Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.27.2009

"Эл Нино" Торрес-н ачаар Рафа аврагдлаа /Week 9/




За өнгөрсөн амралтын өдрүүдээр Премьер Лигийн 9-р тойргийн гол тоглолт буюу Ливерпуль-н эсрэг МанЮ өөрөөр хэлбэл МанЮ 1-р байрынхаа төлөө Ливерпуль амь насныхаа төлөө гэж нэрлэгдэж байсан тоглолтын шилдэг нь мэдээж дээрх хүн. Энэ л хүн Рафа-г ажилд нь үлдээж МанЮ-Ливерпуль гэх тоглолтын түүхэн дэх 52 дахь ялалтыг авчирсан хүн. Энэ үнэхээр сайхан ч тоглолт болсон. Энэ хүнээс өөр нэг сайн тоглосон хүн бол энэ


Энэ хүн үнэхээр багтаа хэрэг болж чадсан. Анхны гоолын пассыг 65 дахь минутад хаясан. Түүнийг нь ч Торрес аваад 16-н хурц өнцгөөс яг л булан руу нь зад цохисон. Ямар ч хаалгач үүнийг хааж чадахгүй байсан байхаа.


МанЮ-с харин ганц энэ эрхэм л тоглох шиг болов. Ганцаараа л багынхаа довтолгоог гүйцээж ганцаараа л сайн тоглолоо. Аа бас Уйган Атлетик-с ирсэн Луйс Анатанио Валенсиа дажгүй сайн тоглож Рүүни-д пассыг нилээн хэд өгцөн.



За тэгээд тоглолт угаасаа л Ливерпуль-н давамгайлал дор болж өнгөрсөн. Стивен Жеррард байсан байгаагүй талбай дээрээ ялж чадна гэдгээ харуулсан байхаа. Хэрэв ялагдсан бол ч Ливерпуль-г амжилтад хүргэж чадсан өнөөх Рафаел Бенитез маань хусуулах байлаа. МанЮ ч сүүлийн 15 минут Ливерпуль-н зоон дотор л бужигнаж байсан. Ардаа ганц Фердинанд л байх шиг байв. Үүнийг нь ч ашиглаж ганц сайхан сөрөг довтолгоог шүүгчийн мэдлийн цаг дуусхийн алдад Лукас Лейвагийн дамжуулалтаар сэлгээгээ орж ирсэн Давид Н'Гог гоолдсоноор бүх юмийг шийдчихсэн. Мөн өнгөрсөн жил энэ хоёр багын тоглолтон дээр улаан хуудас авч байсан Видич маань дахиад л улаан авчихсан. Ливерпуль-с Машерано тоглолт яг дуусах гэж байхад хэрэггүй алдаа гаргаж улаан авсан юм. Ингэснээр МанЮ Премьер Лиг дэх 1-р байраа алдаж 2-р байр руу ухарч байна.



За харин 1-р байрыг булаан авч чадсан Челси клуб Блакбэрн-г талбай дээрээ 5:0-р бут ниргэвээ гэж.
Анхны гоолыг 20 минутад зүүн жигүүрээс Анелкагийн төв рүү хаясан бөмбөгийг Блакбэрний хамгаалагч Гивет өөрийн хаалганд оруулж багаа маш томоор алсан.



 Угаасаа ч Челси энэ тоглолтын туршид довтолсоор байсан. 1-р үед Челси 15 удаа цохисны 6 нь хаалгаа оносон гэхээр ямар ширүүн довтолсон нь тодорхой байгаа бизээ. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад буюу 48 дахь минутад Дрогбагийн баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Блабкэрний хамгаалагчид 16-н гадагш гаргахад араас Франк Лампард гүйж орж ирээд цохисноор тооны харьцааг 2:0 болгосон.



Челсигийн дараачийн гоол төд удалгүй буюу 4хөн минутын дараа орсон юм. Энэ гоол энэ тойргийн хамгийн гоё гоол гэж бодож байна. Тус гоолыг өнгөрсөн жил Барсагийн эсрэг нэгэн харгис цохилт хийж байсан Майкл Ессиен оруулсан. Энэ удаа 36 орчим метреес үнэхээр гайхалтай цохилт гүйцэтгэж гоолдсон. Дэндүү хүчтэй дээрээс нь бөмбөгний нисэлт нь эргэлттэй учир хаалгачид хаахад тун хэцүү байсан байх.



Дараачийн гоол ч гэсэн бас л удсангүй Ессиены гайхалтай гоолоос 7хон минутын дараа 16-н шугам дотор Дидиер Дрогбаг унагасан учираас шүүгч Пеналти цохих эрхийг Челси-д өгсөн.Цохилтыг Франк Лампард гүйцэтгэж гоол хийсэн.
Харин эцсийн гоол ч гэсэн удсангүй ердөө 5хан минутын дараа Михайл Баллакын булангийн цохилтыг Дидиер Дрогба мөргөснөөр эцсийн цэгийг тавьсан. Ер нь энэ тоглолт 16хан минутанд л шийдэгдсэн гэж ойлгож болно дөө. 2-р үед орсон 4 гоол 48-64 гэсэн минутын хооронд л орчихсон. За тэгээд Дрогбагийн гоол ороход Блакбэрн бол хэдэн арван жилийн л дараа ялах байх гэсэн бодол төрсөн.
За тэгээд үлдсэн тоглолтуудын хуваарийг танилцуулъя.
Ливерпуль 2:0 Манчестер Юнайтед /Торрес,Н'Гог/
Челси 5:0 Блакбэрн /Гивет,Лампард,Ессиен,Лампард,Дрогба/
Болтон 3:2 Эвэртон /Лий,Кахилл,Класнич,Саа,Феллани/
Вулверхамптон 1:1 Астон Вилла /Агбонлохар, Ебанкс-Блайк/
Барнли 1:3 Уйган Атлетик /Флечер,Родаллега,Бойс,Родаллега/
Тоттенхам 0:1 Стоук Сити /Велан/
Халл 0:0 Портсмут 
Бирмингхам 2:1 Сандерланд /Риджвелл,МакФадден,Данн/
Манчестер Сити 2:2 Фулхам /Лескотт,Петров,Дафф,Демпсей/
Вест Хам Юнайтед 2:2 Арсенал /Коул,Диаманти,Ван Перси,Галлас/


2 сэтгэгдэл:

Zipper said...

МанЮ ялж чадахаар байсийн байжийж муу сугууд

Zoirgii said...

Za ene dolo honog mash nice bolloo
Top baguud maani ihenh onoo aldlaa uuniig ni saihan ch ashiglalaa. gevch mini uur negen demjdeg bag boloh mancity talbaideere
tentsssen haramsai l bna. gehde zugeer ted chadna

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs