Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.05.2009

Бабел Рафа-г аврах шиг боллоо.




Өнгөрсөн шөнө E,F,G,H хэсгүүдийн тоглолтууд болж өнгөрлөө.

Лион 1:1 Ливерпуль
Мэдээж хамгийн сонирхолтой,үзэгчдийн анхаарлын төвд байсан тоглолт бол Лион-Ливерпуль байсан.
Энэ тоглолтод Жеррард байхгүй ч гэсэн. Ливерпуль өмнөх ялагдсан тоглолтуудаа бодвол хамаагүй сайн тоглосон гэж боджийн.
Тоглолтын 84 минутад сэлгээгээр орж ирсэн Ряан Бабел 27 орчим метрээс яг булан руу цөм цохиж оруулсан.

Харин тоглолтын  90 минутад Лисандро Лопез нэгэн азийн гэж болох гоол оруулсан. Түүний энэ гоол Рафа-г болон Ливерпуль-г маш хүнд байдалд оруулсан.


Одоогоор Ливерпуль хэсэгтээ 3-р байранд явж байгаа. Хэрэв дараагийн тоглолт болох Фиорентина-д ялагдвал Ливерпуль аваргуудын лигээс хасагдах болно.

Арсенал 4:1 АЗ Алкмаар


Энэ тоглолтод Арсенал 1 оноо авахад л шөвгийн 16-д орох нь тодорхой болох байсан. Тоглолт анхнаасаа л Арсеналын давамгайлал дор өрнөсөн. 25 минутад Арсеналын залуу багийн ахлагч Францеск Фабрегас зүүн жигүүрээс 16-н шугам руу дөхөж явсаар байгаад хаалгачын баруун доод булан руу нь цохиж оруулсан.



Дараагийн гоол 1-р үе дуусах гэж байхад буюу 43 минутад талбайн төвөөс Аршавины 16-н шугам дээр зогсож байсан Насри руу өгсөн пассыг Насри тогтоогоод 1 тоглогч хуураад гоол хийсэн.


Дараачийн гоол 2-р үе эхлээд 7 минут өнгөрж байхад Аршавин 16-н гаднаас зүүн жигүүр лүү Фабрегаст хаяхад Фабрегас тогтоогоод яг булан руу нь сайхан цохиж гоол оруулсан.


Харин Арсенал-н сүүлчийн гоолыг 72 минутад 2 ассист өгөөд байсан Аршавины дамжуулалтаар Абу Диаби гоол оруулсан.


Аршавин ингэснээр 3 гоолын дамжуулалт өгсөн юм. Гэхдээ тоглолын шилдгээр Фабрегас тодорсон. Ингээд Арсенал Аваргуудын лигт орох нь тодорхой болсон юм.

Динамо Киев 1:2 Интер Милан

Энэ тоглолтод Интер Милан 3 тэнцээд байгаа тааруухан амжилтаа зогсоохоор Украйнд ирсэн.
Гэхдээ тоглолтын анхны гоолыг цагтаа Челси,АС Милан-д тоглож байгаад өөрийн тоглолтын гараагаа эхэлж байсан Динамо-доо ирсэн Андрей Шевченко 21 дэх минутад 21 орчим метреес Интер болон Бразилийн хаалгч Жулио Цезар-г хэмжиж нэгэн гайхалтай гоол оруулсан.





Тоглолтын турш гэхдээ Интерийхан тасралтгүй довтолж Динамогийхнийг сандаргаж байсан.
Харин Динамогийхон өөрсдийгөө яллаа л гэж бодож байтал 86 минутад өнгөрсөн жилийн Италийн мэргэн бууч Диего Милито, Весли Шнайдер-н цохилт ч биш пасс ч биш юмыг тогтоогоод хаалга руу цохиж оруулсан.



Харин энэ гоолоос ердөө 3хан минутын дараа зүүн жигүүрээс Майкон хаалга руу цохисон гэвч бөмбөгийг хаалгач Богуш хаасан гэвч довтолгоо үүгээр дуусаагүй ба ойсон бөмбөгийг Милито шууд нэмсэн гэвч дахиад л Богуш хааж чадсан харин дахиад ойсон бөмбөгийг Весли Шнайдер цохиж оруулсан.


Ингэснээр Интер 6 оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн.

Бусад тоглолтуудын хариу:


Стандарт 2:0 Олимпиакос /Мбокани, Яавонович/
Севийя 1:1 Штуттгарт /Жесус Навас,Кузманович/
Унериа Урзичени 1:1 Ранжерс /Онафрас,МакКоллач/
Фиорентина 5:2 Дебречен /Муту,Дайнелли,Монтоливо,Марчионни,Жилардино,Рудолф,Коулабли/
Рубин 0:0 Барселона

2 сэтгэгдэл:

JiJiG said...

Fiorentina sain togloj bna shuu

Zipper said...

Фиорентинад Жилардино 2 жилийн өмнө орсноос хойш угаасаа шууд л сэргэсэн л дээ

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs