Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.05.2009

Челси Лигийг тэргүүлж эхэллээ /Week 8/



За тэхээр өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон премьер лигийн 8-р тойргийн мэдээг хүргэе. За өчигдөр үнэхээр сонирхлотой, үзүүштэй тоглолтууд болж явагдлаа. Тэдний нэг нь Челси-Ливерпуль хэмээх гайхалтай тоглолт байлаа. Энэ тоглолтод Челси-с Петр Чех болон Жозе Босингва нар ороогүй ч тэдний хамгийн гол давуу тал нь тэд Стамфорд Бридж дээрэээ тоглосон. Үүнийхээ ч үр дүнг гаргаж чадсан юм. Эхний үе эн тэнцүүхэн тоглосоор дууссан юм. Харин хоёрдугаар үед Челси шууд л довтолсоор байсан. Төгсгөлгүй довтолгооны дүнд Дрогба-н дамжуулалтаар түүний партнер Анелка хөлөө сунган байж нэг гоол хийсэн. Энэ гоолын гол буруутан бол Ливерпуль-н хамгаалагчид байлаа. Тоглолтын гоол үүгээр зогссонгүй тоглолт дуусахын өмнө шүүгчийн мэдлийн цагт буюу 90+1 минутад Флорент Малуда гоолдсон юм.

Энэ тойргийн өөр нэг тоглолт нь Лигийг тэргүүлж байсан МанЮ- Сандерланд гэсэн тоглолт юм. Уул нь Сандерланд хожиж явжийлаа. Гэвч яг 3 оноог авдагын даваан дээр Сандерландын хамгаалагч Рио Фердинандын дүү Антон Фердинанд багаа алж өөрийн хаалганд гоол хийснээр багаа алж ахынхаа багыг аварлаа.


Энэ тойрогын хамгийн их гоолтой тоглолт болох Арсенал-Блакбэрн хоёрын тоглолтод 8 гоол орсон сонирхолтой тоглолт болсон. Уул нь Блакбэрн тоглолтыг сайхан эхлүүлсэн ч тааруухан төгсгөсөн юм. Тоглолт эхэлж байхад Нонза гоолдсон юм. Гэвч 17 дах минутад Арсенал-аас Вермалэн гоолдож тэнцүүлсэн ч 31 дэх минутад Блакбэрний тоглогч Данн гоолдож дахин тэргүүлж эхэлсэн ч тэдний тэргүүлэл 6 минут  ч хүрэхгүй хугацаатай байжээ. Аршавин болон Ван Перси 2 гоолдож Арсенал тоглолтыг тэргүүлж эхэлсэн юм. 1-р үе иймэрхүү өнгөрсөн. Харин 2-р үе Арсеналын мэдэл дор дууссан юм. Фабрегас,Валкот,Бендтнер нар гоолдсоноор Арсенал итгэл төгс яллаа. За ингээд үлдсэн тоглолтуудын хуваарийг танилцуулъя.


Челси 2:0 Ливерпуль /Анелка, Малуда/
Манчестер Юнайтед 2:2 Сандерланд /Бент, Жонес, Бербатов, Антон Фердинанд (OG)/
Арсенал 6:2 Блакбэрн Роверс /Нонза, Данн, Вермайлэн, Аршавин, Ван Перси, Фабрегас, Валкот, Бендтнер/
Барнлий 2:1 Бирмингхам Сити /Флетчер, Бикей, Ларссон/
Болтон Вандерерс 2:2 Тоттенхам Хотспур /Гарднер, Давиес, Чорлука, Кранчар/
Волверхамптон 0:1 Портсмут /Ебда/
Уэст Хам 2:2 Фулхам /Марфи,Гера, Коул,Станислас/
Халл Сити 2:1 Виган Атлетик /Хаселнэйк,Жиованни, Синклайр/
Эвэртон 1:1 Стоук Сити  /Осман, Хатт/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs