12.20.2009
Найдвар багассаар л...
За өнөөдөр өглөө 11 цагаас манай Шинэ Монгол-н хөлбөмбөгийн шигшээгийхан маань 97-н зааланд очиж ээлжит тоглолтоо хийлээ.
97-р сургууль 7:1 Шинэ Монгол /15 нас/ /Zipper/
За манай дундыхан маань анхны тоглолтондоо 79-т ялагдчаад байсан. Энэ тоглолтонд ялагдвал байдал улам л хэцүү болох байлаа. 97 угаасаа манай хэсгийн хамгийн хүчтэй баг нь. За тоглолтын тайлбартаа орий. 1-р үед манайх тийм ч муугүй тоглолт үзүүлж байлаа. Сайн ч хамгаалж, довтолгоон ч өрнөх гээд байж байлаа.
Тэгээд нэгдүгээр үеийн дунд 97-н тоглогч анхны гоолыг хийснээр тоглолт тэр чигээрээ 97-н давамгайлал дор өнгөрсөн. Нэгдүгээр үеийн төгсгөлд би хаалттай цохилтоос нэг гоол хийсэн. Тэгээд ялж болох ч юм уу? гэж бодож байтал дахиад нэг гоол тэгээд ёстой ямар ч урамгүй болсоор сүүлдээ бүр 7:1 болсон. Энэ тоглолтыг Дуулианы өнгөрсөн жилийн хамгийн шилдэг шүүгч шүүсэн ч 97-н гоол оруулаагүй юмыг гоол гээд тооццон л доо. Одоо дараагийн тоглолт Шинэ Монголын зааланд 53-р сургуулитай тоглоно.
97-р сургууль 8:3 Шинэ Монгол /17 нас/ /Төөшкө 2 гоол,Ойдов/
Өмнө нь 48-г бут ниргээд байсан ахлахын шигшээ маань 97-д ялагдлаа. Уул нь тоглолтыг ахлахыхан тэргүүлж байсан ч. Тэгээд оноогоо бариулсаар 2:2 болсон. Харин 97-н нэг тоглогч ахлахын хаалгач Немо-г бэрттэл нь жийж орсноор улаан карт авсан. Тэгээд 4-үүлээ байх хооронд Ойдов нэг гоол хийсэн. Гэтэл үүнээс хойш дарааллан 6 гоол алдснаар энэ тоглолтод 8:3-р ялагдсан. Аа мөн Золоо ах бас бэртэл авчихшиг болсон.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 сэтгэгдэл:
Ёооо ёстой уур хүрмээр байсандааа
Гэхдэээ заал нь арай л жоохон
zuragnaas harhad todorhoi baishdee
aimar jijig yum bna. dundiihan hetsuu l boltson bna daa.
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа