Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.05.2009

ЛИГИЙН ЦОМЫН ӨДӨР ТОВЛОГДЛОО


Лигийн цомын шөвгийн наймд “Блэкберн Роверс”-тэй зочлон тоглох тоглолт 12 сарын 2 өдөр Монголын цагаар 4:00-оос эхлэнэ.
»»  Цааш унших

ЛЭМПС: ТОГЛОЛТ ӨӨР Ч ҮР ДҮН ИЖИЛ


Пенальтийн хаан Лэмпард биднийг ээлжит гайхамшигт ялалтын дараа тайвширах хэрэггүй гэж захиж байна.
Тэр “Болтон”-той тоглоход оноог нээсэн. Тэр мөн л тоглолтын сүүлийн минутанд Дрогбад 4 дэх гоолыг хийхэд тусалсан юм. Тэгэхээр бид 4 хоногт “Болтон”-г хоёр удаа 4:0 бут нэргэлээ.
Тоглолтын дараа хагас хамгаалагч маань багийнхаа тоглолтод маш их сэтгэл өндөр байгаагаа ярилаа.
“Маш сайхан зохион байгуулалттай тоглолт боллоо. Бид нилээн эрт сайн тоглож эхэлсэн. Бид энэ удаа “Болтон”-г хүчтэй байх болно гэдгийг мэдэж байсан. Үнэндээ ч тэд үе үе бидэнд аюул учруулж, сайн тоглож байсан.”
“Эхнээсээ л тоглолт өөр болох нь ойлгомжтой байсан. Айлчлан тоглох үргэлж л хэцүү байдаг. Тэднийд сайн хүчтэй тоглогч нар байсан. Урд нь Кевин Дэйвис. Тиймээс бид урагшаа гарах бүх л боломжийг хайсан. Харин лхагва гарагт бол бид бараг л хүссэнээ хийж байсан. Сүүлийн тоглолтод бид илүү хүч гаргасан. Аз болоход бид үүнийг хийж чадлаа.”
“Өөрсдийнхөө илүүг үзүүлэхийн тулд завсарлага болтол хүлээх хэрэг гарсан. Өрсөлдөгчийн азгүйтлээр Дрогба пенальти ба улаан картын шалтгаан болсон. Бид пенальти хийгээд 1:0 урагшаа гарсан байхад биднийг ялна гэдэгт эргэлзэх хэрэггүй.”
Бид хамтдаа маш нөхөрсөг, сайн тоглодог. Хаалгандаа бөмбөг алдахгүй олон тоглолт хийж байгаа нь багийн нийт хамгаалалтын хүчийг харуулж байна. “Астон Вилла”-д хожигдсон нь гунигтай ч, түүнийгээ ч сайн зассан.”
Одоогоор бид 10 сарын 17-ны “Вилла Парк”-д хийсэн тоглолтоос хойш 4 тоглолтод 17 гоол хийж нэг ч гоол өөрийн хаалгандаа алдсангүй. Энэ бидэнд Аваргуудын лигт хэсгээсээ шалгарах, ням гарагт “Манчестер Юнайтед”-г ялвал Премьер лигт урагшлах чухал долоо хоногийн өмнө бидэнд бэлтгэл сэргээх зүйл болж байгаа.
“Эргэн тойронд бүгд л чухал тоглолт гэдгийг ойлгож байна. Аваргуудын лигт бид сайн тоглож байгаа. Дараа нь “Манчестер Юнайтед” хүлээж байгаа, хэн нэгэнд нь илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж бодохгүй байна.”
“Бид бүгд л тоглолт ойртож байгайг мэдэж байна. Бид хичээж эхлээд байгаа, хүснэгтийн дээд талд байгаа бидний хувьд чухал өрсөлдөгчөөсөө оноо улам илүү хол болгохыг хичээх болно. Одоо бол бид сайн байгаа ч өөртөө өчүүхэн амралт өгчих юм бол энэ форм юу ч үгүй алга болно. Тиймээс үргэлж л ажиллаж илүү сайн болж байна”.
Лэмпардын энэ пенальти шигшээд хийсэнтэй нь нийлээд улирлын 5 дахь нь болж байгаа ба тоглогч маань ийм аз нь зөвхөн бэлтгэлийн үр дүн гэж тооцож байна.
“Ямар ч нууц байхгүй, зүгээр л би пенальти цохих илүү бэлтгэл хийж байгаа. Нууц байсан ч гэсэн хэнд ч хэлэхгүй байсан.”
“Чухал гоол хийх маш их тааламжтай. Урагшаа гаргадаг гоолууд. Би үргэлж үүнд бэлтгэл хийдэг. Энэ нь формондоо байхад минь тусалдаг. Үргэлж л ямар нэг нөхцөл байдлыг үүсгэх боломжгүй, гэвч техник дээрээ үргэлж ажиллах болно. Үүнийгээ ч бид хийж байгаа. Тиймээс бид жинхэнэ гоолын боломж гарахад цохилтод бэлэн байна”
»»  Цааш унших

11.04.2009

Өнөө шөнө Рафа-н ирээдүй шийдэгдэнэ.


Өнөө шөнө Ливерпулийг хөл дээр нь босгож байсан Рафаел Бенитез-н ирээдүй хаашаа эргэх нь шийдэгдэх чухал орой болно. Энэ тоглолтод Ливерпуль-н хамгийн чухал тоглогч болох Стиви Жи буюу Стивен Жеррард оролцох боломжгүй нь тодорхой болсон. 





Өмнөх Ливерпуль-д болсон тоглолтод Лион клуб Ливерпультэй тоглож ялалт байгуулсан. Тэр үеэс хойш Рафа-н баг тасралтгүй ялагдал,тэнцээг амссар байсан. Мөн үүнтэй зэрэгцээд Рафа-н ирээдүй улам л бүрхэг болсоор байсан. 2 долоо хоногийн өмнө МанЮ-г ялж чадсан. Гэвч үүний дараа өнгөрсөн долоо хоногийн Премьер Лигт Фулхам-д 3:1-р бут ниргүүлсэн. Хэдийгээр Ливерпуль-с Жеррард,Аквилани,Аурэлио,Аггер гэх хүмүүс байгаагүй ч Фулхам гэх өөрөөсөө хамаагүй сул багт 3:1дүүлнэ гэдэг бол шившиг гэж хэлж болно. 
Өнөө шөнө Ливерпуль-д бэртэл нь эдгэрсэн Аквилани гарж магадгүй байна. Өнөө шөнө гарах Ливерпуль-н гарааны 11: 
Хаалгач: Пепе Рейна
Баруун Жигүүрийн Хамгаалагч:Жэми Каррагер
Төвийн Хамгаалагч:Сотириус Киргиакос
Төвийн Хамгаалагч:Даниел Аггер
Зүүн Жигүүрийн Хамгаалагч:Эмилиано Инсуа
Баруун Жигүүрийн Хагас Хамгаалагч:Алберто Аквилани
Төвийн Хагас Хамгаалагч:Хавиер Машерано
Зүүн Жигүүрийн Хагас Хамгаалагч:Лукас Леэйва
Довтлогч:Дирк Кюут
Довтлогч:Фернандо Торрес
Довтлогч: Ёосси Бэнайоун                                гэх хүмүүс орно.


Мэдээж Рафа Фернандо Торрес-д маш их итгэл хүлээлгэж байгаа. 





Ливерпуль-г ялсан ба тэнцсэн багууд:Фиорентина,Арсенал,Фулхам,Сандерланд,Лион,Челси гэх багуудад ялагдаад байгаа. Тиймээс өнөө шөнө ялагдвал Ливерпуль өөрсдийн түүхэнд бичигдэх том Анти амжилтаа үргэлжлүүлсээр байх болно.







»»  Цааш унших

8 тоглолт 26 гоол


Өнгөрсөн шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн A,B,C,D хэсгүүдийн тоглолтууд болж өнгөрлөө. Ингээд тоглолтуудын талаар зураг хөрөгтэй нь дэлгэрэнгүй гэгч нь танилцуулъя.
Маккаби Хайфа 1:0 Ювентус /Каморанеси/
Энэ тоглолт Маккаби Хайфа-н Рамат Ган хэмээх цэнгэлдэхэд болсон.
Тоглолт анхнаасаа л өрсөлдөөнтэй болж байсан. Ювентусээс Диего үнэхээр сайн тоглож байсан. Тоглолтын шилдгээр ч Диего тодорсон.


Тоглолтын цорын ганц гоолыг 45+1 минутад баруун жигүүрээс Амаури-н төв рүү хаясан бөмбөгийг Мауро Каморанеси цохиж оруулсан. Маккаби Хайфа-с хаалгач нь дажгүй тоглох шиг болсон. Бусад хүмүүс нь олигтой тоглож өгөхгүй л байлаа. Хаалгач нь нилээд хэдэн удаа багаа аварч байсан ч багынхан нь ёстой сугарцан байсан.



Манчестер Юнайтед 3:3 ЦСКА Москва /Оуэн,Скоулз,Валенсиа,Дзагоев,Красич,Березуцки/
Энэ тоглолтод МанЮ-ыхан Мөрөөдлийн цэнгэлдэх Олд Траффорд-доо сэлгээний хэд хэдэн тоглогчыг гаргасан байсан.. Гэхдээ тоглолтын дундуур гарааны тоглогчдийг гаргахгүй бол болхоо байсан л даа. Гараанд Еврагийн оронд Фабио Да Силва гарсан ч сэлгээнд Еврагийн оронд суусан. Мөн Рүүнийгийн оронд Мачеда гарсан ч мөн л сэлгээнд суусан. Аа харин нөгөө нэг сэлгээгээр гарсан хүн бол өмнөх премьер Лигийн тоглолтод дажгүй тоглосон Обертан юм. Энэ удаа тийм ч сайн байгаагүй.
Тоглолтын анхны гоолыг 25 минутад ЦСКА-ыхан бөмбөгийг аваад өөрийн зооноос урагш хаяхад Милос Красич мөргөж урагшаа Дзагоев-т өгсөн Дзагоев аваад урагш бөмбөгийг тууж явсаар 16 дотогш ороод нилээн хурц өнцгөөс, гоол ороход үнэхээр хэцүү байрлалаас хаалганы яг булан руу нь цөм цохиж гоолдсон. Үнэхээр гайхалтай гоол орсон.


Харин дараачийн гоол үүнээс ердөө дөрөвхөн минутын дараа буюу 29 минутанд баруун жигүүрээс Луис Антанио Валенсиа төв рүү хаяхад ирсэн бөмбөгийг Луйш Нани өсгийдөж Оуэн рүү хаяхад Оуэн ч боломжийг 100% ашиглаж тооны харьцааг 1:1 болгож чадсан.

Гэтэл ЦСКА-ыхан 6 минутын дараа шууд л хариуг нь барьж чадсан. Энэ довтолгоо нь үнэхээр    гайхалтай довтолгоо болж чадсан. Баруун жигүүрээс 16-н шугам дээр зогсож байсан Нецид-руу хаясан бөмбөгийг авах гэж байгаа дүр үзүүлж хажуунаас Алдонин орж ирээд бөмбөгөн дээгүүр алхаад өнгөрөхөд МанЮ-н хоёр ч хамгаалагч Алдонин-г дагаад намирчихсан. Яг тэр хоёр хамгаалагчаар хамгаалуулж байсан Красич, Нецид-с жоохон цаана сул зогсож байгаа анзаарч шууд нэг хүрэлтээр Красич руу хаяхад Красич Ван Дер Сар-н эсрэг ганцаараа гарсан. Гэхдээ тэр гоолоо зүгээр ч нэг хийлгүй Ван Дер Сар-г хуураад гоолдсон.

Тоглолтын 1-р үе ийм 3 гоолтой дуусаан. Харин хоёрдугаар үе дөнгөж эхлээд байж байхад Евгени Алдонин зүүн жигүүрээс чөлөөт цохилт гүйцэтгэсэн. Төв рүү нилээн өндөр хөөрч очсөн бөмбөг нүүрний шугамаар бараг гарахын даваан дээр ах дүү Березуцки-н нэг болох Василли Березуцки унаж мөргөж гоолдсон. Березуцкиг хамгаалж байсан Фабио Да Силва бол түүний хажууд хамаагүй жижигхэн мөн Березуцкиг хамгаалж байгаад алдаа гаргасан.

МанЮ-ыхан талбай дээрээ 3:1-р ялагдаж эхлэхэд нэг юм Фергусоны царай барайгаад нөгөө шилдэг тоглогчдоо гаргаж эхэлсэн. Тэрний ачаар 84 минутад баруун жигүүрээс чөлөөт цохилтыг Гари Невилл гүйцэтгэсэн. Талбайн төв рүү хаяхад Паул Скоулз яг зүүн дээд булан руу нь мөргөж гоолдсон.

Харин тоглолтын нэмэлт цаг дуусаж байхтай зэрэгцээд Луис Антанио Валенси 25 орчим метрээс цохисон ч ЦСКА-н хамгаалагчийн биед ойж чиглэлээ өөрчлөн гоол орсон. Энэ гоол орсоны дараа ЦСКА-ыхан гэж Акинфеев-с авхуулаад бөөн уйтгар гунигийн эзэд болцгооцон.

АС Милан 1:1 Реал Мадрид /Карим Бензема,Роналдиньо/
Мэдээж энэ тойргийн хамгийн сонирхолтой,хамгийн агуу тоглолт бол мэдээж энэ хоёр багын тоглолт юм.
Тоглолт Сан Сирод болж явагдсан. Хоёр баг ээлжилж довтолгоо өрнүүлснээр байсан. Гэхдээ тоглолтыг эхлээд Реал тэргүүлсэн. 29 минутад КАКА 16-н гаднаас цохисон гэвч замдаа жоохон хачиир аваад хаалганд очсон гэвч Дида хааж чадсан гэхдээ ойсон бөмбөгийг Бензема шууд нэмж гоол оруулж чадсан.


Гэвч Реал-н тэргүүлэл 6 минут л үргэлжилсэн.
Зүүн жигүүрээс "Замбраатай" Замбротта эрчтэй гүйж ороод яг төв рүү хаях мөчид Пепе урдуур нь сууж орж ирсэн. Гэвч шүүгч Пепег гараараа хаасан гэж үзээд шууд л Пеналти өгөв.
Пеналтиг Рони үнэхээр цөм, маш нарийн цохисон. Бүх цаг үеийн шилдэг хаалгач ч хааж чадахааргүй цохилтыг гүйцэтгэсэн.

Атлетико Мадрид 2:2 Челси /Агуэро,Агуэро,Дрогба,Дрогба/
За энэ тоглолт Реал-Миланы дараа орох сонирхолтой тоглолт байсан.
Өмнө нь Мадрид-ыхан Будант Албион-д Челси-д бут ниргүүлж байсан. Харин энэ удаагаа хариугаа авахаар Висенте Калдеронд тоглосон. Челсигийн дасгалжуулагч Карло Анчелотти энэ тоглолтод Дэку,Баллак,Анелка зэрэг тоглогчдыг сэлгээнд суулгасан. Угаасаа ч эднарын оронд гарсан хүмүүс нь ч ур чадварын хувьд бараг л адил. Тиймээс Челси-н хувьд сэлгээ хийсэн хийгээгүй бараг л ялгаагүй байдаг.
Тоглолтын нэгдүгээр үед ямар ч гоол ороогүй гэсэн хэдий ч Атлетико Мадрид тасралтгүй довтолж байсан. Хэд хэдэн маш аюултай алсын цохилты хийсэн. Тэр болгоны Петр Чех хааж  чадаж байсан. Харин хоёрдугаар үеийн 66 минутад анхны гоол орсон. Энэ гоолыг Атлетико Мадрид-н залуу довтлогч Күн Агуэро сэлгээгээр орж ирээд хийсэн. Талбайн зүүн жигүүрээс төв рүү хаяхад Жон Терри 16-н гадагш мөргөсөн. Гэвч хойно зогсож байсан Агуэро агаар дээр нь шууд цөм гуядаж гоолдсон. Харин тоглолтын сүүлийн 10 минут үнэхээр гайхалтай болсон. 82 минутад зүүн жигүүрээс Флорент Малуда төв рүү хаяхад бөмбөгийг Дидиер Дрогба мөргөж тоог тэнцүүлсэн.


 Дрогба-н гоол үүгээр зогсолгүй 88 минутад Дидиер Дрогбад талбайн төвөөс пасс өгөхөд Дрогба аваад хоёр хүнээс мултарч гарч ирээд хаалгачын эсрэг ганцаараа гараад цохисон гэвч хаалгач Асержо хаасан ч Дрогба дахин нэмснээр тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч энэ тэргүүлэл ердөө хоёрхон минут л үргэлжилсэн.
90 миунатд Атлетико Мадрид-н довтлогч Күн Агуэро 23 орчим метрээс хаалттай цохил цохиж гоолдсон. Үнэхээр гайхалтай гоол орсон.






Бусад 4 тоглолтын хариу:
Марсейлл 6:1 Цюрих /Аэгэртэр,Абриел,Нианг,Хилтон,Чейроу,Брандао, Алфонсое/
Бешикташ 0:3 Волфсбург /Мисимович,Гентнер,Зеко/
Байерн Мюнхен 0:2 Бордо /Горкуфф,Чамахх/
АПОЭЛ 0:1 Порто /Фалкао/
»»  Цааш унших

Real vs Ac milan tentseegeer undurluluu.



Unuudur ugluu 3:45 aas Avarguudiin league-d 9 turuulsen Real-iin esreg 7 turuulsen Ac milanii toglolt buyu Buh europiin derby ehelj tentseegeer duuslaa.Toglolt ehleed Real buren sanaachlagiig avch togloj bailaa.Ulmaar ehnii goal-iig ted 29'-d hiisen.Kaka-iin gazraar huchtei tsohison bumbug baga zereg hachir avsnaar Dida barij avch chadalgui aldaj oij irsen bumbugiig benzema hurts untsuguus mash huchtei tsohin goal-dsnoor toonii haritsaa 1:0 bolson.Ene goal orsnoos hoish milanii dovtolgoo shiruusch ehelsen.Zambrotta-iin tov ruu haysan damjuulaltiig pepe garaaraa zogsoosnoor shuugch penalty zaaj uuniig ch ronaldinho "chuluu" bolgon toonii haritsaag 1:1 bolgoson.Uunees hoish 2 bag ali ali ni dovtolgoogoo shiruusgesen ch ali ni ch amjilt ololgui toglolt 1:1 eer duussanaar 2 bag ger luugee 1,1 onootoi butslaa.



busad togloltiin dun

Group
Home

Away


A
FC Bayern München
0-2
FC Girondins de Bordeaux


A
Maccabi Haifa FC
0-1
Juventus


B
Beşiktaş JK
0-3
VfL Wolfsburg


B
Manchester United FC
3-3
PFC CSKA Moskva


C
AC Milan
1-1
Real Madrid CF


C
Olympique de Marseille
6-1
FC Zürich


D
APOEL FC
0-1
FC Porto


D
Club Atlético de Madrid
2-2
Chelsea FC




»»  Цааш унших

11.03.2009

Росенари v Галактикос 2 "Их Тулааны Өмнө"


За өнөө шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Реал Мадрид-АС Милан гэх хоёр багын тоглолт 80000 хүний суудалтай дээрэх цэнгэлдэхэд болох гэж байна.
Өмнөх тоглолтод Реал Мадрид талбай дээрээ улаан харуудад 3:2-р ялагдсан мэдээж Man Of The Match буюу тоглолтын шилдэг нь Александро Пато гэх дөнгөж 19 настай залуу болсон.


Мэдээж энэ хоёр баг бол Аваргуудын Лигт хамгийн олон түрүүлж үзсэн хоёр баг юм.





Энэ тоглолтод Реал Мадридаас Криштиану Роналду болон Гути хоёроос бусад бүх л сайн хүмүүс нь байгаа. АС Миланы хувьд ч мөн адил.
Реал Мадрид:Касиллас,Серхио Рамос,Пепе,Раул Албиол,Арбелоа,Кака,Алонсо,Лассана Диарра,Марсело,Гонзало Игуайн,Карим Бензема
АС Милан:Нелсон Дида,Абате,Неста,Силва,Замбротта,Гаттузо,Пирло,Сийдорф,Рональдино,Инзаги,Пато
нар оролцох юм байна.
За тэгээд хэн ялахыг нь сайн мэдэхгүй байгаа ч Реал Мадридийгаа л дэмжинэдээ. Тоглолт өнөө шөнө Монголын цагаар 02:45 минутаас эхлэх болно.
»»  Цааш унших

La Liga /Week 9/


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ла Лигийн 9-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. 
Энэ тойрогт Реал Барса хоёрын онооны зөрөө ! болж багассан юм. Энэ тойрогт Реал Мадрид талбай дээрээ Хетаф-г хүлээн авч тоглосон. Тоглолт анхнаасаа л үзэгчдийг уйдаахааргүй тоглолт болсон. 28 дахь минутад Реал-н хамгаалагч Раул Албиол Солдадл дээр гаргасан алдаанаас болж улаан картыг дэндүү эрт авсан. Гэсэн ч Хетаф-ыхан энэ боломжийг ашиглаж чадаагүй юм.  Энэ тоглолтод Хетаф-с Солдадо л сайн тоглох шиг болсон. Тоглолтын 53 минут Реал-н зүүн жигүүрийн хамгаалагч Марсело талбайн төвөөс 16-н шугам руу Гонзало Игуайн руу хаясан Игуайн бөмбөгийг цээжин дээрээ тогтоож байгаад жоохон урагшлаад солгой хөлөөрөө цөм цохиж гоолдсон.



Дараачийн гоол ердөө 3хан минутын дараа буюу 56 минутад талбайн төвөөс урагшилсаар байсан Карим Бенземагийн баруун жигүүр лүү өгсөн пассыг Гонзало Игуайн аваад жоохон урагшилж байгаад дахин гоолдсон. 



Харин Реал-н мөнхийн өрсөлдөгч Барселона, Осасунагийн талбайд зочилж тоглосон юм.  Тоглолт тийм ч сонирхолтой болоогүй. Тоглолтын анхны гоол оролгүй удаж байгаад 72 минутад 16-н гаднаас баруун жигүүр лүү Лионел Месси Карлос Пуёол-д өгсөн. Пуёол бөмбөгийг тогтоогоод талбайн төв рүү газраар пасслахад Седоу Кейта тогтоогоод цохиж оруулсан.



Харин тоглолтын нэмэлт цаг дуусахын алдад буюу 90+3 минутад Осасуна сүүлийн довтолгооноо хийсэн Осасуна-н хагас хамгаалагч Камукас зүүн жигүүрээс төв рүү хаяхад түүнийг нь Жерарп Пике гаргах гэж байгаад авто-гоол оруулж Осасуна-н үзэгчдэд бэлэг барисан юм. 








Ингэсэнэр тоглолтын тооны харьцаа 1:1 болж Реал-Барса хоёрын онооны зөрүү 1 болсон юм.


Ингээд Ла Лигийн 9-р тойргийн тоглолтуудын хариуг танилцуулъя:





Реал Мадрид 2:0 Хетаф /Игуайн,Игуайн/
Осасуна 1:1 Барселона /Кейта,Пике авто гоол/
Реал Зарагоза 2:1 Алмериа /Лафита,Пулидо,Жуанма Крутиз/
Херез 0:2 Севийя /Неградо,Фабиано/
Вийяреал 5:0 Тенерифе /Лоренте,Пирес,Росси,Кани,Лоренте/
Атлетик Билбао 0:1 Атлетико Мадрид /Мартинес/
Эспаниол 1:1 Валидолид /Гарсия,Мэдунянин
Малорка 1:0 Расинг /Вебо/
Депортиво 1:1 Спортинг Гэйон /Лассад,Кастро/
Малага 0:1 Валенсия /Наварро/


»»  Цааш унших

Harluulsan hesgiin tsaana hen baina ve?

1)2)
3)
4)
5)

ene hediig taagaarai.
»»  Цааш унших

11.02.2009

Рафа-н амьдралыг бараг л шийдсэн тойрог боллоо. /Week 10/


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Английн Премьер Лигийн 10-р тойргийн тоглолтууд явагдлаа. Хамгийн их сенсаци тарисан тоглолт бол Фулхам-Ливерпуль гэх тоглолт юм.
Хэдийгээр Ливерпуль-с Глен Жонсон,Стивен Жеррард нар ороогүй ч тэд өөрсдөөсөө хамаагүй муу багт 3:1-р ялагдсан нь нөгөө халагдангаа алдаад байгаа Рафа-н ирээдүйг бараг л шийдээд өгцөн. Гэхдээ нөгөөдөр буюу Лхагва гарагт Ливерпуль Лионы талбайд очиж тоглоно. Хэрэв Ливерпуль тус тоглолтод ялагдвал Рафа халагдана, Ливерпуль Аваргуудын Лигт хэсгээсээ гарах боломж маш бага болно. Тиймээс энэ 10-р сар Рафа болон Ливерпулийн хувьд маш хүнд өнгөрлөө.
Энэ тоглолтод Ливерпулээс Каррагер,Филипп Деген хоёр улаан кард авснаар горьдлого тасарсан юм.




Тоглолтын анхны гоолыг 24 минутад Зүүн жигүүрээс Дамиен Дафф-н газраар өгсөн пасс-г Бобби Замора ашиглаж гоолдсон.


Харин өнгөрсөн тоглолтод МанЮ-н эсрэг хийсэн тоглолтод багаа аварч чадсан Фернандо Торрес гальт аварсан. Тэрээр тогололтын 42 минутад баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Төв рүү хаяхад Андрей Воронин мөргөхөд бөмбөгийг Аарон Хьюс мөргөж гаргасан ч ирсэн бөмбөгийг Фернандо Торрес шууд гуядсанаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. 1-р үе ер нь л сонирхолгүй болсон. Харин 2-р үе ёстой л үзэх юмтай тоглолт болсон.
Тоглолтын 73 минутад Фулхамын ээлжит нэгэн довтолгоо өрнөсөн. Зүүн жигүүрт Кончески бөмбөгийг эзэмшиг байгаад төв рүү хаясан бөмбөгийг Рейна хатгаж гаргах гээд арай чадсангүй баруун жигүүр лүү чиглэн явж байсан бөмбөгийг Фулхамын нэг тоглогч мөргөж төв рүү хаясан тэр бөмбөгийг Невланд өсгийдөж гоолдсон. Ингэснээр тооны харьцаа 2:1 болсон.



Энэ гоолоос 6 минутын дараа буюу 79 минутад Филипп Деген улаан карт авж багаа алсан. Энэ картаас дөнгөж 2-хон минутын дараа Каррагер мөн улаан карт авсанаар ямар ч найдлагагүй болсон. Үүнийг нь ч Фулхамыхан чадварлаг ашиглаж тоглолтын 87 минутад Демпсэй талбайн төвөөс баруун жигүүр лүү Невланд-д хаяхад Невланд буцаагаад төв рүү газраар хаясныг Дэмпсэй шууд цохиж тооны харьцааг 3:1 болгосноор тоглолт өндөрлөсөн.


 Ингээд Ирэх Лхагва гарагт Рафа-н амьдрал шийдэгдэх байхөөдөө.
Харин өөр нэг ТОП баг болох Манчестер Юнайтэд талбай дээрээ Блакбэрнийг хүлээн авч тоглосон.


МанЮ-н хувьд өнгөрсөн долоо хоногт Ливэрпульд ялагдсанаар 2-р байр луу ухарсан юм. Тоглолтонд Габриел Овертан гэх Франц залуу орж ирсэн. Орж ирээд тийм ч муу тоглоогүй ба Фергусон тоглолтын дараа түүнийг нилээн тагтаж байсан.
Тоглолтын анхны гоолыг 55 минутад Патрик Еврагын талбайн төвөөс 16 дотогш газраар хаясан бөмбөгийг Бербатов зүүн хөлөн дээрээ тогтоохдоо чадварлаг босгосон.

Тэрийгээ ч чадварлаг ашиглаж шууд агаар дээр нь цөм гуядаж гоолдсон юм. Үнэхээр сайхан гоол орсон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 87 минутад зүүн жигүүрээс Андерсон төв рүү хаясан ирсэн бөмбөгийг Рүүни гүйж орж ирээ л солгой хөлөөрөө баруун доод булан руу нь оруулсан. Ингэснээр МанЮ хоёрдугаар байраа хадгалж үлдэж чадсан.


Ингээд бусад тоглолтуудын хариуг танилцуулий.

Манчестер Юнайтэд 2:0 Блакбэрн /Бербатов,Рүүни/
Фулхам 3:1 Ливерпуль /Замора,Невланд,Дэмпсэй,Эл Нино/
Арсенал 3:0 Тоттенхам /Ван Перси,Фабрегас,Ван Перси/
Челси 4:0 Болтон Вандерерс /Лампард,Дрогба,Дэку Соуза, Зат Найт авто гоол/
Эвэртон 1:1 Астон Вилла /Билялетдинов, Карьев/
Сандерланд 2:2 Вест Хам Юнайтед /Рейд,Ричардсон,Франко,Карлтон Коул/
Барнли 2:0 Халл /Александер,Александер/
Портсмут 4:0 Уйган Атлетик /Диндане,Пикуоне,Диндане,Диндане/
Стоук Сити 2:2 Волверхамптон /Элокоби,Этрингтон,Краддок,Краддок/
Бирмингхам 0:0 Манчестер Сити
»»  Цааш унших

Manchester vs Chelsea


Ene 2 bagiin toglolt 6 honogiin daraa buyu 11 sariin 8nd boloh gej bgaa.Minii huvid chelsea-g hojino gej bodoj bna.UChir ni bi chelsea-g ugaasaa demjdiin ntr.Za yamar ch baisan chelsea top baguudiin esreg gaihaltai togloj bgaa.Ted liverpooliig 2:0-oor,totenhamiig 3:0-oor hojson bol MANU-iin huvid arsenal,Man city nariig hojson ch ted chelsea-d hojigdson Liverpoolig baralgui 2:0 eer hojigdson.Erno bol chelseag bi hojino gej bodoj bna.Goal sited 1:1 tentsene gej uzsen buguud yalah magadlal chelsea 8 huviar iluu buyu 54% huvitai bna.Ta nar uursdiin sanalaa bicherei.

mun togloltiin shildger Hen shalgarah bol?


»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs