Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.07.2009

Пеллегрини Реал-г орхих уу??


Реал Мадрид клуб-г дасгалжуулж байгаа 54 настай Чили эр болох Мануел Пеллегрини-гийн ажилд Реал-н ерөнхийлөгч Флорентино Перез сэтгэл дундуур байна гэнэ шүү. Учир нь цаад нөхөр чинь арай гэж ерөнхийлөгч болоод өндөр үнээр авсан хэдэн тоглогчийг нь нөгөө Чили нөхөр чинь талбайд гаргахгүй байгаад бухимдаж байгаа гэнэ. Тэрээр Пеллегриниг шинээр авсан болон хуучин байсан шилдэг тоглогчдыг бүгдийг нь талбайд тоглуулахыг хүсч байгаа юм шиг байгаа юм. Гэтэл хариуд нь Пеллегрини: "Тоглогчид мэдээж талбайд гарахыг хүсдэг, Гэвч тэд тоглолт болгонд 90 минут тоглоод байвал хэцүү шүү дээ" гэж хэлсэн. Одоогоор нэг иймэрхүү хэв маягтайгаар 2 хөгшний харьцаанд сэв суучихаад байгаа юм байхаа.



За Харин алдарт Адидас Брендээс гаргаж буй Адидас Комик номын анхны гол дүрийн баатраар Ливерпуль-н амьд домог, Стивен Жеррард юм. Өдгөө 29 настай Ливерпуль клубын хүүхдийн багаас нь одоог хүртэл тоглосоор байгаа Английн домогт тамирчин маань Адидас комик-н гол дүр болсондоо сэтгэл хангалуун байгаа юм шиг байналээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs