Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.26.2009

Лион,Интер хоёр ялагдлаа


Уржигдар шөнө Аваргуудын Лигийн 5-р тойргийн тоглолтууд болж явагдлаа.
Барселона 2:0 Интер Милан /Жерард Пике,Педро Гонзалез/
Өмнө нь Барса, Интер Милан-ы талбайд 0:0-р тэнцэж байсан. Харин түүний дараа Рубин-д нэг ялагдаж нэг тэнцсэн. Энэ нь өнгөрсөн жил хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ямар ч багт ялагдаагүй байсан Барсаг зогсоосон юм.
Энэ тоглолтын анхны гоолыг баруун жигүүрээс өгсөн Пасс-г хамгаалагч Жерард Пике яг ингэж цохиж оруулсан

Харин дараачийн гоол 16 минутын дараа баруун жигүүрээс төв рүү өгсөн пасс хэнд ч хүрэхгүй байсаар Педро шууд цохиж оруулснаар тооны харьцааг 2:0 болгосон. Ингэснээр Барса хэсгээ тэргүүлж эхэлж байгаа.
Фиорентина 1:0 Олимпик Лион /Варгас/
Энэ тоглолтын цорын ганц гоолыг Фиорентина-н хамгаалагч Варгас хийсэн. Тэрээр 28 минутад 11метрийн торгуулын цохилтыг гүйцэтгэснээр гоолдсон. Ингэснээр Фиорентина хэсгээсээ гарах нь тодорхой боллоо.


Дебречен 0:1 Ливерпуль /Н'Гог/
Хэдийгээр Ливерпуль хэсгээсээ гарах боломжгүй болсон ч энэ тоглолтод 1:0-р ялж чадлаа. Тоглолтын цорын ганц гоолыг 4 минутад зүүн жигүүрээс төв рүү өгсөн пассыг Каррагер мөргөсөн ч тэр нь Н'Гог-д пасс болж Н'Гог үсэрч байгаад хөлийн гадар хэсгээр цохиж оруулсан.


Энэ шөнө болсон бусад тоглолтууд:
Рубин 0:0 Динамо Киев
Арсенал 2:0 Стандарт /Насри,Денилсон/
Ранжерс 0:2 Штуттгарт /Руди,Кузманович/
Алкмаар 0:0 Олимпиакос
Унериа Урзичени 1:0 Севийя /Драгутинивич/

0 сэтгэгдэл:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs