Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.19.2009

Ливерпуль,Челси ялагдсан сайхан тойрог боллоо. /Week 9/


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Премьер Лигийн 9-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт ТОР 4-н хоёр нь ялагдсан юм.
Тэр 2-н нэг бол Челси клуб юм. Челси клуб Астон Виллагийн талбай дээр очиж тоглосон юм. Тоглолтын анхын гоолыг 15 дах минутад Дидиер Дрогба 27 орчим метреес гайхалтай цохилт хийснээр тоглолтын тооны харьцаа 1:0 болсон юм. Гэвч тоглолтын 32 дахь минутад Астон Виллачууд булангийн цохилтоо чулуу болгосон юм. Тус гоолыг Манчестер Ситигээс ирсэн төвийн хамгаалагч Данн мөргөж оруулсан юм. Харин энэ тоглолтын эцсийн цэгийг 52 дахь минутад дахиад л булангын цохилтоос дахиад л бас нэг төвийн хамгаалагч болох Коллинс мөргөж оруулснаар энэ тоглолтод Астон Вилла 2:1-р ялсан юм.



Харин нөгөө нэг ялагдагч том баг бол Ливерпуль клуб юм. Ливерпуль клуб Сандерландын талбайд зочилж тоглосон юм. Тус тоглолтын цорын ганц гоолыг Дарен Бент 5 дахь минутад гадны хүчин зүйлийн нөлөөтэйгөөр оруулсан юм. Тэр нь Ливерпуль-н хаалганы хажууханд нэг хийлсэн улаан бөмбөг байсан ба баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Бент яг тэр бөмбөг руу гуядаад чиглэлийг нь өөрчлөөд гоол оруулчихсан. Аз ч юм шиг, авъяас ч юм шиг гоол орсон юм.

Арсенал клуб энэ удаа Бирмингхамыг талбай дээрээ хүлээн авж тоглосон юм. Энэ тоглолтод Арсеналчууд 3:1-р ялсан юм.
Тус тоглолтын анхны гоолыг 16 дахь минутад Робин Ван Перси, Сонг-н дамжуулалтаар зүүн талын хурц өнцгөөс цөм цохиж гоолдсон. Дараачийн гоол энэ гоолоос 2хон минутын дараа орсон юм. Энэ гоолыг Росицкигийн дамжуулалтаар Диаби яг булан руу цохиж оруулсан. Харин Бирмингхамын нэр төрийн ганц гоолыг Алмуниагийн алдааг Боуэр ашиглаж гоол хийсэн. Энэ тоглолтын эцсийн цэгийг 84 дэх минутад Андрей Аршавин 16 дотороос яг буланд нь хөнгөхөөн цохиод оруулчихсан.
За харин ялвал Премьер Лигийг тэргүүлж эхлэх байсан Манчестер Юнайтэд Болтонг талбай дээрээ хүлээн авч тоглосон.


Болтончууд эхэндээ үнэхээр сул тоглолтыг үзүүлж байсан ч сүүлдээ үнэхээр сэргэж эхэлсэн юм. Энэ тоглолтын анхны гоолыг 5 дахь минутад талбайн зүүн жигүүрээс төь рүү хаясан бөмбөгийг "Алтан  Жаал" буюу Майкл Оуэн мөргөсөн.


 Хэдийгээр Оуэны мөргөлт хаалгаа онохгүй байх байсан ч Болтонгийн хамгаалагч Knight авто-гоол хийж багаа алсан юм.

Харин тоглолтын 2 дахь гоолыг 33 дахь минутад баруун жигүүрээс Гари Невиллийн пасс-г Луйс Антанио Валенсиа аваад тогтоогоод шууд цохисноор тоглолтын тооны харьцаа 2:0 болсон. 2-р үе эхлэхэд л Болтон бага багаар сэргэсээр 75 дахь минутад Болтоны зүүн жигүүрээс төв рүү хаясан пасс-г Тайлор мөргөж нэр төрийн ганц гоолоо хийж Манчестерээс явсан юм.

За ингээд тоглолтуудын хариуг танилцуулъя.
Манчестер Юнайтэд 2:1 Болтон Вандерэрс /Валенсиа,Knight,Тайлор/
Арсенал 3:1 Бирмингхам /Робин Ван Перси,Диаби,Аршавин,Боуэр/
Ливерпуль 0:1 Сандерланд /Дарен Бент/
Астон Вилла 2:1 Челси /Коллинс,Данн,Дрогба/
Эвэртон 1:1 Вулверхамптон /Дойл, Билялетинов/
Портсмут 1:2 Тоттенхам Хотспоур /Кинг,Дефоэ, Боатэнг/
Блакбэрн Роверс 3:2 Барнлий /Данн,Ди Санто,Чимбонда,Блайк, Ийглс/
Уйган Атлетик 1:1 Манчестер Сити /Н'Зогбиа, Петров/
Стоук Сити 2:1 Вест Хам Юнайтед /Бийтти,Апсон,Бийтти/

2 сэтгэгдэл:

Anonymous said...

First comment-Chi bol SUGA

Zipper said...

Би угаасаа л сугашдээ.

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs