Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.05.2009

ЛЭМПС: ТОГЛОЛТ ӨӨР Ч ҮР ДҮН ИЖИЛ


Пенальтийн хаан Лэмпард биднийг ээлжит гайхамшигт ялалтын дараа тайвширах хэрэггүй гэж захиж байна.
Тэр “Болтон”-той тоглоход оноог нээсэн. Тэр мөн л тоглолтын сүүлийн минутанд Дрогбад 4 дэх гоолыг хийхэд тусалсан юм. Тэгэхээр бид 4 хоногт “Болтон”-г хоёр удаа 4:0 бут нэргэлээ.
Тоглолтын дараа хагас хамгаалагч маань багийнхаа тоглолтод маш их сэтгэл өндөр байгаагаа ярилаа.
“Маш сайхан зохион байгуулалттай тоглолт боллоо. Бид нилээн эрт сайн тоглож эхэлсэн. Бид энэ удаа “Болтон”-г хүчтэй байх болно гэдгийг мэдэж байсан. Үнэндээ ч тэд үе үе бидэнд аюул учруулж, сайн тоглож байсан.”
“Эхнээсээ л тоглолт өөр болох нь ойлгомжтой байсан. Айлчлан тоглох үргэлж л хэцүү байдаг. Тэднийд сайн хүчтэй тоглогч нар байсан. Урд нь Кевин Дэйвис. Тиймээс бид урагшаа гарах бүх л боломжийг хайсан. Харин лхагва гарагт бол бид бараг л хүссэнээ хийж байсан. Сүүлийн тоглолтод бид илүү хүч гаргасан. Аз болоход бид үүнийг хийж чадлаа.”
“Өөрсдийнхөө илүүг үзүүлэхийн тулд завсарлага болтол хүлээх хэрэг гарсан. Өрсөлдөгчийн азгүйтлээр Дрогба пенальти ба улаан картын шалтгаан болсон. Бид пенальти хийгээд 1:0 урагшаа гарсан байхад биднийг ялна гэдэгт эргэлзэх хэрэггүй.”
Бид хамтдаа маш нөхөрсөг, сайн тоглодог. Хаалгандаа бөмбөг алдахгүй олон тоглолт хийж байгаа нь багийн нийт хамгаалалтын хүчийг харуулж байна. “Астон Вилла”-д хожигдсон нь гунигтай ч, түүнийгээ ч сайн зассан.”
Одоогоор бид 10 сарын 17-ны “Вилла Парк”-д хийсэн тоглолтоос хойш 4 тоглолтод 17 гоол хийж нэг ч гоол өөрийн хаалгандаа алдсангүй. Энэ бидэнд Аваргуудын лигт хэсгээсээ шалгарах, ням гарагт “Манчестер Юнайтед”-г ялвал Премьер лигт урагшлах чухал долоо хоногийн өмнө бидэнд бэлтгэл сэргээх зүйл болж байгаа.
“Эргэн тойронд бүгд л чухал тоглолт гэдгийг ойлгож байна. Аваргуудын лигт бид сайн тоглож байгаа. Дараа нь “Манчестер Юнайтед” хүлээж байгаа, хэн нэгэнд нь илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж бодохгүй байна.”
“Бид бүгд л тоглолт ойртож байгайг мэдэж байна. Бид хичээж эхлээд байгаа, хүснэгтийн дээд талд байгаа бидний хувьд чухал өрсөлдөгчөөсөө оноо улам илүү хол болгохыг хичээх болно. Одоо бол бид сайн байгаа ч өөртөө өчүүхэн амралт өгчих юм бол энэ форм юу ч үгүй алга болно. Тиймээс үргэлж л ажиллаж илүү сайн болж байна”.
Лэмпардын энэ пенальти шигшээд хийсэнтэй нь нийлээд улирлын 5 дахь нь болж байгаа ба тоглогч маань ийм аз нь зөвхөн бэлтгэлийн үр дүн гэж тооцож байна.
“Ямар ч нууц байхгүй, зүгээр л би пенальти цохих илүү бэлтгэл хийж байгаа. Нууц байсан ч гэсэн хэнд ч хэлэхгүй байсан.”
“Чухал гоол хийх маш их тааламжтай. Урагшаа гаргадаг гоолууд. Би үргэлж үүнд бэлтгэл хийдэг. Энэ нь формондоо байхад минь тусалдаг. Үргэлж л ямар нэг нөхцөл байдлыг үүсгэх боломжгүй, гэвч техник дээрээ үргэлж ажиллах болно. Үүнийгээ ч бид хийж байгаа. Тиймээс бид жинхэнэ гоолын боломж гарахад цохилтод бэлэн байна”

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs