Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

10.15.2009

Орос болон Герман тэнцлээ.



За бараг Дэлхийн аваргын урьдчилсан шатны талаар мэдээ хийж чадсангүй тул нэг  мэдээ хийхээр шийдэв. За энэний өмнөхөн Орос-Герман гэх тоглолт болсон ба энэ тоглолтонд 1:0-р Германчууд ялсан юм. Харин Герман-д ялагдсан Оросууд энэ удаа сул өрсөлдөгч Азербейжантай таарсан ч арай л барсангүй. Тоглолтын 13 дахь минутад 16-н шугам дээрээс цохисон бөмбөгийг Азербейжаны хаалгач Шукуров хаасан ч гэсэн Андрей Аршавин ойсон бөмбөгийг нэмж оруулснаар тоглолтын тооны харьцаа 1:0 болсон юм.


Гэвч тоглолтын 54 дах минутад Азербейжаны тоглогч Жавадов 20 орчин метрээс цохисон бөмбөг яг Акинфеевын урд ойгоод орсон юм. Ингэснээр Оросууд ялах юман дээр тэнцсэнээр 1 оноо авлаа.
За харин 100%-н амжиллтай явж байгаад Украйны шигшээд ялагдсан Англичууд энэ удаа Беларус-д уураа гаргаж 3:0-р ялжээ.Анхны гоолыг 4 дэх миунтад Барригийн талбайн төвөөс зүүн жигүүр рүү үнэхээр сайхан гаргаж өгсөн бөмбөгийг Агбоглохар аваад төв рүү газраар хаяхад түүнийг нь Петр Кроуч цохиж оруулсан.


Дараачийн гоолыг 59 дэх минутад Шон Райт-Филиппс 16-н баруун өнцгөөс цохиж гоолдсон юм. За ингээд эцсийн цэгийг 75 дахь минутад Жермайн Дефое-н цохисон бөмбөгийг хаалгач хаасан ч ойсон бөмбөгийг Петр Кроуч нэмж оруулснаар DOUBLE хийлээ.
Харин Оросуудыг Люжник-д нь ялаад байсан Германчууд Финландтай тоглолоо. Ихэнх хүмүүс Германыг ялна гэж бодож байсан ч тоглолтын анхны гоолыг 11 дэх минутад Финландын тоглогч зүүн жигүүрээс өгсөн бөмбөгийг төвд байсан тоглогч мөргөхөд замаас нь Йоханссон аваад 1-1 гарч ирээд гоолдсон юм. Энэ тоглолтод Финландууд маш сайн тоглосон мөн өөрсдийгөө ялчлаа гэж бодож байтал 90 дэх минутад Германы хамгаалагч Хейко Вестерманны алсын цохилтыг Финландын хаалгач Жасклейнан хаасан юм.


Гэвч үүгээр довтолгоо дуусаагүй бөгөөд Озил бөмбөгийг аваад төв рүү хаяхад Мирослав Клозэ 16-н шугам дотор бөмбөгийг тогтоогоод газраар хаяхад Лукас Подольски баруун хөлөөрөө бараг л шүргээд өнгөрсөн мэт зөөлхөн цохиж гоол оруулсан юм. Ингэснээр Германчууд Оросуудтай адилаар 1 оноо авсан юм. За Ингээд бусад тоглолтуудын хариуг танилцуулъя:

Румин 3:1 Фароэ-н арал /Апосто,Букур,Мазил/
Чех 0:0 Хойд Ирланд
Литва 2:1 Серби /Каланос,Станкевичиус, Ёованович/
Сан Марино 0:3 Словени /Новакович,Стеванович,Сулэр/
Дани 0:1 Унгар /Бузсби/
Португал 4:0 Малта /Нани,Симао,Мигуэл Вэлэсо, Эдинио/
Швед 4:1 Албани /Меллберг,Берг,Меллберг,Свенссон,Салихи/
Франц 3:1 Австри /Бензема, Анри, Андре-Пьерре, Жанко/
Польш 0:0 Словак
Герман 1:1 Финланд /Йоханссон,Подольски/
Англи 3:0 Беларус /Кроуч, Райт-Филиппс,Кроуч/
Орос 1:1 Азербейжан /Аршавин, Жавадов/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs