Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.30.2009

Copa del Rey 4р шатны тоглолтууд өндөрллөө


Реал Мадрид 3-р дивизионы багт хожигдсон тул бусад дээд дивизионы багууд ихээхэн хянуур тоглосон байх.Барселона Културал Леонеса багийг 2:0-ээр хожжээ. 2 гоолыг 2-ууланг нь залуу тоглогч Педро хийсэн байна. Педро ийн Барсагийн төлөө бүх тэмцээнд гоол хийлээ. Тэрээр эхлээд Европын супер цомд, дараа нь Испаний Супер цомд, тэгээд Ла Лигт, мөн Аваргуудын лигт бүгдэд нь гоол хийжээ. Педро одоогоор 13 тоглолтонд 6 гоол хийгээд байна.

Дээд дивизионы Алмериа 4-р шатанд Б дивизионы Херкулест 1:2-оор, өнгөрсөн жил энэ тэмцээнд аман хүзүүдсэн Атлетик Бильбао Райо Валлеканод 0:2-оор тус тус хожигджээ.

Сельта Виго Тенерифийг 2:1-ээр, Хетафе Эспаньолийг 2:0-ээр, Валенси Алкояанаг 1:0-ээр, Депортиво Ла Корунья Мурсияг 1:0-ээр, Осасуна Хересийг 2:1-ээр тус тус хожсон бол Реал Зарагоза Малага багууд 1:1-ээр тэнцсэн байна.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs