Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.18.2009

Адебайор 3 тоглолт тоглохгүй



Манчестер Сити-д одоо тоглож байгаа Того улсын довтлогч Адебайор 3 тоглолт дараалан тоглох эрхгүй болжээ. Учир нь өмнөх Арсеналтай хийсэн тоглолтон дээр хуучин анд Ван Персингийн нүүрэн дээр гишгэж бүдүүлэг алдаа гаргасан ба Гоол хийснийхээ дараа цэнгэлдэх тойрч гүйсэн нь Эмиратес-д байсан үзэгчдийг эмх замбараагүй байдалд оруулжээ. Энэ хэрэгээс болж хэдэн хамгаалагч бэртсэн. Английн хөлбөмбөгийн холбоо ийм учраас Того довтлогчыг ирэх Манчестер Юнайтедтэй хийх тоглолтоос авхуулаад 3 тоглолт тоглох эрхийг нь хассан юм. Тэгэхээр премьер лигийг тэргүүлэх боломжтой явж байгаа Ситигийнхэн ирэх тоглолтонд Робиньо,Тевез,Адебайор гэсэн 3 шилдэг довтлогчгүйгээр тоглохнээ. Гэхдээ Тевез,Робиньо 2-н бэртэл бараг л эдгэрж байгаа. Гарах эсэх нь тодорхойгүй байна.
»»  Цааш унших

9.17.2009

Аваргуудын Лигийн 2 дахь өдөр


Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн E,F,G,H хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ өдөрийн хамгийн сонирхолтой тоглолт бол Каталончууд болон Нераззури 2-н тоглолт юм. Энэ тоглолтын өмнө Интер Миланы дасгалжуулагч Жозе Моуриньо хэлэхдээ: "Өнөөдөр Самуел Это, Златан Ибрагимович нар хуучин багтайгаа тоглож байгаа. Ибрагимович бол шилдэг тоглогч, тэр үнэхээр сайн. Гэхдээ өнөөдөр яасан ч гоол хийж чадахгүй. Би үүнийг зөн совингоороо мэдэрч байна" гэж хэлжээ. Моуриньогийн зөгнөл ч биелж Ибра өнөөдөр гоол хийгээгүй билээ. Уул нь Ибрад боломж гарж ирж л байсан. Гэхдээ л Интерийн талбайд 83000 хүний өмнө тоглож тэнцэх гэдэг бол том амжилт. Ингээд энэ 2 баг тэнцснээр 1,1 оноо авлаа.

 Энэ хэсгийн нөгөө тоглолт бол Украйны аварга Динамо Киев, Оросын аварга Казаний Рубин 2-н тоглолт юм. Энэ улиралаас анх Динамо-с гараагаа эхэлж байсан Андрей Шевченко ирсэн билээ. Тэрээр энэ тоглолтод гарааны бүрэлдэхүүнд оржээ. Энэ тоглолтын анхны гоолыг Рубины залуу тоглогч Доминес 25 дахь минутад алсын цохилтоор оруулсан бол 71 дахь минутад Динамо Киевын булангийн цохилтыг Юсуф ашиглаж гоолдсон бол 8 минутын дараа Маграу, 6 минутын дараа Гусев гоол хийснээр Динамо Киев энэ тоглолтод 3-1-р ялснаар хэсгээ тэргүүлж эхэллээ.

Е хэсгийн тоглолт бол Францын нэр төр Лион клуб Италийн Фиорентинатай Стаде Де Герланд цэнгэлдэхдээ тоглолоо. Энэ тоглолтыг үзэгчид үнэхээр сонирхолтой болно гэж байсан ч тийм ч сонирхолтой болсонгүй. Энэ тоглолтын цорын ганц гоолыг 76 минутад Пянич цохиж оруулсан юм.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Английн хотон шувуунууд, сүүлийн 14 жил Аваргуудын Лигт багаа оруулж чадаагүй Унгарын Дебречэнтэй Будант албиондоо тоглолоо. Энэ тоглолт бүхэлдээ л Ливерпуль-н давамгайлал доор байлаа. Ливерпуль үнэхээр олон довтолж байсан ч нэг нь л амжилттай болсон юм. Тэр нь 45+1 минутад Фернандо Торрес-н 16-н гаднаас цохиж ойсон бөмбөгийг Дирк Кюит цохиж оруулсан юм.
ШТУТГАРТ – РЕЙНЖЕРС – 1:1
СЕВИЛЬЯ – УНИРЯ – 2:0 За энэ хэсгийн 2 тоглолт шал муу багуудтай учраас бичих гэсэн чинь дургүй хүрчлээ гэж...
»»  Цааш унших

9.16.2009

Уэйн Руни сэлгээнд суусандаа дургүй байна.

Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн тоглолт болох МанЮ-Бешикташийн тоглолт Туркд болсон билээ. Энэ тоглолтын 2-р үе эхэлж байхад Руни сэлгээнд суусан.

Харин энэ сэлгээ Рунид огт таалагдсангүй, суусныхаа дараа пүүзээ тайлан газар савж байсан. МанЮ иймэрхүү явдлуудаас болж супер одууд болох Рууд ван Нистелрой ,Дэвид Бекхэм, Криштиану Роналду нар Манчестер Юнайтедэд хэчнээн амжилттай тоглож байсан ч Фергюсонтой зөрчилдөөд багаа орхиж байсан.. Рунигийн шөнийн тоглолтын дараа гаргасан бухимдлаас болоод МЮ-ийн фэнүүд  түүнийг МЮ-с явах юм биш байгаа хэмээн түгшиж эхэлсэн байна.
Бас тэхдээ энэ Фергюсоны шийдвэр нь дараагийн тоглолтоо бодсон шийдвэр байж магадгүй.Учир нь Руни Английн шигшээд 2 тоглолт бүтэн тоглож, Тоттенхамтай тоглоход мөн л бүтэн тоглосон иймээс Фергюсон Руниг дараачийн Сититэй хийх тоглолтонд нөөсөн байж магадгүй. Фергюсон хэлэхдээ: “Руни сэлгээний сандалд суух дургүй хүн, тэрээр 90 минутыг талбайд өнгөрөөж бүч хүч чадлаа гаргахыг хүсдэг” гэж хэлжээ. Тэрээр  Рунигийн үйлдлийг хөлбөмбөг тоглох их хүсэл, тэмцэх чанартай нь холбон тайлбарласан байна.
SCREW-ROO-SPLASH_889698a
Фергюсон мөн тоглолтын үеэр гэрлийн лазер тусгаж байсан, үүнийг зогсоосон Туркийн цагдаа нарт баярлалаа гэж хэлжээ. Мөн хэлэхдээ "Туркийн фенүүд үнэхээр чанга дуутай тоглолтын турш орилж байсан нь их хэцүү байлаа" гэжж
»»  Цааш унших

Аваргуудын Лиг эхэлчлээ гэж...

А хэсэг
А хэсгийн эхний тоглолтууд явагдаж энэ жил олон хүн найдвар тавьж буй Ювентус баг Францын Бордотой тэнцлээ. Ювентус тоглолтын эхнээс санаачилгыг авч довтолсоор 63 дахь минутад Яквинта гоолдож санасандаа хүрсэн. Гэвч 75 дахь минутад  хаалттай цохилтыг Плашил гүйцээн хариуг барьснаар тоо тэнцсэн юм.
Хэсгийн нөгөө тоглолтонд Байерн Мюнхен баг хоёрдугаар үед хийсэн 3 гоолоор хожил явч хэсгээ тэргүүлж эхэллээ.

Juventus-forward-Vincenzo-007“Ювентус” (Итали) – “Бордо” (Франц)1:1 (0:0)

“Маккаби”  (Израиль) – “Байерн” (Герман) – 0:3 (0:0)
В хэсэг
paul-scholes_1482368i 
Энэ хэсэгт Германы аварга Вольфсбург Оросын ЦСКА Москва клубтай тоглолоо. Энэ нь Хуан Де Рамосын хувьд шинэ багтаа ирснээс хойшох анхны шалгуур болж байна.Өнгөрсөн жилийн Германы мэргэн бууч Графите өмнөх жилийнхээ гайхалтай тоглолт нь аз байгаагүйг нотлон хет-трик хийлээ.76 минутад ЦСКА Москва шургуу зүтгэсний эцэст нэр төрийн нэг гоол хийсэн. Энэ гоолыг  Загоев хийсэн. 
"В" хэсгийн 2 дахь тоглолт бол Манчестер Юнайтед-Бешикташ хоёрын тоглолт Бешикташийн талбай дээр боллоо. Туркад тоглоход хэцүү. Учир нь Туркийн фенүүд буюу  "халуун цустан"-гууд багаа үнэнчээр дэмждэг. Гэсэн хэдий ч Манчестер Юнайтед-н хагас хамгаалагч Паул Сколз мөргөж эцсийн цэгийг тавьсан юм.

“Вольфсбург” (Герман) – ЦСКА (Орос) – 3:1 (2:0)

“Бешикташ” (Турк) – “Манчестер Юнайтед” (Англи) – 0:1 (0:0)

С хэсэг
Real-Madrids-Ronaldo-skip-005 
Оддын цуглуулга гэгдэж байгаа Реал Мадрид энэ хэсгийн онцлох баг билээ. Тоглолтын эхний үед Португалийн Ронулду чөлөөт цохилтоос гоол хийж, удалгүй Рауль, Игуаин нар гоолдсоноор Цюрихд бараг найдвар үлдээсэнгүй. Гэвч Швейцарийн баг 63, 65 дахь минутад гоол хийж Реал Мадридыг сандаргаад авав.Гэсэн ч Реал Мадрид улам ширүүн довтолсоор Роналду,Гути 2 эцсийн цэгийг тавьж багтаа 3 оноогоо итгэл төгс авж чадлаа.
 "С" хэсгийн нөгөө тоглолт болох Милан-Марсель-н тоглолт сонирхолтой боллоо.Тоглолтын эхний гоолыг Филипо Инзаги хийж Милан тэргүүлж эхэлсэн ба хоёрдугаар үеийн эхэнд Хайнце тэнцүүлсэн. 75 дахь минутад өнөөх Инзаги чинь гоол хийснээр Милан Марселийг нутагт нь хожиж анхны 3 оноогоо авлаа.

“Цюрих” (Швейцар) – “Реал” (Испани) – 2:5 (0:3)

“Марсель” (Франц) – “Милан” (Итали) – 1:2 (0:1)

D хэсэг
nicolas-anelka_1482355i 
Челси клуб нь талбай дээрээ 19 дараалж ялагдаагүй амжилттай явж байгаа. Гэвч Дрогба,Босингва нар энэ тоглолтод оролцоогүй юм.Харин эсрэгээрээ Португаас бэртэлтэй хүн нэг ч үгүй байв.  Тоглолт ширүүн бороотойд явагдлаа. Тоглолтын эхэнд Анелька хэд хэдэн боломж алдсан ч хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад алдаагаа засч хаалгачаас ойсон бөмбөгийг цохиж гоол хийлээ. Үүнээс хойш хоёр баг харилцан довтлолцсон ба Порту илүү аюултай довтолгоог хийж Чех сайн  хааж багаа аварснаар тоглолт 1-0ээр өндөрлөжээ. Челси Анчелоттигийн удирдлаган дор Европын анхны ялалтаа авлаа.
Аваргуудын лигийн эхний сенсацийг Киприйн Апоэл баг тарьж Атлетико Мадридтай 0-0-ээр эвийн гэрээ байгуулжээ.

“Челси” (Англи) – “Порту” (Португал) – 1:0 (0:0)

“Атлетико” (Испани) – АПОЭЛ (Кипр) – 0:0
»»  Цааш унших

9.15.2009

Майкл Оуены мөрөөдлийн шигшээ /Бижигхэн Төрөөгын хүсэлт/


 Хэдийгээр энийг өөр сайтнаас хуулцан болохоор хийх үү байх уу гэж боджийлаа гхдээ төрөөд харуулахын тулд энийг орууллаа. Уншаад үзээрэй тэр өөрийх нь хэлсэн тайлбарууд лаг гоё юм байналээ.

Өдгөө Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнд тоглож байгаа Английн шилдэг довтлогчдын нэг Майкл Оуэн өөрийн мөрөөдлийн  багаа бүрдүүлжээ. ”Алтан жаал” хэмээх хочоороо алдаршсан Оуэний , хэн гэгч тоглогчдыг хүндэлж явдгийг хамтдаа сонирхоцгооё.
Хаалгач : Петер Шмейхель
Миний тулж байсан хаалгачдаас Шмейхель яах аргагүй хамгийн шилдэг нь. Петр Чехийг зарим хүмүүс дэлхийн шилдэг гэдэг. Гэхдээ шилдэг байхын тулд зөвхөн бөмбөг сайн хаадаг байх нь хангалтгүй. Талбайн дотор ч , гадна ч жинхэнэ эр хүн шиг байдаг байх хэрэгтэй. Шмейхель бол яг л тийм хүн.
Баруун жигүүрийн хамгаалагч- Кафу
Бразилийн шигшээн эсрэг би хоёр, гурван удаа тоглож байсан. Тэр үед Кафу, Роберто Карлос хоёрын ур чадварыг үнэхээр биширч билээ. Миний бодлоор тэд ”арын алба”-нд шинэчлэл хийсэн гэж боддог. Хамгаалагчид зөвхөн эсрэг багийн довтолгоог зогсоох  ёстой гэж өмнө нь үздэг байсан бол орчин үеийн хөлбөмбөгт өндөр ур чадвартай , довтолгоонд оролцдог байх шаардлагатай болж байна.Үүнд Кафугийн оруулсан гавьяа зүтгэл их байгаа шүү.
Төвийн хамгаалагч – Марсель Десайи
Десайи Челсид анх ирэхдээ л ”төгс” тоглогч байсан. Магадгүй чи зарим хамгаалагчдыг, ”удаан”, ”хүч чадалгүй” гэж боддог бол тэдгээр ”сул дорой” нэгнийхээ эсрэг ганц удаа тоглоод үзэхэд л өөрийнхөө буруу байсан гэдгийг мэдэх болно. Ер нь Марселийн эсрэг тоглоход үргэлж хэцүү байдаг юм. Нэг удаа би түүнийг санамсаргүй өшиглөөд хөлөө гэмтээсэн гээд бод л доо. Бөмбөг эзэмшилт, хурд хүч гээд  бүх л талаараа Десайи яах аргагүй шилдэгүүдийн нэг.
Төвийн хамгаалагч – Паоло Малдини
Ердөө түүний цом, шагналын цуглуулгыг нь харахад л ойлгомжтой. Милан шиг өндөр зэрэглэлийн багт, ийм урт хугацаанд шилдэг тоглолтыг үзүүлж чадсан гэхээр түүний ямар агуу тоглогч вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Гайхмшигтай зүүн хөлтэй.. Магадгүй нас ахиад түүний хурд бага зэрэг саарсан байж болно л доо, гэхдээ л Малдини ухаалаг тоглолтоороо үүнийгээ нөхөж чаддаг юм. Бас Бобби Мур, Жон Терри, Сами Хуупиа  гээд түүн шигтоглогчдыг ч мартаж болохгүй.
Зүүн жигүүрийн хамгаалагч – Роберто Карлос
Яг л Кафутай адилхан, тэр хамгаалагчдын үүргийн тухай дахин бодож үзэхэд маш их нөлөө үзүүлсэн. Карлос гайхалтай хурдтай, бас бөмбөгийг ямар ч довтлогчоос дутахгүй эзэмшинэ. Мөн үүнийг чихээд хий гэсэн шиг ”үхлийн” дамжуулалтуудыг өгч чаддаг.
Баруун жигүүрийн хагас хамгаалагч – Криштиану Роналду
Роналду одоо байгаагаасаа ч илүү сайжрах болно. Хурд, техник гээд өөлөөд байх зүйл түүнд байхгүй. Тэнэг хүн л түүнийг өөрийнхөө багт авахгүй байх.
Төвийн хагас хамгаалагч – Стивен Жеррард
Гарцаа байхгүй өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Жеррард  талбайг яг л дээрээс нь харж байгаа юм шиг мэдэрч, хэрэгтэй дамжуулалтуудыг багийнхандаа өгдөг. Бөмбөг эзэмшилт, цохилт, дамжуулалт гээд бүх зүйл дээр төгс түүн шиг тоглогч ер нь ховор шүү. Надад заримдаа Жеррардыг арын албанд тавьсан ч, итгэж болохоор юм шиг санагддаг.
Төвийн хагас – Рой Кин
Хэрвээ би дасгалжуулагч байсан бол 4 : 4 : 2 тактикийг илүүд үзэх байсан. Төвийн шугамандаа өндөр ур чадвартай  бас бусад багийн тоглогчдын өөдөөс нь тулахаас жоохон бэргэдэг хоёр  ”чанга” залууг тоглуулах байлаа. Миний бодож байгаа байрлалд Жеррард, Кин хоёроос илүү гарах нэгэн байгаа гэж үү ? Хоёулаа шилдэг дамжуулагчид бас ч үгүй, нилээдгүй ”чанга” залуус. Кин талбайгаар өдөржин гүйсэн ч чадах эрч хүчтэй, хүчирхэг тоглогч гэдгийг хүн болгон мэднэ.
Зүүн жигүүрийн хагас хамгаалагч – Жон Барнес
Барнесийг зодог тайлахаас өмнө хэд хэдэн удаа хамт талбайд гарах завшаан надад тохиолдсон юм. Үнэхээр шилдэг тоглогч . Тэр Английн шигшээг бараг ганцаараа авч явдаг байсан ч, хэзээ ч өөрийгөө магтаж онгирч байсангүй. Ливерпульд тоглож байсан үеийнх нь бичлэг надад зөндөө бий. Хааяа тэр бичлэгүүдийг үзэхээр  сэтгэл сэргээд л ирдэг юм. Ливерулийн оруулсан гоолуудын бараг 99 хувьд нь түүний оролцоо байдаг байсан гэхэд хилсдэхгүй. Жон дөрвөөс таван тоглогч хуураад Иан Рашт дамжуулахад л эсрэг багийнх нь хувьд бүх зүйл дууссан гэсэн үг  !. Барснесийн хажуугаар бөмбөг өнгөрнө гэж ёстой no шүү дээ.
Довтлогч – Тьерри Анри
Анри премьер лигийг шинэ түвшинд аваачсан гэж би боддог. Мэдээж Жианфранко Зола, Деннис Бергамп гээд гадаадын шилдэг довтлогчид байна л даа. Гэхдээ Анри хамгийн шилдэг нь гэдэгт би огт эргэлздэггүй. Тэр тоглогчгдыг ядах юмгүй хуурч, дамжуулж, бас гоолддог. Анригийн тоглолтыг үзэхийн тулд би мөнгө төлөхөд ч бэлэн байна.
Довтлогч – Алан Ширер
Би Ширерийн тоглолтонд дуртай. Багт түүн шиг эрч хүчтэй, бусдыгаа өдөөж өгдөг зан чанартай хүн заавал хэрэгтэй байдаг юм. Ширер ямар ч лигт очсон  мэргэн буучын төлөө өрсөлдөж чадна. Аланыг би Премьер лигийн бүх цаг үеийн хамгийн шилдэг нь гэмээр байна.
—————–Шмейхель——————-
Кафу —-Десайи—-Малдини —- Карлос
Роналду —Жеррард —Кин —- Барнес
—————-Анри —– Ширер ————

Дасгалжуулагч – Сер Алекс Фергусон
Орчин цагийн хамгийн амжилттай дасгалжуулагч, бас хөлбөмбөгийн хөгжилд ч чамгүй нөлөө үзүүлсэн гайхалтай эрхэм. Түүний гараар олон ч сайн тоглогчид хүмүүжсэндээ.
Сэлгээ
Невиль Соутал
1980-аад оны үед Евертоныг дэмждэг байхдаа түүнийг дэлхийн хамгийн шилдэг хаалгач гэж боддог байж билээ.
Жейми Каррагер
Карраг бүрэлдэхүүндээ багтаахгүй бол тэр намайг дараа нь алах байлгүй.
Грэйм Соунесс
80-аад оны эхэн үеийн  Ливерпулийн тоглолтыг хараарай. Тэгж байж л Грэймийг яагаад бүрэлдэхүүндээ  багтаасныг минь ойлгох болно.
Зинедин Зидан
Зидантай цуг тоглож үзсэндээ би өөрийгөө азтайд тооцдог. Зүгээр л ногоон талбайн ид шидтэн.
Роналдо
Бэртэл гэмтэлд ороогдоогүй байсан бол Роналдогийн шагналын өрөө юу ч тавих зайгүй дүүрэх байсан байх.
»»  Цааш унших

Шилдэг 32-н тоглолт өнөө шөнө 02:45 минутаас...

 Өнөө шөнө 02:45 минутаас Аваргуудын Лигийн шилдэг 32-н тоглолт эхэлнэ. За тэгэхээр өнөө шөнө үүнийгээ үзнэ дээ.За тэгээд нэг хэдхэн түүхэн баримт хийчихлээ.

1) 5 клуб шигшээд ганцхан удаа шалгараад тэрхүү тоглолтондоо хожсон. Эдгээр нь Фейноорд, Астон Вилла, ПСВ Эйндховен, Ред Стар Бельград болон Борусси Дортмунд
2) Зөвхөн Шотландын Селтик л 1 жилд Европын 4-н тэмцээнд түрүүлж байжээ. Тэд 1966-67 оны улиралд улсынхаа лигт түрүүлээд, цомын 2 тэмцээндээ түрүүлээд, улмаар Европын цомд мөн түрүүлж байж.
3)5 баг 3 удаа түрүүлж байсан ба тэдгээр нь  Аякс, ПСВ Эйндховен, Манчестер Юнайтед, Барселона болон Ливерпуль аж.
4) Ювентус, Аякс болон Баейрн Мюнхен гэсэн 3 баг УЕФА-аас зохион байгуулдаг болон зохион байгуулж байсан 3 том тэмцээнд бүгдэд нь түрүүлж байсан байна. Эдгээр тэмцээнүүд нь Европын цом буюу одоогийн Аваргуудын лиг, УЕФА-ын цом, УЕФА-ын Цомтой багуудын цомын төлөөх тэмцээн юм.
5) Ньюкасл Юнайтед 2002-20003 онд хэсгийн эхний 3 тоглолтондоо хожигдсон ч хэсгээсээ гарч чадсан ганц баг юм.
6) Арсенал хаалгандаа 2005 оны 9 сараас 2006 оны 5 сар хүртэл 995 минут гоол алдаагүй нь дээд амжилт юм байна.
7) АС Милан аваргын цомоо хамгаалсан сүүлийн баг бөгөөд тэд 1989 онд түрүүлээд 1990 онд хамгаалж байв.
8) Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод нэг улсын 2 баг 3 удаа л таарч байжээ.Тэр нь 2000 онд Реал Мадрид – Валенсия, 2003 онд Ювентус – Милан, 2008 онд Манчестер Юнайтед – Челси.
9) Милан хот нь Европын клубуудын хамгийн том тэмцээн болох Аваргуудын Лигт түрүүлсэн 2 багтай Европын ганц хот.Тэр 2 нь мэдээж  Интер болон Росемаричууд
10) 2002-2003 оны Аваргуудын лигт Интер-Милан 2 таарсан ба Сан Сиро-д 2 удаа тоглосон байна. Энэ тоглолтод Росемаричууд айлын талбайд их гоол хийсэн гэсэн үзүүлэлтээр ялжээ. Инээдтэй л юм.
11) Кларенс Зеедорф Аваргуудын Лигт 3 өөр багаас түрүүлсэн ганц тоглогч юм. Тэрээр Аякстай 1994/95 улиралд, Реал Мадридтай 1997/98 оны улиралд, AC Милантай 2002/03 болон 2006/07 оны улиралд түрүүлж байв.
12) Одоогийн Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчелло Липпи шигшээд 4 удаа хүрсэн ганц дасгалжуулагч . Тэрээр Ювентус багыг удирдан  1996, 1997, 1998 болон 2003 онд шигшээд шалгарч, 1996 онд л түрүүлсэн байна.
13) Аваргуудын Лигийн хамгийн хурдан гоол Реал Мадрид-Байерн Мюнхены тоглолтын 10 сукундед Роберто Карлосын тусламжтайгаар хийсэн гоол юм байна.
14) Реал Мадридын довтлогч Раул Гонзалез Бланко Аваргуудын лигт 123 тоглолт хийхдээ 64 гоол хийсэн нь одоогоор No.1
»»  Цааш унших

9.13.2009

Pazza Amala Inter

Заа энэ тэндхийн блог руу орж яваад энийг оллоо. Үзсэн чинь нээрээ үнэхээр гоё юм байна. Хэдийгээр би Интер Миланы дэмжигч биш ч гэсэн гоё дуу байна. Интэр Миланы хуучин дасгалжуулагч бусад тоглогчидтойгоо дуулсан байна. Пазза гэдэг нь Италиар галзуу Амала гэдэг нь хайртай нийлээд Галзуу Хайртай Интер гэж хамгийн алдартай дуу нь юм гэнэлээ.
»»  Цааш унших

La Liga /Week 2/


Өнгөрсөн шөнө Ла лигийн 2-р тойргийн зарим тоглолтууд явагдлаа. Өнгөрсөн улирлын аварга Барселона энэ удаа Хетафегийн талбайд зочлов. Пэп Гуардиола өнгөрсөн долоо хоногт шигшээ багтаа 2 хүнд тоглолт хийсэн Лео Месси болон гэмтэл нь дөнгөж эдгээд буй Андрес Иньеста, баруун жигүүрийн лидер хамгаалагч Даниел Алвеc, мөн довтлогч Тьерри Анри нарыгаа ирэх долоо хоногийн Аваргуудын лигийн тоглолтонд нөөж, гараанд гаргаагүй. Харин залуу тоглогч Педро, Жеффрен нарыг үндсэн бүрэлдэхүүнд тоглуулсан байна. Гэвч Барса эхний үед гоол хийж чадсангүй. Пэп аргагүй эрхэнд Месси, Иньеста нарыг гаргаснаар тоглолт өөрчлөгдөж, Барса 2 гоол хийн өрсөлдөгчөө хожжээ. Златан Ибрахимович 1 гоол хийснээс гадна Лео Мессид гоолын дамжуулалт өгсөн байна. Тоглолтын дараа Златан “Барсад тоглох нь маш амархан юм, тэд их амар, хялбар тоглож чадаж байна. Би одоогоор 100 хувь формондоо ороогүй байгаа ч өдрөөс өдөрт сайжирч байгаа” гэжээ. Мөн Барсагийн зуны сүүчийн наймаа Дмитрий Чигринский дебютээ тун дажгүй хийсэн аж. Барса 2 тоглож, 2 хожсоноор Ла Лигийн тэргүүнд бичигдэж эхэллээ.
Оддын цуглуулга болох Реал Мадрид энэ тойрогт Барселонад зочилж, Эспаньолтой тоглов. Гранеро, Гути, Криштиану Роналду нарын гоолоор Реал 3:0-ээр хожлоо. Барсагийн адил Реал Мадрид ч бүрэлдэхүүндээ зарим өөрчлөлтүүд хийсэн аж. Эспаньолын хувьд энэ тоглолт Корнелла-Эл Прат цэнгэлдэхдээ хийсэн анхны албан ёсны тоглолт байжээ. Тоглолт эхлэхийн өмнө тоглогчид болон цэнгэлдэхэд хуран цуглагсад 1 минут чимээгүй зогсон зүрхний өвчний улмаас нас барсан Эспаньолын ахлагч Дани Харкуг  хүндэтгэсэн байна.
Ирэх долоо хоногт Аваргуудын лигт тоглох Севилья өнгөрсөн шөнө мөн тоглож, Реал Зарагозаг 4:1-ээр хожив. Өмнөх тойрогт хожигдоод байсан тэд ийн Ла лигийн анхны хожлоо авсан байна.
“Хетафе” – “Барселона”– 0:2
“Атлетико” – “Расинг” – 1:1
“Эспаньол” – “Реал” – 0:3
“Севилья”  – “Сарагоса”  – 4:1   
»»  Цааш унших

Barclays Premier League /Week 5/

Өчигдөр Английн Премьер лигийн 8 тоглолт болов. Үүнээс Манчестер Сити – Арсеналын тоглолт cонирхолтой тоглолт байлаа.
Эхний үеийн 19 дэх минутанд гоол хийсэн Ситигийн давамгайлал 63 дахь минут хүртэл үргэлжилсэн. Ер нь эхний үе уйтгартай байлаа. Харин 2-р үед Арсенал тун ширүүн довтолж, 63 дахь минутанд гоол хийж, тоог тэнцүүлж чадсан. Харамсалтай нь хожих гэж хэт улайрч байж 3 гоол дахин алдсан юм. Арсеналын хуучин тоглогч Э.Адебайор үнэхээр сайн тоглосон. Тоглолтыг шийдсэн багийнхаа 3 дахь гоолыг хийж, олон гоё дамжуулалтууд, хууралтууд, бүр зарим шийдвэрлэх хамгаалалт ч хийж байв.Тоглолтын дундуур Э.Адебайор ван Персигийн нүүрэн дээр гишгэсэн байгаа.Үүнийг ван Перси хэлэхдээ “Хуучин нэг багт тоглож байсан анд минь ийм үйлдэл гаргасанд би харамсаж байна. Хөлбөмбөг бол биеийн хүч шаардсан, ширүүн тоглоом ч гэсэн бид адилхан мэргэжлийн хөлбөмбөгчид,тэр ийм үйлдэл гаргах ёсгүй байсан юм” гэжээ. Арсенал сүүлийн 2 тойрогт Манчестерийн 2 багт ялагдсан. Энэ маягаараа бол тэд энэ улиралд мөн л зөвхөн 4-р байрын төлөө тоглох юм байх даа. Арсеналын энэ тоглолтын ганц гялтайх зүйл нь Томас Росицкигийн эргэн ирэлт л байлаа.
322172_33_previewПремьер лигийг тэргүүлэгч Челси энэ тойрогт Стоук Ситигийн талбайд тоглож, Флорент Малудагийн шүүгчийн мэдлийн цагт хийсэн гоолын ачаар хожиж, 100 хувийн амжилтаа хадгалж үлдлээ. Тэд эхний тойрогт мөн сүүлийн мөчид гоол хийн хожиж байсан. Челси одоогоор Премьер Лиг-ийг 5 тоглож 5 хожсон амжилтаар тэргүүлж байна.
Ливерпул энэ тойрогт Барнлиг 4:0-ээр хожив. 4 гоолын 3-ыг нь Ёсси Бенаюн хийжээ. Барнли Премьер Лиг эхлээд Манчестер Юнайтед, Эвертоныг хожиж шуугиулсан ч дарааллаад Челси, Ливерпулд хожигдож байна.
Блекбэрн энэ тойрогт шинэ баг Вулверхэмптоныг хожсон нь тэдний энэ улирлын анхны  хожил болжээ.
Портсмут талбай дээрээ Болтоныг хүлээн аван тоглож, 89 дэх минутанд гоол алдаж хожигдсон байна. Портсмут 5 тоглохдоо ганц оноогүй сүүл мушгиж байна.
Сандерланд талбай дээрээ Халлыг 4:1-ээр хожив. Талбайн эзэд 2-р хагаст тун сайн тоглож, 3 гоол хийжээ. Бент Double хийсэн  бол Халлын Заяатте айлын хаалганд 1, өөрийн хаалганд 1 гоол хийсэн байна.
“Манчестер Сити” – “Арсенал” – 4:2
“Ливерпуль” – “Бёрнли” – 4:0
“Сток Сити” – “Челси” – 1:2
“Сандерленд” – “Халл Сити” – 4:1 
“Уиган” – “Вест Хэм” – 1:0 
“Блэкберн” – “Вулверхэмптон” – 3:1
“Портсмут” – “Болтон” – 2:3
“Тоттенхэм” – “Манчестер Юнайтед” – 1:3
ПЛ-ийн явц:


















































































































































































































        Премьер Лигийн мэргэн буучид
1 Жермейн Дефо (Тоттенхэм Хотспур) 5
2 Уэйн Руни (Манчестер Юнайтед) 5
3 Эммануэль Адебайор (Манчестер Сити) 4
4 Дидье Дрогба (Челси) 4
5 Даррен Бент (Сандерленд) 4
»»  Цааш унших

9.11.2009

Дэлхийн хамгийн үнэтэй тоглогчид

                                                        Cristiano Ronaldo   85 сая ам.доллар
Zinedine Zidane 73 сая ам.доллар
 
                                                                    Kaka 68 сая ам.доллар

 
Luis Figo 37 сая ам.доллар
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs