10.30.2009
Гахайн ханиад Болтонд илэрлээ
Блекбурны араас ПЛ-ийн өөр нэг баг H1N1 вирүс тээгч болсон байна. Болтоны менежер Гари Мэгсоны мэдээлж байгаагаар тус багийн 4 тоглогч мөн нэг дасгалжуулагч гахайн ханиад хүрсэн гэж байна. Харин яг ямар тамирчин өвчилсөнийг менежер хэлсэнгүй. Бид эмч нарын зөвлөж байгаа бүхийл арга хэмжээг авахыг хичээсэн. Харамсалтай нь өвчлөлөөс холуур өнгөрч чадсангүй. Одоо гахайн ханиад авсан тоглогчдын биеийн байдал сайн байгаа. Нэмж хэлэхэд үүний өмнө Блекбурн багийн Крис Самба, Дэвид Данн нар гахайн ханиад өвчнөөр өвчилсөн нь тодорхой болсон билээ. Харин хамгийн анх хөлбөмбөгийн багуудаас Францын ПСЖ энэ өвчнийг авсан байгаа. Үүнээс болоод Марсельтай хийх тоглолт хойшилж байсан юм.
Баттай мэдээллийн эх сурвалж:C1
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа