Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

12.22.2009

Мессинификант!!!


За энэ жилийн шилдэг буюу бараг өнөө цагийн хамгийн шилдэг нь хэн бэ гэдгийг тодруулдаг FIFA World Player GALA Швейцарийн Цюрих хотноо болж өнгөрлөө. Угаасаа Месси гэдгийг хүн бүхэн л мэдэж байсан байх. Гэхдээ Месси шилдгийг зүгээр ч нэг авсангүй өнгөрсөн жилийн Роналдугийн тогтоосон байсан 935 оноог эвдэж 1073 оноо болгосон. Өмнө нь хэн ч ийм их оноо авч байгаагүй юм.

Тэрээр энэ шагналыг авахынхаа өмнө:"Би энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Мөн надад саналаа өгсөн бүх тамирчид,дасгалжуулагчдаддаа баярлалаа. Надад үргэлж тусалж дэмжиж байсан багын андууддаа баярлалаа" гэж хэлжээ.
Месси нь үүнээс өөр УЕФА-н шилдэг довтлогч,УЕФА-н шилдэг тоглогч,Аваргуудийн лигийн мэргэн бууч гэх шагналуудыг авчихсан байгаа.


Харин Месси-н ард 352 оноотой Криштиану Роналду орсон бол үүний араас Шави Ернандез 196 саналтай, Кака 190 саналтай, Андрес Иниеста 134 саналтайгаар жагсцгаажээ. Энэ жилийн шилдэг 5-н тоглогч бүгд Ла Лиг-ээс тодорсон.
Харин өнгөрсөн жилийн шилдэг Роналду:" Энэ жилийн Финалын тоглолт Мадридад болно. Биднийг Финалд хүрэхэд зогсоож магадгүй ганц л баг байна. Тэр бол БАРСА. Барса-д дэлхийн шилдэш тав-д орсон 3 хүн байна. Гэхдээ Барса-с өөр сайн багууд байгаа. Гэхдээ хүмүүс Ел Классико-г Мадридад харахыг хүсч байгаа" гэж хэлжээ.
Харин энэ жилийн хамгийн шилдэг гоолоор Криштиану Роналду-н Порту-н эсрэг оруулсан гоол орсон байна. Роналдугийн гоол нийт санал өгсөн 50000 хүний 17% харин Иниеста 15% санал авсан байна.




»»  Цааш унших

12.20.2009

Найдвар багассаар л...




За өнөөдөр өглөө 11 цагаас манай Шинэ Монгол-н хөлбөмбөгийн шигшээгийхан маань 97-н зааланд очиж ээлжит тоглолтоо хийлээ.
97-р сургууль 7:1 Шинэ Монгол /15 нас/   /Zipper/
За манай дундыхан маань анхны тоглолтондоо 79-т ялагдчаад байсан. Энэ тоглолтонд ялагдвал байдал улам л хэцүү болох байлаа. 97 угаасаа манай хэсгийн хамгийн хүчтэй баг нь. За  тоглолтын тайлбартаа орий. 1-р үед манайх тийм ч муугүй тоглолт үзүүлж байлаа. Сайн ч хамгаалж, довтолгоон ч өрнөх гээд байж байлаа.
Тэгээд нэгдүгээр үеийн дунд 97-н тоглогч анхны гоолыг хийснээр тоглолт тэр чигээрээ 97-н давамгайлал дор өнгөрсөн. Нэгдүгээр үеийн төгсгөлд би хаалттай цохилтоос нэг гоол хийсэн. Тэгээд ялж болох ч юм уу? гэж бодож байтал дахиад нэг гоол тэгээд ёстой ямар ч урамгүй болсоор сүүлдээ бүр 7:1 болсон. Энэ тоглолтыг Дуулианы өнгөрсөн жилийн хамгийн шилдэг шүүгч шүүсэн ч 97-н гоол оруулаагүй юмыг гоол гээд тооццон л доо. Одоо дараагийн тоглолт Шинэ Монголын зааланд 53-р сургуулитай тоглоно.
97-р сургууль 8:3 Шинэ Монгол /17 нас/  /Төөшкө 2 гоол,Ойдов/


Өмнө нь 48-г бут ниргээд байсан ахлахын шигшээ маань 97-д ялагдлаа. Уул нь тоглолтыг ахлахыхан тэргүүлж байсан ч. Тэгээд оноогоо бариулсаар 2:2 болсон. Харин 97-н нэг тоглогч ахлахын хаалгач Немо-г бэрттэл нь жийж орсноор улаан карт авсан. Тэгээд 4-үүлээ байх хооронд Ойдов нэг гоол хийсэн. Гэтэл үүнээс хойш дарааллан 6 гоол алдснаар энэ тоглолтод 8:3-р ялагдсан. Аа мөн Золоо ах бас бэртэл авчихшиг болсон.
»»  Цааш унших

12.13.2009

Дуулиан 2020:Анхны тоглолт,Анхны Ялагдал



За өнгөрсөн Бямба гарагт манай сургуулийн Ахлах болон Дундын хөлбөмбөгийн шигшээ Дуулиан 2020-н анхын тоглолтоо хийлээ.
Дундын Шигшээ 2:5 79-р сургууль /Батням,Намхай/
Хаалгач:Тэмүүлэн
Тоглогч:Zipper-Captain
Тоглогч:Ганаа
Тоглогч:Батням
Тоглогч:Намхай
За дасгалжуулагчийн тал дээр асуудалтай гэж хэлж болхоор баг маань анхны тоглолтоо хийсэн. Уул нь хагас сайны өглөө 9 цагт манай сургуулийг дасгалжуулж заавар зөвлөгөө өгөхөөр 4 хүн ирсэн /Цогоо ах,Сакура Багш,Даваа ах,Батмөнх багш/. Яг жинхэнэ дасгалжуулагч нь Батмөнх багш юм. Гэвч багш маань өглөө ирээд Арсенал-н өмсгөл /цагаан дээр улаан судалтай/ өгөөд гэнэт алга болчвоо. Угаасаа жоохон хариуцлагагүй багш юм шиг байгаамаа. Шинээр ирээд эхний 3 бэлтгэл ирээ л цаашаа байхгүй болчихсондоо. Харин сүүлийн хэдэн бэлтгэл дээр ирж бэлдэж байгаа Даваа ах миний бодлоор яг таарах хүн юм шиг санагдсан. Манай дундыхний замбараагүй байсан байрлалыг цэгцэлж өгсөн. Тэгээд бид хэд чинь ялна мална гээд сэтгэл санаа сайхан л байлаа.
Тоглолтын 1-р үед манайх 2:1-р ялсан. 1 гоол нь яг нэг хүний биш бүгдийх нь л алдаа байсан. Харин хоёрдугаар үед манайхан бүр ядарсан гэхиймуу нэг л идэвхигүй,хөдөлгөөн муутай болцгооцон байсан. Тэгээд яджитэл манай хаалгач гэж хүн анх удаа Дуулианд ороод сандарсиймуу яасийн хоёр том алдаа гаргасан. Бүр инээд хүрмээр хоёр гоол алдсан. Харин нэг гоол нь Батням маань 3-н шугам дотор гар хүрснээр пеналти болсон. Тэрийг нь Улаанаа гэн үү, нэг нь цохиод оруулцан. Харин 79-н сүүлчийн гоол тоглолт дуусахын өмнө орсон. Энэ гоол ороход би довтолгоонд улайрцан байсан л даа. Тэгээд хойноо Шикай ганцаараа үлдцэн байсан болхоор гоол алдцан. Аа тийм, манай Шикай сандраад жоохон муу тоглож байх шиг байсан. Дандаа надтай давхцаад, миний хажууд яваад байсан. 2-р үед угаасаа манайх бараг хаалга руу ч цохиогүй байх. За дунд нэг иймэрхүү. Харин ахлах..
Ахлахын шигшээ 7:3 48-р сургууль /Төөшкө /Double/,Бачка,Ойдов /Poker//
Хаалгач:Немо
Тоглогч:Түшиг
Тоглогч:Ойдов-Captain
Тоглогч:Төөшкө
Тоглогч:Бачка
Харин ахлахын шигшээ өнгөрсөн жил нэг ялагдаж,нэг тэнцэж байсан 48-р сургуулийн ахлахын шигшээтэй тоглосон. Тоглолтын нэгдүгээр үед 48-хан нэг гоол түрүүлж хийсэн ч хариуг нь удалгүй Ойдов хийсэн. Тэгээд дараа нь Бачка ах,тэгээд Төөшкө ах байсан байхаа би сайн санахгүй байна.Би энэ тоглолтыг үзэж байхдаа. Ахлахыхнийг аа мөн Ойдовыг золтой л бишрэцэнгүй. Гэхдээ шар гозойж л байлаа. Учир нь Ойдов довтолгоондоо маш идэвхитэй оролцдог. Тэгээд бөмбөгөө алдангуут аль хэдийнээ гүйгээд хойноо очоод хамгаалж байх жишээтэй. Төөшкө ах ч гэсэн ялгаагүй. Тэгээд тэр хооронпоо ойлголцоод тоглоо л,оновчтой пасслаа л. Тэгээд Ойдов энэ тоглолтын Man Of The Match байлаа гэж.
Тэгээд хэдий ялагдсан ч манай дундын тоглолтыг үзэж чадсан хүн байвал Man of the Match нь хэн гэдгийг нэг хэлээд өгөмц. Дараа нэг юманд ашиглаж магадгүй. Коммент үлдээ гэж




Дараагийн тоглолтийг ахлах,дунд хоёулаа цугтаа 97-н талбай дээр очиж хийх болно.

»»  Цааш унших

12.10.2009

Дэлхийн аварга 2010-г шинжихүй


За ойрд мэдээ нийтлээгүйм байх чинь вээ.Тэхээр 2010 оны 6 сарын 11нд эхлэх Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохиогдох Хамгийн их фанаттай тэмцээн буюу Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тухай өөрийн санаа оноогоо хуваалций.

А хэсэг: ӨАБНУ, Мексик, Уругвай, Франц.
Зиа энэ хэсэг ч дээ бараг ӨАБНУ ФРАНЦТАЙ дээр доороо оролцон гарчих байх гэхдээ Мексик сайн баг л даа.Харин миний бодлоор confedrations cup-аар Испаныг хожсон ӨАБНУ Мексикийн дээр гараад ирэх байх.Франц ч яахав буйр заагаад гараад ирэх нь тодорхой.

В хэсэг: Аргентин, Нигери, Өмнөд Солонгос, Грек.
Аргентина 1ээр гарах нь бараг л тодорхой харин 2 байрийн төлөө Нигери Грек 2 л өрсөлдөх байх Өмнөд Солонгос хэдий муу ч Монголыг хожсийм шүү этр хэхэ.

С хэсэг: Англи, АНУ, Алжир, Словени.
За Английг ч угаасаа түрүүлэх магадлалаараа 3т гэж мэргэжилтнүүд нь үзэж байгаам байнлээ.Одоо үеийн Английн бүрэлдэхүүн бол UNIVERSAL гэж хэлж болхоор юм.2р гарах баг бараг л АНУ байхдөө.

D хэсэг: Герман, Австрали, Серби, Гана.
 Герман-ийг 1р гарлаа гэж үзхэд 2р ширүүхэн ижил түвшний багууд л өрсөлдхийм байна даа.

E хэсэг: Голланд, Дани, Япон, Камерун
Голланд сайн тоглолт үзүүлнэ гэж бодож байна.Нөгөө 3 бас л ойролцоо 3 баг гэхдээ миний бодлоор Камерун хэсгээсээ гарах магадлал арай илүү болуу.

F хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словакия.
Миний дэмждэг баг Итали.Ер нь л Италаас бусад нь жоохон тааруухан багууд.Парагвай арай дээр л байх.

G хэсэг: Бразил, Хойд Солонгос, Кот Д’Ивуар, Португали.
Зиа 2010 оны дэлхийн аваргын үхлийн хэсэг гэж байгаа.Сайхан багууд шүү.Миний бодол бол Бразил нэгээр Португали 2оор гарчих л байх.Кот,д Ивуар ч бас сайн шүү.

Н хэсэг: Испани, Швейцарь, Гондурас, Чили.
За энэ хэсэг угийн тодорхой бизээ.Испани хэсгийг тэргүүлж Швейцар 2р гарах хамгийн өндөр магадлалтай.
»»  Цааш унших

Цомийн төлөө үзэлцэх 16 тодорлоо.


За өнгөрсөн хоёр өдөр хэн цааш аваргийн төлөө явах вэ гэдгийг шийдэх чухал тоглолтууд явагдлаа. Гэхдээ хамгийн сонирхолтой тоглолтуудын талаар нэг тайлбар бичий.
Ливерпуль 2:1 Фиорентина /Бенайон,Иоргенсэн,Жилардино/

За энэ тоглолтод хэрэв Ливерпуль ялсан бол Лион нэгээр гарч Фиорентина хоёроор гарах байлаа. Тиймээс Лионы хэдээр гарах нь Ливерпуль-с хамааралтай байлаа. Энэ тоглолт Будант Албионд болсон. Тоглолтонд Бенитез гарааны бүрэлдэхүүнээ гаргасангүй. Хаалгачаар Каваллери, хамгаалагчаар Дарби,Доссена гэх хүмүүсийг гаргасан. Гэхдээ тоглолтын анхны гоолыг 43 дахь минутад Ливерпуль-н хагас хамгаалагч,амьд домог болсон Стивен Жеррард баруун жигүүрээс чөлөөт цохилтоор төв рүү хаяхад түүнийг нь Бенайон мөргөснөөр Ливерпуль тоглолтыг тэргүүлж эхэлсэн.

Тоглолтын хоёрдугаар үе эхлээд талдаа орж байхад талбайн зүүн жигүүрээс 16-н шугам руу өгсөн пассийг Жилардино аваад цааш баруун тал руугаа Иоргенсен нэг тогтоогоод шууд цохисноор гоолдож тоог тэнцүүлсэн.

Хэрэв тоглолт ингээд дуусхийн бол угаасаа Фиорентина гарах байсан. Гэсэн ч Фиорентина тэнцэхийг хүссэгүй бололтой. Шүүгчийн мэдлийн цагт буюу 90+2 минутад зүүн жигүүр рүү хаясан бөмбөгийг Варгас тогтоогоод шууд төв рүү хаясан тэрийг нь Алберто Жилардино шууд цохиж оруулснаар Фиорентина хэсгээсээ нэгээр гарч чадсан.

Ювентус 1:4 Байерн Мюнхен /Трезеге,Батт,Олич,Гомез,Тимошук/


За энэ тоглолтоос шалтгаалж Аваргуудын Лигт цааш хэн өрсөлдхийг шийдэх байсан. Ихэнх хүмүүс энэ хоёр багийг гарна гэж бодож байсан байх.
Энэ тоглолт Торин хотын цэнгэлдэхэд болсон. Тоглолтын анхны гоолыг 19 дэх минутад зүүн жигүүрээс төв рүү өгсөн бөмбөгийг төвд зогсож байсан Давид Трезеге шууд гуядсанаар бас нэг сайхан гоол оруулсан.

Гэхдээ тоглолт үүгээр дууссангүй. Ювегийхэн үнэнч фенүүдээ гомдоосон юм. Энэ гоолоос 11 минутын дараа Байерний довтлогч Ивица Оличийг 16 дотор унагаснаар шүүгч 11м-н торгуулийн цохилт заасан. Цохилтыг Байерний хаалгач Никки Батт амжилттай гүйцэтгэснээр тоглолтын тооны харьцаа 1:1  болсон.



Харин хоёрдугаар үед Ювентус ямар ч эсэргүүцэлгүй явсаар 3 гоол алдсан.
52 минутад баруун жигүүрээс өгсөн бөмбөгийг Марио Гомез мөргөсөн гэвч хаалгач Жианлуйжи Буффон хаасан гэвч Ивица Олич ойсон бөмбөгийг нэмж оруулснаар Байерн тэргүүлж эхэлсэн.



Дараачийн гоол 83 минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Марио Гомез мөргөснөөр тооны харицааг 3:1 болгосон.
Харин тоглолтын эцсийн цэгийг Украйны багийн ахлагч хөгширч байгаа Юли Тимошук 16-н гаднаас хаалга руу цөм цохиж гоолдсон. Ингэснээр Байерн Аваргуудийн лигт, Юве УЕФА-д үлдлээ.

За ингээд бусад тоглолтуудын хариуг харуулий.
Марсейлл 1:3 Реал Мадрид /Лушо Гонзалез,Роналду,Раул Албиол,Роналду/
Волфсбург 1:3 Манчестер Юнайтед /Зеко,Оуэн,Оуэн,Оуэн/
Атлетико Мадрид 0:3 Порто /Бруно Алвес,Халк,Фалкао/
Бешикташ 1:2 ЦСКА Москва /Красич,Бобо,Алдонин/
Цюрих 1:1 АС Милан /Гажик,Роналдиньо/
Маккаби Хайфа 0:1 Бордо /Жуссик/
Олимпик Лион 4:0 Дебречен /Гомис,Пжанич,Бастос,Сиссохо/
Стандарт 1:1 АЗ Алкмаар /Болат,Ленс/
Олимпиакос 1:0 Арсенал /Леонардо/
Интер Милан 2:0 Рубин /Это,Балотелли/
Челси 2:2 АПОЭЛ /Зевлаков,Миросавьевич,Ессиен,Дрогба/
Штуттгарт 3:1 Унериа Урзичени /Марика,Трош,Погребняк,Семедо/
Динамо Киев 1:2 Барселона /Милевски,Шави,Месси/
Севийя 1:0 Ранжерс /Канутэ/
\
»»  Цааш унших

12.09.2009

1-2,1-4,9-1 vs 1-3


За ойрд мэдээ оруулах гэтэл жоохон залхуу хүрээд байлаа. Өнөө шөнийн тоглолт дуусангуут мэдээгээ идэвхитэй оруулах болно. За өнөөдөрийн хийсэн гол ажил гэвэл Ганаагийн амыг Дотагаар таглах байлаа. Нилээн хэд хоног манай муу Томоог зовоосиймшиг байгам. Өглөө Томоог хичээлдээ ирэнгүүт Ганаа нь тоглоё,суга муга л гээд байсиймшиг байгаамаа. Тэгээ л өнөөдөр тоглоё гээд тоглолоо. 1-2с Ганаа,SHINY,1-4с Лхагваа,Шижир,9-1с Идэрээ орсон нэг ийм коллекц-г ёстой л хагаллаадаа. Эхлээд манайхан жоохон дарамтлуулж байлаа. Тэгээд нэг 15 минут өнгөрөө л ёстой бөөн бөөнөөр нь киллдэж байлаа. Ялангуяа Кристал бүр БОНУС болчихсон байсан. Миний бодлоор эсрэг талын коллекцоос арай гайгүй байсан нь Ганаа л байх. Харин хамгийн муу байсан нь яахын аргагүй SHINY байсан. Угаасаа ч Ганаа SHINY-д нилээн уурлаж байсан. Дараа нь Ганаа, SHINY-г гар гээд гаргачихвөө. Гарсны дараа ч ямар ч өөрчлөлт гараагүй. Гэхдээ энэ тоглолт нилээн сунжирсан л даа. 70 минут тоглочох шиг болсон.Одоо нэг хэсэг жоохон ч гэсэн тайван байх байх.Эсвэл маргааш Ганаа шууд нахья гэнэ.За за тэгээд хэн хэн ямар баатар авсныг хэлийдаа. Өө тийм Томоогийн захиасыг бичихээ мартах шахлаашд. Эхний гурван байрт Ганаагийн суга гээд байгаа 3 орсон шүү. /1.Zipper,2.Evil,3.Mercer/
1-3>>Zipper<<--Priesties Of the Moon /Mirana NightShade/ v  Nice-TideHunter /Leviathen/
1-3>>Evil<<--Drow Ranger /Traxex/                                        v   Shooter-Admiral ProudMore
1-3>>Mercer<<-- Centaur Warchief /Bradwarden/                  v   +s- Slithereen Guard /Slardar/ 
1-3>>Ob$ert<<--EarthShaker /Raigor Stonehoof/                   v   Shiny-Crystal Maiden 
1-3>>PePe<<--Bounty Hunter /Gondar/                                   v   Mario!-Phantom Assassin 
»»  Цааш унших

12.03.2009

Дуулиан эхлэх дөхлөө.



За Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг "Дуулиан-2020" тэмцээний тоглолтуудын хуваарь гарсан байна.
Манай дундыхан 97,53,79 гэсэн гурван багтай нэг хэсэгт орсон бол Ахлахын шигшээ маань 97,14,48 гэсэн гурван багтай нэг хэсэгт орсон. Өнгөрсөн жил 48-тай нэг тэнцэж,нэг ялагдсан юм. Ахлах маань бид нарыгаа бодвол арай л хэцүү хэсэгт орцон.
Тэгээд ахлах болон дундын анхны тоглолт 12 сарын 12-д болно
Дундын шигшээ өглөө 9:00 цагаас 79-р сургуультай хийх бол ахлах 10:00 цагаас 48-р сургуулийхантай талбай дээрээ тоглолтоо хийнэ. Харин энэ тоглолтуудын дараа 12 сарын 19-д үүний дараачийн тоглолт 12 сарын 26-д болох юм байна.
За тэгээд өөрийхөө талбай дээр тоглож байгаа багууд ШҮҮГЧ болон ЭМЧ-г заавал байлгах ёстой гэнэдээ. Байхгүй бол ялалтыг шууд эсрэг багт өгнө.
Мөн заавал цагтаа ирсэн байх ёстой хэрэв хүүхэд бүрдээгүй байвал ялалт мөн л эсрэг багт юм байна. Аа харин өөрийн гэсэн заалгүй сургуулиуд манай талбай дээр ирэх ба харин тэр ЭМЧ,Шүүгч этр-г өөрсдөө авчрах ёстой гэнэ. Тэгээд манай БатМөнх багш энэ мэдээг уншиж байгаа бол 12 сарын 8-д мандат бэлэн болно гэнэ. Тэгээд Мандатныхаа мөнгийг авир гэжийн. Илүү дэлгэрэнгүйг 99851029 гэсэн утаснаас аваарай гэнэ. За бараг Багш мэджаагаа байхдөө. За ШМАС-хан ирж дэмжээрэй /хихи/. Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлээрэй. 1-2-н Ганаа, охин хархийн бол онгод нь орох байх.
»»  Цааш унших

12.02.2009

Premier league-iin hamgiin hamgiin


Oird eroosoo mdeelel oroogui yum shig bna . tegheer ni bi 12-r sariin Post-nii salhiig hagalya gej bodloo. Oruulchih oligtoi medee ch oldoh gui bolhoor ni haij haij bodoj bodoj premier leagiin uzuuleltuudiig oruulahaar shiidlee.
Mergen buuchid

Ner (Club), Bairlal, goaliin too

1.D.Drogba (Chelsea), Forward, 11
2.J.Defoe (tothenham), Forward, 11
3.F.Torres (Liverpool), Forward, 10
4.W.Rooney(Man U) ,Forward , 10
5.D.Bent (sunderland) ,Forward ,9
Assist leader
Ner(Club) ,Bairlal ,Assits
1.C.Fabregas(Arsenal), M.fielder, 10
2.D.drogba (Chelsea), Forward, 8
3.R.Giggs (Man U) ,M.Fielder, 8
4.F.lampard (Chelsea) ,M.fielde, 7
5.Van persie (Arsenal), Forward, 7

Hamgiin ih goal oruulsan bag
Clubs ,goals
5.Man U , 30
4.Liverpool,31
3.Tothenham ,33
2.Arsenal, 36
1.Chelsea , 36

Erno hulbumbugt zuvhun goal assist 2iig l gol uzuulelt gej avch uzdeg. tegvel Ene 2-oos uur mash olon uzuuleltiig premier league-t gargajee. Ene uzuuleltuudiig ene jiliin premierleague ehelsneel hoish gargaj ehelsen yum bna. Za tegeed doorhi medeelliig sonirhono uu.
Neg togloltond hamgiin ih guideg tamirchin(Distance leader)

Ner (Bag), Bairlal ,,neg togloltond guideg zai(km)
5. D.Bent(Sunderland ), forward, 9.8
4. W. Rooney(MAN U), forward , 9.81
3. R. Carvalho(Chelsea), Defender, 9.81
2. W.Gallas (Arsenal) ,Defender, 9.9
1.N.Anelka (Chelsea) ,forward, 11.2
Hamgiin olon udaa bulangiin tsohilt hiideg bag
5.Aston villa, 9.1
4. Man U, 9.15
3.Tothenham hotspur, 11.5
2. Chelsea , 11.9
1.Arsenal ,13.7
Hamgiin ih aldaa gargadag bag
5.Stoke city, 11.7
4.liverpool, 11.7
3.chelsea, 12.0
2.Portsmouth, 13.1
1.West ham utd. , 16.8
Toglogchdiin bieiin undriin dundaj ni hamgiin urt bag (cm)
5.Chelsea, 181
4.Birmingham ,182.8
3.tothenham, 183.1
2.Liverpool, 184.2
1.Stoke city ,187.2
neg togloltod dundjaar Hamgiin ih Penalty guitsedgedeg bag
5.Chelsea ,0.2
4.arsenal, 0.22
3.Wigan Athletics, 0.29
2.Everton , 0.3
1.Man U, 0.52
»»  Цааш унших

11.28.2009

Роналдуг харааж байсан хүн ил гарсан гэнэдээ


За хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болчоод байгаа Криштиану Роналду-г зарим нь бэртсэн, Зарим хүмүүс түүнийг нэг хүн харааж байгаа гэж байсан. Харин тэр Роналдуг хараагаад байсан нөхөр өөрийгөө олны өмнө ил харуулсийн гэнээ. Үнэн эсэхийг нь мэдкү ч бас үнэний ортой л байх. За тэгээд энэ нөхрийг нэг хараад ав

Энэ нөхрийг Пепе гэдэг гэнэ. Харваас нэг л балиар царайтай,бүдүүн амьтан байгааз. Доорх зурган дээрээс илүү ойлгомжтой харагдана

Энэнээс харахад бас нэг л сэжигтэй байгаа юмдаа. 

Гэрээр нь дүүрэн нэг хар талын юмнууд. Яс мас элдэв янзын зүйлүүд
»»  Цааш унших

11.27.2009

Кака:Би Зиданы Залгамжлагч биш


За энэ мэдээг би өөрөө хуулж бичээгүй ч. Уншсан чинь дажгүй юм шиг санагдхаар нь орууллаа.
Энэ мэдээг Өдрийн Сонины сэтгүүлж Ж.Нанжид гэгч эрхэм оруулж байсийн байна. Тэрийг нь блог этрээр хэсч байгаад олж уншлаа. Зураг мургийг харин би нэмцэн. За тэгээд унших нэг нь уншаарай. 

Хэрвээ Кака шүдний ооны рекламд тоглосон бол хамгийн сайхан модель болох байлаа. Гэхдээ ганц оо гэлтгүй бараг бүх зүйлд тэр шүү дээ. Зөвхөн сахиусан тэнгэрүүдэд л Какагийнх шиг сайхан инээмсэглэл байдаг болов уу. Рикардо Изексон дос Сантос Лейте бол дэлхий ертөнц дээр болж буй сайн сайхан зүйлсийн төлөө бурханд үргэлж талархаж байдаг ер бусын сүсэгтэй хүн юм. Тэр хүүхэд ахуйдаа нуруундаа хүнд гэмтэл авсан бөгөөд чухамхүү бурхны ачаар л эргэн босч, хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох болсон гэж боддог. Гоол хийх болгоныхоо дараа хоёр гараа дээш өргөн тэнгэр рүү харж, долоовор хуруугаа гойзойлгодог нь бурханд талархаж буйн илрэл юм. Түүнтэй ярилцахад тун таатай байдаг гэнэ. Тэр ярих болгондоо гараараа ямар нэгэн хөдөлгөөн хийдэг аж. Заримдаа тэр гартайгаа яриад ч байгаа юм шиг санагддаг. Энэ хүний эсрэг торгуулийн цохилт өгөх боломжгүй. Учир нь тэр бүдүүлэг тоглолттой нэгэн биш. Бразилын шигшээтэй хамт 2002 оны ДАШТ, “Милан”-тай цуг 2003, 2007 оны Аваргуудын лигт түрүүлж, 2007 оны дэлхий болон Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон нь цөөхөн хэдэн тамирчинд тохиох хувь билээ. Гэхдээ тэр дээрх амжилтууддаа сэтгэл ханасангүй, “Милан”-д байснаасаа илүү ихийг хийхийн тулд “Реал”-д шилжин ирээд байна. Түүнийг хөлбөмбөгийн түүхэнд К.Роналду, З.Зидан нарын дараа орох өндөр үнээр Испанийн баг худалдан авсан билээ. 




-Таныг  “Реал”-ын хөгжөөн дэмжигчид Зиданыг залгамжлахаар энэ багт ирсэн гэдэг?
-Ингэж хэлсэн нь нэр төрийн хэрэг юм. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол бий. Хөгжөөн дэмжигчид намайг Зидантай адил хэмжээнд тоглох чадвартай гэж үнэлж байгаа боловч би түүний залгамжлагч нь биш ээ. “Реал”-д анх ирэхдээ Рауль бол зөвхөн Рауль, Ди Стефано бол Ди Стефано байсан шүү дээ. Тэд өөрсдийн тоглолт, энэ багт авчирсан цомоороо домог болон хувирсан хүмүүс. Клубийн түүхэнд үлдэхийн тулд нэг хоёр жил сайн тоглох биш өөрийн амьдралын бүхэл бүтэн үеийг гялалзтал өнгөрөөх хэрэгтэй.
-Гэвч ямар нэгэн зүйлээрээ Зидантай адилхан юм биш үү?
-Бид адилхан байрлалд тоглодог. Талбай дээрх үүрэг маань ч ойролцоо. Холбогчийн үүргийг гүйцэтгэж, довтлогч нарт гоол хийхэд нь туслах бидний гол зорилго юм даа.
-Та яагаад сая “Реал”-д ирсэн юм бэ. Өмнө нь ирэх боломж байсан шүү дээ?
-Хэдэн жилийн өмнөөс намайг энд ирэх нь гэсэн цуу гарсан. Би тухай бүрт нь үүнийг няцааж байлаа. Хэрвээ “Милан” намайг зарахыг хүсэх юм бол би явна гэдгээ хэлж байсан. Харин тэд нэгэн сайхан тохиолдлоор “Реал”-ын ерөнхийлөгч Ф.Перестэй гэрээ хийсэн юм. Тэдний санал нь надад ихэд таалагдсан бөгөөд миний гэрээнд урьд нь байгаагүй хэд хэдэн таатай нөхцөл тусгагдсан байгаа.
-Таны солилцооны өртөг 65 сая евро болсон нь ямархуу сэтгэгдэл төрүүлэв?
-Намайг худалдан авахын тулд “Реал” ингэж их чармайсан нь улам сайн тоглох хүслийг минь бадраасан. Яагаад гэвэл би бол жирийн хөлбөмбөгч биш, сонгогдсон хүн шүү дээ. Чухам ийм учир бусдаас илүү тоглох ёстой. Би өөрийгөө онцгой гэдгээ мэднэ. Бага байхдаа усан сангаас унаж, нуруугаа хүнд гэмтээж байлаа. Эмч нар ээжид минь намайг дахин хөлбөмбөг тоглож чадахгүй гэж хэлсэн ч би эргэж ирсэн. Энэ бол онцгой тохиолдол.
-Танд “Реал”-ын шинэ дасгалжуулагч зөвлөгөө өгч чадах уу?
-Тэгэлгүй яахав. Тэр бол миний дарга. М.Пеллегрини надад өөрийнхөөрөө тайван тоглохыг зөвлөснөөс гадна ард чинь К.Роналду, К.Бензема нар байгаа шүү гэж хэлсэн. Манай багт шинээр олон сайн тоглогч ирсэн болохоор дасгалжуулагчийг маш хүнд ажил хүлээж байгаа. Түүнд хэнийг нь гарааны бүрэлдэхүүнд гаргаж, хэнийг нь нөөцийн суудалд үлдээхээ шийдэхэд амаргүй байх. Бид хоорондоо хурдан ойлголцож сурах хэрэгтэй. Үүнээс л багийн амжилт шалтгаална. Хэрвээ манай багийнхан тоглолтоо олж чадахгүй, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл алдарч эхэлвэл би маш их харамсах болно. 



-Ур чадвартай олон тоглогчид хамтраад сайн тоглоход тийм хэцүү гэж үү?
-Орчин үед хөлбөмбөг өөртөө маш олон зүйлийг агуулж байгаа. Одоо Мадридад байгаа авьяастнуудад цаг нь болохоор маш их зүйл хэрэгтэй болно. Жилийн дараа гэхэд бид өөрсдийн үүргээ цээжилж, мэдрэмжээрээ тоглодог болно гэдэгт итгэлтэй байна.
-“Реал” Бразилын шигшээтэй адилхан уу?
-Бразил бол дэлхийн хамгийн шилдэг шигшээ баг. “Реал” манай шигшээ шиг олон сайхан ялалтыг байгуулах байх. Энэ их хэцүү ч хийхэд урамтай ажил шүү.
-Яагаад “Милан”-д бразилчууд олноороо тоглодог юм бэ?
-Энэ үнэн. Италийн хөлбөмбөгийн философийн талаар бүгд мэддэг шүү дээ. Бразилчууд довтолж тоглох дуртай. Тиймээс л “Милан” тэднийг урьдаг. Хэдэн арван жилийн өмнөөс л “Милан” өөр хөлбөмбөг тоглодог онцгой баг байсан шүү дээ.
-Гэхдээ Италийн бусад багуудын тактик нь нууц биш. Эхлээд хамгаалъя дараа нь харъя гэсэн зорилготой байдаг биз дээ?
-Ерөнхийдөө тийм л дээ. Өрсөлдөгчид маань хамгаалалтыг эрхэмлэдэг ч би Италид аз жаргалтай он жилүүдийг өнгөрүүлсэн. Энд би ер уйдаж байсангүй. “Милан”-д ирсэн эхний өдрөөс хамгаалалтад илүү ажиллах хэрэгтэйгээ ойлгосон. Италид сэтгэл зүйн хувьд төлөвшиж, илүү их томоожсон гэж боддог шүү. Харин одоо өөр орчинд, Испанийн лигт тоглох боллоо. Ла лигт хамгаалалтыг тэгж их урдаа тавьдаггүй болохоор би бразил хүн гэдгээ улам ч их мэдрэх байх.
-Та Италид төлөвшсөн гэлээ. Одоо шинэ орчинд ирээд дээрх зуршлаа хаях уу. Итали, Испанийн лигийн ялгаа юунд байна?
-Үгүй ээ. Ингэж ярих нь буруу. Энд тактикийн хувьд бага шаардлага тавьдаг. Довтолж буй тоглогч илүү эрх чөлөөтэй байдгийг би сайн зүйл гэж боддог. Жишээ нь “Барселона”-гийн Чавиг хар. Тэр энд өсөж, дэлхийн шилдгүүдийн нэг болж чадсан шүү дээ.
-Одоогийн “Реал” “Барса”-г дагах ёстой гэсэн бодол танд төрдөг үү?
-Огт зөвшөөрөхгүй. “Барселона” -гийн жишээ хөлбөмбөгийн хувьд сайхан зүйл гэдэгт эргэлзээ байхгүй. Гэвч Хорхе Вальдано нэгэнтээ “Реал” “Барса” шиг байх ёсгүй. Бид яаж тоглож байсан түүгээрээ л тоглох ёстой” хэмээн зөв хэлсэн. Бидэнд өөрсдийн гэсэн тоглолтын стиль бий шүү дээ. Түүгээрээ бид үзэгчдийг илүү их татаж чадна. Харин түүнд хүрэхийн тулд эхлээд тодорхой тэнцвэрээ олох хэрэгтэй.
-“Реал” саяхан л Испанийн аваргын тэмцээнд хоёр дараалан түрүүлсэн шүү дээ. Тэд ийм их өөрчлөлтийг юунд хийх болов?
-Энэ бол “Реал”-ын агуу гэдгийг батлах нэг үзүүлэлт юм. Манай багийн хөгжөөн дэмжигчид хэдийнээс л ялахыг, сэтгэл ханамж авахыг, авьяслаг хөлбөмбөгчдийг харахыг хүссээр ирсэн.
-Гэвч авьяас дандаа ялахгүй шүү дээ?
-Энэ үнэн. Хэрэв баг эмх замбараатай байхгүй бол дан ганц авьяасаар тийм ч олон хожил авч чадахгүй. Чухам үүнд л “Реал”-ын агуу их хариуцлага байгаа юм. Би ахиад л Бразилын шигшээ багийнхаа тухай ярих нь. 2006 онд Германд болсон ДАШТ-д манайх ямар гайхамшигтай бүрэлдэхүүнтэй байлаа. Бидэнд Роналдо, Роналдиньо, Робиньо, Адриано нарын авьяаслаг, дээд зэрэглэлийн хөлбөмбөгчид байсан ч эмх цэгц дутсанаас болж Зидан тэргүүтэй францчуудад ялагдаж билээ. Энэ миний хөлбөмбөг тоглосноосоо хойш амссан хамгийн гашуун хожигдол байлаа.
-Тэгвэл Аваргуудын лигийн шигшээ тоглолтод “Милан”-ы “Ливерпуль”-д хожигдсоныг асуугаагүй байсан нь дээр юм байна даа?
-Тэр бол итгэхийн аргагүй зүйл. Миний өөрийн нүдээр харсан хамгийн том гайхмаар үйл явдал юм даа.
-“Реал”-ыг эсэргүүцэгчдийн тухай ярилцъя. Нэг дор ийм олон од байгаа нь үзэн ядалтыг төрүүлдэг гэж та боддог уу?
-Би үзэн ядалтад итгэдэггүй. Бусад багийн хувьд атаархал байж магадгүй л дээ. Энэ бол бодит зүйл. Харин үзэн ядалт бол шал өөр юм. Би л хувьдаа үүнийг ойлгодоггүй. Би нэг багийг дэмжиж чадна. Харин бусдыг нь үзэн ядаж чадахгүй. Би Месси, Чави, Ибрахимовичтой гээд “Барса”-г үзэн яддаггүй шүү дээ. Харин ч өрсөлдөгчид маань ийм хүчирхэг байгаа нь Испанийн АШТ-ий сонирхолтой болгоно.
-Та гоол оруулах, дамжуулалт өгөхийн алийг нь илүүд үздэг вэ?
-Гоол хийх сайхан байдаг. Мөн оновчтой дамжуулалт өгөх ч дуртай. Аль нэгийг онцолж чадахгүй нь. Би “Реал”-д торгуулийн цохилт ч гүйцэтгэх болно. Гэхдээ зарим үед Криштиану Роналдуг цохиулж байгаарай гэж дасгалжуулагч хэлсэн.
-Хэрэв Рибери танай багт ирвэл яах вэ?
-Тэгвэл маргалдах л болох байх даа. Тэр биднийг ДАШТ-ээс хассан Францын багийн бүрэлдэхүүнд байсан. Тиймээс би түүнд хэдэн “эелдэг” үг хэлнэ ээ /инээв/. Тэр бол гайхамшигтай хөлбөмбөгч.
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs