Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.22.2009

Мессинификант!!!


За энэ жилийн шилдэг буюу бараг өнөө цагийн хамгийн шилдэг нь хэн бэ гэдгийг тодруулдаг FIFA World Player GALA Швейцарийн Цюрих хотноо болж өнгөрлөө. Угаасаа Месси гэдгийг хүн бүхэн л мэдэж байсан байх. Гэхдээ Месси шилдгийг зүгээр ч нэг авсангүй өнгөрсөн жилийн Роналдугийн тогтоосон байсан 935 оноог эвдэж 1073 оноо болгосон. Өмнө нь хэн ч ийм их оноо авч байгаагүй юм.

Тэрээр энэ шагналыг авахынхаа өмнө:"Би энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Мөн надад саналаа өгсөн бүх тамирчид,дасгалжуулагчдаддаа баярлалаа. Надад үргэлж тусалж дэмжиж байсан багын андууддаа баярлалаа" гэж хэлжээ.
Месси нь үүнээс өөр УЕФА-н шилдэг довтлогч,УЕФА-н шилдэг тоглогч,Аваргуудийн лигийн мэргэн бууч гэх шагналуудыг авчихсан байгаа.


Харин Месси-н ард 352 оноотой Криштиану Роналду орсон бол үүний араас Шави Ернандез 196 саналтай, Кака 190 саналтай, Андрес Иниеста 134 саналтайгаар жагсцгаажээ. Энэ жилийн шилдэг 5-н тоглогч бүгд Ла Лиг-ээс тодорсон.
Харин өнгөрсөн жилийн шилдэг Роналду:" Энэ жилийн Финалын тоглолт Мадридад болно. Биднийг Финалд хүрэхэд зогсоож магадгүй ганц л баг байна. Тэр бол БАРСА. Барса-д дэлхийн шилдэш тав-д орсон 3 хүн байна. Гэхдээ Барса-с өөр сайн багууд байгаа. Гэхдээ хүмүүс Ел Классико-г Мадридад харахыг хүсч байгаа" гэж хэлжээ.
Харин энэ жилийн хамгийн шилдэг гоолоор Криштиану Роналду-н Порту-н эсрэг оруулсан гоол орсон байна. Роналдугийн гоол нийт санал өгсөн 50000 хүний 17% харин Иниеста 15% санал авсан байна.




0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs