Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.04.2009

8 тоглолт 26 гоол


Өнгөрсөн шөнө Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн A,B,C,D хэсгүүдийн тоглолтууд болж өнгөрлөө. Ингээд тоглолтуудын талаар зураг хөрөгтэй нь дэлгэрэнгүй гэгч нь танилцуулъя.
Маккаби Хайфа 1:0 Ювентус /Каморанеси/
Энэ тоглолт Маккаби Хайфа-н Рамат Ган хэмээх цэнгэлдэхэд болсон.
Тоглолт анхнаасаа л өрсөлдөөнтэй болж байсан. Ювентусээс Диего үнэхээр сайн тоглож байсан. Тоглолтын шилдгээр ч Диего тодорсон.


Тоглолтын цорын ганц гоолыг 45+1 минутад баруун жигүүрээс Амаури-н төв рүү хаясан бөмбөгийг Мауро Каморанеси цохиж оруулсан. Маккаби Хайфа-с хаалгач нь дажгүй тоглох шиг болсон. Бусад хүмүүс нь олигтой тоглож өгөхгүй л байлаа. Хаалгач нь нилээд хэдэн удаа багаа аварч байсан ч багынхан нь ёстой сугарцан байсан.



Манчестер Юнайтед 3:3 ЦСКА Москва /Оуэн,Скоулз,Валенсиа,Дзагоев,Красич,Березуцки/
Энэ тоглолтод МанЮ-ыхан Мөрөөдлийн цэнгэлдэх Олд Траффорд-доо сэлгээний хэд хэдэн тоглогчыг гаргасан байсан.. Гэхдээ тоглолтын дундуур гарааны тоглогчдийг гаргахгүй бол болхоо байсан л даа. Гараанд Еврагийн оронд Фабио Да Силва гарсан ч сэлгээнд Еврагийн оронд суусан. Мөн Рүүнийгийн оронд Мачеда гарсан ч мөн л сэлгээнд суусан. Аа харин нөгөө нэг сэлгээгээр гарсан хүн бол өмнөх премьер Лигийн тоглолтод дажгүй тоглосон Обертан юм. Энэ удаа тийм ч сайн байгаагүй.
Тоглолтын анхны гоолыг 25 минутад ЦСКА-ыхан бөмбөгийг аваад өөрийн зооноос урагш хаяхад Милос Красич мөргөж урагшаа Дзагоев-т өгсөн Дзагоев аваад урагш бөмбөгийг тууж явсаар 16 дотогш ороод нилээн хурц өнцгөөс, гоол ороход үнэхээр хэцүү байрлалаас хаалганы яг булан руу нь цөм цохиж гоолдсон. Үнэхээр гайхалтай гоол орсон.


Харин дараачийн гоол үүнээс ердөө дөрөвхөн минутын дараа буюу 29 минутанд баруун жигүүрээс Луис Антанио Валенсиа төв рүү хаяхад ирсэн бөмбөгийг Луйш Нани өсгийдөж Оуэн рүү хаяхад Оуэн ч боломжийг 100% ашиглаж тооны харьцааг 1:1 болгож чадсан.

Гэтэл ЦСКА-ыхан 6 минутын дараа шууд л хариуг нь барьж чадсан. Энэ довтолгоо нь үнэхээр    гайхалтай довтолгоо болж чадсан. Баруун жигүүрээс 16-н шугам дээр зогсож байсан Нецид-руу хаясан бөмбөгийг авах гэж байгаа дүр үзүүлж хажуунаас Алдонин орж ирээд бөмбөгөн дээгүүр алхаад өнгөрөхөд МанЮ-н хоёр ч хамгаалагч Алдонин-г дагаад намирчихсан. Яг тэр хоёр хамгаалагчаар хамгаалуулж байсан Красич, Нецид-с жоохон цаана сул зогсож байгаа анзаарч шууд нэг хүрэлтээр Красич руу хаяхад Красич Ван Дер Сар-н эсрэг ганцаараа гарсан. Гэхдээ тэр гоолоо зүгээр ч нэг хийлгүй Ван Дер Сар-г хуураад гоолдсон.

Тоглолтын 1-р үе ийм 3 гоолтой дуусаан. Харин хоёрдугаар үе дөнгөж эхлээд байж байхад Евгени Алдонин зүүн жигүүрээс чөлөөт цохилт гүйцэтгэсэн. Төв рүү нилээн өндөр хөөрч очсөн бөмбөг нүүрний шугамаар бараг гарахын даваан дээр ах дүү Березуцки-н нэг болох Василли Березуцки унаж мөргөж гоолдсон. Березуцкиг хамгаалж байсан Фабио Да Силва бол түүний хажууд хамаагүй жижигхэн мөн Березуцкиг хамгаалж байгаад алдаа гаргасан.

МанЮ-ыхан талбай дээрээ 3:1-р ялагдаж эхлэхэд нэг юм Фергусоны царай барайгаад нөгөө шилдэг тоглогчдоо гаргаж эхэлсэн. Тэрний ачаар 84 минутад баруун жигүүрээс чөлөөт цохилтыг Гари Невилл гүйцэтгэсэн. Талбайн төв рүү хаяхад Паул Скоулз яг зүүн дээд булан руу нь мөргөж гоолдсон.

Харин тоглолтын нэмэлт цаг дуусаж байхтай зэрэгцээд Луис Антанио Валенси 25 орчим метрээс цохисон ч ЦСКА-н хамгаалагчийн биед ойж чиглэлээ өөрчлөн гоол орсон. Энэ гоол орсоны дараа ЦСКА-ыхан гэж Акинфеев-с авхуулаад бөөн уйтгар гунигийн эзэд болцгооцон.

АС Милан 1:1 Реал Мадрид /Карим Бензема,Роналдиньо/
Мэдээж энэ тойргийн хамгийн сонирхолтой,хамгийн агуу тоглолт бол мэдээж энэ хоёр багын тоглолт юм.
Тоглолт Сан Сирод болж явагдсан. Хоёр баг ээлжилж довтолгоо өрнүүлснээр байсан. Гэхдээ тоглолтыг эхлээд Реал тэргүүлсэн. 29 минутад КАКА 16-н гаднаас цохисон гэвч замдаа жоохон хачиир аваад хаалганд очсон гэвч Дида хааж чадсан гэхдээ ойсон бөмбөгийг Бензема шууд нэмж гоол оруулж чадсан.


Гэвч Реал-н тэргүүлэл 6 минут л үргэлжилсэн.
Зүүн жигүүрээс "Замбраатай" Замбротта эрчтэй гүйж ороод яг төв рүү хаях мөчид Пепе урдуур нь сууж орж ирсэн. Гэвч шүүгч Пепег гараараа хаасан гэж үзээд шууд л Пеналти өгөв.
Пеналтиг Рони үнэхээр цөм, маш нарийн цохисон. Бүх цаг үеийн шилдэг хаалгач ч хааж чадахааргүй цохилтыг гүйцэтгэсэн.

Атлетико Мадрид 2:2 Челси /Агуэро,Агуэро,Дрогба,Дрогба/
За энэ тоглолт Реал-Миланы дараа орох сонирхолтой тоглолт байсан.
Өмнө нь Мадрид-ыхан Будант Албион-д Челси-д бут ниргүүлж байсан. Харин энэ удаагаа хариугаа авахаар Висенте Калдеронд тоглосон. Челсигийн дасгалжуулагч Карло Анчелотти энэ тоглолтод Дэку,Баллак,Анелка зэрэг тоглогчдыг сэлгээнд суулгасан. Угаасаа ч эднарын оронд гарсан хүмүүс нь ч ур чадварын хувьд бараг л адил. Тиймээс Челси-н хувьд сэлгээ хийсэн хийгээгүй бараг л ялгаагүй байдаг.
Тоглолтын нэгдүгээр үед ямар ч гоол ороогүй гэсэн хэдий ч Атлетико Мадрид тасралтгүй довтолж байсан. Хэд хэдэн маш аюултай алсын цохилты хийсэн. Тэр болгоны Петр Чех хааж  чадаж байсан. Харин хоёрдугаар үеийн 66 минутад анхны гоол орсон. Энэ гоолыг Атлетико Мадрид-н залуу довтлогч Күн Агуэро сэлгээгээр орж ирээд хийсэн. Талбайн зүүн жигүүрээс төв рүү хаяхад Жон Терри 16-н гадагш мөргөсөн. Гэвч хойно зогсож байсан Агуэро агаар дээр нь шууд цөм гуядаж гоолдсон. Харин тоглолтын сүүлийн 10 минут үнэхээр гайхалтай болсон. 82 минутад зүүн жигүүрээс Флорент Малуда төв рүү хаяхад бөмбөгийг Дидиер Дрогба мөргөж тоог тэнцүүлсэн.


 Дрогба-н гоол үүгээр зогсолгүй 88 минутад Дидиер Дрогбад талбайн төвөөс пасс өгөхөд Дрогба аваад хоёр хүнээс мултарч гарч ирээд хаалгачын эсрэг ганцаараа гараад цохисон гэвч хаалгач Асержо хаасан ч Дрогба дахин нэмснээр тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэвч энэ тэргүүлэл ердөө хоёрхон минут л үргэлжилсэн.
90 миунатд Атлетико Мадрид-н довтлогч Күн Агуэро 23 орчим метрээс хаалттай цохил цохиж гоолдсон. Үнэхээр гайхалтай гоол орсон.






Бусад 4 тоглолтын хариу:
Марсейлл 6:1 Цюрих /Аэгэртэр,Абриел,Нианг,Хилтон,Чейроу,Брандао, Алфонсое/
Бешикташ 0:3 Волфсбург /Мисимович,Гентнер,Зеко/
Байерн Мюнхен 0:2 Бордо /Горкуфф,Чамахх/
АПОЭЛ 0:1 Порто /Фалкао/

11 сэтгэгдэл:

Намхай said...

CSKA sn bnaa barag l hojson

Zipper said...

Анхан. Талбай дээрэ л ингэж тоглох байсийн
Англид майр сайн тоглож нтр
Яджитэл монгол ТВ-нууд тоглолт гаргадаггүй шал балай
Өнөөдөр Рубин-Барса дээр Идэрээтэй 500₮-д барьцан гэжага

JokER said...

aguero aimr bleeee..... milanaas pato!!!

Zipper said...

Угаасаа Пато,Агуэро хоёрын хооронд том өрсөлдөөн бий болийшд
2 жилийн дараа гэхэд Месси,Роналду хоёр шиг л өрсөлдөх байх

Намхай said...

Эсвэл Агуэро Милан-д орчвол нээрээ энэ хоёр цугтаа алнадаа

Намхай said...

Yamarvaa ni ner bariad yum bicheed bna aa

JiJiG said...

milanas pato sn blee,at madrid-aas aguero,chelsea-ees drogba,man U-aas antonio valencia tus tus sain bna ntr...

Zipper said...

ООЁ мөрнөө зүгээр хөлбөмбөг судлаач шиг л,,,

JiJiG said...

cska az dutsandaa
huurhii

JiJiG said...

aguero chelseag torguulahaas umnu ih munguur avii gejahad ochchiku muu hog chn....

Zipper said...

Агуэро юу гэж хөгшин Челсиг тоожийдийн

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs