Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.21.2009

Барса,Ливерпуль ялагдлаа.



Өнгөрсөн шөнө Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө. Энэ тойрогт Барса болон Ливерпуль клубууд ялагдаж сенсаци тарилаа. За ингээд тоглолтуудын талаарх мэдээг хүргэе.
Будант Албионы шилдэг баг болох Ливерпуль клуб талбай дээрээ Францын Лион клубтай тоглосон. Тоглолтын анхны гоолыг 41 дэхь минутад Ливерпуль сөрөг довтолгоонд орж талбайн зүүн жигүүрээс Аурэлио-н талбайн төв рүү газраар өгсөн пасс-д хэн ч хүрэхгүй байсаар Бэнайон дээр ирэхэд Бэнайон нэг тогтоогоод шууд хаалга руу цохиж тоглолтын тооны харьцааг 1:0 болгосон. Энэ тоглолтод Ливерпуль-н гол тоглогч болох Стивен Жеррард бэртэл авч тоглолтыг орхисон юм. Харин 2-р үе эхлэхэд Лион сэргэж эхэлсэн ба 72 дахь минутад Лион клубыхан булангийн цохилт хийсэн юм. Булангийн цохилтыг Каллстром гүйцэтгэж талбайн төв рүү нилээн өндөр өгөхөд ирсэн бөмбөгийг Рейна хатгаж гаргасан юм.  Гэвч довтолгоо үүгээр төгссөнгүй. Бөмбөгийг Тоулалан тогтоогоод гуядахад Рейна хаасан ч Макоун дахин мөргөсөн гэвч бас л Рейна хаасан харин довтолгооны цэгийг сэлгээгээр орж ирсэн Максиме яг булан руу цохиж оруулснаар тоог  тэнцүүлж чадсан. Ливерпулийхан ч тэр Лионыхон ч тэр тэнцээгээр өндөрлөнө гэж байтал шүүгчийн мэдлийн цагт талбайн баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг мөн л сэлгээгээр орж ирсэн Фабион Делгадо чулуу болгосноор багтаа ялалт авчирч чадсан.


Харин нөгөө нэг том ялагдагч баг бол Барселончууд юм. Тэд талбай дээрээ Казанын Рубин-г хүлээн авч тоглосон юм. Тоглолт дөнгөж эхэлж байхад буюу 2 дахь минутад Рубины хагас хамгаалагч Ряазанцев 25 орчим метрээс хөлийн гадар хэсгээр нэгэн гайхалтай цохилт хийснээр тоглолтыг Рубинчууд тэргүүлж эхэлсэн юм. 1-р үед үүнээс өөр гоол орсонгүй. Харин 2-р үе эхлээд удаагүй байхад 47 дахь минутад талбайн төвөөс Xavi-н урагш хаясан бөмбөгийг Златан Ибрахимович цээжин дээрээ тогтоогоод баруун талын хурц өнцгөөс шууд цохиход цаад талых нь шонг оноод орсон юм. 72 дахь минутад Рубинчууд тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Энэ гоолыг Караденик хаалгачийн эсрэг ганцаараа шахам гарч ирж байгаад оруулсан юм. Харин Барсачууд шүүгчийн мэдлийн цагт тоог тэнцүүлэх шахсан ч тэр нь шон оносон юм.
Өнөөдөр шөнө үнэхээр сонирхолтой тоглолтууд болж явагдах юм. Жишээ нь: ЦСКА Москва-Манчестер Юнайтед, Челси-Атлетико Мадрид, Реал Мадрид-АС Милан гэх тоглолтууд болж явагдана. Өчигдөр орой болсон тоглолтуудын хуваарийг танилцуулъя.
Интер Милан 2:2 Динамо Киев /Станкович,Самуел, Лушио, Михалик/
Ранжерс 1:4 Унериа Урзичени /Вилана,Биласко,Лафферти,МакКуллоч,Брандон/
Барселона 1:2 Рубин /Ибрахимович,Ряазанцев,Караденик/
Штуттгарт 1:3 Севийя /Елсон,Скуйллачи,Жесус Навас,Скуйллачи/
Дебречен 3:4 Фиорентина /Звитович,Рудолф,Коулабали,Муту,Жилардино,Муту,Сантана/
Ливерпуль 1:2 Олимпикуе Лион /Бэнайон,Максиме,Делгадо/
Алкмаар 1:1 Арсенал /Мендес Да Силва, Францеск Фабрегас/
Олимпиакос 2:1 Стандарт /Митроглоу,Столтидис, Де Камарго/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs