Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.22.2009

Ливерпуль,Арсенал, Челсиг гүйцхээсээ өнгөрлөө /Week 13/


За өчигдөр английн Премьер Лигийн 13-р тойргийн тоглолтууд болж явагдлаа. ТОР 4 бүгд өчигдөр тоглосон. Энэ дөрвийн дунд ялагдал,ялалт,тэнцээ аль аль нь байлаа.
Ливерпуль 2:2 Манчестер Сити /Шкртел,Бенайон,Адебайор,Айрланд/

Энэ тоглолт Ливерпулийн Анфийлд-д болсон. Энэ тоглолтод бэртэл нь эдгэрээд байгаа Жеррард оролцсон ч түүний партнер Фернандо Торрес оролцож чадаагүй юм. Тоглолтын нэгдүгээр үед ямар ч гоол ороогүй. Харин 2-р үед тоглолтын хувь заяа шийдэгдсэн. 50 дахь минутад Стивен Жеррард зүүн жигүүрээс чөлөөт цохилтыг гүйцэтгэсэн. Бөмбөг жоохон доогуур ирсэн гэвч хамгаалагч Мартин Шкртел хөлийн ул хавиараа цохиж оруулсан.

Шкртелийн гоолын гол буруутан нь Адебайор юм. Учир нь хамгаалж байсан хүнээ алдсан учир нөгөөх нь сулраад цохиод гоол.




Харин Сити хариуг нь 18 минутын дараа барьсан. Энэ гоолыг 69 дэх минутад  Белламигийн булангаас өгсөн пассыг өнөөх багаа алсан Адебайор мөргөж гэмээ цайруулсан. Энэ гоолоос хойш тоглолт ёстой ширүүн болж хоёр баг ёстой алалцаж байлаа.




Харин тоглолтын 76 минутад Райт-Филиппс 16-н зүүн хэсэгт хоёр хүний голд эргэлдэж байгаад төв рүү газраар пасс хаяхад түүнийг нь Стивен Айрланд чиглэлийг нь өөрчлих төдий хүрж гоолдсон.




Харин Сити-н тэргүүлэл ердөө 1 минут 7 секундын л хугацаатай байжээ. Ливерпулийн довтлогч Давид Н'Гог баруун талаас хаалга руу цохиход тэр нь замдаа Сити-н хамгаалагчдын хачир авснаар нилээн сул дээрээс нь чиглэл нь өөрчлөгдснөөр Сити-н хаалгач Гивен хаах боломжгүй болж хаалга суларсан энэ боломжийг Бенайон алдалгүй ашигласнаар тооны харьцааг тэнцүүлсэн. Ингэснээр Ливерпуль, Манчестер Ситигийн хойно 1 онооны зөрүүтэй 9р
байранд байна.                                                                                    
Сандерланд 1:0 Арсенал /Дарен Бент/
Тоглолтонд Арсенал сайхан сайхан боломж гарч ирж байсан ч ашиглаж чадаагүй байсаар 71 минутад Анди Рейд булангийн цохилт гүйцэтгэсэн. Бөмбөгийг Дарен Бент араас гүйж ирээд мөргөсөн ч шонгийн хажууд зогсч байсан хамгаалагчийг онож буцаад яг өөр дээр нь ирэхэд шууд цохисноор гоол хийсэн. Ингэснээр Арсенал 25 оноотой 3-р байранд бичигдэж байна.
                                 
                       Челси 4:0 Волверхамптон /Малуда,Ессиен,Ж.Коул,Ессиен/
Одоогоор Премьер Лигийг тэргүүлж байгаа Челси энэ тойрогт талбай дээрээ Лигийн сул баг Вулверхамптон-той тоглож 4:0-р бут ниргэсэн.
Анхна гоолыг дөнгөж тоглолт эхэлж байхад буюу 5 минутад Флорент Малуда талбайн төвөөс гүйсээр 16-н гаднаас яг баруун дээд булан руу цөм цохиж оруулсан.

Харин дараачийн гоолыг энэ гоолоос 7 минутын дараа Флорент Малудагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Майкл Ессиен үнэхээр хүчтэй мөргөж оруулсан. Вулверхамптон Челсигийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа.
Тоглолтын 3 дахь гоолыг 10 минутын дараа Майкл Ессиен 16-н гаднаас цохиж оруулсан. Уул нь энэ цохилтыг хаалгач хааж болохоор байсан ч аргагүй л муу багийн муу хаалгач гэдгээ нотолсон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 56 минутад зүүн жигүүрээс Анелка-н төв рүү өгсөн пассыг Калу тогтоогоод хойноо хаяхад араас гүйж ирээд Жой Коул шууд цохиж оруулсан. Ингэснээр
Челси өөрийн 33 дахь оноогоо авснаар МанЮ-с 5 оноо тасарсан хэвээр л байна.
                                Манчестер Юнайтед 3:0 Эвэртон /Флечер,Каррик,Валенсиа/



 
Одоогоор Манчестер Юнайтед ямар ч тоглолтод ялагдах, бүр тэнцэх ч эрхгүй болсон байгаа. Хэрэв ялагдвал Челси-с оноо улам л холдоно.
Тоглолтын анхны гоолыг зүүн жигүүрээс Еврагийн төв рүү өгсөн пассыг Валенсиа 16-н гадагшаа мөргөж хаяхад Дарен Флечер шууд гуядаж нэгэн гайхалтай гоол оруулсан.

Харин хоёр дахь гоолыг 67 минутад зүүн жигүүрээс Райн Гиггз-н 16-н шугам руу газраар өгсөн пассыг Майкл Каррик солгой хөлөөрөө шууд цохисноор тооны харьцааг 2:0 болгосон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 76 минутад Паул Сколлз талбайн төвөөс урагшилсаар цааш баруун жигүүр лүү Валенсид хаяхад Валенси тогтоогоод шууд цохиход Лейтон Байнес цохилтыг хаах гэж урдуур нь суусан ч нэмэр болсонгүй харин ч хачир авч хаалга руу орсон. Ингээд МанЮ 28 оноотой Челсигийн араас нэхсээр байна.



Барнли 1:1 Астон Вийя /Калдвелл,Хескей/
Халл Сити 3:3 Вест Хам Юнайтед /Буллард,Заяаттэ,Буллард,Франко,Коллисон,Да Кошта
Бирмингхам 1:0 Фулхам /Боуэр/
Тоттенхам 9:1 Уйган Атлетик /|.Кроуч,Дэфое 5 гоол, Киркланд,А.Лэннон,Кранчар/    
Болтон 0:2 Блакбэрн /Данн,Риккетс/
Стоук Сити 01:0 Портсмут /Фуллер/


1 сэтгэгдэл:

Zipper said...

Энэ Тоттенхам хамгийн их гоолын зөрүүтэй ялсан баг болжаган бээлээшд
Бас тэр Санал асуулга дээр Челси-Реал,,,Роналду-Месси хоёр алалцаж байнаа
Тэхээр оржага хүмүүс саналаа идэвхитэй өгцгөөгээрэй

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs