10.25.2009
За шинэ админы талаар
El-Classico buyu Barca-Real-iin uhliin Tulaan

Ene udaad Espanii 2 shildeg bagiin tulaanii tuhai medeelel beldlee.Zarimdaa hulbombug togloom bish dain shig boldog.Uunii neg jishee bol El-classico.Baskchuud espanias salan tusgaarlahiin tuluu temtsej,irgenii dain degdeehed Barca,Real hoyr daisan bolj huvirsan yumsanjee.Katalonchuud tusgaar togtnoj chadalgui espanii hariyat heveer uldesnii daraa tednii erh chuluunii beleg temdeg ni zuvhun "Barca" bolson yum.Tiimees ch barca-g zuvhun bag tudii bus gej tomyoldog.
Tiim ch uchraas ene 2 bagiin hoorond bolson soliltsoo naimaa ch zivuutseliig daguuldag ajee.
Uunii tomoohon jishee bol FIGO-iin naimaa yum.
uzegchid figo-g bulangiin tsohilt hiihed dairch davshlan "gahainii tolgoi" hurtel shidej baiv.
mun messi el clasico-d goal oruulsniihaa daraa uzegchid ruu duhun ochihod ni Realiin hugjuun demjigchid HALUUN DOTNOOR UGTAJ bgaa ni.End gants bayrtai bgaa hun bol BARUUN DEED BULAND BGAA "ARGENTIN ZALUU" yum.

10.24.2009
Ливерпуль-МанЮ-н гайхалтай тоглолт Анфилд-д

Энэ тоглолтын шилдгээр хэн ч тодорч болно. Гэхдээ хүмүүс ихэнх нь л Жеррард л гэж бодож байгаа байх. Гэхдээ Жеррард маргааш тоглох эсэх нь тодорхойгүй байгаа. Өнгөрсөн тоглолтод тэрээр бэртэл авсан.


10.22.2009
Реал Мадрид талбай дээрээ ялагдлаа.
Энэ 2 баг бол аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн олон удаа түрүүлж байсан 2 баг юм. Тиймээс ч энэ тоглолт үнэхээр сонирхолтой болох нь тодорхой байлаа. Гэхдээ тоглолтын 1-р үе үнэхээр уйтгартай байсан юм. Гэхдээ нэг гоол орсон юм. 18 дахь минутад АС Миланы хаалгач Дидагийн том алдааг Раул Гонзалез Бланко чадварлаг ашиглаж гоолдсон юм.
Харин 2-р үе үнэхээр сонирхолтой болж байсан. Реал-н гол тоглогчдын нэг Кака хуучин багынхаа эсрэг тийм ч сайн тоглож чадсангүй. Гэхдээ Кака хаалга руу нилээд хэдэн цохилт хийсэн. Харин тоглолтын 63 дахь минутад АС Миланы найруулагч Андре Пирло 60 минут юу ч хийлгүй байжагаа л хажуугаас гаргасан бөмбөгийг аваад 30 гаруй метрээс яг л булан руу нь цохиж оруулсан. Пирлогын хувьд энэ тоглолт 1 Shot,1 Goal л байлаа.
Гэтэл энэ гоолоос 2хон минутын дараа Реал Мадрид болон Испанийн шигшээн багын ахлагч,хаалгач Икер Касиллас үнэхээр том бүр Дидагийн алдаанаас ч том алдаа гаргаж багаа алсан юм. Пато ч тэрнийг нь яг л Раул шиг чадварлаг ашиглаж хоосон хаалганд гоол оруулсан.
АС Милан Пирлогийн ачаар тоглолт нь эрс сэргэж эхэлсэн ба Реал-н зоонд ихэнх цагийг өнгөрүүлж байлаа. Харин тоглолтын 75 дахь минутад Реал ээлжит нэгэн булангийн цохилтоо хийсэн юм /Реал энэ тоглолтод 10 гаруй булангийн цохилт гүйцэтгэсэн/ Зүүн талаас Раул булангийн цохилтыг 16-н гадна зогсч байгаа Дренте-д өгсөн Дренте бөмбөгийг тогтоогоо л шууд хаалганы баруун доод буланд цохиж гоол оруулсан.
Тоглолтын тооны харьцаа 2:2 болж тоглолт ч ширүүсч байсан юм. Үүний нэг жишээ нь Раул Гонзалез, Рональдиньо болон Нестатай зодолдонгоо л алдсан. Гэвч шүүгч болон Кларенс Сийдорф салгасан юм. Харин зодооны салгагч Сийдорф маань нь 88 дахт минутад 16-н баруун талаас зүүн тал руу Пато-д нэгэн сайхан дамжуулалт өгсөн Пато ч тэрийг нь алдалгүй яг ирийн буланд нь цохиж оруулснаар энэ тоглолтод Россенаричууд Галактико-2-г Сантиаго Беренбауд нь ялсан юм.Мэдээж Man of the Match нь Пато гэх нь тодорхой байлгүй дээ. За ингээд бусад тоглолтуудын хариуг танилцуулъя.
Реал Мадрид 2:3 АС Милан /Раул,Дренте,Пато,Пирло,Пато/
ЦСКА Москва 0:1 Манчестер Юнайтед /Луис Антанио Валенсиа/
Бордо 2:1 Байерн Мюнхен /Сиани,Хамит Алтинтоп, Сиани автогоол/
Порто 2:1 АПОЕЛ /Халк,Перейра автогоол,Халк/
Волфсбург 0:0 Бешикташ
Цюрих 0:1 Марсейлл /Габрел Хайнз/
Ювентус 1:0 Маккаби Хайфа /Чиеллини/
Челси 4:0 Атлетико Мадрид /Калу,Лампард,Калу,Переа/
10.21.2009
Барса,Ливерпуль ялагдлаа.
Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт Барса болон Ливерпуль клубууд ялагдаж сенсаци тарилаа. За ингээд тоглолтуудын талаарх мэдээг хүргэе.
Будант Албионы шилдэг баг болох Ливерпуль клуб талбай дээрээ Францын Лион клубтай тоглосон. Тоглолтын анхны гоолыг 41 дэхь минутад Ливерпуль сөрөг довтолгоонд орж талбайн зүүн жигүүрээс Аурэлио-н талбайн төв рүү газраар өгсөн пасс-д хэн ч хүрэхгүй байсаар Бэнайон дээр ирэхэд Бэнайон нэг тогтоогоод шууд хаалга руу цохиж тоглолтын тооны харьцааг 1:0 болгосон. Энэ тоглолтод Ливерпуль-н гол тоглогч болох Стивен Жеррард бэртэл авч тоглолтыг орхисон юм. Харин 2-р үе эхлэхэд Лион сэргэж эхэлсэн ба 72 дахь минутад Лион клубыхан булангийн цохилт хийсэн юм. Булангийн цохилтыг Каллстром гүйцэтгэж талбайн төв рүү нилээн өндөр өгөхөд ирсэн бөмбөгийг Рейна хатгаж гаргасан юм. Гэвч довтолгоо үүгээр төгссөнгүй. Бөмбөгийг Тоулалан тогтоогоод гуядахад Рейна хаасан ч Макоун дахин мөргөсөн гэвч бас л Рейна хаасан харин довтолгооны цэгийг сэлгээгээр орж ирсэн Максиме яг булан руу цохиж оруулснаар тоог тэнцүүлж чадсан. Ливерпулийхан ч тэр Лионыхон ч тэр тэнцээгээр өндөрлөнө гэж байтал шүүгчийн мэдлийн цагт талбайн баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг мөн л сэлгээгээр орж ирсэн Фабион Делгадо чулуу болгосноор багтаа ялалт авчирч чадсан.
Харин нөгөө нэг том ялагдагч баг бол Барселончууд юм. Тэд талбай дээрээ Казанын Рубин-г хүлээн авч тоглосон юм. Тоглолт дөнгөж эхэлж байхад буюу 2 дахь минутад Рубины хагас хамгаалагч Ряазанцев 25 орчим метрээс хөлийн гадар хэсгээр нэгэн гайхалтай цохилт хийснээр тоглолтыг Рубинчууд тэргүүлж эхэлсэн юм. 1-р үед үүнээс өөр гоол орсонгүй. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад 47 дахь минутад талбайн төвөөс Xavi-н урагш хаясан бөмбөгийг Златан Ибрахимович цээжин дээрээ тогтоогоод баруун талын хурц өнцгөөс шууд цохиход цаад талых нь шонг оноод орсон юм. 72 дахь минутад Рубинчууд тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Энэ гоолыг Караденик хаалгачийн эсрэг ганцаараа шахам гарч ирж байгаад оруулсан юм. Харин Барсачууд шүүгчийн мэдлийн цагт тоог тэнцүүлэх шахсан ч тэр нь шон оносон юм.
Өнөөдөр шөнө үнэхээр сонирхолтой тоглолтууд болж явагдах юм. Жишээ нь: ЦСКА Москва-Манчестер Юнайтед, Челси-Атлетико Мадрид, Реал Мадрид-АС Милан гэх тоглолтууд болж явагдана. Өчигдөр орой болсон тоглолтуудын хуваарийг танилцуулъя.
Интер Милан 2:2 Динамо Киев /Станкович,Самуел, Лушио, Михалик/
Ранжерс 1:4 Унериа Урзичени /Вилана,Биласко,Лафферти,МакКуллоч,Брандон/
Барселона 1:2 Рубин /Ибрахимович,Ряазанцев,Караденик/
Штуттгарт 1:3 Севийя /Елсон,Скуйллачи,Жесус Навас,Скуйллачи/
Дебречен 3:4 Фиорентина /Звитович,Рудолф,Коулабали,Муту,Жилардино,Муту,Сантана/
Ливерпуль 1:2 Олимпикуе Лион /Бэнайон,Максиме,Делгадо/
Алкмаар 1:1 Арсенал /Мендес Да Силва, Францеск Фабрегас/
Олимпиакос 2:1 Стандарт /Митроглоу,Столтидис, Де Камарго/
10.19.2009
Ливерпуль,Челси ялагдсан сайхан тойрог боллоо. /Week 9/
Тэр 2-н нэг бол Челси клуб юм. Челси клуб Астон Виллагийн талбай дээр очиж тоглосон юм. Тоглолтын анхын гоолыг 15 дах минутад Дидиер Дрогба 27 орчим метреес гайхалтай цохилт хийснээр тоглолтын тооны харьцаа 1:0 болсон юм. Гэвч тоглолтын 32 дахь минутад Астон Виллачууд булангийн цохилтоо чулуу болгосон юм. Тус гоолыг Манчестер Ситигээс ирсэн төвийн хамгаалагч Данн мөргөж оруулсан юм. Харин энэ тоглолтын эцсийн цэгийг 52 дахь минутад дахиад л булангын цохилтоос дахиад л бас нэг төвийн хамгаалагч болох Коллинс мөргөж оруулснаар энэ тоглолтод Астон Вилла 2:1-р ялсан юм.
Харин нөгөө нэг ялагдагч том баг бол Ливерпуль клуб юм. Ливерпуль клуб Сандерландын талбайд зочилж тоглосон юм. Тус тоглолтын цорын ганц гоолыг Дарен Бент 5 дахь минутад гадны хүчин зүйлийн нөлөөтэйгөөр оруулсан юм. Тэр нь Ливерпуль-н хаалганы хажууханд нэг хийлсэн улаан бөмбөг байсан ба баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Бент яг тэр бөмбөг руу гуядаад чиглэлийг нь өөрчлөөд гоол оруулчихсан. Аз ч юм шиг, авъяас ч юм шиг гоол орсон юм.
Арсенал клуб энэ удаа Бирмингхамыг талбай дээрээ хүлээн авж тоглосон юм. Энэ тоглолтод Арсеналчууд 3:1-р ялсан юм.
Тус тоглолтын анхны гоолыг 16 дахь минутад Робин Ван Перси, Сонг-н дамжуулалтаар зүүн талын хурц өнцгөөс цөм цохиж гоолдсон. Дараачийн гоол энэ гоолоос 2хон минутын дараа орсон юм. Энэ гоолыг Росицкигийн дамжуулалтаар Диаби яг булан руу цохиж оруулсан. Харин Бирмингхамын нэр төрийн ганц гоолыг Алмуниагийн алдааг Боуэр ашиглаж гоол хийсэн. Энэ тоглолтын эцсийн цэгийг 84 дэх минутад Андрей Аршавин 16 дотороос яг буланд нь хөнгөхөөн цохиод оруулчихсан.
За харин ялвал Премьер Лигийг тэргүүлж эхлэх байсан Манчестер Юнайтэд Болтонг талбай дээрээ хүлээн авч тоглосон.
Болтончууд эхэндээ үнэхээр сул тоглолтыг үзүүлж байсан ч сүүлдээ үнэхээр сэргэж эхэлсэн юм. Энэ тоглолтын анхны гоолыг 5 дахь минутад талбайн зүүн жигүүрээс төь рүү хаясан бөмбөгийг "Алтан Жаал" буюу Майкл Оуэн мөргөсөн.
Хэдийгээр Оуэны мөргөлт хаалгаа онохгүй байх байсан ч Болтонгийн хамгаалагч Knight авто-гоол хийж багаа алсан юм.
Харин тоглолтын 2 дахь гоолыг 33 дахь минутад баруун жигүүрээс Гари Невиллийн пасс-г Луйс Антанио Валенсиа аваад тогтоогоод шууд цохисноор тоглолтын тооны харьцаа 2:0 болсон. 2-р үе эхлэхэд л Болтон бага багаар сэргэсээр 75 дахь минутад Болтоны зүүн жигүүрээс төв рүү хаясан пасс-г Тайлор мөргөж нэр төрийн ганц гоолоо хийж Манчестерээс явсан юм.
За ингээд тоглолтуудын хариуг танилцуулъя.
Манчестер Юнайтэд 2:1 Болтон Вандерэрс /Валенсиа,Knight,Тайлор/
Арсенал 3:1 Бирмингхам /Робин Ван Перси,Диаби,Аршавин,Боуэр/
Ливерпуль 0:1 Сандерланд /Дарен Бент/
Астон Вилла 2:1 Челси /Коллинс,Данн,Дрогба/
Эвэртон 1:1 Вулверхамптон /Дойл, Билялетинов/
Портсмут 1:2 Тоттенхам Хотспоур /Кинг,Дефоэ, Боатэнг/
Блакбэрн Роверс 3:2 Барнлий /Данн,Ди Санто,Чимбонда,Блайк, Ийглс/
Уйган Атлетик 1:1 Манчестер Сити /Н'Зогбиа, Петров/
Стоук Сити 2:1 Вест Хам Юнайтед /Бийтти,Апсон,Бийтти/
10.17.2009
Өнөөдрийн тэмцээний тухай миний бодол нтр /Шикай/

За энэ миний анх мэдээ хэхэ
Уг нь бараг сарын өмнө эрхээ авсан байхаа
Өнөөдрийн хувьд 3 баг л тоглосон 1-3ынхан жигд сайн тоглогчидтой байлаа /zipper,Evil,Goofy,DMX,sad / бүр нэг ч суга хүн байхгүй
9-1 ийн хувьд угийн хоорондоо сайн ойлголцохгүй байлаа хөөрхий /Mario, Vertique,Qwerty. XypaHdaa, SLinger/
Харин манай ангийн хувьд /shikai,gamer,2-d, nice, gentle gaga/ нар байсан бөлгөө. Манайх эхлээд лааж байгаал гусуулаад байлаа. Би багаа муу гэдгийг хүлээн зөвшөөрсөөн гэж gamer бид 2 2,3г алаад байхад нөгөөдүүл маань 1-ийг алах гэж 2оороо үхэж нтр үнэн мангар. Ядаж байхад газраа мэдэхгүй юмаа. Ананд номын санг бүр тэр шүүгээтэй газар гэсэн хаха.
Миний ойлгож авсан юм бол Баг гэдэг сайн тоглогч дээр биш сайн тоглогчид дээр тогтдог юм байна гэж. Энэ л жинхэнэ үнэн юмдаа.
Аан бас GaMer бид 2той тулаан хийх хүн байвал дугарна биздээ
За хамгийн сүүлд энийг дурсахгүй бол болохгүйнээ нээрээ !!!!
Би de_dust2-ийн эхний үе дээр CT болоод дээгүүр ирсэн 2-ыг лааж хааяаад буцаад ирсэн бомб тавьсан байлаав. Тэхлээр нь гүйж ороод үлдсэн 3-ын алаад бомбоо салгаваа гэж. Энэ үед бүгд алгаа ташаад үнэн урамтай байсандаа уг нь даан ч манайх хожиж чадаагүй за яахав.
Одоо тэгээд сургуулийн аварга болохыг л хүлээндээ өөр яахав 1-3 аварга болсон л юм чинь. Тэгэхэд хүмүүсээ сайн сонгоноо нээрээ
За их нуршив болийдоо гэж.
PС-ны тал дээр №1 болчих шиг боллоо
10.16.2009
Өмнөд Африк-г зорих багууд тодорлоо.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөө өрсөлдсөн Европын 53 багийн хэсгийн тоглолтууд дуусаж, ДАШТ-д оролцох 9 баг тодорлоо.
Сүүлийн тойргийн өмнө тодорхойгүй байсан 2, 3-р хэсгээс Словак, Швейцарийн багууд 1-р байраар шалгарч, ДАШТ-ын шууд эрхээ авав.
Словакийн баг Польшийн багтай тоглож, ердөө 3 дахь минутанд С. Гангарчук гоол хийснээр 1:0-ийн харьцаатай хожиж, хэсгээ тэргүүлэв. Ингэснээр Словак бие даасан улс болсноосоо хойш анх удаа ДАШТ-д оролцох эрхтэй боллоо.
Харин хэсгийн 2-р байрийн төлөө үзэлцэж байсан тулаан дууссан юм. Португалын шигшээ Малта гэх муу багийг 4:0-р бут ниргэснээр Швед өрсөлдөгчөө ялаад ялаад хэсгээсээ гарахгүй нь тодорхой болсон. Өмнөд Африкийн дэлхийн аваргаар Ибра маань багын андуудаа л дэмжээд үзэгчийн суудлаас л үзэх нь дээ.
6-р хэсгийн шилдэг багуудаас Англи,Украйн 2 гарахаар боллоо. Дэлхийд 9-р байранд бичигддэг Хорватын шигшээ хэсгээсээ ч гарч чадсангүй шуугиан маягын юм дэгдээлээ
Энэ удаагийн Европын урьдчилсан шатанд Испаний баг хамгийн өндөр амжилт үзүүлж, 10 тоглохдоо 10 хожив. Тэд сүүлийн тойрогт Боснийн багийг 5:2-оор бут ниргэсэн юм.
Ирэх даваа гаригт Цюрихт ямар багууд хоорондоо тоглохыг зарлана. Европоос ДАШТ-д 13 баг оролцох эрхтэй. Тиймээс 2-р байр эзэлсэн 9 багаас хамгийн муу амжилттай Норвег хасагдаад бусад 8 баг хоорондоо плей-оффын тоглолт хийх бөгөөд өндөр чансаатай 4 баг нь бага чансаатай 4 багаасаа аль нэгэнтэй нь тоглоно. Өөрөөр хэлбэл Франц – Португал гэх мэт оноолт гарахгүй гэсэн үг.
1-р хэсэг
Швед 4:1 Албани /Мельберг, Берг,Свенссон,Салихи,Берг/
Португал 4:0 /Нани,Симао/Мигел Велесо,Эдиньо/
Дания 0:1 Унгар /Бужаки/
2-р хэсэг
Швейцарь — Израиль 0:0
Латви 3:2 Молдав /Рубин,Гребис,Рубин,Овсянников,Софрони/
Грек 2:1 Люксембург /Торосидис, Гекас, Пападопулос/
3 -р хэсэг
Чех — Хойд Ирланд 0:0
Сан-Марино 0:3 Словен /Новакович,Стеванович, Шулер/
Польш 0:1 Словак /Ганцарчик/
4 -р хэсэг
Лихтенштейн 0:2 Уельс /Вон,Рэмзи/
Герман 1:1 Финланд /Подольски,Йоханссон/
Азербайжан 1:1 Орос /Жавадов,Аршавин/
5 -р хэсэг
Эстон 2:0 Бельги /Пийройя,Василье/
Турк 2:0 Армен /Халил Алтынтоп, Сервет/
Босни Герцеговин 2:5 Испани /Жеко,Мисимович,Пике,Давид Силва,Негредо,Мата,Негредо
6 -р хэсэг
Казахстан 1:2 Хорват /Хижинченко,Вукоевич, Кранчар/
Андорра 0:6 Украйн /Шевченко,Гусев,Лима,Ракицкий,Селезнев, Ярмоленко/
Англи 3:0 Беларус /Кроуч,Райт-Филиппс-Кроуч/
7-р хэсэг
Франц 3:1 Австри / Бензема,Анри, Жиньяк, Янко,/
Румын 3:1 Фарерын арал /Апостол,Букур,Мазилу,Бо/
Литва 2:1 Серби /Каланос, Станчевичюс, Йованович/
8 -р хэсэг
Итали 3:2 Кипр /Жилардино,Оккас,Жилардино,Микайл,Жилардино/
Ирланд — Черногор 0:0
Болгар 6:2 Гүрж /Бербатов,Петров,Бербатов,Ангелов,Бербатов,Двалишвили,Кобишвилли/
1 -Р ХЭСЭГ
1. Дани 10 6 3 1 16-5 21
2. Португал 10 5 4 1 17-5 19
3. Швед 10 5 3 2 13-5 18
4. Унгар 10 5 1 4 10-8 16
5. Албани 10 1 4 5 6-13 7
6. Мальт 10 0 1 9 0-26 1
2-Р ХЭСЭГ
1. Швейцарь 10 6 3 1 18-8 21
2. Грек 10 6 2 2 20-10 20
3. Латви 10 5 2 3 18-15 17
4. Израиль 10 4 4 2 20-10 16
5. Люксембург 10 1 2 7 4-25 5
6. Молдав 10 0 3 7 6-18 3
3-Р ХЭСЭГ
1. Словак 10 7 1 2 22-10 22
2. Словен 10 6 2 2 18-4 20
3. Чех 10 4 4 2 17-6 16
4. Хойд Ирланд 10 4 3 3 13-9 15
5. Польш 10 3 2 5 19-14 11
6. Сан-Марино 10 0 0 10 1-47 0
4-Р ХЭСЭГ
1. Герман 10 8 2 0 26-5 26
2. ОХУ 10 7 1 2 19-6 22
3. Финлянд 10 5 3 2 14-14 18
4. Уэльс 10 4 0 6 9-12 12
5. Азербайжан 10 1 2 7 4-14 5
6. Лихтенштейн 10 0 2 8 2-23 2
5-Р ХЭСЭГ
1. Испани 10 10 0 0 28-5 30
2. Босни Герцеговин 10 6 1 3 25-13 19
3. Турк 10 4 3 3 13-10 15
4. Бельги 10 3 1 6 13-20 10
5. Эстон 10 2 2 6 9-24 8
6. Армен 10 1 1 8 6-22 4
6-Р ХЭСЭГ
1. Англи 10 9 0 1 34-6 27
2. Украин 10 6 3 1 21-6 21
3. Хорват 10 6 2 2 19-13 20
4. Беларусс 10 4 1 5 19-14 13
5. Казахстан 10 2 0 8 11-29 6
6. Андорра 10 0 0 10 3-39 0
7-Р ХЭСЭГ
1. Серби 10 7 1 2 22-8 22
2. Франц 10 6 3 1 18-9 21
3. Австри 10 4 2 4 14-15 14
4. Литва 10 4 0 6 10-11 12
5. Румын 10 3 3 4 12-18 12
6. Фарерын арал 10 1 1 8 5-20 4
8-Р ХЭСЭГ
1. Итали 10 7 3 0 18-7 24
2. Ирланд 10 4 6 0 12-8 18
3. Болгар 10 3 5 2 17-13 14
4. Кипр 10 2 3 5 14-16 9
5. Черногор 10 1 6 3 9-14 9
6. Гүрж 10 0 3 7 7-19 3
9-Р ХЭСЭГ
1. Нидерланд 8 8 0 0 17-2 24
2. Норвеги 8 2 4 2 9-7 10
3. Шотланд 8 3 1 4 6-11 10
4. Македон 8 2 1 5 5-11 7
5. Исланд 8 1 2 5 7-13 5
ДАШТ-ын эрхээ авсан улсууд:
Зохион байгуулагч орон – ӨАБНУ
Ази
Япон
БНАСАУ
БНСУ
Австраль
Африк
Гана
Кот-д’Ивуар
Европ
Нидерланд
Англи
Испани
Герман
Дани
Итали
Серби
Швейцарь
Словак
Өмнөд Америк
Бразил
Парагвай
Чили
Аргентин
Төв Америк
Мексик
АНУ
Гондурас



























