маш идэвхитэй оролцдог. Тэгээд бөмбөгөө алдангуут аль хэдийнээ гүйгээд хойноо очоод хамгаалж байх жишээтэй. Төөшкө ах ч гэсэн ялгаагүй. Тэгээд тэр хооронпоо ойлголцоод тоглоо л,оновчтой пасслаа л. Тэгээд Ойдов энэ тоглолтын Man Of The Match байлаа гэж.
Тэгээд хэдий ялагдсан ч манай дундын тоглолтыг үзэж чадсан хүн байвал Man of the Match нь хэн гэдгийг нэг хэлээд өгөмц. Дараа нэг юманд ашиглаж магадгүй. Коммент үлдээ гэж




Дараагийн тоглолтийг ахлах,дунд хоёулаа цугтаа 97-н талбай дээр очиж хийх болно.

8 сэтгэгдэл:

ahmm said...

48 AAS HEN HEN ORSN BOL MEDKUUUUU WIZ??MEEED UGUUCH???

maRsy. said...

Гарчиг нтр бол аймар айн кэкэ.

Zipper said...

Тхх зэвүүн гарчигтай байгааз. 48-с хэн орснийг би сайн мэдкү гэхдээ өнгөрсөн жил харагдсан хүмүүс байлээ. Ах нараас асуувал мэдэх байх. Асууж үзий.
Та нар тэгээд дундын Man of the Match-г бичиж хайрлаачдээ

Zipper said...

Хэдий ялагдцан ч гэсэн

Anonymous said...

idree togloson uu

Zipper said...

Гальт гальт гараа л байсан

http://abebedorespgondufo.blogs.sapo.pt/ said...

Good blog.
Portugal

Jay Xavierito said...

Хичээгээрэй дараагийн удаа ялагд ваа дараа ч гэж өнөөдөр

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs