Нийтлэгчдийн тухайд

Зиа бид Хөлбөмбөгд хайртай нэгэн, Бид энэ блогоор дамжуулж хүмүүст спортын мэдээ мэдээллүүдийн талаар хүргэх зорилготой.

Шинэ мэдээг

И-мэйлээр захиалж унших уу ?

11.27.2009

Энэ өдөр түүхнээ – 11 сарын 27


Юрий Титов (ЗХУ), 1935 – гимнастик. 1956 оны олимпийн аварга, 1962 оны дэлхийн үнэмлэхүй аварга.

Иштван Козма (Унгар), 1939 – сонгомол бөх. Олимпийн хошой аварга.

Эме Жаке (Франц), 1941 – хөлбөмбөг. Дасгалжуулагч, 1998 онд Дэлхийн аварга цолыг Францын шигшээг удирдан хүртсэн.

Дражен Далипагич (Югослав), 1951 – сагсан бөмбөг. 1980 оны олимпийн аварга.

Кэтрин Кэрр (АНУ), 1954 – усанд сэлэлт. 1972 оны олимпоос хоёр алтан медалийг хүртсэн.

Роберто Манчини (Итали), 1964 – хөлбөмбөг. Шигшээ баг, Сампдори, Лацио багийн хагас хамгаалагч асан. Цомтой багуудын цом болон Италийн хошой аварга, Италийн цомын олон удаагийн аварга, 1997 оны Италийн шилдэг хөлбөмбөгчин. 2004-2008 оны Интер багийн ерөнхий дасгалжуулагч. Италийн хошой аварга болсон.

Анвар Ибрагимов (ЗХУ), 1965 – туялзуур сэлэм. 1988 оны олимпийн аварга.

Дмитрий Сватковский (ОХУ), 1971 – таван төрөлт. 2000 оны олимпийн аварга. Дэлхийн олон удаагийн аварга.

Александр Кержаков (ОХУ), 1982 – хөлбөмбөг. Шигшээ баг, Зенит, Севилья, Динамо Москва багийн довтлогч. 2007 оны Испаний цом, Супер цомын аварга.
»»  Цааш унших

El Classico-Grant Derby


clasicoЭль Классикогийн өмнө сонин хэвлэлээр нэг нэгэн рүүгээ дайрсан мэдэгдлүүд тасрахгүй байна. Тухайлбал Барсагийн домогт тоглогч Иохан Круйфф “Sport” сонинд өгсөн ярилцлагандаа:

”Барсагийн тоглолт бусад багуудааас илүү гэдэг нь тоглолт болгонд харагдаж байгаа. Реалаас бараг 1000 дахин илүү байх шүү. Гэхдээ ням гаригт юу болохыг тэр өдрийн тэнгэр л мэдэх байх” гэсэн бол Эзэн хааны багийн хамгаалагч Пепе ”Бид нар Барсагаас огтхон ч айхгүй байна. Ноу Кампт очоод тоглодгоороо тоглоод л хожно. Гол нь тэдний гол тоглогчид болох Чави, Иниеста нар дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж ярьсан байна.

Харин Барсагийн ахлагч хоёр багийн ялах магадлалыг тавь тавин хувьтай гэж үзэж байгаа юм байна. ”Интерийг ялснаар манай багийнхан сэтгэлзүйн хувьд маш өөдрөг болж чадсан. Магадгүй зарим хүмүүс Реалыг илүү ялах магадлалтай гэж бодож байгаа байх. Гэхдээ тоглолт манай цэнгэлдэхэд болно гэдгийг мартаж болохгүй”.

Барсагийн домогт тоглогчдын нэг байсан Гари Линекер Эль Классикогийн тухай дурсамжаасаа ийнхүү өгүүлж байна ”Реалын эсрэг Ноу Кампад тоглосон анхны тоглолтоо би ерөөсөө мартдаггүй юм. Тэр тоглолтын эхний 5 минутад л би 2 гоол оруулж байж билээ. 120,000 фенүүд нэгэн зэрэг уухайлаад л үнэхээр сүрдмээр шүү дээ Класико гэдэг чинь . Бусад тоглолттой харьцуулах ч аргагүй. Каталонд одоо ч гэсэн Генерал Франкогийн дарангуйллаас үлдсэн үзэн ядалт байдаг. Энэ тоглолтыг үзнэ гэдэг маш том боломж шүү дээ. Би үргэлж Барсаг дэмжсээр ирсэн, ялангуяа Реалын эсрэг тоглож байхад. Манайхан ялж чадна гэдэгт итгэлтэй байна”
»»  Цааш унших

Рууд Ливерпульд


Голландын ”Гоолын машин” Рууд ван Нистелрой премьер лигт эргэн ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ тэр хуучин баг МанЮ-даа ч биш, Лондоны Арсенал, Челсид ч биш харин өмнө нь дайcны ёсоор хүлээж авдаг байсан Ливерпульд очих гэж байна.

Испаний хэвлэлүүдийн мэдээлж байгаагаа Рууд энэ өвлийн солилцоо наймааны цонхоор Хотон шувуунуудын эгнээнд шилжих юм байна. Гэхдээ зээлээр тоглох бөгөөд Мадридад гараанд гарахад хүндрэлтэй болсон тул энэ шийдвэрийг гаргасан гэж ярьсан байна.

Рууд өнгөрсөн улиралд хүнд бэртэл авч лигийн ихэнхи тоглолтуудыг өнжсөн бөгөөд шинэ улирал эхэлснээс хойш ч олигтой амжилт үзүүлж чадаагүй байгаа юм
»»  Цааш унших

11.26.2009

Лион,Интер хоёр ялагдлаа


Уржигдар шөнө Аваргуудын Лигийн 5-р тойргийн тоглолтууд болж явагдлаа.
Барселона 2:0 Интер Милан /Жерард Пике,Педро Гонзалез/
Өмнө нь Барса, Интер Милан-ы талбайд 0:0-р тэнцэж байсан. Харин түүний дараа Рубин-д нэг ялагдаж нэг тэнцсэн. Энэ нь өнгөрсөн жил хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ямар ч багт ялагдаагүй байсан Барсаг зогсоосон юм.
Энэ тоглолтын анхны гоолыг баруун жигүүрээс өгсөн Пасс-г хамгаалагч Жерард Пике яг ингэж цохиж оруулсан

Харин дараачийн гоол 16 минутын дараа баруун жигүүрээс төв рүү өгсөн пасс хэнд ч хүрэхгүй байсаар Педро шууд цохиж оруулснаар тооны харьцааг 2:0 болгосон. Ингэснээр Барса хэсгээ тэргүүлж эхэлж байгаа.
Фиорентина 1:0 Олимпик Лион /Варгас/
Энэ тоглолтын цорын ганц гоолыг Фиорентина-н хамгаалагч Варгас хийсэн. Тэрээр 28 минутад 11метрийн торгуулын цохилтыг гүйцэтгэснээр гоолдсон. Ингэснээр Фиорентина хэсгээсээ гарах нь тодорхой боллоо.


Дебречен 0:1 Ливерпуль /Н'Гог/
Хэдийгээр Ливерпуль хэсгээсээ гарах боломжгүй болсон ч энэ тоглолтод 1:0-р ялж чадлаа. Тоглолтын цорын ганц гоолыг 4 минутад зүүн жигүүрээс төв рүү өгсөн пассыг Каррагер мөргөсөн ч тэр нь Н'Гог-д пасс болж Н'Гог үсэрч байгаад хөлийн гадар хэсгээр цохиж оруулсан.


Энэ шөнө болсон бусад тоглолтууд:
Рубин 0:0 Динамо Киев
Арсенал 2:0 Стандарт /Насри,Денилсон/
Ранжерс 0:2 Штуттгарт /Руди,Кузманович/
Алкмаар 0:0 Олимпиакос
Унериа Урзичени 1:0 Севийя /Драгутинивич/
»»  Цааш унших

Юве,МанЮ хоёр ялагдлаа.



Өнгөрсөн хоёр шөнө Аваргуудын Лигийн 5-р тойргийн тоглолтууд болж явагдлаа.
Бордо 2:0 Ювентус /Фернандо,Чамах/
Энэ тоглолт Франц-д Бордогийн Чабан Делам Бордо цэнгэлдэхэд болж явагдсан. Зочин баг Ювентус уул нь байдаг хүмүүсээ гаргасан ч нутаг дээр нь арай л барсангүй. Тоглолтын анхны гоолыг 55 дахь минутад зүүн жигүүрээс чөлөөт цохилтоор төв рүү өгсөн пасс-г Флорентино толгойныхоо үзүүрийг арай гэж хүргэснээр талбайн эзэд тэргүүлж эхэлсэн.



Энэ тэргүүлэл дуусан дуустал байсан ба тоглолтын 90+3 минутад булангын цохилтыг Бордо-н довтлогч Чамах мөргөж оруулснаар энэ тоглолтод Бордо ялж чадсан.
Порту 0:1 Челси /Анелка/
Энэ тоглолт Португал-н шилдэг баг Порту-н цэнгэлдэх Эстадид Де Драгао цэнгэлдэхд болж явагдсан. Тоглолтын нэгдүгээр үед Порту арай илүү байсан бол хоёрдугаар үед Челси арай давамгүй тоглож байсан. Үүнийгээ ч харуулж зүүн жигүүрээс Малуда-н өгсөн пасс-г Ноколя Анелка мөргөж энэ тоглолтын цорын ганц гоолыг оруулсан.


Манчестер Юнайтед 0:1 Бешикташ /Телло/
Энэ тоглолт хэдий Будант Албион-ы "Мөрөөдлийн цэнгэлдэх" Олд Траффорд-д болсон ч зочин баг Туркийн Бешикташ 20 минутад хагас хамгаалагч Телло болон Рафаел Да Силва-н ачаар ялж чадлаа. Учир нь Телло 27 орчим метрээс алсын цохилт хийсэн хэдий ч Да Силвагийн нуруунд ойж чиглэлээ өөрчилсөн. Тиймээс Ван Дер Сар хааж чадаагүй.


АС Милан 1:1 Марсейлл /Боррели,Лушо Гонзалез/
Тоглолт Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэхд болсон. Тоглолтын анхны гоол 10 минутад Миланы довтлогч Боррелли-н нэгийг хуураад цохиж оруулсан гоол орсон. Гэвч Миланы тэргүүлэл ердөө 6 минут байжээ. 16 минутад зүүн жигүүрээс Массимо Оддо-с суларч гарч ирсэн Нианг төв рүү пасс хаяхад Миланы хаалгач Дида хатгаж гаргасан хэдий ч 16-н шугам дээр зогсож байсан Лушо Гонзалез руу хатгасан Гонзалез нэг тогтоогоод шууд гуядаж оруулснаар Италид тэнцээ авч чадлаа.
Энэ шөнө болсон бусад тоглолтууд:
ЦСКА Москва 2:1 Волфсбург /Несид,Кракоч,Дзеко/
Байерн Мюнхен 1:0 Маккаби Хайфа /Ивица Олич/
Реал Мадрид 1:0 Цюрих /Гонзало Игуайн/
АПОЭЛ 1:1 Атлетико Мадрид /Миросавьевич,Симау Саброса/
»»  Цааш унших

11.22.2009

Барса тэнцэж,Реал яллаа. /Week 11/


За Английн Премьер Лигтэй зэрэгцээд Испаний Ла Лигийн 11-р тойргийн зарим тоглолтууд болж явагдлаа. Гэхдээ хоёр мөнхийн өрсөлдөгчдийн тоглолт болсон юм.
                                     Атлетик Билбао 1:1 Барселона /Токүэро,Даниел Алвес/

За Ла Лиг үнэхээр сонирхолтой явагдаж байгаа. Реал, Барса хоёр-н онооны зөрүү хоёр байсан. Тиймээс хоёр баг хоёулаа л ялах хэрэгтэй байсан. Энэ удаа Барса Атлетик Билбао-н талбайд очиж тоглосон.
Тоглолтын анхны гоолыг 54 минутад Шави-н талбайн төвөөс 16-н шугам руу угтуулсан пассыг Даниел Алвес тогтоолгүйгээр шууд цохисноор тооны харьцааг 1:0 болгосон.

Дараачийн гоол энэ гоолоос 9 минутын дараа буюу 63 минутад Атлетик Билбао-н хаалгач Иразойз шууд урагшаа цөлхөд Гурпеги 16-н шугам руу мөргөж хаясан тэр нь яг Барсагийн хоёр хамгаалагчдийн голоор гарч Токүэро дээр очсон, Тэр ч энэ боломжийг алдалгүй ашиглаж тооны харьцааг тэнцүүлснээр тоглолт өндөрлөсөн.
                                              Реал Мадрид 1:0 Расинг Сантадер /Игуайн/
Энэ тоглолтод Реал ялхад л Барсагийн урд нэг онооны зөрүүтэй гарч ирэх байсан. Гэхдээ энэ үед Реал-хан Барсаг тэнцсэн гэдгийг мэдээгүй л байсан.
Тоглолтын цорын ганц гоолыг 22 минутад баруун жигүүрээс Кака төв рүү хаяхад түүнийг Расинг-н хаалгач Токо хатгаж гаргасан гэвч бөмбөг шууд Бензема дээр ирэхэд Бензема урагшаа Игуайн-д мөргөж хаяхад Игуайн шууд цохиж оруулснаар эзэн хааны багыг Ла Лигийн тэргүүн байранд аваачиж чадлаа. За ямартай  ч бусад тоглолтууд дуусангуут хариуг нь сүүлд нэмж бичих болно.
»»  Цааш унших

Ливерпуль,Арсенал, Челсиг гүйцхээсээ өнгөрлөө /Week 13/


За өчигдөр английн Премьер Лигийн 13-р тойргийн тоглолтууд болж явагдлаа. ТОР 4 бүгд өчигдөр тоглосон. Энэ дөрвийн дунд ялагдал,ялалт,тэнцээ аль аль нь байлаа.
Ливерпуль 2:2 Манчестер Сити /Шкртел,Бенайон,Адебайор,Айрланд/

Энэ тоглолт Ливерпулийн Анфийлд-д болсон. Энэ тоглолтод бэртэл нь эдгэрээд байгаа Жеррард оролцсон ч түүний партнер Фернандо Торрес оролцож чадаагүй юм. Тоглолтын нэгдүгээр үед ямар ч гоол ороогүй. Харин 2-р үед тоглолтын хувь заяа шийдэгдсэн. 50 дахь минутад Стивен Жеррард зүүн жигүүрээс чөлөөт цохилтыг гүйцэтгэсэн. Бөмбөг жоохон доогуур ирсэн гэвч хамгаалагч Мартин Шкртел хөлийн ул хавиараа цохиж оруулсан.

Шкртелийн гоолын гол буруутан нь Адебайор юм. Учир нь хамгаалж байсан хүнээ алдсан учир нөгөөх нь сулраад цохиод гоол.




Харин Сити хариуг нь 18 минутын дараа барьсан. Энэ гоолыг 69 дэх минутад  Белламигийн булангаас өгсөн пассыг өнөөх багаа алсан Адебайор мөргөж гэмээ цайруулсан. Энэ гоолоос хойш тоглолт ёстой ширүүн болж хоёр баг ёстой алалцаж байлаа.




Харин тоглолтын 76 минутад Райт-Филиппс 16-н зүүн хэсэгт хоёр хүний голд эргэлдэж байгаад төв рүү газраар пасс хаяхад түүнийг нь Стивен Айрланд чиглэлийг нь өөрчлих төдий хүрж гоолдсон.




Харин Сити-н тэргүүлэл ердөө 1 минут 7 секундын л хугацаатай байжээ. Ливерпулийн довтлогч Давид Н'Гог баруун талаас хаалга руу цохиход тэр нь замдаа Сити-н хамгаалагчдын хачир авснаар нилээн сул дээрээс нь чиглэл нь өөрчлөгдснөөр Сити-н хаалгач Гивен хаах боломжгүй болж хаалга суларсан энэ боломжийг Бенайон алдалгүй ашигласнаар тооны харьцааг тэнцүүлсэн. Ингэснээр Ливерпуль, Манчестер Ситигийн хойно 1 онооны зөрүүтэй 9р
байранд байна.                                                                                    
Сандерланд 1:0 Арсенал /Дарен Бент/
Тоглолтонд Арсенал сайхан сайхан боломж гарч ирж байсан ч ашиглаж чадаагүй байсаар 71 минутад Анди Рейд булангийн цохилт гүйцэтгэсэн. Бөмбөгийг Дарен Бент араас гүйж ирээд мөргөсөн ч шонгийн хажууд зогсч байсан хамгаалагчийг онож буцаад яг өөр дээр нь ирэхэд шууд цохисноор гоол хийсэн. Ингэснээр Арсенал 25 оноотой 3-р байранд бичигдэж байна.
                                 
                       Челси 4:0 Волверхамптон /Малуда,Ессиен,Ж.Коул,Ессиен/
Одоогоор Премьер Лигийг тэргүүлж байгаа Челси энэ тойрогт талбай дээрээ Лигийн сул баг Вулверхамптон-той тоглож 4:0-р бут ниргэсэн.
Анхна гоолыг дөнгөж тоглолт эхэлж байхад буюу 5 минутад Флорент Малуда талбайн төвөөс гүйсээр 16-н гаднаас яг баруун дээд булан руу цөм цохиж оруулсан.

Харин дараачийн гоолыг энэ гоолоос 7 минутын дараа Флорент Малудагийн гүйцэтгэсэн булангийн цохилтыг Майкл Ессиен үнэхээр хүчтэй мөргөж оруулсан. Вулверхамптон Челсигийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа.
Тоглолтын 3 дахь гоолыг 10 минутын дараа Майкл Ессиен 16-н гаднаас цохиж оруулсан. Уул нь энэ цохилтыг хаалгач хааж болохоор байсан ч аргагүй л муу багийн муу хаалгач гэдгээ нотолсон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 56 минутад зүүн жигүүрээс Анелка-н төв рүү өгсөн пассыг Калу тогтоогоод хойноо хаяхад араас гүйж ирээд Жой Коул шууд цохиж оруулсан. Ингэснээр
Челси өөрийн 33 дахь оноогоо авснаар МанЮ-с 5 оноо тасарсан хэвээр л байна.
                                Манчестер Юнайтед 3:0 Эвэртон /Флечер,Каррик,Валенсиа/



 
Одоогоор Манчестер Юнайтед ямар ч тоглолтод ялагдах, бүр тэнцэх ч эрхгүй болсон байгаа. Хэрэв ялагдвал Челси-с оноо улам л холдоно.
Тоглолтын анхны гоолыг зүүн жигүүрээс Еврагийн төв рүү өгсөн пассыг Валенсиа 16-н гадагшаа мөргөж хаяхад Дарен Флечер шууд гуядаж нэгэн гайхалтай гоол оруулсан.

Харин хоёр дахь гоолыг 67 минутад зүүн жигүүрээс Райн Гиггз-н 16-н шугам руу газраар өгсөн пассыг Майкл Каррик солгой хөлөөрөө шууд цохисноор тооны харьцааг 2:0 болгосон.

Харин тоглолтын эцсийн цэгийг 76 минутад Паул Сколлз талбайн төвөөс урагшилсаар цааш баруун жигүүр лүү Валенсид хаяхад Валенси тогтоогоод шууд цохиход Лейтон Байнес цохилтыг хаах гэж урдуур нь суусан ч нэмэр болсонгүй харин ч хачир авч хаалга руу орсон. Ингээд МанЮ 28 оноотой Челсигийн араас нэхсээр байна.



Барнли 1:1 Астон Вийя /Калдвелл,Хескей/
Халл Сити 3:3 Вест Хам Юнайтед /Буллард,Заяаттэ,Буллард,Франко,Коллисон,Да Кошта
Бирмингхам 1:0 Фулхам /Боуэр/
Тоттенхам 9:1 Уйган Атлетик /|.Кроуч,Дэфое 5 гоол, Киркланд,А.Лэннон,Кранчар/    
Болтон 0:2 Блакбэрн /Данн,Риккетс/
Стоук Сити 01:0 Портсмут /Фуллер/


»»  Цааш унших

11.19.2009

Галлас Франц-г аварлаа.



Өчигдөр болсон бас нэг чухал тоглолт бол Франц-Ирландын хариу тоглолт юм.
Өнгөрсөн тоглолтод Францууд, Ирландыг талбай дээр нь Анелка-н азтай ганц гоолын ачаар ялсан.



Тэрнээс биш Ирланд бол талбай дээрээ мөнхий довтлоостой байсан л даа. Энэндээ ч харамссан уу, яасын тэр сүүлд Ласс хэнтэй ч билээ дээ ялсандаа баярлаж гар гараа цохилцоход наана нь зогсож байсан Ирланд тоглогч шарандаа шууд л барьж аваад зодчих гээд ёстой бөөн юм болсон доо.


Тоглолт Стаде Де Франц цэнгэлдэхийн 81000 хүний өмнө болж явагдсан.Энэ тоглолтын бүх л юм Франц-н талд л байсан. Франц-д Ирландтай тоглосон тоглолтууддаа нэг ч ялагдаж байгаагүй,дээрээс нь өөрийн нутаг дээрээ гээ л. Гэхдээ энэ удаа  Раймонд Доминик Бензема,Малуда,Гову зэрэг сайн тоглогчидгүйгээр ялна гэж бодож байсан байх.
Гэтэл Ирландын багын ахлагч,довтлогч Роби Кийн 33 минутад зүүн жигүүрээс Дамиен Дафф-н төв рүү өгсөн пассыг шууд цохиж оруулснаар тооны харьцааг 1:0 болгосон.
Тоглолтыг үзэж байсан Бартез,Зидан хоёрын царай нь барайгаа л эхэлсэн.
Тоглолтын үндсэн цаг дуустал ямар ч гоол ороогүй учир, нэмэлт цаг сунгасан. Ирландуудын хувьд Пеналти цохихыг л хүсч байсан байх. Гэтэл эхний нэмэлт цаг дуусахаас 1 минутын өмнө буюу 104 минутад шүүгчийн 100% алдаанаас болж Ирландууд дэлхийн аваргаас хасагдах нь тодорхой болсон.
Талбайн төвөөс 16-руу хаясан пасс хэнд ч хүрэлгүй явсаар яг нүүрний шугамын өмнө байсан Анри дээр ирсэн гэхдээ Анри энэ бөмбөгийг гараараа тогтоож байгаад эвтэйхнээр урагшаагаа  хаяхад түүнийг нь Галлас мөргөснөөр Францын шигшээш ирэх жил Өмнөд Африк-г зорих эрхтэй болгож чадсан.


»»  Цааш унших

Орос,Баяртай!


Дөнгөж саяхан хэний ч санаанд оромгүй гайхалтай тоглолт болж өнгөрлөө.
Уул нь ихэнх хүмүүс Орос-г цааш шалгарах байх гэж бодож байсан байх,,Гэвч Словенууд ялж чадлаа.
Энэ тоглолтонд багаа алсан хүн миний хувьд Андрей Аршавин л байлаа. Мөн тэр Кержаков 60 минутад шал дэмий зүйл дээр алдаа гаргаснаар улаан карт авч багаа бас л томоос томоор аллаа. Хамгийн сайн нь Юри Жирков л байлаа. Би сая Словенийг дэмжиж байсан ч Оросууд ялагдсанд бас л харамсалтай л байна.
Евро-2008 дээр бас л нэмэлт тоглолт хийгээд арай гэж ялсан ч цаашаагаа маш сайн тоглож шөвгийн 4-т орж байсан. Энэ явдал давтагдах ч байсийн бил үү яаж мэдлээ.
Угаасаа анхнаасаа л Оросууд сугарцан дөө. Тэр эхний нэг шон,бас тэр нэг Акинфеев-н эсрэг ганцаараа шахам гардаг гээ л анхнаасаа л Оросуудыг дарамталсан. За юутай ч энэ жил Мишээл-н дэмжиж байсан баг Дэлхийн аварга-г ТВ-р эсвэл үзэгчдийн суудлаас л үзэхээр боллоо доо.




За харин нөгөө Роналду,Босингва,Дэку гээд шилдгүүд нь байхгүй байсан Португалчууд Босни-г Раул Мейрелэш-н гоолын ачаар ялж чаджээ. Ингэснээр Португал дэлхийн аварга-д оролцох эрхээ авлаа.

Харин Грек-үүд нутаг дээрээ Украйны шигшээг Самарас-н гоолын ачаар ялснаар Дэлхийн аваргад оролцох эрхээ авч чаджэ.

»»  Цааш унших

Нэрийн хуудас : Рикардо изексон дос Сантос Лэетэ


                                                 Рикардо изексон дос Сантос Лэетэ Кака

                                                                 Баг - Реал Мадрид
                                                                      Дугаар - 8
                                     Байрлал - Довтлох чиглилийн хагас хамгаалагч

                                                             Шигшээ баг - Бразил
       Шигшээ багтаа хийсэн анхны тоглолт -2001 оны залуучуудын дэлхийн аварга Бразил - Гана
                                              Агент - Боско Лэетэ [түүний аав]
                                              Багууд -  2001-2003 Sao Paulo
                                                              2003-2009 Ac Milan
                                                              2009c одоог хүртэл Реал Мадридад
                                                          Төрсөн огноо -1982.4.22
                                                          Төрсөн газар - Бразил,Брасилла хот
                                                           Үндэстэн - Бразил
                                                          Биеийн өндөр - 186 см
                                                          Биеийн жин - 73 кг

                                                           Түүний эхнэр
                                                            Хоч -  Kaka

                                             Дэмждэг баг -Ac Milan,Sao Paulo

                                              Бишэрдэг хөлбөмбөгч - Пеле

                                               Дэмждэг хөлбөмбөгч - Cristaino Ronaldo

                                                 Дуртай жүжигчин - Tom Hanks

                                                 Дуртай эмэгтэй жүжигчин - Julia Roberts
                                                Дуртай хөгжим - Gospel

                                                  Дуртай хоол - Chicken Curry
                                               Дуртай ундаа - Ус уух дуртай
                                                    Дуртай өнгө - Улаан
                                                  Хобби - Аялал

                                               Багын мөрөөдөл - Сэтгүүлч болох
»»  Цааш унших
MonBloggers | Mongolian Top Blogs