Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

9.11.2009

Будант Албионыхон Өмнөд Африк явахаар болов.

http://img.skysports.com/09/09/402x210/Steven-Gerrard-England-Croatia-World-Cup-Qual_2358185.jpg
Өнгөрсөн шөнө Лондоны алдарт Уэмбли цэнгэлдэхэд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Европын 6-р хэсгийн Англи – Хорватын тоглолт явагдлаа. Фабио Капеллогийн удирдсан Английн шигшээ баг 7 тойргийн дараах байдлаар 21 оноотой хэсгээ тэргүүлж байсан бол Хорватчууд тэднээс 4 онооны алдагдалтай нэхэж байлаа. Хэрвээ энэ тулаанд ялах юм бол ДАШТ-д оролцох эрхээ өвөртлөх байсан тул Английн дэмжигчид 80.000-уулаа цуглаж шигшээ багаa дэмжлээ. Мөн өнгөрсөн жилийн Европын аваргын урьдчилсан шатанд таарсан энэ хоёр багийн өс тоглолтыг улам ч өрсөлдөөнтэй болгож байсан юм. Капелло гарааны бүрэлдэхүүнд сүүлийн үед фоpм сайтай байгаа Жермайн Дефоег суулгаж, Эмиль Хэскэйг гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Харин Хорватын дасгалжуулагч Славан Билич, багийн лидерүүдийн нэг Младан Петричийг сэлгээнд суулгасан нь бас л онцгой шийдвэр байв. Тоглолтын эхний аюултай довтолгоог 6 дахь минутад Аарон Леннон гүйцэтгэсэн. Түүний эсрэг багийн 3 хамгаалагчийг хуурах гэсэн оролдлого амжилтанд хүрээгүй ч багтаа торгуулийн цохилт авчирч чадсан юм. Торгуулийн цохилтыг бараг алддаггүй Франк Лампард ч энэ сайхан боломжыг алдалгүй хаалгачийн баруун доод буланд тоглолтын эхний бөмбөгийг хийлээ. Үүний дараа Леннон, Барри нар хэд хэдэн сайхан боломжийг алдсан юм.Ингээд 18 дахь минутад тэдний хийж чадаагүйг Стивен Жеррард гүйцээж, Ведран Ранегийн хаалганд мөргөж тооны харьцааг 2 : 0 болгосон байна. Баруун жигүүрт голд нь эргэлдэж байсан Аарон Леннон энэхүү гоолын дамжуулалтыг өгсөн юм. Хоёрдугаар хагасын эхэнд Билич довтолгоондоо анхаарч Ракитич, Петрич нарыг зэрэг гаргалаа. Гэвч тэд талбайд гарч ирээд хаалганы дээгээр ”шувуу буудахаас” өөр юм хийж хэтэрсэнгүй. 59 дахь минутад  Английн довтолгоо явагдаж хамгаалагч Глен Жонсон ашигтай байрлалд зогсож байсан Лампард руу дамжуулалт хаяхад мань эр алдсангүй. Түүний оновчтой мөргөлт тооны харьцааг 3 : 0 болголоо. Үүгээр Английн ширүүн довтолгоо дуусах учиргүй байжээ. 66 дахь минутад Хорватын багийн хамгаалагчдаар наадсан гоолыг Жеррард орууллээ. Энэхүү довтолгооныг явагдаж байх үед Англичууд  эсрэг багийнхаа 16 дотор дөрвүүлээ  гурван хамгаалагчийн эсрэг тоглож байсан гэхээр Хорватууд үнэхээр бууж өгсөн гэдэг нь харагдаж байгаа байх. 72 дахь минутад Эдуардо да Силва сэлгээнд суухаасаа өмнө багтаа нэр төрийн ганц гоолыг бэлэглэлээ. Түүний гоолоос 5 минутын дараа Хорватын хаалгач Рунье, Рүүнид оновчтой ”дамжуулалт” өгч тооны харьцааг 5 : 1 болгох боломжийг бүрдүүлж өгчээ. Ийнхүү Англичууд  2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ирэх 10 сарын 14-нд тэд Беларусын багийг талбайдаа хүлээн аваад сонгон шалгаруулалтаа өндөрлөх ажээ.
Беларус 0 : 0 Украйн
Андорра 1 : 3 Казакстан 
Баг
v d e
T/T X T Хж + - +/- оноо
Англи 8 8 0 0 31 5 +26 24
Хорват 9 5 2 2 17 12 +5 17
Украйн 8 4 3 1 14 6 +8 15
Беларус 8 3 1 4 15 11 +4 10
Казакстан 8 2 0 6 10 23 −13 6
Андорра 9 0 0 9 3 33 −30 0
»»  Цааш унших

Хуан Де Рамос Оросын ЦСКА Москва-д ирлээ.

Реал Мадридыг өнгөрсөн улиралд удирдаж байсан Хуанде Рамос ОХУ-ын армийн клуб буюу ЦСКА-гийн дасгалжуулагч болжээ. ЦСКА-г удирдаж байсан Бразилын алдарт хөлбөмбөгчин  Зико ингээд ажилгүй болов.
ЦСКА клубын удирдлага хэлэхдээ "Зико-г манай багыг удирдаж Супер Цомыг авчирсанд баярлаж байна. Бид түүнтэй цаашид харилцаагаа хэвээр хадгалах  ба түүний дараа дараачын ажилд нь амжилт хүсье" гэж хэлжээ.
Зикотой ЦСКА энэ улирлын Оросын АШТ-ыг муугүй эхэлсэн ч яваандаа уруудаж, одоогоор 20 тойргийн дараа 4-р байранд байгаа бөгөөд ирэх жилийн Аваргуудын лигийн эрх авахад хэцүү болжээ. Одоогоор Оросын АШТ-ыг ЦСКА-аас 10 онооны илүүгээр Казаний Рубин тэргүүлж байгаа юм.
Рамост одоо улсын аваргад 10 тоглолт үлдээд байгаа, алдсан оноогоо нөхөж эхний 2 байрт орсноор ирэх жилийн Аваргуудын лигт оролцох эрхтэй болно. Харин энэ жилийн Аваргуудын лигийн гараагаа ЦСКА ирэх Лхагва гаригт Германы аварга Вольфсбургтэй хийх юм.
Рамос Севильяг өндөр амжилтанд хүргэсэн ч Англид очоод Тоттенхэмийг бараг л балласан. Эргэж Испанидаа ирээд Реалыг түр зуур муугүй тоглуулж байсан ч Ла лиг болон Аваргуудын лигт бүтэлгүйтэж халагдсан билээ.
»»  Цааш унших

20-р зууны хамгийн шилдэг баг РЕАЛ МАДРИД

 
Испаний Эзэн хааны баг энэ жагсаалтанд ардаа Ювентус, Барселона, Милан, Байерн Мюнхен зэрэг мундаг багуудыг орхижээ. Зууны шилдгийг янз бүрийн газраас, олон аргаар тодруулж байсан ч тэдгээр нь хуурамч үнэлгээ орсон, бодит  бус байх нь олонтаа байсан бол Олон улсын хөлбөмбөгийн холбооноос гаргаж буй энэ жагсаалт нь баримт материал дээр үндэслэгдсэн, бодит гэнэ. Олон улсын холбоо 1991 оны 1 сараас хойш л багуудын чансааг гаргах болсон ч үүнээс өмнөх 90-ээд жилийн амжилтыг нарийн нягт тооцсон юм байна.
 Ингээд 20-р зууны дэлхийн шилдэг багууд:
оноо Баг
             563.50  Реал Мадрид
      466.00  Ювентус
         458.00  Барселонa
          399.75  AC Милан
                    399.00  Байерн Мюнхен
   362.00  Интер
332.75  Aякс
          300.25  Lиверпуль
       299.00  Бенфика
          231.00  Андерлехт
гэсэн багууд энэ жагсаалтад оржээ.
»»  Цааш унших

9.09.2009

Аваргуудын Лигийн мэргэн буучид

 1992 оноос хойш УЕФА Аваргуулын лигийн шилдэг мэргэн буучид. Манчестер-ийн хүмүүс нилээн олооон байна.

1992/93 – Франк Саузи (Oлимпик Марсель) 5 гоол
1993/94 –  Христо Стойчков (Барселона) 5 гоол
1994/95 –  Жор Веа (ПСЖ) 7 гоол
1995/96 –  Яри Литманен (Аякс) 9 гоол
1996/97 –  Милинко Пантич (Атлетик Мадрид) 5 гоол
1997/98 –  Алессандро Дель Пьеро  (Ювентус) 10гоол
1998/99 –  Андрей Шевченко (Динамо Киев), Дуайт Йорк (Манчестер Юнайтед) 8 гоол
1999/00 –  Марио Жардел (Порту), Ривалдо (Барселона), Раул (Реал Мадрид) 10 гоол
2000/01 –  Раул (Реал Мадрид) 7 гоол
2001/02 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 10 гоол
2002/03 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 12 гоол
2003/04 –  Фернандо Морьентес  (Монако) 9 гоол
2004/05 –  Рууд ван Нистелрой  (Манчестер Юнайтед) 8 гоол
2005/06 –  Андрей Шевченко (Mилan) 9 гоол
2006/07 –  Какa (Милан) 10 гоол
2007/08 –  Криштиану Роналду (Манчестер Юнайтед) 8 гоол
2008/2009 – Лионель Месси (Барселона) 9 гоол
»»  Цааш унших

9.07.2009

ФИФА МанЮ-г ч заналхийлжээ.

 
 

За би түлхүүр.ком-д нэг бүлэгтэй тэрэнд нь 10 хүн байдагын нэг маань ийм мэдээ бичжээ. Тэрийг нь хулгайлчлаа. Даанч жоохон их юмаа.Тэхдээ лаг сонирхолтой юм бичсэн байна.
2 хоногийн өмнөөс Премьер лигийн Челси клуб наймааны үед буруу ажилласан хэмээн наймааны 2 цонх болон 910 мянган еврогоор торгуулах шийдвэр хүлээсэн билээ. Гэтэл өнөөдөр залгуулаад өөр нэгэн том баг болох Манчестер Юнайтед яг ийм асуудалтай учраад байна. Том багууд жижиг клубүүдийг дээрэлхээд байна уу эсвэл сүүлийн жилүүдэд Европын дэвжээг эзэгнэж байгаа Английн лигийг сулруулахаар холбооныхон зүтгээд байна уу? Сүүлийнх нь яриа Челсиг Барса хожсоноос хойш нэлээн эрчимтэй яригдаад байгаа билээ. Энэ удаагийн 2 явдал гал дээр тос нэмж орхилоо. ФИФА-ын дүрмийн 17 дахь дугаарыг хэзээнээс маш олон хүн шүүмжилсээр ирсэн. Наймаа дөхөөд ирэхээр л энэ дугаарыг олон хүн оролддог. Тэнд нэлээн хэдэн зөрүүтэй саналтай дүрмүүд тусгагдсан байдаг. Жишээлбэл, 28 хүрч байгаа тоглогч гэрээнээсээ нэг жилийн өмнө үнэгүй явах эрхтэй эсвэл 2 жилийн өмнө үлдсэн цалингаа өөрөө төлөөд өөр баг руу явж болно гэх мэт олон заалт байдаг. Энэ дугаарын 4 дэх заалтад нэгэн дүрмийг нэлээн тодорхой зааж өгсөн байдаг ажээ. Энэ нь „Аль нэг клуб тоглогчийн гэрээг цуцлуулахад шууд ба шууд бусаар оролцсон бол тухайн клубт мөнгөн торгууль ногдуулахаас гадна наймааны 2 удаагийн эрхээр торгоно“ хэмээсэн заалт байдаг гэнэ. ФИФА энэ дүрмээ баримтлан Челсиг торгож орхижээ. Гэхдээ Роман ойрын өдрүүдэд давж заалдах эрхийн дагуу дээд газар луу хандах нь мэдээж. Хэрэг явдал юунаас эхэлсэн бэ? 2007 оны 4 сард Челси анхны удаа Лэнсийн 15 настай өсвөр тоглогч Гаэл Какутаг авахаар оролдсон байна. Тухайн үед Лэнсийн менежер байсан Франсоис Колдадо ФИФА-д хандана хэмээн сүрдүүлснээр хэсэг намжиж байсан аж. Гэвч ердөө 2-хон сарын дараа залуу тоглогч Челсид очоод, дахин 2 сарын дараа Челсигийн өмсгөлтэй тоглолт хийсэн байна. Лэнсийн удирдлага юу гэж зүгээр суух вэ, нэлээн л юм болж. Хэдэн сар заргалдсаны эцэст 2 тал тохиролцохоор Лондонд Колдадо Челсигийн төлөөлөлтэй уулзсан байна. Тэнд Челсигээс Петер Кенионоос гадна өсвөр тоглогчдын асуудал хариуцсан захирал Франк Арнесен байсан бололтой. Какута Лэнст 2009 он хүртэл гэрээтэй байсан хэдий ч өөрөө Челси рүү явахыг хүссэн, иймээс одоо та нар бидэнд хохирлын мөнгө өг, тэгээд салцгаая гэж Колдадо хэлсэн ч Челсигийн санал болгосон мөнгө түүний инээдийг хүргэжээ. Ингээд Колдадо шүүхийн өмнө уулзацгаая хэмээгээд явжээ. Тухайн үедээ тэд том баг жижиг багийг дээрэлхэж болдог хэмээн бодож байсан гэж тэр одоо дурсана. Хэрэв тухайн үед 2 тал тохирлцсон бол хөшигний цаана болдог тоо томшгүй олон ийм хэргийн нэг чимээгүй л өнгөрөх байжээ. Челсигийн энэ оролдлого нь анхны тохиолдол биш аж. Энэ явдлаас 2 жилийн өмнө тэд Оби Микелийг хүч хэрэглэн авч байсан аж. Тухайн үед Норвегид байсан тоглогчийг МанЮтд авахаар анх тохирчээ. Хэдхэн хоногийн дараа Челси үүнийг няцааж, өөрийн тоглогч гэдгийг зарлажээ. Микел өөрийн мэдэлгүй дарамтад ороод эхлэв. Ална гэсэн сүрдүүлэг ирснээс гадна машинаар дагаж эхэлсэн байна. Аль талаас нь гэдгийг бүү мэд. Гэвч сарын дараа тэр Лондонд харагдсан нь папарацци нарын дуранд өртөөдөхөж. Норвегийн баг цагдаа руу утасдсанаас гадна МанЮтд Челсиг буруушаав. 2005 оны 9 сард Микел аргагүйн эрхэнд Норвеги руу буцлаа. Ирэх жилийнх нь зун Челси түүнийг 24 саяар өөрийн болгож авав. Гэхдээ 8 саяыг нь Норвеги уруу, 16 саяыг нь түүнийг авахаар Лин багтай урьдчилаад тохирчихсон байсан МанЮтд уруу гуйвуулжээ. Талууд мөнгөн дүнд сэтгэл хангалуун үлдсэн тул энэ хэрэг ингэсхийгээд замхарсан ч Лины спортын захирал Морган Андерсен 1 жилийн тэнсэнтэй үлдэж байжээ. Энэ бол дээр хэлсэнчлэн хөшигний ардах ажлуудын нэг жишээ байлаа. Челси мөн Майкл Вүүдс, Том Тайво нарыг хууль бусаар өөрийн болгосон нь энэ дуулианаар ил боллоо. Тэд бас өмнө нь Эшли Коулыг дүрмийн дагуу аваагүй гэдгээр мөнгөн дүнгээр торгуулж байсан юм. Гэхдээ Роман мэтийн баян хүмүүст 6 оронгоор тоологдох мөнгө юу ч биш билээ. Харин 2 удаагийн наймааны эрх гэдэг эсрэгээр аймшигтай шийтгэл билээ. Магадгүй энэ шийтгэлээс одоо бусад клубүүд санаа аван цаашдаа болгоомжтой хандаж болох юм. Одоо МанЮтд-ын хэрэг хэрхэн өрнөхийг харья. Тэд Лэ Ховрын залуу тоглогчийг Челси шиг ятгаж өөрийн болгосон гэж буруутгагдаад байгаа. Спортын захирлынх нь яриагаар бол хүүхэд нь саналыг хүлээж авбал дориухан шагнана гэж амалсан бололтой. МанЮтд-ын тал үүнийг харин эрс няцааж буй. Английн „Таймс“ сэтгүүлийн баталж байгаагаар эдгээр нь Английн лигийн эсрэг явуулж байгаа бодлого гэнэ. Дандаа Платинигийн нутгийн багууд, Платини өөрөө УЕФА-ын босс, энэ бол санаатай хэрэг хэмээн тэд бичжээ. Тэд мөн өнгөрсөн жилийн Челси Барса багуудын шүүлтийг ч сөхөж харжээ. Үнэний ортой байж болно. Гэхдээ нэгэнт дүрмэнд байгаа заалт хэвээрээ, Какута 2009 он хүртэл хүчинтэй гэрээ цагаан цаасан дээр хараар бичигдсэн байгаа тул энэ удаагийн хэргийг хүний наймаа гэж үзэхээс аргагүй. Гол нь Челси дараа нь хүссэнийг нь өгсөн бол энэ явдал ингээд л өнгөрөх байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Байерны боссууд Бременд тоглож байсан Клозэг онгоцны буудал дээр нь очиж уулзаад, багаасаа явахгүй гэж байсан тоглогчийн толгойг өөрийн тал руугаа чиглүүлж байсан. Бремен гомдоллож байсан, тухайн үедээ. Байерн түүнийг худалдаж авсан үнийн дүнгээ өсгөснөөр энэ хэрэг хаагдаж байсан. Хорвоод юм бүхэн шударга байдаггүй ээ гэж.
»»  Цааш унших

9.06.2009

Мөрөөдлийн шигшээ

За уйдаад ийм юм хийчлээ өөрийхийгөө бичие гэвэл коммент-д Мөрөөдлийн багаа үлдээгээрэй.

Миний хувьд:

------------------Касиллас---------------

Серхио Рамос-------------Пуёол-----------------Фердинанд----------------Глен Жонсон

Роналду--------------Жеррард-------------------Алонсо-----------------------Кака

-------------Торрес-----------------Месси-----------------
»»  Цааш унших

Football Greatest Comeback

2004-2005 оны SERIA A. 19р тойрог

Inter Milan 3 - Sampdoria 2

44' Tonetto
83' Kutuzov
87' Martins
90' Vieri
94' Recoba

1999 оны Аваргуудын Лигийн финал. 5сарын 26.

Manchester United 2 - Bayern Munich 1

Энэ бол хөл бөмбөгийн түүхэнд тэр тусмаа Аваргуудын Лигийн финалын түүхэндэх Greatest Comeback-уудын нэг билээ.

6' Basler
90' Sheringham
93' Solskjær


Milan 3 - Liverpool 3

1' Maldini
39' Crespo
44' Crespo
54' Gerrard
56' Smicer
60' Alonso

Өшөө ийм тохиолдлуудыг мэдэж байгаа хүн байвал коммент дээр бичээрэй. Миний үзсэн хэд энэ л байна даа.
»»  Цааш унших

Дэлхийн хамгийн баян 10 баг

1. Манчестер Юнайтед (1,5 сая Euro)
2. Dallas Cowboys ( Үндэсний Хөлбөмбөгийн Лиг 1,32 сая Euro)
3. Washington Redskins (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 1,23 сая Euro)
4. New York Yankees (Major League Baseball; 1,2 сая Euro)
5. New England Patriots (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 1,09 сая Euro)
6. Real Madrid (1,08 сая. Euro)
7. FC Arsenal (959000 Euro)
8. New York Giants (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 948000 Euro)
9. New York Jets (Үндэсний Хөлбөмбөгийн Лиг; 938000 Euro)
10. FC Bayern München (887000 Mio Euro)
»»  Цааш унших

Хөлбөмбөгийн эргэн тойрон

Нөгөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур францын 18 настай Какута өөрөө бас торгуулж. 4 сар ямар ч тоглолтод орох эрхгүйгээс гадна 780 мянган еврогоор торгуулжээ. Энэ хүнээс болж Челси асуудалд орсон байгаа. Одоогоор Челси давж заалдаад байгаа

Моуриньо 11 саяын цалинтай болжээ. Ингэснээр багийн шилдэг тоглогч Самуел Этогоос давчихаж.Моуриньо хуучин 10,5 саяын цалинтай байсан. Интер хуучин дасгалжуулагч Манчинид ойролцоогоор 6 саяын цалинг энэ улиралд ч гэсэн өгөх ёстой байгаа.Италийн Сериа А-д энэ 2 дасгалжуулагчийн цалин бусад 19 багийн бүх дасгалжуулагчын цалин нийлээд хүрэхгүй гэнээ

Касильяс бөмбөгний талаар гомдолложээ. Тэрээр хэлэхдээ:Сүүлийн World Cup 2006,Euro 2008, тэгээд энэ Champions League-ийн болон лигийн тоглолтуудын бөмбгийг барьж авахад үнэхээр хэцүү болж гэжээ.


************
Криштиану Роналду болон Усайн Болт 2-н уралдаж байгаа бичлэгт ялагч байхгүй гэнэ. Учир нь реклам байсан байжээ.

************
Германы Хоффенхайм багын довтлогч Графитэ өнгөрөгч улирлын лигийн шилдэг тоглогч болсон билээ. Шагналаа нас барсан /Цогоо ахын заавраар бичив/ эцэгтээ зориулжээ.
»»  Цааш унших

9.04.2009

Азгүй Челси гэж....


18 настай Францын ирээдүй гэгдэж байгаа Какуто челси клубт ирсэн байгаа. Гэвч энэ наймааг FIFA 2 жилийн турш судалсаар Челси энэ наймааг хуулийн дагуу биш буюу дүрэм зөрчсөн хэмээн үзжээ. FIFA-с Челси клубыг 2 жилийн турш наймаа хийхийг хориглосон ба Какутог өөр баг руу явуулсан юм. Тэгэхээр ихэнх тоглогч нь хөгширч байгаа Челси клубын хувьд 2 жил хэцүүхэн байдалд байх нь тодорхой боллоо. Жишээ нь: Дрогба, Анелка, Лампард, Баллак, Рикардо Карвалио зэрэг тоглогчид хөгшин билээ. Тиймээс цаашид 2 жил юу болох нь тодорхой биш байнаа. Ер нь л Челси клуб сөнөцөн харагджийндөө.
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs