Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.19.2009

Галлас Франц-г аварлаа.



Өчигдөр болсон бас нэг чухал тоглолт бол Франц-Ирландын хариу тоглолт юм.
Өнгөрсөн тоглолтод Францууд, Ирландыг талбай дээр нь Анелка-н азтай ганц гоолын ачаар ялсан.



Тэрнээс биш Ирланд бол талбай дээрээ мөнхий довтлоостой байсан л даа. Энэндээ ч харамссан уу, яасын тэр сүүлд Ласс хэнтэй ч билээ дээ ялсандаа баярлаж гар гараа цохилцоход наана нь зогсож байсан Ирланд тоглогч шарандаа шууд л барьж аваад зодчих гээд ёстой бөөн юм болсон доо.


Тоглолт Стаде Де Франц цэнгэлдэхийн 81000 хүний өмнө болж явагдсан.Энэ тоглолтын бүх л юм Франц-н талд л байсан. Франц-д Ирландтай тоглосон тоглолтууддаа нэг ч ялагдаж байгаагүй,дээрээс нь өөрийн нутаг дээрээ гээ л. Гэхдээ энэ удаа  Раймонд Доминик Бензема,Малуда,Гову зэрэг сайн тоглогчидгүйгээр ялна гэж бодож байсан байх.
Гэтэл Ирландын багын ахлагч,довтлогч Роби Кийн 33 минутад зүүн жигүүрээс Дамиен Дафф-н төв рүү өгсөн пассыг шууд цохиж оруулснаар тооны харьцааг 1:0 болгосон.
Тоглолтыг үзэж байсан Бартез,Зидан хоёрын царай нь барайгаа л эхэлсэн.
Тоглолтын үндсэн цаг дуустал ямар ч гоол ороогүй учир, нэмэлт цаг сунгасан. Ирландуудын хувьд Пеналти цохихыг л хүсч байсан байх. Гэтэл эхний нэмэлт цаг дуусахаас 1 минутын өмнө буюу 104 минутад шүүгчийн 100% алдаанаас болж Ирландууд дэлхийн аваргаас хасагдах нь тодорхой болсон.
Талбайн төвөөс 16-руу хаясан пасс хэнд ч хүрэлгүй явсаар яг нүүрний шугамын өмнө байсан Анри дээр ирсэн гэхдээ Анри энэ бөмбөгийг гараараа тогтоож байгаад эвтэйхнээр урагшаагаа  хаяхад түүнийг нь Галлас мөргөснөөр Францын шигшээш ирэх жил Өмнөд Африк-г зорих эрхтэй болгож чадсан.


1 сэтгэгдэл:

JokER!! said...

France azta gxdee..... penalt tsoxiod brg france xojix bsn shtee....

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs