Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.03.2009

La Liga /Week 9/


Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ла Лигийн 9-р тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. 
Энэ тойрогт Реал Барса хоёрын онооны зөрөө ! болж багассан юм. Энэ тойрогт Реал Мадрид талбай дээрээ Хетаф-г хүлээн авч тоглосон. Тоглолт анхнаасаа л үзэгчдийг уйдаахааргүй тоглолт болсон. 28 дахь минутад Реал-н хамгаалагч Раул Албиол Солдадл дээр гаргасан алдаанаас болж улаан картыг дэндүү эрт авсан. Гэсэн ч Хетаф-ыхан энэ боломжийг ашиглаж чадаагүй юм.  Энэ тоглолтод Хетаф-с Солдадо л сайн тоглох шиг болсон. Тоглолтын 53 минут Реал-н зүүн жигүүрийн хамгаалагч Марсело талбайн төвөөс 16-н шугам руу Гонзало Игуайн руу хаясан Игуайн бөмбөгийг цээжин дээрээ тогтоож байгаад жоохон урагшлаад солгой хөлөөрөө цөм цохиж гоолдсон.



Дараачийн гоол ердөө 3хан минутын дараа буюу 56 минутад талбайн төвөөс урагшилсаар байсан Карим Бенземагийн баруун жигүүр лүү өгсөн пассыг Гонзало Игуайн аваад жоохон урагшилж байгаад дахин гоолдсон. 



Харин Реал-н мөнхийн өрсөлдөгч Барселона, Осасунагийн талбайд зочилж тоглосон юм.  Тоглолт тийм ч сонирхолтой болоогүй. Тоглолтын анхны гоол оролгүй удаж байгаад 72 минутад 16-н гаднаас баруун жигүүр лүү Лионел Месси Карлос Пуёол-д өгсөн. Пуёол бөмбөгийг тогтоогоод талбайн төв рүү газраар пасслахад Седоу Кейта тогтоогоод цохиж оруулсан.



Харин тоглолтын нэмэлт цаг дуусахын алдад буюу 90+3 минутад Осасуна сүүлийн довтолгооноо хийсэн Осасуна-н хагас хамгаалагч Камукас зүүн жигүүрээс төв рүү хаяхад түүнийг нь Жерарп Пике гаргах гэж байгаад авто-гоол оруулж Осасуна-н үзэгчдэд бэлэг барисан юм. 








Ингэсэнэр тоглолтын тооны харьцаа 1:1 болж Реал-Барса хоёрын онооны зөрүү 1 болсон юм.


Ингээд Ла Лигийн 9-р тойргийн тоглолтуудын хариуг танилцуулъя:





Реал Мадрид 2:0 Хетаф /Игуайн,Игуайн/
Осасуна 1:1 Барселона /Кейта,Пике авто гоол/
Реал Зарагоза 2:1 Алмериа /Лафита,Пулидо,Жуанма Крутиз/
Херез 0:2 Севийя /Неградо,Фабиано/
Вийяреал 5:0 Тенерифе /Лоренте,Пирес,Росси,Кани,Лоренте/
Атлетик Билбао 0:1 Атлетико Мадрид /Мартинес/
Эспаниол 1:1 Валидолид /Гарсия,Мэдунянин
Малорка 1:0 Расинг /Вебо/
Депортиво 1:1 Спортинг Гэйон /Лассад,Кастро/
Малага 0:1 Валенсия /Наварро/


3 сэтгэгдэл:

Намхай said...

Real Madrid 1 onoonii zoruutei bgaa
Hudlaa medee bna

Zipper said...

За ёстой уучил,Засчлаа

Zipper said...

Бас энэ Пике нээрээ Реал-ыханд том бэлэг барилаадаа

Post a Comment

Сэтгэгдэл үлдээж буйд баярлалаа

MonBloggers | Mongolian Top Blogs