Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.22.2009

Реал Мадрид талбай дээрээ ялагдлаа.


Өнгөрсөн шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Хамгийн сонирхолтой тоглолт бол Реал Мадрид-АС Милан гэх тоглолт юм. Өнөөдөртөө энэ тоглолтын талаар дэлгэрэнгүй бичээ л болийдоо.

Энэ 2 баг бол аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн олон удаа түрүүлж байсан 2 баг юм. Тиймээс ч энэ тоглолт үнэхээр сонирхолтой болох нь тодорхой байлаа. Гэхдээ тоглолтын 1-р үе үнэхээр уйтгартай байсан юм. Гэхдээ нэг гоол орсон юм. 18 дахь минутад АС Миланы хаалгач Дидагийн том алдааг Раул Гонзалез Бланко чадварлаг ашиглаж гоолдсон юм.

Харин 2-р үе үнэхээр сонирхолтой болж байсан. Реал-н гол тоглогчдын нэг Кака хуучин багынхаа эсрэг тийм ч сайн тоглож чадсангүй. Гэхдээ Кака хаалга руу нилээд хэдэн цохилт хийсэн. Харин тоглолтын 63 дахь минутад АС Миланы найруулагч Андре Пирло 60 минут юу ч хийлгүй байжагаа л хажуугаас гаргасан бөмбөгийг аваад 30 гаруй метрээс яг л булан руу нь цохиж оруулсан. Пирлогын хувьд энэ тоглолт 1 Shot,1 Goal л байлаа.


Гэтэл энэ гоолоос 2хон минутын дараа Реал Мадрид болон Испанийн шигшээн багын ахлагч,хаалгач Икер Касиллас үнэхээр том бүр Дидагийн алдаанаас ч том алдаа гаргаж багаа алсан юм. Пато ч тэрнийг нь яг л Раул шиг чадварлаг ашиглаж хоосон хаалганд гоол оруулсан.

АС Милан Пирлогийн ачаар тоглолт нь эрс сэргэж эхэлсэн ба Реал-н зоонд ихэнх цагийг өнгөрүүлж байлаа. Харин тоглолтын 75 дахь минутад Реал ээлжит нэгэн булангийн цохилтоо хийсэн юм /Реал энэ тоглолтод 10 гаруй булангийн цохилт гүйцэтгэсэн/ Зүүн талаас Раул булангийн цохилтыг 16-н гадна зогсч байгаа Дренте-д өгсөн Дренте бөмбөгийг тогтоогоо л шууд хаалганы баруун доод буланд цохиж гоол оруулсан.

Тоглолтын тооны харьцаа 2:2 болж тоглолт ч ширүүсч байсан юм. Үүний нэг жишээ нь Раул Гонзалез, Рональдиньо болон Нестатай зодолдонгоо л алдсан. Гэвч шүүгч болон Кларенс Сийдорф салгасан юм. Харин зодооны салгагч Сийдорф маань нь 88 дахт минутад 16-н баруун талаас зүүн тал руу Пато-д нэгэн сайхан дамжуулалт өгсөн Пато ч тэрийг нь алдалгүй яг ирийн буланд нь цохиж оруулснаар энэ тоглолтод Россенаричууд Галактико-2-г Сантиаго Беренбауд нь ялсан юм.Мэдээж Man of the Match нь Пато гэх нь тодорхой байлгүй дээ. За ингээд бусад тоглолтуудын хариуг танилцуулъя.
Реал Мадрид 2:3 АС Милан /Раул,Дренте,Пато,Пирло,Пато/
ЦСКА Москва 0:1 Манчестер Юнайтед /Луис Антанио Валенсиа/
Бордо 2:1 Байерн Мюнхен /Сиани,Хамит Алтинтоп, Сиани автогоол/
Порто 2:1 АПОЕЛ /Халк,Перейра автогоол,Халк/
Волфсбург 0:0 Бешикташ
Цюрих 0:1 Марсейлл /Габрел Хайнз/
Ювентус 1:0 Маккаби Хайфа /Чиеллини/
Челси 4:0 Атлетико Мадрид /Калу,Лампард,Калу,Переа/

5 сэтгэгдэл:

Zipper said...

Энэ нээрээ гоё тоглолт болсон шүү

zoirgii said...

ene goy toglolt bolson bha bi shunu zuragt asaasan chni garch bsan CCTV5 deer l garch bsan tegeher durgu hureed uzeegui. Ene toirogt mana liverpool hojigdson ni joohon tiimhen l bna. Liverpool ene jil baga zereg taaru bh shig bna6 xabi uneheer ih uguilegdej bnada.

Mishka said...

REAL bol ugaasaa amjku za!!! ronaldo-n bertel odoo xzee c edgexku amli nasan turshin bertel avsn ter cin za.... cristian.zipper ee!!!! Forza MILAN(AC)

Намхай said...

Реал бол шилдэг нь гэдэгтээ олон хүн санал нэгдэнэ гэж бодож байна

maRsy. said...

ReaL oNe Is Only ReaL MaDRiD. Barca яадаг болцийн

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs