Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.02.2009

Рафа-н амьдралыг бараг л шийдсэн тойрог боллоо. /Week 10/


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Английн Премьер Лигийн 10-р тойргийн тоглолтууд явагдлаа. Хамгийн их сенсаци тарисан тоглолт бол Фулхам-Ливерпуль гэх тоглолт юм.
Хэдийгээр Ливерпуль-с Глен Жонсон,Стивен Жеррард нар ороогүй ч тэд өөрсдөөсөө хамаагүй муу багт 3:1-р ялагдсан нь нөгөө халагдангаа алдаад байгаа Рафа-н ирээдүйг бараг л шийдээд өгцөн. Гэхдээ нөгөөдөр буюу Лхагва гарагт Ливерпуль Лионы талбайд очиж тоглоно. Хэрэв Ливерпуль тус тоглолтод ялагдвал Рафа халагдана, Ливерпуль Аваргуудын Лигт хэсгээсээ гарах боломж маш бага болно. Тиймээс энэ 10-р сар Рафа болон Ливерпулийн хувьд маш хүнд өнгөрлөө.
Энэ тоглолтод Ливерпулээс Каррагер,Филипп Деген хоёр улаан кард авснаар горьдлого тасарсан юм.




Тоглолтын анхны гоолыг 24 минутад Зүүн жигүүрээс Дамиен Дафф-н газраар өгсөн пасс-г Бобби Замора ашиглаж гоолдсон.


Харин өнгөрсөн тоглолтод МанЮ-н эсрэг хийсэн тоглолтод багаа аварч чадсан Фернандо Торрес гальт аварсан. Тэрээр тогололтын 42 минутад баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Төв рүү хаяхад Андрей Воронин мөргөхөд бөмбөгийг Аарон Хьюс мөргөж гаргасан ч ирсэн бөмбөгийг Фернандо Торрес шууд гуядсанаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. 1-р үе ер нь л сонирхолгүй болсон. Харин 2-р үе ёстой л үзэх юмтай тоглолт болсон.
Тоглолтын 73 минутад Фулхамын ээлжит нэгэн довтолгоо өрнөсөн. Зүүн жигүүрт Кончески бөмбөгийг эзэмшиг байгаад төв рүү хаясан бөмбөгийг Рейна хатгаж гаргах гээд арай чадсангүй баруун жигүүр лүү чиглэн явж байсан бөмбөгийг Фулхамын нэг тоглогч мөргөж төв рүү хаясан тэр бөмбөгийг Невланд өсгийдөж гоолдсон. Ингэснээр тооны харьцаа 2:1 болсон.



Энэ гоолоос 6 минутын дараа буюу 79 минутад Филипп Деген улаан карт авж багаа алсан. Энэ картаас дөнгөж 2-хон минутын дараа Каррагер мөн улаан карт авсанаар ямар ч найдлагагүй болсон. Үүнийг нь ч Фулхамыхан чадварлаг ашиглаж тоглолтын 87 минутад Демпсэй талбайн төвөөс баруун жигүүр лүү Невланд-д хаяхад Невланд буцаагаад төв рүү газраар хаясныг Дэмпсэй шууд цохиж тооны харьцааг 3:1 болгосноор тоглолт өндөрлөсөн.


 Ингээд Ирэх Лхагва гарагт Рафа-н амьдрал шийдэгдэх байхөөдөө.
Харин өөр нэг ТОП баг болох Манчестер Юнайтэд талбай дээрээ Блакбэрнийг хүлээн авч тоглосон.


МанЮ-н хувьд өнгөрсөн долоо хоногт Ливэрпульд ялагдсанаар 2-р байр луу ухарсан юм. Тоглолтонд Габриел Овертан гэх Франц залуу орж ирсэн. Орж ирээд тийм ч муу тоглоогүй ба Фергусон тоглолтын дараа түүнийг нилээн тагтаж байсан.
Тоглолтын анхны гоолыг 55 минутад Патрик Еврагын талбайн төвөөс 16 дотогш газраар хаясан бөмбөгийг Бербатов зүүн хөлөн дээрээ тогтоохдоо чадварлаг босгосон.

Тэрийгээ ч чадварлаг ашиглаж шууд агаар дээр нь цөм гуядаж гоолдсон юм. Үнэхээр сайхан гоол орсон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 87 минутад зүүн жигүүрээс Андерсон төв рүү хаясан ирсэн бөмбөгийг Рүүни гүйж орж ирээ л солгой хөлөөрөө баруун доод булан руу нь оруулсан. Ингэснээр МанЮ хоёрдугаар байраа хадгалж үлдэж чадсан.


Ингээд бусад тоглолтуудын хариуг танилцуулий.

Манчестер Юнайтэд 2:0 Блакбэрн /Бербатов,Рүүни/
Фулхам 3:1 Ливерпуль /Замора,Невланд,Дэмпсэй,Эл Нино/
Арсенал 3:0 Тоттенхам /Ван Перси,Фабрегас,Ван Перси/
Челси 4:0 Болтон Вандерерс /Лампард,Дрогба,Дэку Соуза, Зат Найт авто гоол/
Эвэртон 1:1 Астон Вилла /Билялетдинов, Карьев/
Сандерланд 2:2 Вест Хам Юнайтед /Рейд,Ричардсон,Франко,Карлтон Коул/
Барнли 2:0 Халл /Александер,Александер/
Портсмут 4:0 Уйган Атлетик /Диндане,Пикуоне,Диндане,Диндане/
Стоук Сити 2:2 Волверхамптон /Элокоби,Этрингтон,Краддок,Краддок/
Бирмингхам 0:0 Манчестер Сити

5 сэтгэгдэл:

Zipper said...

Энэ Ливерпүүлийхэн нээрээ сугарч дуусжийнаа
Жеррардгүй бол юу ч биш юм байна даа

maRsy. said...

Тухх Сити-г дэмжий гэж боджийсон сугараад бхийн Арсеналаа л дэмжий дөө

JiJiG said...

anh udaagaa l liverpooliig uruvduj suulaa..2 hamgaalagch ulaan avchihaar uneheer yaj ch chaddagun blee de.huurhii rafa..

Zipper said...

Хаха өрөвдөөд байхдаа яахавдээ
Арай ч өрөвдөлтэй байгаагүйшд

maRsy. said...

Сүүлдээ бүр Фулхамийнхан фрий-стайл үзүүлж бсий шүү хө кэкэ

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs