Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.11.2009

Хөлбөмбөгийн сонин хачинаас


За энэ эрхэм тоглолгүй бараг сар болчих шиг боллоо.
Учир нь тэрээр Унгарын эсрэг тоглолтод өөрийхөө бэртэлийг сэдрээчихсэн. Үүнд нь Реал-хан ихэд дургүйцэж байгаа.
Реал-н удирдлага Португалын удирдлагатай Роналду-с болж нилээн маргалдаж байгаа. Учир нь тэр тоглолтод Португалын багт тоглож байгаад бэртсэн энэ нь Реал-н сүүлийн хэдэн тоглолтод таагүй амжилт үзүүлж байгаа. Иймд Реал-н удирдлага энэ бурууг Португалын удирдлагад чихэж байгаа гэнэ.
Одоогоор Португалыхан ДАШТ-т орох эсэх нь нилээн хэцүү болоод байгаа бөгөөд нэмэлт тоглолтонд Роналду-г заавал тоглуулна гэж сөрж байхад өөдөөс нь Реал-н эмч нар болон удирдлага бэртэл нь сэдрэх магадлалтай учраас яасан ч явуулахгүй гэж хоёр тал нилээн юм болжага юм шиг байналээ.



Харин дэлхийн шилдэг хамгаалагч Жон Терригийн аав болох Тед Терри гэх эрхэм Лондоны нэгэн  клубт байнга үйлчлүүлдэг гэнэ. Гэхдээ үйлчлүүлэх үйлчлүүлэхдээ хар тамхи борлуулдаг гэнэ.
Үүнийг нь мэдсэн Английн нэгэн сурвалжлагч үйлчлүүлэгчийн дүр эсгэж Тед Терригээс хар тамхи авсан гэнэ.




Тед Терри хар тамхиа 1 граммыг 40 фунтээр зардаг байсан. Харин нөгөө сурвалжлагч 3 граммыг 120 фунтээр авсан ингэнээ.
Тед Терри харин сурвалжлагчид хэлэхдээ "Миний ингэж явж байгааг миний хүүд битгий хэлээрэй. Би өөрийн хүүгээрээ маш их бахархдаг" гэж хэлжээ.
Мэдээж Тед тэр клубээс гараад шууд баривчлагдсан.



Челси болон дэлхийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч болох Ашли Коул өнгөрсөн сард авсан шагайны бэртэл нь улам хүндэрсээр бүр том бэртэл болжээ. Тэрээр ойролцоогоор 3 долоо хоног талбай дээр гарахгүй. Гэхдээ дараа долоо хоногт Премьер Лиг өнжиж байгаа тул Челси-н хувьд байдал тийм ч муугаар эргэхгүй. Угаасаа ч Коул-г орлож Босингва,Феррейра,Юри Жирков гэх шилдгүүдийн алийг нь ч гаргаж болно.



Энэ мэдээг хэдийгээр Идэрээ оруулсан байсан ч гэсэн би дахиад давтаад оруулчахъя.

Хуучин Реал Мадрид-н довтолгоонд тоглож байсан өдгөө 25 настай Робсен Де Соуза буюу Робиньо маань буцаад Испанид тоглохыг хүсч байгаагаа мэдэгдсээр л байна. Гэхдээ Реал-д биш нь тодорхой.
Реал-д одоогоор довтолгоондоо хүн авах хэрэг бараг л байхгүй. Игуайн,Бензема,Раул,Роналду,Рууд Ван Нийстэлроой гээд хангалттай хүмүүс байгаа. Харин Барса өнгөрсөн солилцоо наймааны цонхоор Робиньо-г авахын тулд 37 сая-г өгий гэхэд нь Ситигийхэн энэ мөнгийг чамлаж өшөө нэмхийг шаардсанд Барсагийхан дургүйцсэн тул Робиньо Ситидээ үлдсэн.
Харин өвлийн солилцоо наймааны цонхоор Барсагийхан авах нь тодрхой гэх юм яриж байтал нөгөө залуу довтлогч Педро Родригуез Ледесма нь үнэхээр сайн тоглож эхэлсэн.



Энэ нь Барсагийн удирдлагыг Робиньог авах уу? яах уу? гэдэг тал дээр дахиад бодолцох хэрэгтэй болсон. Гэхдээ Робиньо Барсад ирсэн ч гэсэн гараанд төдийлөн гарахгүй нь тодорхой.

2 сэтгэгдэл:

Zipper said...

Хммм тэр дэлхийн хамгийн хурдан гоолын талаар мэдээ хийхээ мартцан бээшдээ. суга гэж

JokER!! said...

robinho barca-d xerggu dee neeree....

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs