Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.26.2009

Юве,МанЮ хоёр ялагдлаа.



Өнгөрсөн хоёр шөнө Аваргуудын Лигийн 5-р тойргийн тоглолтууд болж явагдлаа.
Бордо 2:0 Ювентус /Фернандо,Чамах/
Энэ тоглолт Франц-д Бордогийн Чабан Делам Бордо цэнгэлдэхэд болж явагдсан. Зочин баг Ювентус уул нь байдаг хүмүүсээ гаргасан ч нутаг дээр нь арай л барсангүй. Тоглолтын анхны гоолыг 55 дахь минутад зүүн жигүүрээс чөлөөт цохилтоор төв рүү өгсөн пасс-г Флорентино толгойныхоо үзүүрийг арай гэж хүргэснээр талбайн эзэд тэргүүлж эхэлсэн.



Энэ тэргүүлэл дуусан дуустал байсан ба тоглолтын 90+3 минутад булангын цохилтыг Бордо-н довтлогч Чамах мөргөж оруулснаар энэ тоглолтод Бордо ялж чадсан.
Порту 0:1 Челси /Анелка/
Энэ тоглолт Португал-н шилдэг баг Порту-н цэнгэлдэх Эстадид Де Драгао цэнгэлдэхд болж явагдсан. Тоглолтын нэгдүгээр үед Порту арай илүү байсан бол хоёрдугаар үед Челси арай давамгүй тоглож байсан. Үүнийгээ ч харуулж зүүн жигүүрээс Малуда-н өгсөн пасс-г Ноколя Анелка мөргөж энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулсан.


Манчестер Юнайтед 0:1 Бешикташ /Телло/
Энэ тоглолт хэдий Будант Албион-ы "Мөрөөдлийн цэнгэлдэх" Олд Траффорд-д болсон ч зочин баг Туркийн Бешикташ 20 минутад хагас хамгаалагч Телло болон Рафаел Да Силва-н ачаар ялж чадлаа. Учир нь Телло 27 орчим метрээс алсын цохилт хийсэн хэдий ч Да Силвагийн нуруунд ойж чиглэлээ өөрчилсөн. Тиймээс Ван Дер Сар хааж чадаагүй.


АС Милан 1:1 Марсейлл /Боррели,Лушо Гонзалез/
Тоглолт Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэхд болсон. Тоглолтын анхны гоол 10 минутад Миланы довтлогч Боррелли-н нэгийг хуураад цохиж оруулсан гоол орсон. Гэвч Миланы тэргүүлэл ердөө 6 минут байжээ. 16 минутад зүүн жигүүрээс Массимо Оддо-с суларч гарч ирсэн Нианг төв рүү пасс хаяхад Миланы хаалгач Дида хатгаж гаргасан хэдий ч 16-н шугам дээр зогсож байсан Лушо Гонзалез руу хатгасан Гонзалез нэг тогтоогоод шууд гуядаж оруулснаар Италид тэнцээ авч чадлаа.
Энэ шөнө болсон бусад тоглолтууд:
ЦСКА Москва 2:1 Волфсбург /Несид,Кракоч,Дзеко/
Байерн Мюнхен 1:0 Маккаби Хайфа /Ивица Олич/
Реал Мадрид 1:0 Цюрих /Гонзало Игуайн/
АПОЭЛ 1:1 Атлетико Мадрид /Миросавьевич,Симау Саброса/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs