Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.22.2009

Барса тэнцэж,Реал яллаа. /Week 11/


За Английн Премьер Лигтэй зэрэгцээд Испаний Ла Лигийн 11-р тойргийн зарим тоглолтууд болж явагдлаа. Гэхдээ хоёр мөнхийн өрсөлдөгчдийн тоглолт болсон юм.
                                     Атлетик Билбао 1:1 Барселона /Токүэро,Даниел Алвес/

За Ла Лиг үнэхээр сонирхолтой явагдаж байгаа. Реал, Барса хоёр-н онооны зөрүү хоёр байсан. Тиймээс хоёр баг хоёулаа л ялах хэрэгтэй байсан. Энэ удаа Барса Атлетик Билбао-н талбайд очиж тоглосон.
Тоглолтын анхны гоолыг 54 минутад Шави-н талбайн төвөөс 16-н шугам руу угтуулсан пассыг Даниел Алвес тогтоолгүйгээр шууд цохисноор тооны харьцааг 1:0 болгосон.

Дараачийн гоол энэ гоолоос 9 минутын дараа буюу 63 минутад Атлетик Билбао-н хаалгач Иразойз шууд урагшаа цөлхөд Гурпеги 16-н шугам руу мөргөж хаясан тэр нь яг Барсагийн хоёр хамгаалагчдийн голоор гарч Токүэро дээр очсон, Тэр ч энэ боломжийг алдалгүй ашиглаж тооны харьцааг тэнцүүлснээр тоглолт өндөрлөсөн.
                                              Реал Мадрид 1:0 Расинг Сантадер /Игуайн/
Энэ тоглолтод Реал ялхад л Барсагийн урд нэг онооны зөрүүтэй гарч ирэх байсан. Гэхдээ энэ үед Реал-хан Барсаг тэнцсэн гэдгийг мэдээгүй л байсан.
Тоглолтын цорын ганц гоолыг 22 минутад баруун жигүүрээс Кака төв рүү хаяхад түүнийг Расинг-н хаалгач Токо хатгаж гаргасан гэвч бөмбөг шууд Бензема дээр ирэхэд Бензема урагшаа Игуайн-д мөргөж хаяхад Игуайн шууд цохиж оруулснаар эзэн хааны багыг Ла Лигийн тэргүүн байранд аваачиж чадлаа. За ямартай  ч бусад тоглолтууд дуусангуут хариуг нь сүүлд нэмж бичих болно.

2 сэтгэгдэл:

edy said...

I've added your posts rss into my blog.

b said...

hooe pizikiinhee zuragnuudiig ogooche goy hiitlel bolson bna

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs