11.06.2009
Европын лиг 4-р тойрог
Европын лигийн хэсгийн 4-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө нэгэн зэрэг явагдлаа. Нийт 12 хэсгийн 48 баг хэсгийн шатанд өрсөлдөж байгаа бөгөөд хэсэг тус бүрээс эхний 2 баг дараагийн шатанд шалгарах юм. Энэ тойргийн тоглолтууд нилээдгүй хэл амтай, шар улаан карт ихтэй боллоо. Тухайлбал А хэсгийн Динамо Загреб, Аякс багуудын тоглолтыг шийсэн Англи шүүгч Майкл Дин 2 улаан карт, 3 шарт карт гаргах хэрэгтэй болсон бол Славия – Валенсия багаас тус бүр нэг тоглогч талбайгаас хөөгдсөн байх юм. Энэ мэтчилэн тоглолт болгонд бараг нэг тоглогч улаан карт хүртсэн үзүүлэлттэй байна. I хэсэгт 2 долоо хоногийн өмнө 5 :0-ээр бутниргүүлсэн Эвертон клуб, Бенфикад талбайдаа дахин 2 : 0-ээр ялагдаж фенүүдийнхээ уурыг барж байна. Гэсэн ч хэсгийн нөгөө 2 багийн тааруу амжилт Английн багт хэсгийн 2-р байранд бичигдэх боломжыг олгожээ.
Энэ хооронд Англичуудтай зам нийлдэггүй Рома клуб талбайдаа Фулхэмийг ялж хэсгээсээ гарах муугүй боломжтой боллоо. 49 дэх минутад зочин багийн Невленд хөөгдсөнөөс хойш ганцхан баг нь л талбайд давамгайлж байсан. Тэр нь Рома. 76 дахь минутад тооны харьцаа 1 : 1 байхад Ромын академаар хүмүүжсэн залуу довтлогч Окака Чука гоолдож багтаа ялалт бэлэглэжээ.
Лигтээ тун тааруухан яваа Вильяреалчууд сэтгэл сэргэсэн сайхан ялалтыг энэ өдөр авсан. Лацио клубыг 4 :1-ээр бутниргэсэн уг тоглолтонд Роберт Пиреш дубльдэж хуучин цагаа дурсжээ. Магадгүй 34 дэх минутад Лацио пенальти алдаагүй бол тоглолт өөр хэмнэлээр өрнөх байсан ч байж мэднэ. Европын лигийн мэргэн буучдыг Атлетикийн Фернандо Лорьенте, Вердерийн Пизарро нар 4 гоолтой тэргүүлж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 сэтгэгдэл:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа